Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” үйлдвэрийг оффшорт барьцаалах гэж байв

“Эрдэнэт” үйлдвэрийг оффшорт барьцаалах гэж байв

 

Түрүүч нь: http://updown.mn/8155.html

Парламент Эрдэнэт үйлдвэрийг шалгасан Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцсэн 2002 оны тавдугаар сарын 9-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол, Оросын уулын баяжуулах "Эрдэнэт” хамтарсан үйлдвэрээс Кипр лүү зуучлалын хөлсөнд шилжсэн 800 мянган ам.долларын хэргээс гадна тус үйлдвэрээс дутсан өмч хөрөнгийн олон асуудал сөхөгдсөн юм.

Энэ өдөр УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаас гадна Төрийн хянан шалгах хороо буюу одоогийн Үндэсний аудитын газрын тус үйлдвэрийн 1998-2000 оны үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн шалгалтын дүн хамт сөхөгджээ. ТХШХ-ны шалгалтаар долоо, УИХ-ын шалгалтаар 30 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь улсын төсөв нь их наяд төгрөг рүү орж чадаагүй явсан монголчуудын хувьд их хэмжээний мөнгө юм.

ТХШХ-ны шалгалтын хэсэг:

– Д.Дорлигжав Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2000 оны 3, 6 дугаар сард Москва дахь Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газраар дамжуулан 34.964 ам.долларыг "Муза моторс” компанд шилжүүлж "Ланд ровер” автомашин худалдан авч, автомашиныг ачуулах болон баримт бичиг бүрдүүлэхэд 7090 ам.доллар, мөн гаалийн татварт "Айр транс” ХХК-нд 7.9 сая төгрөг, бүгд 53.7 сая төгрөгийг "Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлсэн.

– Уг автомашиныг Дорлигжав Улаанбаатар дахь үйлчилгээндээ хэрэглэх нэрээр гараашид хадгалж байгаад ажлаас өөрчлөгдөхдөө хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ямар нэг шийдвэргүй хувьдаа авсан.

– Мөн Москва дахь төлөөлөгчийн газрын зардлаар 810 ам.долларын үнэ бүхий цирковое магнитфон, индикатор, генератор болон 1297 америк долларын Nokia, Siemens гар утсыг үйлдвэрийн хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хувьдаа авсан.

– Бодь интернешнл ХХК-ны охин компани Бодь проектор ХХК-иар бариулсан хувийн орон сууцныхаа төлбөр 110 мянган ам.долларыг 1999 оны нэгдүгээр сарын 15-нд "Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлсөн асуудлыг сөхөн хөндсөн байдаг.

УИХ-ын гишүүд энэ үеэр Д.Дорлигжавыг хамтарсан үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл буюу албаны бүрэн эрхийг хэтрүүлсэн. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байх тул асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байв.

Харин УИХ-ын Ажлын хэсэг:

Тухайн үеийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдоржийн ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байх энэ өдөр УИХ дээр цоо шинэ олон баримт дэлгэгдсэн байдаг. Тухайлбал, "Эрдэнэт” үйлдвэр зөвхөн 1999 онд 250 байгууллагатай 470 гэрээ, 2000 онд 300 байгууллага, аж ахуйн нэгжтэй 600 гэрээ хийсэн. Үүн дээр хэлцэл, тендерийг нэмэхэд тоймгүй тоо гарна гэж Ажлын хэсэг мэдээлж байв.

Эрчим хүчний алданги яригдаагүй байхад "Эрдэнэт” үйлдвэрийн 1998-1999 онд төлөөгүй байсан эрчим хүчний алдагдлыг дөрвөн сая ам.доллараар тооцож гаргаж үүнийг төлөх гэрээ хийсэн. Ингэхдээ энэхүү дөрвөн сая ам.долларыг 1.5 сая доллар болгон буруулж, мөнгийг ГОК-д эрчим хүч нийлүүлдэг ОХУ-ын Бурядын "Энергострой” компанид "Интеринвест” гэж гуравдагч компаниар дамжуулан төлсөн байв. "Интеринвест”нь "Женко” компаний охин компани бөгөөд 1998 оны арваннэгдүгээр сард "Эрдэнэт”-ээс 1.5 мянган ам.долларыг дээрх гэрээний дагуу шилжүүлэн авчээ.

Үүнээс гадна 413.439 ам.долларын өртөгтэй эрчим хүчний үнийг төлүүлэх ийм ижил гэрээг мөн л Женко компанийн өөр нэг охин компани болох "БТД” компанитай байгуулан хөрөнгийг шилжүүлсэн байв. Шалгалтаар "Интеринвест” компани энэ мөнгөө Бурядын "Энергострой”-д өгөөгүй бөгөөд долоон сарын дараа электрон бараа шахсан. Дээр нь Бурядын "Энергострой” 2000 оныг төгсгөл хүртэл энэхүү 1.5 сая ам.доллар дээр нэмээд нийт 2.981 мянган долларыг "Эрдэнэт” үйлдвэрээс авсан баримтууд ил болсон юм.

Мөн "Эрдэнэт” хамтарсан үйлдвэрээс дотоод, гадаадын зарим аж ахуйн нэгжид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, тэдний дүрмийн санг бүрдүүлсэн байв. 2001 оны долдугаар сарын 1-ний байдлаар тус үйлдвэрээс дотоод, гадаадын зургаан байгууллага, аж ахуйн нэгжид 11.3 тэрбум төгрөг буюу 46 сая америк долларын хөрөнгө оруулалт хийж, тэдгээрийн дүрмийн санг бүрдүүлсэн ч мөнгө авсан компаниуд хамтарсан үйлдвэрт ногдол ашиг өгөөгүй байсан юм.

Жишээ нь, ХОТШ банкны дүрмийн санд "Эрдэнэт” үйлдвэр 525 сая төгрөг шилжүүлсэн. Гонконгд "Эрдэнэт” хамтарсан үйлдвэр болон БНСУ-ын Самсунг корпорацитай хамтарсан "Эрдсам” компанийг байгуулж 250 мянган америк доллар шилжүүлсэн, "Эрдэнэт” концерн нь ХОТШ банктай хамтран Монкон ХК-ийг байгуулж 21 мянган америк доллар авсан, ОХУ-ын Кшемне зэс боловсруулах үйлдвэртэй 10.5 сая америк доллар, Эрдэнэт металл хамтарсан үйлдвэрт 2.349.4 мянган америк доллар буюу 12.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан боловч ногдол ашиг аваагүй байсан аж.

Хөрөнгө оруулсан зарим аж ахуйн нэгж нь татан буугдсан учраас оруулсан хөрөнгөө буцаан авах боломжгүй болсон. Үйл ажиллагаа явуулж байгаагаас нь ногдол ашиг авах санаачилга гаргаагүй байсан хэрэг. "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Д.Дорлигжав томилогдон очиход энэ албан тушаалын үндсэн цалин 250 мянган төгрөг байсан. Харин тэр очоод сар бүр 2000 мянган ам.долларын нэмэгдэл авах болсон байв. Энэ бол тухайн үеийн ханшаар хоёр сая төгрөг юм.

Захирал өөртөө үйлдвэрээс 70 сая төгрөгийн шагнал авсан. Сардаа албан хэрэглээндээ 100 мянган ам.доллар зарцуулах эрхтэй байсан зэрэг баримтууд сөхөгдсөн ч энэ бүгд "Эрдэнэт” үйлдвэрийг оффшор бүсэд, Панамын компанид барьцаалах гэсэн хэргээс хавьгүй "жижиг асуудал” байв. Саяханаас л оффшор бүс, оффшор данс хэмээх ойлголттой олон нийт сайтар танилцаж байгаа болохоос төрөөс төрсөн тэрбумтнууд энэ үеэс оффшорт жинхэнэ утгаар дурлаж байсан бололтой юм.

1999 оны дөрөвдүгээр сарын 28-нд Д.Дорлигжав "Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлөн Панам Улсын "Фиостинтернешнл инвестмент транст” компанитай нэгэн зээлийн гэрээ байгуулаад авчээ. Энэ гэрээ Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэрийн Монгол Улсын төрийн өмч буюу 51 хувийг барьцаалж 65 сая ам.долларын зээл авч, үүнээсээ 15 сая ам.долларыг нь үндсэн зээлийн таван жилийн хүүд тооцож, шууд буцааж төлөх ийм нөхцөлтэйгээр хийгдсэн байжээ.

Монгол Улсын төрийн өмчийг барьцаалж байгаа бол "Эрдэнэт” үйлдвэрийн Монголын тал, захирал Д.Дорлигжав асуудлыг ТӨХ, Сангийн яам болон ОХУ-ын талд мэдэгдэн, албан ёсоор зохих зөвшөөрөл авах ёстой байсан ч мэдэгдээгүй. Хэдхэн хуудастай англи хэл дээр бичигдсэн эл гэрээ эргэлзээтэй. Энэхүү нууц гэрээгээ хэрэгжүүлэхээр Д.Дорлигжав Монголын хуулийн компанид хандаж эрх зүйн зөвлөгөө авч байсан ба ихээхэн нууцлаг байдалд үйлдсэн, гэхдээ төгс үйлдэлтэй энэ гэрээний үйл явц зогссон гэж энэ өдрийн хуралдаан дээр УИХ-ын шалгалтын Ажлын хэсгийн ахлагч мэдээлсэн байдаг юм.

Гэхдээ шалгалтыг дүгнэлтийг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн 2002 оны тавдугаар сард энэ гэрээний эх хувь УИХ-ын Ажлын хэсэгт олдоогүй, тэд гэрээний хуулбартай л сууж байв. Эх сурвалжууд үүнийг зээл олгох гэж байсан Панамын "Фиостинтернешнл инвестмент транст” компани хоёр улсын, төрийн өмч зэс молбиденийн компанийг ганцхан хүний гарын үсгээр барьцаалах зүрх хүрээгүй байх гэж "дүгнэсэн” байдаг. Энэ бол "Эрдэнэт” үйлдвэрээс хууль бусаар хөрөнгө мөнгө завшсан, завшихыг завдсан баримтуудын зөвхөн нэг хэсэг нь.

Төрийн өмчийг хувьдаа завших явц 1990-ээд оны дунд үеэс эрчтэй эхэлсэн шигээ өнөөдөр ч ширүүн үргэлжилж байна. Хамгийн сүүлийн том жишээ бол маргаан нь яг одоо өрнөж байгаа Хөгжлийн банкнаас тараагдсан зээл. Сонирхолтой нь төрийн өмчийг завшигчид 1990 оны төгсгөл, 2000 оны эхээр ашиглаж байсан арга аргачлалаа огтхон ч өөрчилсөнгүй. Хөрөнгө завшсан баримтууд илэрдэг ч эзэд нь факт баримтыг он жилийн салхинд "хийсгэж” орхидог.

Тэр бүгдийг ард иргэд мартаж орхидог. Мартдаг болохоор нь тонуулчид ахидаг давардаг ийм урвуу харсан тогтолцооноос монголчууд хэзээ, яаж салах юм бол? Эндээс улс төрд оршин тогтнох эсэхийг нь шийдэх хөрөнгөө босгодог стратегийн гол түшиц газар, зарим өмч хувьчлалын түрийвч болсон, улсдаа хамгийн том эдийн засагтай, дэлхийд тэргүүлэх зэс молбедины том үйлдвэрийг хууль бусаар хувьчилж, хяналтандаа оруулах сонирхол хэнд, хэзээнээс төрж эхэлсэн бэ гэдгийг харж болно?

 

51-300x180
https://updown.mn/

 

“Эрдэнэт” үйлдвэрийг оффшорт барьцаалах гэж байв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани