Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МАРТАГДСАН ХУВЬЦАА буюу ТАВАНТОЛГОЙН БИЗНЕС ЗАГВАРЫГ ЭРГЭН ХАРЪЯ


 "Газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна” гэсэн Үндсэн хуулийн тунхаглалыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүллээ хэмээн нийтээр баярлан хөөрч, Монголын нүүрсийг Арабын нефтьтэй жишиж байсан нь саяхан. Иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгож, хүн бүрт хувь хүртээх тогтоолыг УИХ ёслол төгөлдөр баталж байлаа. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Иргэн бүр ашиг хүртэх нь байтугай хувьцааны ч сураг алдрав. Хувьцааны оронд бэлэн мөнгө авсан нэг хэсэг нь маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэгчээр бага ч гэсэн хувь хүртсэн. Харин бусад нь хувьцаа эзэмшдэг, эсэхээ ч мартаж, хувь хүртэх итгэл алдарсаар байна. Иргэн бүр төдийгүй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ч гэсэн хувь эзэмших давуу эрх олгосноор бэлгэдлийн тоотой "Үндэсний нэгдэл” байгуулагдсан. Давуу эрхээр хувьцаа худалдан авах шаардлага, нөхцөл хангасан үндэсний 53 мянган аж ахуйн нэгж байна гэсэн судалгаа гарч, үүний 7.2 хувь нь л тэр их үнэ цэнэтэй "Тавантолгойн” хувьцааг худалдаж авах захиалга ирүүлснийг "Ямар цөөн юм бэ” хэмээн чамлаж байлаа. Өнөөдөр энэ захиалга буураад, зарим нь бүр буцаах болжээ.

Жил ирэх тусам үнэд орж, насан туршид ашгаа өгөх нигууртай "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа зах зээлийн шал гуур, цаг хугацааны нугачааг даалгүй цэнхэр, ягаан тасалбарын хувь заяаг ийнхүү давтаж эхлэв. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжин, шаардлагатай хөрөнг ө оруулалт татах тухай заалт "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд бас бий. Энэ заалт амжилттай хэрэгжих, "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа үнэд хүрэх мөч гар сунгах төдийд ойрхон мэт санагдаж байлаа. Тэр үед эрдэс баялгийн салбарын олон улсын арга хэмжээ бүрт Монголын павильон битүү байсан. Харин одоо хөл татарчээ. Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдын бараг тал нь дүрвэж, буцах нь буцаж, хөрөнгөө царцаах нь царцаасан. Хонконгийн хөрөнгийн бирж дээр "Энержи ресурс”-ийн хувьцаа 11 хонконг долларт хүрч байсан үе бий.

 

 

Харин өнөөдөр 60 хонконг цент болтлоо уналаа. Монголын гэсэн хаягтай баялаг, тэр дундаа нүүрсний ордууд гадаадын хөрөнгийн биржид "чөтг өрийн хувьцаа” хэмээн нэрлэгдэх болтлоо үнэ нь хадаж байсан үе ийнхүү ард хоцорчихоод байна. Товчхондоо бол, дөрвөн жилийн өмнө гарсан УИХ-ын 39 дүгээр тогтоол, түүний хэрэгжилт үндсэндээ дампуурав. "Эрдэнэс Тавантолгой” компанийн дампуурлыг Ерөнхий сайд ч хүлээн зөвш өөрч, нийтлэлч Баабар "Тавантолгой ерөнхийд өө будаа болсон” гэж дүгнэлээ. Тэгэхээр одоо яах вэ. УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрхэх вэ? Иргэддээ үнэгүй тараах, үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах УИХын 39 дүгээр тогтоол сайн ч, муу ч монголчууддаа хүртэнэ гэж итгээд орхиё.

 

Харин уг тогтоолын олон улсын зах зээл дээр хувьцаа гаргах, IPO хийх заалтыг хэрхэх вэ? Нүүрсний үнэ унасан, мөддөө сэргэх төлөв харагдахгүй байгаа ойрын хугацаанд бэлтгэлээ яаж ч сайн хангаж IPO хийгээд "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа үнэд хүрнэ гэдэгт шинжээчид итгэл алдраад байгаа. Харин ч ноцтой уршиг тарина хэмээн болгомжилж, сэрэмжлүүлж буй. IPO хийснээр томоохон бүтээн байгуулалт хийх хэмжээний хөрөнгө босгож чадахг үй нь тодорхой. Харин ч Тавантолгойн ордынхоо толгой компанийн их хэмжээний хувийг хувьцаа нэрийдлээр гаднынханд эзэмш үүлэх "цоорхой” 39 дүгээр тогтоолд үүслээ хэмээн үзэж байна.

 

 

Манайд ээлтэй байсан зах зээл өнөөдөр муу тал руугаа эргэсэн. Үүнд популистуудын хачир, нөлөө багаг үй бий. Энэ урагшгүй байдалд хэн нэг буруутныг хайж цаг алдахаас дараагийн алхмаа зөв тооцоолох, томъ ёолох нь чухал. Манай шилдэг бизнесмэн үүдийн нэг, ”Алтан тариа” компанийн гүйцэтгэх захирал П.Цэнг үүн өнгөрсөн жил "Өдрийн сонин”- д өгсөн ярилцлагадаа "Хөрөнгийн бирж, IPO бол тэр чигээрээ хулгайч нарын байгууллага” хэмээн Тавантолгойн хувьцаагаар IPO хийхийг эсэргүүцэж байв. Тэгэхээр одоо яах вэ. Тавантолгойн орд, "Эрдэнэс Тавантолгой” ХК бол ард түмний оролцоотой хувьцаат баялаг. Энэ баялгийг хэрхэн зөв ашиглах, ашиг олох, эсэх нь ард түмэнд хамаатай. Тиймээс гаднынханд хамаг ирээдүйгээ даатгаж, тэднээс бэлэн мөнгө хүлээхээ больё. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Гадаадаас бадар барих биш, үндэсний компаниуддаа итгэл хүлээлгэн төр, хувийн хэвшлийн зөв, тооцоотой хамтын ажиллагаагаар Тавантолгой болон бусад төслийг өөд нь татаж, төрийн зүгээс хувийн хэвшлийн давуу чанарыг ашигласан "сайн менежер” болохоо харуулж яагаад болохгүй гэж. "Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсан үеэсээ санхүүгийн хувьд бэхжиж чадахгүй, зээлээс зээлд урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр ирлээ.

 

 

Бүтээгдэхүүнээр зээлээ төлөх хүнд үеийг туулж байгаа. Гэхдээ үйл ажиллагаанд нь зарим нэг нааштай зөв хандлага ажиглагдаж эхэлсэн. Хувийн өмчит "Энержи ресурс” компанитай гэрээ байгуулан, олборлосон нүүрсээ баяжуулах үйлдвэрт нь боловсруулан үнэд хүргэн экспортлох, тээврийн зардлыг хямдруулах зэргээр хүндрэлээс гарах арга зам хайж эхэлсэн нь айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг бодит боломж байгааг харуулсан эхний алхам юм. Гэхдээ өнөөг хүртэл БНХАУ-ын "Чалко” компанид өрөө төлж дуусааг үй нь цаг алдаж назгайрсантай холбоотой. Тухайн үед "Чалко”-гоос урьдчилж авсан мөнгөөрөө "Эх орны хишиг” тараасан Засгийн газар, "Эрдэнэс Тавантолгой” компанийнхан өрийн дарамтаа өмнөх удирдлагуудад тохож буй. Нүүрсээр төлөгдөх магадлал нь өдрөөс өдөрт буурч байгаа энэ өр маргааш иргэдийн нуруун дээр ирэх нь ойлгомжтой.

 

Байгалийн баялгаас эдийн засгийн баялаг бүтээж, тэрхүү бий болгосон баялгийнхаа тодорхой ашгаас иргэддээ хувь, ногдол ашиг тараах ёстой. Гэтэл ийм эрэмбэтэй байх учиртай бизнесийн зарчим алдагджээ. Манайх шиг эдийн засгийн өсөлт, бууралт нь байгалийн баялгийн эрэлт, үнэ ханшаас шууд хамааралтай бусад орон эрсдэлээс хамгаалах эдийн засгийн олон механизм ашигладаг. Түүний нэг нь байгалийн баялагийн үнийн өсөлтөөс орж ирсэн гэнэтийн ашгийг улс орон, нийгэм, хүний хөгжлийн ирээдүйн хөрөнг ө оруулалт гэдэг өргөн агуулгаар нь авч үзэж, баялагийн сан байгуулан, хуримтлуулж, өсгөж арвижуулдаг. Дэлхийд хүлээн зөвшөөр өгдсөн баялгийн сангуудын сайн жишээ бол Норвегийн сан юм. Манайхаас ялгаатай нь тэд газрын тосны баялгаас олсон орлогоо өнөө маргаашийн "хоолны мөнгө”-нд зарцуулаагүй. Харин үр өгөөжийг нь он удаан жил хүртээмжтэй байлгахын тулд өөрсдөөсөө ч "харамлаж”, бусад орны аль ашигтай салбарт зөв менежменттэйгээр хөрөнгө оруулах замаар арвижуулж иржээ.

 

 

Улсынхаа ДНБ-ээс давсан их орлого олдог Норвегийн сангийн менежментийн нууц чухам үүнд л оршдог. Тиймээс 2010 онд баталсан УИХын 39 дүгээр тогтоолыг өнөөдрийн хэрсүүжсэн өндөрлөгөөс дахин нягталж хармаар байна. Энэ тогтоолд 2012 онд өөрчлөлт оруулж, иргэнд эзэмшүүлэх, аж ахуйн нэгж, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр худалдах хувьцааны хувь хэмжээг өөрчилсөн. Энэ нэмэлт өөрчлөлт ч Тавантолгойн ордын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж чадаагүй юм. Иймд эдийн засгийн хөгжлийн эрх ашгаа дээдэлж, Тавантолгойнхоо үр өгөөжийг иргэдэд, ирээдүйд ашиг ногдох, тэр нь байнга өсөн нэмэгдэх хувилбараар авч үзэхийн тулд УИХ-ын 39 дүгээр тогтоолыг бизнесийн шинэ загвараар томьёолох шаардлага үүсээд байна. Ингэхдээ өнөөдрийг хүртэл хуримтлуулсан туршлагад тулгуурлан төр, хувийн хэвшил урт хугацаанд харилцан ашигтай, тогтвортой хамтран ажиллах шийдлүүдийг гарган тавьж, бодлого болгон батлаад цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Үндэсний баялаг бүтээгчдэдээ, монгол нь монголдоо найдахгүй бол бид өөр хэнд итгэл хүлээлгэх ёстой гэж...

 

"Өнөөдөр"


МАРТАГДСАН ХУВЬЦАА буюу ТАВАНТОЛГОЙН БИЗНЕС ЗАГВАРЫГ ЭРГЭН ХАРЪЯ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани