Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уналттай зэрэгцсэн өсөлт

Уналттай зэрэгцсэн өсөлт

 

Эрдэс баялгийн экспорт унасан ч аж үйлдвэрийнх өсчээ

Олон тулгуурт эдийн засгийг цогцлоох нь... Энэ өгүүлбэрийг уншигч та олонтаа харсан байх. Уул уурхай гэх ганцхан өнгөөр гэрэлтэх болсон Монголын эдийн засгийг солонгоруулах нь орчин цагийн гол зорилт хийгээд сорилт. Олон улсын байгууллагууд ч энэ үгийг байнга давтаж, үргэлж захиастай.

 

Монголын эдийн засгийн бүтцийг аваад үзье. Нийт эдийн засгийн 70-80 хувь нь уул уурхайгаас хараат. Орлогын гол эх үүсвэр болох экспортын 80 хувь нь зөвхөн эрдэс түүхий эдээс бүрддэг. Нийт экспортынх нь 97 хувь нь нэмүү өртөг шингээгүй, нам дор түвшний технологийн бүтээгдэхүүн. Энэ мэт гадаад худалдааны бараан үзүүлэлт үүгээр дуусахгүй.

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдаа огцом хумигдсан. Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 13 орчим хувиар буурчээ. Мөнгөн дүнгээр 600 сая ам.доллараар багассаныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Тодруулбал, экспорт 10 шүргэсэн хувиар унаж, импорт 20 дөхсөн хувиар доошилсон байна. Ийнхүү экспорт, импорт уралдан урууджээ.

Гэхдээ уналттай зэрэгцсэн өсөлт ч байна. Худалдааны үзүүлэлтийг сөхвөл, сүүлийн дөрвөн жил дараалан эрдэс түүхий эдийн бус экспорт тэлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ төрлийн бараа, бүтээгдэхүүний экспорт бараг 30 хувиар нэмэгдсэнийг МУИС-ийн багш, эдийн засагч Б.Алтанцэцэг өгүүлсэн.

 

Уул уурхайгаас хараат бус эдийн засгийг цогцлоохоор зорьж буй Монгол Улсад энэ туйлын сайн мэдээ. Тэгвэл эрдэс баялгийн бус экспортын өсөлтийг задлаад харвал, нийт тэлэлтийг нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт тэргүүлсэн байна. Мэдлэг, инноваци, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ хэмээн Мянганы хөгжлийн зорилтдоо "зоочихсон” манай улсад үүнээс өөр таатай мэдээ гэж юу байх вэ.

Энэ оны эхний долоон сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт зургаан хувиар тэлсэн. Ингэснээр 8.1 саяар дээшилж, 140 сая ам.долларт хүрсэн байна. Энэ өсөлт нь нийт экспорт 0.3 хувиар ахих суурь нөхцөл болов. Гэхдээ үүнтэй зэрэгцэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт унасан нь нийт экспортыг 8.2 хувиар чангаажээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд аж үйлдвэрийн экспортоос олсон орлогын хэмжээ бараг хоёр дахин тэлсэн байна.

 

Эрдэс түүхий эдийн бусэкспорт дөрвөн жил дараалан өссөн

Дахиад нэг сайн мэдээ. Сүүлийн нэг жилд зарим төрлийн бүтээгдэхүүний экспорт бараг 80 хувиар нэмэгдэв. Мэдээж эрдсээс бусад төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт. Гутал, хувцас, бусад эдлэлийн экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 76 хувиар дээшилснийг төв банк гадаад худалдааны сар бүрийн тоймдоо дурджээ.

 

Бас нэгэн сонирхолтой үзүүлэлтийг энэ тоймоос харж болно. Монголд үйлдвэрлэсэн цахилгаан, электрон бараа, тоног төхөөрөмжийн экспорт 31-40 хувиар өссөн байна. Энэ нь ямар төрлийн бүтээгдэхүүн болохыг Гаалийн ерөнхий газрын цахим хуудаснаас харвал, цахилгаан үүсгүүрийн болон эргэлтийг цахилгаанд хувиргагч төхөөрөмж. Мөн телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд зэрэг бүтээгдэхүүн энэ ангилалд багтаж байна. Энэ төрлийн тоног төхөөрөмжийг Монгол Улс Мальт, Нидерланд зэрэг улсад нийлүүлжээ.

Мөн дэлхйй даяар хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ уналттай байгаа. Тэгвэл энэ төрлийн зарим бүтээгдэхүүний экспортын орлого болоод хэмжээ тэлсэн байна. Тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын орлого оны эхний хагас жилд гурав орчим хувиар өсчээ. Энэ мэт эрдэс баялгийн бус бүтээгдэхүүний экспортын өсөлт цааш үргэлжилнэ.

 

Хэдийгээр уул уурхайн түүхий эдийн үнэ уруудаж, орлого тасарсан ч бусад салбарын үйлдвэрлэл, экспорт тэлж байна. Энэ оны долдугаар сарын байдлаар нийт экспортод эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хувь 0.1 хувиар агшсан байна. Харин аж үйлдвэрийн бүтээгдэхүүний жин 0.8 хувиар тэлжээ. Уналттай зэрэгцсэн өсөлт гэдэг энэ.

 

Уул уурхайн бус экспортын өсөлт нь манай үндэсний үйлдвэрлэгчийн гадаад зах зээл дэх өрсөлдөх чадвар хэр ахисныг илтгэнэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэгэхээр уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл Монгол Улсад сэргэж буйг давхар гэрчилнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэлхийн үилдвэрлэлийн уралдаан дахь Монголын өрсөлдөх чадвар урагшилжээ.

 

Сүүлийн жилүүдэд эх орон даяар үйлдвэржилт гараанаас гарч, эрчээ авсан. Үндэсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, чанар стандарт мэдэгдэхүйц ахисан гэдэгтэй уншигч та ч санал нийлэх биз. Энэ хэрээр "Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой боловсруулсан бүтээгдэхүүний экспорт тэлж байна. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн олон тулгуурт эдийн засгийг цогцлоох эхний алхам тавигдсан нь энэ юм.


Г.Байгал [згм]


Уналттай зэрэгцсэн өсөлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани