Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

 

Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхий нефтийн олборлолтоо гурав дахь удаагаа дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Тодруулбал, "OPEC+" бүлэг нефтийн үнийг бууруулахын тулд тав болон зургадугаар сарын олборлолтоо нэмэгдүүлэх болсон бөгөөд дахин нэг сар энэхүү ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. "OPEC+" буюу Нефть экспортлогч орнуудын байгууллага ба холбоотон нь өнгөрсөн Бямба гаригт (2025.05.31) мэдэгдэхдээ, долдугаар сард олборлолтоо өдөрт 411 мянган баррелиар нэмэгдүүлнэ гэв. Энэ нь Ирак, Казахстан зэрэг хэт их газрын тос олборлож буй орнууд, АНУ-ын зах зээлийг дэмжих зорилгоор өнгөрсөн хоёр сард нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн Саудын Арабыг шахалтад оруулах зорилготой юм. Хэдийгээр газрын тосны үнийг тэнцвэржүүлэх гэж "OPEC+" олборлолтоо нэмэгдүүлсэн ч Ням гаригийн үдээс хойш "WTI" маркийн үзүүлэлт 3 хувиар өссөн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, геополитикийн нөхцөл байдал нь олборлолт болон зах зээлийн үнэд нөлөөлж байгаа аж. Мөн өдрийн шөнө "Dow Jones Industrial Average" фьючерс 0.3 хувиар буурч, "S&P 500" фьючерс болон "Nasdaq-100" фьючерсүүд адил буурчээ.

"SPI Asset Management"-ийн удирдах түнш Стивен Иннес Ням гаригийн орой мэдэгдэлдээ “Геополитик гэж байдгийг сая л санасан юм шиг газрын тос худалдаалж байна ” гэж шүүмжилжээ. Тэрбээр мөн хөрөнгө оруулагчид олборлолтын өсөлтийг, Оросын агаарын бааз, дэд бүтцийн эсрэг хийж буй Украины хамгийн сүүлийн довтолгоонд анхаарал хандуулж байна гэв. Мөн Оросын газрын тосны үйлдвэрлэлд үзүүлэх болзошгүй нөлөөнд анхаарлаа хандуулж байна гэжээ. Учир нь "Москваг стратегийн түвшинд өдөөн хатгасан тул зах зээлүүд Оросын хүчтэй хариу арга хэмжээнд бэлэн байх ёстой" гэсэн байна.

"OPEC+" нефтийн зах зээлийн тогтвортой, тэнцвэрт байдлыг хангах үүднээс 2024 оны нэгдүгээр сараас эхлэн өдөрт нийт 2.2 сая баррель олборлолтоо сайн дураараа бууруулсан. Гэвч дөрөвдүгээр сард олборлолтоо аажмаар нэмж, тавдугаар сард олборлолтын хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлсэн байна. Энэ нь "Газрын тосны өнөөгийн зах зээлийн суурь нөхцөл, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах амлалтаа дахин нотолж буйг илэрхийлнэ" гэж "OPEC+" онцлон тэмдэглэсэн байв. Тус шийдвэр нь өрөмдлөгийн өндөр өртөг, газрын тосны үнэ буурсан зэргээс болж тодорхой ашиг орлогоо алдсан АНУ-ын олборлогчдод хохирол учруулж болзошгүй юм.

Биржийн бүтээгдэхүүн нийлүүлэгч "Leverage Shares"-ийн ахлах шинжээч Виолета Тодорова хэлэхдээ, олборлолтоо бууруулах нь түүхий нефтийн үнийг одоогийн үнээс 10 хувиар бууруулна гэж үзэж буйгаа "MarketWatch"-д мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч олборлолтын хэмжээ нэмэгдсэн нэмэгдээгүй шууд үр дүн гарахгүй. Хөрөнгө оруулалтын "Jeffries" компанийн шинжээч газрын тос олборлолтын өсөлтийн талаар тайлбарлахдаа, "OPEC+-ийн мэдэгдэл нь зах зээлийн сөрөг үр дагаврыг авчирна гэж бодохгүй байна. Олборлолт нэмэгдүүлэх нь хэдийн шийдэгдсэн байсан асуудал. Тиймээс хөрөнгө оруулагчид эсвэл зах зээлийн шинжээчид Ливи, Канад дахь нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх ОУАЭА-ийн тайлангийн дараа геополитикийн эрсдэл нэмэгдэх зэрэг бусад асуудалд анхаарлаа хандуулах боломжтой" гэжээ.

Нефтийн үнэ өнгөрсөн Баасан гаригт бага зэрэг буурсан. Гэвч тавдугаар сарын ерөнхий үзүүлэлтээр зах зээлийн үнэ нь өмнөх оны мөн үеэс өссөн байна. "Dow Jones" зах зээлийн мэдээллээс харахад "WTI" маркийн долдугаар сарын эхний сарын баррель газрын тосны үнэ 60.79 ам.долларт хүрсэн нь 4.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин олон улсын жишиг "Brent" маркийн нефтийн үнэ 63.90 ам.долларт хүрч, 1.2 хувиар өссөн байна. "OPEC+" энэ оны долдугаар сарын 6-нд хуралдаж, наймдугаар сард олборлолтын хэмжээгээ шийднэ гэж мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: MARKET WATCH

"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

Өчигдөр, 14:42
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

Өчигдөр, 13:06
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани