Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Итгэл даах эр

Итгэл даах эр

Түүний тухай бичих гэж өөртэй нь уулзах, хүмүүстэй ярилцах, магтаалын гоё үг эрж хайхын шаардлага надад огтоос алга. Тэр угаасаа "нээлттэй” нэгэн болохоор сэтгүүлч миний нүдэнд яаж тусдагийг л бичье. Нэг их амьсгаа дээртэй явмаар бачуурам ажилтай хэрнээ ер бусын тайван, зэрвэс харьцахад их зантай мэт харагддаг хүмүүс байдаг даа. Тэдний нэг нь яах аргагүй "Эрдэнэт” үйлдвэрийн Дулаан цахилгааны төвийн дарга Гүрцэдэнгийн Мөнх-Эрдэнэ. Харин нүүр тулахын цагт шулуун яриатай, шударга зантай, элгэмсүү сэтгэлтэй нөхөр болохыг мэдэрнэ.

Хэд хоногийн өмнө ажлын шугамаар өрөөнд нь орлоо. Цехийн өргөтгөл, шинэчлэл яриад сэхээ алга. Хэдий тийм ч мэндээ мэдэлцэж, бүр болоо ч үгүй албаны ойг маань сайхан болсон эсэхийг асуугаад амжиж байна. Мань хүнд цаг хугацаа үнэхээр хомс байгаа нь илт. Ширээн дээр нь бичиг тоот хэдэн баганаар тэвхийтэл өрөөстэй, өрөөнийхөө үүдэнд хүлээх хүмүүсийг камераар харж ажлаа зохицуулж түргэлүүлнэ. Тэгэж байснаа надад хандан "Ирсэн хэрэг явдал чинь бүтсэн дууссан бол дараагийн хүнээ оруул...” гэж зандрах бол энүүхэнд.

Итгэл даах эр

Тэрээр Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Буриад эрсийн нийтлэг дүр төрхийг илтгэсэн түнтгэр хацар, онигор нүд, булиа хүзүү нь түүний яс үндсийгтүвэггүй илчилнэ. Түүгээр үл барам хүнлэг сэтгэл, хөдөлмөрч зан, ил цагаан инээд нь ч бий. Хүүхэд байхдаа Монголын уран сайхны "Гарьд магнай” кино үзчихээд Далайцэрэн шиг бөх болохоор мөрөөдөж явсан нь саяхан. Харин түүнд бөхөөс илүү хүндийн өргөлтийн спорт ээлээ өгсөн. Аймагт аваргалж, Улсын аваргын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн ховор агшин зөвхөн хүүхэд насных нь дурсамж болон үлдсэн нь харамсалтай.

Харин ахлах ангид байхдаа үйлдвэрлэлийн сургалт хичээлээр Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцын кип автоматикийн хэмжүүр дээр хоёр жил дадлага хийсэн нь эрчим хүчтэй хувь заяагаа холбох эхлэл байсныг хэн мэдэх билээ. Тухайн үед хичээл хийхгүй, зураг схем үзэж, мэргэжилтэн ах, эгч нарт багажийг нь дөхүүлж өнжих л гоё санагддаг байсан нь лавтай. Г.Мөнх-Эрдэнэ 10-н жилийн сургуулийг алтан дундаж төгссөн. Хуучнаар ЗХУ-ын Красноярск хотруу "гадаадын ТМС”-д суралцахаар морджээ.

Модны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин гэх анхны мэргэжлийнхээ үнэмлэхийг тэр одоо ч хадгалсаар яваа. 1991 онд зах зээлийн шуурга ид нүдэж байхад Монголд ирэхэд хамгийн түрүүнд дампуурсан газруудын нэг нь модны үйлдвэр байлаа. Төгсөгч битгий хэл тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүд хүртэл ажилгүй болсон байв.

Г.Мөнх-Эрдэнэ арван жилийн зэрэгцээ ангийн охиноо Оросод олж харан дурласныг хэлэх үү, хуримлахаар яарч буй түүнд хагас жил хэртэй ажилгүй гишгэх шийтгэл мэт санагдаж. Нэгэн өдөр "Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны станц нүүрс буулгагчийн түр орон тоон дээр хүн авах сургаар "харайлган” очиж залуу эрийн ид хавыг гайхуулан ажиллаж тэнцжээ. Удалгүй өрх тусгаарлаж, үрийн зулай үнэрлэж, түр орсон ажилдаа бүр жинхэлж амьдрал "цэцэглэсэн”.

Ингэж л тэр энэ насны амьдралаа зориулах ажлаа олсон юм. Нүүрс буулгагчаас засварчин болж, тэгэхдээ бүр зуухны дөрөвдүгээр зэрэгтэй "эмч” болтлоо хөлс дуслуулсан. Тиймдээ ч тэрээр ажиллагсдаасаа "Болохгүй байна” гэсэн үгийг сонсох тун дургүй. Хариуд нь "Болохгүй биш, чадахгүй л байна” гэж хэлэх нь олонтаа. Станцын ажлыг бүр анхан шатнаас нь гардсан дарга Монголд Г.Мөнх-Эрдэнээс өөр хэр олон байдаг бол гэж эрхгүй бодогдох.

Итгэл даах эр

1995 онд хүүгээ мэндлэхэд тэрээр холыг харж, ажлаас халагдах өргөдөл өгөөд ШУТИС-ийн Эрчим хүчний Их сургуульд дулааны инженерээр суралцсан. Намрын тэр шөнө их сургуульд сурч чадахгүй хөөгдвөл яана гэх бодол толгойд нь эргэлдэн нойр нь хулжиж хоножээ. Маргааш нь костюм өмсчихсөн, том цүнх барьсан нөхөр ангиа хайгаад очтол арав дүү шинэ андууд нь "Та манайд хичээл орох багш уу?” гэж асуусан гэдэг.

Оюутны он жилүүд харвасан сум шиг өнгөрч, шинэхэн диплом өвөртөлсөн инженер станцдаа эргэн ирэхэд дарга нь "Чамайг сургуулиа төгсөөд шууд ирнэ гэж итгэсэн учраас нутаг буцсан орос мастерын орон тоог хадгалж байлаа” гээд угтахад итгэл, сэтгэл гээчийг ихэд мэдэрч баярлахын зэрэгцээ бэргэж байжээ. Хоёр жилийн дараа Түлш дамжуулах хэсгийн дарга гавьяаны амралтдаа гарахад түүнийг дахин дэвшүүлсэн. Энэ томилгоо Г.Мөнх-Эрдэнийн мэдлэг, ур чадварыг ихэд үнэлсний том нотолгоо байсан юм.

Түүнийг Түлш дамжуулах хэсгийн даргаар долоон жил ажиллах хугацаанд Дулааны станцад өргөтгөл хийгдэж эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн. Түүний зүтгэснийг, хийсэн бүтээсэн хийгээд ирээдүйд цогцлоохыг "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд бодитой харж үнэлсэн. Тийм ч учраас таван жилийн өмнөөс "Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцыг удирдах үүрэг түүнд өгсөн юм.

Хүмүүс албан тушаалд хүрээд баярладаг бол тэр 20 жил дотор нь ажилласан хэр нь түгшиж, эв нь таарвал татгалзчих санаатай явснаа нуугаагүй. Төрийн өмчит аж ахуйн нэгжийг ардчилалынхан удирдаж байх үед Ардын намын угшилтай нөхрийг даргаар тавилаа гэсэн хэл ам газар авалгүй намжсан нь түүний зангаргийг харуулна. Мань хүн саяхан цехийнхээ гадаа зуны цамцтай хүмүүс шавуулчихсан зогсохыг харлаа. Станцынхаа хоёр дахь шатны өргөтгөлийн ажлыг үзэж шалгаж яваа бололтой. Дэргэдүүр нь гүйцэтгэгч компанийн хятад ажилчид гүйлдэнэ.

Итгэл даах эр

Суурилагдсан хүчин чадлаараа улсад гуравт эрэмбэлэгдэх бүтээн байгуулалт эднийд өрнөөд өндөрлөлөө. Станцыг хүчин чадалд нь бүрэн хүргэж ашиглалтад оруулснаарЭрдэнэтийн зэсийн баяжмалын өөрийн өртөг буурч, компанийн ашиг орлого нэмэгдэхийн зэрэгцээ улсын төсөвт "Эрдэнэт” үйлдвэрээс орох орлого өснө. Мөн гадаадаас өндөр үнээр авч буй эрчим хүчний хэмжээ багасч, улсын эрчим хүчний нөөц нэмэгдэнэ. Түүхэн энэ цаг үед станцыг удирдаж яваа тэр азтай мэт боловч нөгөө талаар энэ том бүтээн байгуулалт шинэчлэлийг Г.Мөнх-Эрдэнэ даргын үед хийх нь сонголт байж мэдэх. "Төсөл ашигтай эсэхэд эргэлзэх хэрэггүй” гэдэг түүний ганц өгүүлбэр шийдвэрт нөлөөлсөн гэх нь ч бий.

Г.Мөнх-Эрдэнэ даргын ажлын өглөө станцынхаа яндангаас суунаглах утааг шинжихээс эхэлнэ. Орос ерөнхий инженертэйгээ гар барихдаа ээрч түгдэрч байна уу, хэвийн сайхан мэндэлж байна уу гэж анзааран илтгэхээс нь өмнө харцнаас нь багцаа уншчихна. Тэгээд "Бүх зүйл хэвийн” гэх үгийг сонсох хамгийн сайхан гэж тэр ярьсан. Удирдагч хүн ажилтан бүрт таарах олон "түлхүүртэй” байх ёстой гэсэн үзлийг тэр буруушаадаг. Харин ч эсрэгээрээ хүн бүрт шударга, ил тод, зарчимч байх нэг ижил шаардлага тавьж гэмээнэ ажил урагшилна гэж үздэг. Ийм л утаа униар, зуух яндан, тулгуур хоолой, шонгийн мод хоорондын зай ярьсан "мэргэжлийн өвчтэй” дарга манайд байна. Станцын яндан бүрийн утаа бүгээн байг.

М.ОДГЭРЭЛ

Итгэл даах эр


Итгэл даах эр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани