Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ганга нуурандаа эрхлэн хөвөх гоёхон цагаан хунгийн чуулганаа харж чадахгүйд хүрчээ

Ганга нуурандаа эрхлэн хөвөх гоёхон цагаан хунгийн чуулганаа харж чадахгүйд хүрчээ

 

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан

...Ганга нуураас ниссэн хун

Намартаа заавал буцаж ирдэг

Ганга нуураас явсан хүн

Насандаа заавал эргэдэг гэнэ... хэмээн шүлэглэсэн байдаг.

Намрын намарт мянга мянган цагаан хун чуулж, дуулан шуугин шаагиж, үзэсгэлэнт Дарьгангын тал нутгийг гоёж гоёчихоод нэг л өглөө дуугаа хураан дулаан орныг зорьцгоодог тийм яруу дүр зураг хэдэн мянган жил үргэлжилсэн юм хэлж мэдэхгүй.

Намрын намарт мянга мянган цагаан хун чуулж, дуулан шуугин шаагиж, үзэсгэлэнт Дарьгангын тал нутгийг гоёж гоёчихоод нэг л өглөө дуугаа хураан дулаан орныг зорьцгоодог тийм яруу дүр зураг хэдэн мянган жил үргэлжилсэн юм хэлж мэдэхгүй. Эрт дээр үеэс л уран байгаль, үзэсгэлэн гоо усны шувуудын энэ өвөрмөц өнгө зохицол Mонголын тал нутгийг онцлон чимж ирсэн билээ.

Гоёхон хун цагаан шувууд чуулалддаг нуур намар оройхон шувуудаа үдээд, нэг л өглөө эзгүйрч орхидог ч хаврын урь тэднийг даллан дуудаж, уулзуулдаг нь бүүр гоё. Үнэхээр ч очсон хүн өнжмөөр, өнжсөн хүн өвөлжмөөр, өвөлжсөн хүн өтөлмөөр тансаг Ганга нуур байгаль эхийн шидэт бүтээл гэлтэй. Энэ намар Ганга нуурандаа эрхлэн хөвж, эрэг даган нисэлдэх гоёхон цагаан хунгийн чуулганаа Монголчууд харж чадахгүй нь ээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон энэ нуур нь дөрвөн ам километр талбайд тогтсон нуур. Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог, мөнх гэсэн утгатай үг аж.

Ганга нуурандаа эрхлэн хөвөх гоёхон цагаан хунгийн чуулганаа харж чадахгүйд хүрчээ

Харамсалтай нь үүрд ширгэшгүй оргилж байхын бэлгэдэл, мөнөөх мянган цагаан хун чуулан бүжиж байдаг нуур маань нүдний өмнө ширгэж, армаг тармаг хэсэг бусаг хатсан сайр болчихож. Ийм харамсмаар, халагламаар дүр зураг улс орны өнцөг булан бүрт хүрлээ. Үзээд сэтгэл хэлэхийн аргагүй хөндүүрлэж орхив. Уяхан зарим нь уйлж, ууртай нэг нь буруутныг зүхэж, иргэд хилэгнэж, нутгийнхан хөдөлгөөнд орж Ганга нуур, гоёхон хун сүргийн өмнөөс гашуудаж байна. Арга ч үгүй биз.

Нуур тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг

Ганга нууранд Монголын Улаан номд ордог гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг.Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэдгээрээ алдаршсан юм. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс тунгалаг устай хүйтэн булаг оргилон гардгийг Оргихын булаг гэж нэрлэдэг. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ.

Ганга нуураас холгүй Төрийн тахилгат Алтан-Овоо, Молцог элс зэрэг байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой газруудыг хамгаалах зорилгоор 2004 онд УИХ-ын 22 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан. Ганга нуур нь талбай бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэхүү нутаг нь бүхэлдээ тэгш өндөрлөгт хамаарах бөгөөд дунджаар далайн түвшнээс дээш 1300 метр орчим өргөгдсөн элсэн тарамцаг бүхий тал газар юм.

Халхын То вангийн харьяат ардуудаас хэсэг мөргөлчид Энэтхэгийн Ганга мөрний уснаас амсахаар явах болжээ. То ван тэрхүү мөрний уснаас хоёр дашмагийг авчруулан энэ нуурт хийлгэснээр Ганга нуур хэмээн нэрийдэх болсон ажээ.

Ганга нуурын тухай ийм нэгэн домог бий. Халхын То вангийн харьяат ардуудаас хэсэг мөргөлчид Энэтхэгийн Ганга мөрний уснаас амсахаар явах болжээ. То ван тэрхүү мөрний уснаас хоёр дашмагийг авчруулан энэ нуурт хийлгэснээр Ганга нуур хэмээн нэрийдэх болсон ажээ. Өөр бас нэгэн домогт, хэзээ ч юм нэгэн цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн мөргөлчин Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнийгээ нуурын хажууд орших Молцог элсний хормойд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж, Ганга нуур үүссэн гэсэн домог бас бий. Мөн Ганга нуурын талаар нэлээд олон домог яриа байдаг. Тухайлбал, Их эзэн Богд сэлмээ ирлэхдээ Гангын цагаан овоон дээр суугаад хажуу тийш эргэн Дөш ууланд давтан ширгээж гангын усанд дүрж, хатааж байснаас гангын ус цагаан өнгөтэй болсон гэдэг.

Жил бүрийн намар энэ нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар усны шувууд бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг аж. Ингэж урагшлахдаа Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэлээр нисэх боломж бараг байдаггүй гэнэ. Яагаад гэвэл тэнд цөл, говийн бүс үлэмж урт үргэлжилдгээс гадна нуур цөөрөм байхгүйтэй холбоотой гэнэ. Энд жил бүрийн аравдугаар сард Хунгийн чуулган болдог учраас сүүлийн жилүүдэд жуулчдын урсгал эрс нэмэгдэж, хамгийн үзүүштэй байгалийн үзэгдлийн нэг болоод байсан юм. 

Хунгийн чуулганыг үзэх хувь дутлаа

Харамсалтай нь Сүхбаатар аймгийн долоон гайхамшгийн нэгд ордог Ганга нуур өдгөө усгүйдэж, "ангаж цангажээ”. Ингэж ширгэсний гол шалтгаан нь юу юм бол. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гээд асуудлыг өөрсдөөсөө зайлуулж болно. Өнөөдрийн байдлаар Ганга нуурын талаас илүү хувь нь ширгэсэн тухай нутгийнхан нь ярьж байна. Долоодугаар сараас хойш тус суманд бороо ороогүй, хэт халалтаас болж ууршилт их явагдсан, элсний нүүдэл болон их хэмжээний лагтай байгаа зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлжээ. Мөн дулаарлаас гадна элсний нүүдэл ч ширгэх хүчин зүйл болсон аж. Элсэрхэг газрын нуур болохоор цөлжилтөөс болоод эргэн тойрных нь элсний хэмжээ ихэссэн байна. Гэхдээ зарим хүн сүүлийн жилүүдэд нуурыг дагасан малын тоо толгой хэт нэмэгдсэн гэж байв. Хэдэн жилийн өмнө нуурыг хамгаалж хашаа барьсан ч муудаж, солих шаардлагатай болжээ. Нуурыг тэтгэдэг булаг, горхины нэлээд нь ширгэсэн нь ч үүнд нөлөөлжээ.

Дээрээс нь гадаад дотоодын жуулчид Ганга нуур, Алтан Овоог зорих нь ихэсч цөлжилт, элсний нүүдэл хурдацтай нэмэгдэхэд хүргэсэн гэх. Хүн, мал нь нэмэгдэхийн хэрээр бэлчээр, хөрсний доройтол үүсч, хамаг мал нь худаг усгүйн улмаас нуур руугаа давхиад орчихдогоос болсон гэлцэж байна. Түүнчлэн зарим хүн Ганга нуур ширгэж буй гол бурууг геологи хайгуул, судалгааны "Уран дриллинг” ХХК-ийн технологийн бус өрөмдлөг хийснээс болсон гэж үзэж байна. Францын "Арева” группийн охин компани "Кожеговь” компанийн захиалгаар Дарьганга суманд хайгуул хийж, Алтан-Овооны хойд талаас эхлэн баруун хойшоо өрөмдлөг явуулжээ. Энэ үеэрээ газрын үе давхаргыг нэвт өрөмдсөнөөс болж шим мандалд нь нөлөөлж, нуурын эко систем эвдэрч, ширгэсэн гэж ч ярьцгааж байна. Ямартай ч Ганга нуур ширгэж буй шалтгааныг албаны хүмүүсээс тодруулж эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Ганга нуурандаа эрхлэн хөвөх гоёхон цагаан хунгийн чуулганаа харж чадахгүйд хүрчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани