Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөвсгөл нуурыг МООД-ноос гаргамааргүй байна

Хөвсгөл нуурыг МООД-ноос гаргамааргүй байна

 

Хэрвээ та аялал жуулчлалын компанитай, жуулчлалыг бизнес болгож, жуулчдыг соронз мэт татахыг хүсэгчдийн нэг бол Хөвсгөл далайн эрэг орчимд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Шинэ, содон санаагаар баялаг бизнесмэн таны Хатгал тосгонд гаргасан хөрөнгө оруулалт насан туршийн хөрөнгө, асар их ашиг олох боломж ч байж мэднэ.

 

Одоогоор тэнд тэнэгэр сайхан тал, далай, түүнийг бараадсан үйлчилгээ муутай, өнгө, үзэмжгүй гэрүүд, чийг үнэртсэн хэдхэн модон байшин, хүнсний цөөхөн дэлгүүр, хөдөлмөрлөхийг хүссэн нутгийн иргэд л байна. Байгалийн сайхан, Хөвсгөл далай хоёр л одоогоор жуулчдыг дулааны улиралд тийш нь хөтөлж байна. Адал явдал, амралт, тух хайж очсон хүмүүст үйлчилгээ, орчин, ер нь тэндэхийн юу нь ч дахин очих сэтгэгдэл төрүүлдэгтүй гэхэд болно. Гэтэл Хөвсгөл аймгийг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв хэмээн нэрийддэг. Гэвч дотоод, гадаадын аялагчдын тус аймгийг зорьж буй гол шалтгаан болох Хатгал тосгон, Ханх, Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын хөгжил яагаа ч үгүй байна. Энэ байдлаараа удвал хэчнээн засмал зам тавиад ч Хөвсгөл жуулчдын сонирхлоос гарч мэдэх нь.

 

Аялал жуулчлалын бүсийн гол зорилго бол тухайн газарт очсон нэг жуулчин төд удалгүй нэлээн олуулаа болон буцаж очихыг, тэндэхийн байгалийн сайхан, байгаа бүхэнд татагдан дахин дахин зочлох явдал билээ. Тиймээс Хөвсгөл далайн эрэгт догоодын болоод гадаадын жуулчин, амрагчдыг соронздоход хамгийн түрүүнд юу хэрэгтэй талаар цөөн санаа нэмэрлэе.

 

БААЗУУДЫН ТОХИЖИЛТ, БОХИР БАЙДАЛ ЖУУЛЧДЫГ ҮРГЭЭЖ БАЙНА
Хамгийн түрүүнд Усны тухай хууль болон бусад хууль, журамд нийцүүлэн эргийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсээс зайдуу жуулчны баазууд бий болгох. Далайн эрэг төдийгүй мод ихтэй бүс гэдэг утгаар модон байшингууд барьж, ирээдүйд их ашиг ольё гэж байгаа бол түүнийгээ жуулчдад зориулан тохижуулах хэрэгтэй. Байгалийн сайхан, далайн цэнгэг ус, хөвөөг сонирхохоор ирсэн хүмүүсийн сэтгэлд түрээсэлж буй байшингийн дотоод засал чимэглэл, тохижилт, байрлал дотно дулаан сэтгэгдэл төрүүлэх ёстой. Энэ нь бизнесийг чинь орлого, ашигтай байлгах бараг ганц урхи ч байж мэднэ.

 

Арван жилийн дараа очсон ч тэр л хэвээрээ өнгө зүсээ алдахгүй байхаар тохижилт, чимэглэлийг сонгох нь илүү үр дүнтэй байж болох юм. Дээр нь байшингийн цахилгаантай, нэмээд интернэт орчинг бүрдүүлэх нь аялагчдад таалагдана. Хамгийн гол зүйл нь, хүүхдийн тоглоомын талбайтай байх нь аялагчдыг илүү тав тухтай болгож, Хатгалаас явталаа байрлах нэг шийдэл болж ч мэднэ. Дээр нь био жорлон, усанд орох газар гэх мэт ариун цэвэр сахих газар нь цэвэрхэн байвал болоод явчихна. Өдгөө энэ бүхний аль нь ч Хөвсгөл далайн эргээр байрлах баазуудад байхгүй. Үйлчилгээ, зочид буудал, баазын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүдийн аль нь ч аялагч, жуулчныг ахин ирүүлэх сэтгэгдэл төрүүлэх, татах талаар тооцоо, төлөвлөгөөгүй байна гэхэд болно.

 

Жил бүр 40 гаруй аж ахуйн нэгж, иргэн Хатгал тосгоны нутагт гэр болон байшин бааз ажиллуулахаар зөвшөөрөл авдаг аж. Жуулчны баазууд үнийн дүнгээсээ шалтгаалан өөр өөр үйлчилгээ үзүүлнэ. 60 мянган төгрөгөөс дээш төлбөртэй гэр болон байшин буудлын орчин бусдаасаа арай цэвэр. Түүнээс бага үнэтэй нь бараг бүгд нэгэн хэвийн, тохь муутай. Монголчуудын амьдралын нийтлэг боломж нэг гэр буудлыг хоногт 30 мянга, байшин буудлыг 40 мянган төгрөгт хөлсөлнө. Үүнээс хямд үнэтэйг хайгч ч цөөнгүй байсан юм. Гэвч олонход буюу нийт амрагчийн 70-80 хувь нь хөлсөлдөг гэр баазын эсгийний эхүүн үнэр нь салаагүйн дээр ихэвчлэн тооно нь эргэжээ. Гэрт тавьсан орнуудын бүтээлэг бохир, сандал ширээ нь эвдэрч, хэмхэрсэн байх нь аялагч, жуулчлал таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Мөнгө л авч байвал жуулчлалыг ямар ч юманд хонуулсан яах вэ гэсэн сэтгэлгээ тэнд үйлчилж байгаа нь илт. Байшин буудлуудын хана нь цуурч, шал нь цөмөрч, заримынх нь хулдаас урагдаж, хавтангууд хөндийрсэн байх. Телевизор, гэрэлтүүлэг битгий хэл хоолны ширээ, суух сандал заримд нь үгүй. Ор хөнжил, цагаан хэрэглэлийн ариун цэврийн тухай бүр яриад ч хэрэггүй биз ээ. Яриад хэрэггүй зүйлийн тоонд жорлон орно. Зөвшөөрөлтэй нэг баазын хашаанд арав гаруй гэр, хэд хэдэн байшин байх бөгөөд дунд нь нэг жорлонтой. Жорлон нь аль хэдийнэ бохироор дүүрч, хүн орохын аргагүй болсон ч жуулчны баазын эзэд тоохгүй.

 

Жуулчдын адал явдалтай, аз жаргалтайгаар амралт зугаалгаа өнгөрүүлэх жуулчньг бааз бол аялагчдын хувьд хамгийн чухал зүйл нь. Гэвч одоогийн байдлаар Хөвсгөл далайн эрэг дээрх баазуудын нийтлэг дүр төрх ийм л байна.

 

ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭРЭГТ ДУРСАМЖ ХАДГАЛЖ ҮЛДЭХ ЮУ Ч АЛГА

Гаднын орнуудын далайн эрэгт жуулчдад зориулсан талбай, нийтээрээ зургаа татуулдаг хөшөө, дурсгал, сонин тогтоц хэлбэртэйгээр хийсэн баримал, чулуу, хөлөг онгоц, элдэв янзын зүйлийн музей, бэлэг дурсгалын дэлгүүр, ядаж л суугаад тухлах сандал хаа сайгүй байрлуулсан байдаг. Энэ бүхэн нь дотоод, гадаадын амрагч, аялагчдын тав тухыг хангахаас гадна нутгийн олондоо зориулсан амралт болдог гэхэд болно. Харин Хөвсгөл далайн эрэгт хүмүүст зориулсан юу ч одоогоор баригдаагүй, хийгдээгүй байна. Ядаж л хүүхэд, хөгшид суух сандал ч алга. Хогийн савны бараа ч алга. Ийм байхад сонин хачин тогтоцтой зориудаар байрлуулсан чулуу, хана, бусад тохижилт хараахан бий болоогүй нь ойлгомжтой. Ядаж л далайн эрэгт түргэн зураг, дурсгалын зүйлийн үйлчилгээ бараг алга. Байгаа нь Сүхбаатар хөлөг онгоцоор зорчих хэсгийн үүдэнд барааны зах шиг лангуунуудад дарсан болон хатаасан загас, Эрээний хаанаас ч олж болох хүзүүний хямдхан гоёл чимэглэл, шаазан аяга, хөргөгчний наалтууд л байна. Нутгийн иргэдийн урласан гар урлал, Хөвсгөл болоод Монголын онцлогийг харуулсан бэлэг, дурсгал тэндээс олдохооргүй юм. Үүнийгээ дагаад жуулчид ч гар дээрээс худалдаа наймаа хийж байгаа хүмүүсээс барагтай бол юм худалдаж авдаггүй бололтой. Бороо орж, салхи шуурвал тэнд бэлэг дурсгалын худалдаа эрхлэгч үйлчилгээ явуулах аргагүй.

 

Хамгийн чухал нь, онгон дагшин байгалийг тэр чигт нь хадгалан үлдээх, хамгаалах, түүний зэрэгцээ жуулчдын сэтгэлийг татах, гэрэл гэгээт сайхан дурсамж нь үлдэх уйдахааргүй бүс нутаг болгох ёстой юм. Монгол орон Төв Азийн их цөл, Сибирийн хөвч тайгийн уулзварт орших байгалийн унаган төрх байдлаа хадгалан үлдсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий цөөхөн орны нэг. Үүнээс гадна уран барималч, уран дархан олонтойгоороо гайхагддаг. Уран барималчидтай хамтраад Хөвсгөл нуурын эрэг Хөвсгөлийн онцлогийг харуулсан цогцолбор барьсан ч илүүдэх юмгүй. Энэ мэтээр байгалийн сайхныг аялал жуулчлалын сонгодог бүтээн байгуулалтуудтай хоршуулж байж Хатгал тосгон жуулчдын хот болно. Хөвсгөлчүүд, Монголын аялал жуулчлалд эдийн засгийн бодит урсгал орж ирнэ.

 

ГУРВАН САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ
Энэ оны эхээр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт амьжиргаагдээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь” төсөл хэрэгжүүлэхээр болсон тухай мэргэжлийнхэн удаа дараа мэдээлж байсан. Уг төсөлд гурван сая ам.доллар зарцуулахаар болсныг ч зарлаж байв. Энэхүү төслийг санаачлагчид гурван зүйлд санхүүжилтийг чиглүүлнэ гэж байв. Нэгдүгээрт, Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх. Хоёрдугаарт, аялал жуулчлал хөгжүүлэхийн хажуугаар байгаль орчныг хамгаалж, ил задгай хог хаягдал, эко системд сөрөг нөлөөтэй байдлыг арилгаж, нэгдсэн менежменттэй ажиллана. Гуравдугаарт, нуурыг дагасан иргэдийн амжиргааны түвшнийг дээшлүүлнэ. Ингэхдээ Хөвсгөл нуурын орчим дахь таван сумын иргэдэд төслийг бодитойгоор чиглүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ.

 

Нэн тэргүүнд Хөвсгөл нуурын орчимд амьдардаг нутгийн иргэдийн амьжиргаагаа залгуулах боломж, эрхлэх боломжтой бизнес, аялал жуулчлалтай холбоотой ажлыг судалж, статистик бүрдүүлнэ гэж байв. Ингээд үүн дээр тулгуурлаад иргэдийн дунд сан бий болгох аж. Энэ сан дээр түшиглээд иргэд зээл авч бизнесээ эхлүүлэх боломж нээгдэнэ гэж үзжээ. Мөн нутгийн онцлогийг шингээсэн шинэ содон брэнд бий болгоход ч нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхэд уг санхүүжилтээс зарцуулахаа төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, дотоодын томоохон аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн хөрөнгөөр Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, хөл дээр нь босгоод ирж чадахгүй байгаа учраас гаднынхан хамжилцахаар болсон нь энэ. Гэхдээ уг төслийн хэрэгжилт одоогоор хэрхэн явж байгаа нь тодорхойгүй байна. Эндээс авах хамгийн чухал зүйл нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихгүйгээр Хөвсгөл нуурт аялал жуулчлалын бүс болохгүй, хөгжил ирэхгүй гэдгийг төсөл санаачлагчид олж харсан нь байгаа юм.

 

Калифорнийн их сургуулийн аялал жуулчлалын тэнхимийн профессор Ф.Жафари "Аялал жуулчлалын жинхэнэ мэргэжилтэн бол их хөрөнгө мөнгөтэй, чинээлэг бөгөөд нөгөө талаас оюуны маш өргөн мэдлэгтэй, өөрийн эх оронд маш их хайртай, түүнийхээ сайн сайхан бүхнийг мэдзж мэдэрдэг хэрвээ мөн нөгөө талаас дэлхийн хэмжээнд сэтгэж, хөдөлж, олон орны хүмүүстэй мөр зэрэгцэн нөхөрлөж явдаг” гэсэн байдаг. Хөвсгөлийг Монголын Аялал жуулчлалын тулгуур төв хэмээн зарлаж суугаа эрхэм төрийн түшээд, харъяа яамны мэргэжилтнүүд харин хөгжүүлэх тал дээр юу бодож суудаг бол. Засмал зам тавьсан төдийгөөр аялал жуулчлалыг хөгжүүллээ гзж бодож суугаа бол эндүүрэл. Аялал жуулчлалыг арай өөр түвшинд хөгжүүлэхгүй бол хөгжиж цэцэгаээгүй буйдхан сум, аялагчдад үзүүлж, сонирхуулах зүйлгүй цэлгэр тал, мянган нуур байгаад ч моодноос гардаг гэдгийг мартаж болохгүй. Одоогийнхоор бол Хөвсгөл нуурт дахиж очих хүсэл төрөхөөргүй байгаа юм.



Б.Энхмарт /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Хөвсгөл нуурыг МООД-ноос гаргамааргүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани