Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг

Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэгДэлхийн хамгийн баян орнуудын хооронд ямар ялгаа байдаг вэ? "Global Finance”  компани баян чинээлэг орнуудыг нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хувиар жагсаажээ. ТОП-10 жагсаалтаас харахад таван орон санхүүгийн салбараа хөгжүүлэхийн тулд, харьцангуй бага татварын бодлого хэрэгжүүлж, дэлхийн хөрөнгийг татан  баяжсан бол зарим орнуудад нүүрс, устөрөгчийн нөөц өндөр ашиг авчирсан байна.

Харин Макао зөвхөн казино болон өөрийн гэсэн онцлогтой жуулчлалын системийн буянаар баяжсан цорын ганц орноор тодорчээ. Хамгийн сонирхолтой нь баян орнуудыг "хүн ам цөөн” гэсэн нэгэн  ерөнхий  шинж тэмдэг нэгтгэж байгаа юм. Ингээд ТОП аравт багтсан улс орнуудын тухай товч мэдээллийг хүргэе.

  1. Сан-Марино
  2.  

Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $64 465 ам.доллар

Европын хамгийн настай орнуудын нэг бөгөөд дэлхийн хамгийн жижигхэн таван улсын нэг юм. Энд дөнгөж 32 мянган хүн амьдардаг ч тэд бүгд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс. Үүнд нь Европын холбооны хэмжээгээр бараг гурав дахин бага татвар нь нөлөөлж байгаа.

Сан-Мариногийн эдийн засаг нь жуулчлал ба санхүүгийн үйлчилгээнээс хамаардаг. Сүүлийн үед банкны салбарт асуудал үүсч байгаа. Италиас ирэх жуулчлалын эрэлт суларсан нь үүнд нөлөөлж буй. Тус улсын экспортын 90 хувь нь  Италид ноогддог. Ваар, хувцас, фурнитур, даавуу зэрэг бараа бүтээгдэхүүн экспортлодог.

san-marino-300x130 Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг

  1. Арабын Нэгдсэн Эмират

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $67 947 ам.доллар

Арабын Нэгдсэн Эмиратын эдийн засгийн үндэс нь реэкспорт, худалдаа, олборлолт ба түүхий нефть, байгалийн хийн экспорт юм. Нефтийн  олборлолт нь хоногийн 2.2 сая баррель болдог бөгөөд ихэнхийг нь Абу-Дабигийн эмиратад олборлодог. Дубай, Шаржа, Расаль-Хайм эмиратууд ч нефтийн чухал олборлогчид.

Нефть хэдэн аравхан жилийн дотор АНЭ-ийн эдийн засагт хурдтай өсөлт авчирсан. Гэхдээ эдийн засгийн бусад салбарууд нь нэн ялангуяа гадаад худалдаа бас л хурдан өсөлттэй байлаа.

Дубайн арилжааны төв, чөлөөт бүс зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах шиг л болсон юм. Дубай хотын Рашид боомт, Фуджайрын Жебал Али боомт нь дэлхийн 40 шилдэг контейнерийн боомтын тоонд  багтдаг. АНЭ-ийн эдгээр боомтоор жилдээ гурван сая контейнер дамжин өнгөрдөг.

United-Arab-Emirates-300x130 Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг

  1. Норвеги

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $69 031 ам.доллар

Хойд Европын нефть ба байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч нь Норвеги Улс. Усны эрчим хүч нь цахилгааны хэрэглээний ихэнхийг хангадаг учраас  нефтийн их хэмжээний экспорт хийх боломжийг өгдөг.

Нефтийн сангууд нь ирээдүйн үеийнхний хөгжилд бүрэн зориулагдаж байна. Мөн тус орон байгалийн баялагаар баян, худалдааны том флоттой. Бага инфляци (3%), ажилгүйдлийн бага төвшин (3%) зэргээр Европын бусад орнуудаас хамаагүй дээгүүр байдалтай.

The-Norwegian-300x130 Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг

  1. Ирланд

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $69 374 ам.доллар

2008 оны санхүүгийн хямралын дараа Ирланд эдийн засгаа сэргээснээр барахгүй одоо эдийн засаг нь Европт хамгийн хурдтай нь болжээ.

Энэ оронд ажиллаж байгаа олон улсын корпорациудын идэвхи нь эдийн засгийн өсөлтөд нь ихээхэн тус болжээ. Татварын таатай нөхцөл нь гадаадын корпорациудыг татаж байна. Тэр нь эргээд ард түмний амьдралд нь нэмэр болж байна.

Irelands-capital-300x130 Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг

  1. Кувейт

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $70 587ам.доллар

Кувейтын өөрийнх нь үнэлгээгээр тус орон 102 тэрбум баррель нефтийн нөөцтэй. Нэг үгээр дэлхийн бүх нефтийн есөн хувийг эзэмшиж байна. Нефть нь Кувейтын ДНБ-ний 50 хувийг бүрдүүлдэг мөн экспортынх нь 95 хувийг эзэлж байна. Энэ орны төсвийн орлогын 95 хувийг нефть авчирдаг ажээ.

Кувейтын барааны гол импортлогчид нь Япон (18.5%), Өмнөд Солонгос (14.7%), Энэтхэг (10.9%), Тайвань (9.8%), АНУ (9%), Сингапур (8%), Хятад (6.1%) юм. Үндсэн нийлүүлэгчид нь АНУ (11.7%), Япон (9.1%), Герман (8%), Хятад (7.5%), Саудын Араб (6.9%), Итали (4.7%) болж байна.

Хүн ам нь 3 268 431. Уугуул иргэд нь араб-кувейтчууд гэх өөрийн кувейт  ургийн гэдгээ 1920 оноос хойш тодотгон баталгаажуулсан хүн амын 34% нь болдог. Бусад нь Пакистан, Энэтхэг, Иран зэрэг бусад араб орнуудаас гаралтай хүмүүс ажээ.

Kuwait-300x130 Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг

  1. Бруней-Даруссалам

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $77 662 ам.доллар

Брунейнь дэлхийн хамгийн баян, өндөр хангамжтай орон юм. Оршин суугчид ба султаных нь хөрөнгийн улмаас тус орныг "Исламын Диснейленд" гэж нэрлэдэг. Нефть, хийн баялаг нь Брунейг Азийн хамгийн баян, хамгийн өндөр амжиргааны төвшинтэй орон болгожээ.

Өмнөд Хятадын тэнгисийн ёроолын эх газрын үргэлжлэлийн Сериа, Муара гэх нефть, хийн баян ордууд гэсэн "саалийн үнээтэй”. Улсын эдийн засгийн үндэс нь нефть (жилдээ 10 сая тонн), хий (12 тэрбум гаруй шоо. м) болдог ба тэдний экспорт нь валютын орлогын 90, ДНБ-ний 60 хувийг бүрдүүлдэг.

Шахмал хийн үйлдвэрлэлээр Бруней дэлхийд дөрөвт бичигддэг. Тус орны үйлдвэрт боловсруулсан хийг хий тээвэрлэгч онгоцоор Япон ба бусад орнуудад нийлүүлдэг. Мөн нефть ба хийн зарим хэсгийг хөрш Саравакад (Малайз) боловсруулдаг.

Brunei-Darussalam-300x130 Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг

  1. Сингапур

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $86 854 ам.доллар

Сингапур зах зээлийн эдийн засагтай, бага татвартай, үндэстэн хоорондын корпорациуд чухал үүрэгтэй орон юм. Бага татвар нь хөрөнгө оруулагчдад таатай хөрс болдог..

Татварын нийлбэр нь 27.1 хувь бөгөөд дэлхийн татварын системийн чансааны тавдугаарт бичигддэг. Импортын барааны дөрвөн төрлөөс л татвар авдаг ба тэр нь спиртын ундаа, тамхи, нефтийн бүтээгдэхүүн, автомашины нийлүүлэлт ажээ.

Сингапурыг эдийн засаг нь хамгийн өндөр хөгжилтэй орнуудын төвшинд хүрсэн учраас Зүүн Азийн "барнуудын нэг” гэж нэрлэдэг. Тус оронд цахим техникийн үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээний салбар болон био технологийн судалгаа, CD дамжуулагчийн үйлдвэрлэл өндөр хөгжжээ.

Singapore-300x130 Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг

  1. Макао

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $87 845 ам.доллар

Макао нээлттэй боомт бөгөөд томоохон санхүүгийн төв юм. Өөрийн казино, тоглоомын төвүүд, морин тойруулга, шөнийн клубээр алдартай. Засаг захиргааны автономын районы нутаг дэвсгэрт 33 казино байгаагаас хамгийн алдар цуутай нь The Venetian, Grand Lisboa, Galaxy юм. Тоглоом цэнгээний бизнес нь Макаогийн ашгийн 70 хувийг авчирдаг ажээ.

Хүн амын 46 хувь нь аж үйлдвэрт, 40 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг. Ажил эрхлэгчдийн 70 хувь нь тоглоомын бизнестэй ямар нэгэн  байдлаар холбоотой.

БНХАУ нь Макаогоор транзитийн наймаа явуулахаас гадна үйлдвэрүүд, худалдааны компаниуд, банкуудын  хэсгийг хянаж байдаг. Хятад, Гонконг хоёр Макаогийн худалдааны гол түнш нь болдог. Макаогийн гадаад худалдаанд Японы оролцоо  бас л чухал үүрэгтэй.

Macau-300x130 Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг

  1. Люксембург

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $100 991 ам.доллар

Амжиргааны  өндөр төвшинтэй Европын баян орнуудын нэг нь Люксембург юм. Тус хотод Европын холбооны олон байгууллагууд байрладаг. Энэ оффшорын нийслэл хотод 1000 гаруй хөрөнгө оруулалтын сан, 200 орчим банк байрлаж байна. Эдийн засгийн амжилтад нь эдгээр байгууллагууд гол нөлөөг үзүүлдэг.

Люксембургийн хэрэглээний цахилгаан нь импортлогддог. Мөн нефть, хий, чулуун нүүрс бүгдийг импортоор авдаг. Банк, санхүүгийн үйлчилгээ нь энэ улсын эдийн засгийн үндэс болдог.

Luxembourg-300x130 Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг

  1. Катар

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $129 512 ам.доллар

Нефть, байгалийн хийн олборлолт нь ДНБ-ний 50 хувийг, экспортын ашгийн 85 хувийг, улсын төсвийн ашгийн 70 хувийг бүрдүүлж байна. Нефть хий хоёр л  Катарыг хүн амд ноогдох ДНБ-ний хамгийн өндөр үзүүлэлтэй орон болгожээ.

Татвар байдаггүй, олсон бүгд нь ашиг болдог. Катар одоо хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний биш салбартаа татах эрмэлзлээр ажиллаж байгаа. ДНБ-ний бүтцэд нь аж үйлдвэр (75%), үйлчилгээний салбар 25%, хөдөө аж ахуй 0,1% болж байна. Нефть боловсруулах, нефть-химийн болон металлургийн салбар (томоохон болд хайлуулах цогцолбор Умм-Саидад зөөн авчирсан түүхий эдээр ажилладаг) өндөр хөгжилтэй. Катар хойд хэсэгт North гэсэн нэртэй нефть, хийн асар том орд байгаа. Нефтийн зэрэгцээ байгалийн хийн нөөцөөр Катар арвин.

Бэлтгэсэн М.ЭРДЭС

http://updown.mn/11278.html

Qatar-300x130 Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг



Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани