Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

4. Өндөр технологийн хайгуул

Өндөр технологийн хайгуул
«Гутал-ба-алх» хэмээх хайгуулын арга нь Канадын ашигт малтмалын олборлолтын шинжилгээний ажлын чухал хэсэг болсоор иржээ. Гэсэн хэдий ч технологийн салбарт гарсан сүүлийн үеийн дэвшлийн хамт шинжилгээний арга эрс өөрчлөгдсөн байна Энэ бүхэн цөмөөрөө шинжилгээнийажилд чухал ач холбогдолтой юм. Ерөнхийдөө, үйл явцын эхлэл нь геологийн эрэл хайгуул юм. Олон оронд засгийн газрын геологийн хайгуулын албад нь чулуулгийн болон чухал газрын гадаргуу бүхий өргөн уудам газар нутагт шинжилгээ хийж холбогдох бүх геологийн шинжийг тэмдэглэдэг зурагзүйн геологичдыг авч ажиллуулдаг. Тэдний хийсэн газарзүйн тайлан, газрын зургууд нь уул уурхайн хайгуулчдадчухал гарын авлага болдог. Хашир туршлагатай хайгуулчид нь өөрсдийн эрэл хайгуулын ажлаа, геологийн бүтэц нь ашигт малтмал байж болзошгүйг нотолсон тийм газарт хийхээр төлөвлөдөг.
 
Хайгуулчдын бизнесийн хамгийн эхний захиалга нь улсын геологичдынхоос илүү өндөр нарийвчлалтайгаар үйлдсэн геологийн зураглал болон гадаргуугийн эрэл хайгуулын зураглал байдаг.
 
Хайгуулчин хүн хүдрийн эрдсийн ул мөрийн тоо хэмжээ, ашигтай чулуулгийн төрөл, хүдэржсэн уусмалуудын нөлөөллөөр үүссэн байж болзошгүй хувирал өөрчлөл-түүдэд анхаарлаа хандуулдаг. Хүдэржилтийн нэгэн чухал шинж тэмдэг бол хүхрийн эрдсүүдийн сульфидын исэлдэхэд чулуулаг дээр үүсдэг зэвний толбо бүхий gossan буюу «төмөрлөг оройвч» юм.

Бусад хүдрийн эрдсүүд ч тээгч эх чулуулаг дээр хоёрдогч эрдсийн гадаргуугийн толбыг үлдээн исэлдэж болдог. Үүний нэг жишээ нь, никелийн цэцгийн цайвар ногоон болон хоёрдогч ураны эрдсийн шаргал өнгө нь юм. Илрэл олдох тохиолдолд тэдгээрийг дээжлэн авч, дээжийг найрлага тогтоох химийн шинжилгээ хийлгэхээр явуулдаг бөгөөд энэ ажиллагааг туршилт гэдэг. 5 дугаар бүлэгт илүү нарийнаар тайлбарлагдах дээж авах ажиллагаа нь энгийнээр хэлбэл илэрч буюу гаршнаас бяцхан чулуулгийг таслан авах үйлдэл юм. Ихэнхдээ хайгуулын багийнхан бульдозероор хучдасаас хэлтлэн авах буюу эсвэл чулуулагт шурф өрөмдөж түүнд тэсрэх бодис хийж тэсэлдэг.
 
 Эрэл хайгуулын өөр нэг ашигтай арга бол зайнаас тандах буюу нисэх онгоцноос эсвэл хиймэл дагуулаас авсан гэрэл зургийн буюу радарын /радиолокацийн/ дүрс зургуудыг ашиглах явдал юм Агаарын буюу хиймэл дагуулын дүрслэл нь гол төлөв эрдэсжилт явагддаг хагарал эсвэл геологийн
хил зааг, зааглалууд мэтийн том цар хүрээтэй геологийн бүтэц, бүрдвэрүүдийг харуулж чаддаг. Говь цөл зэрэг зарим газарт хиймэл дагуулын дүрслэл дээрх өнгийн өөрчлөлтүүд нь чулуулгийн төрөл өөрчлөгдөж байгааг буюу чулуулгийн өөрчлөлт хувиршил /деформац/ гарч байгаа хэсгийг харуулдаг.
Ерөнхийдөө, нэгэнт байгуулагдсан уул уурхай газрууд дээр ирээдүйн эрдсүүдийн илрэц, олдоц илрүүлэлт нь өнөө мэдэгдэж байгаа хүдрийн биетүүдийг бодвол илүү их гүнээс олдоно гэж үздэг. Тэдгээр нь хүнд нөхцөлөөс ч олдож болзошгүй. Ийм нөөцийг оляс илрүүлэхэд хайгуулын уламжлалт аргаас илүү нарийн технологи шаардлагатай байдаг. Дарагдаж булшлагдсан байг шинжлэхэд алмаазан өрөмдлөгийг ашиглаж болох боловч, харин өрмийг хаашаа чиглүүлэх вэ гэдгийг мэдэхийн тулд хайгуулчин маань геологийн таамаглал дүгнэлт, геофизик болон геохимийн туслалцааг авах хэрэгтэй болно.
Бид геофизик буюу геохимийн талаар энэ бүлэгт авч үзнэ.
 
Геофизик
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тэсрэлтийн байдлаар хүрээ нь тэлэгдсэн технологийн мэдлэг нь дэлхийн физик шинж чанарыг судалдаг шинжлэх ухаан болох геофизикт ихээхэн дэвшлийг авчирсан юм. Энэ нь цоо шинэ шинжлэх ухаан биш, Шведийн хайгуулчид бүр 17 дугаар зууны үед төмрийн хүдрийн соронзон биетийг илрүүлэхэд соронзжуулсан төмрийн туйванг хэрэглэж байжээ. Гэвч энэ шинжлэх ухаан дайны дараах их өрнөлтийн үед л эрс давшингуй хурдан хөгжсөн юм. Мөн түүнчлэн компьютержилтийн үйл явц нь газар дээрээс олж авах болон боловсруулах өгөгдлийн тоо хэмжээг эрс нэмэгдүүлсэн билээ.
 
Геофизикийн бүх шинжилгээ судалгаагаар хайдаг гол зүйл бол «аномали» буюу хэвийн нормоос гажсан зүйлийг эрж олох явдал байдаг. Геофизикийн хэв гажилт бол дэлхийн гадаргын хэвийн бус физик шинж чанар бүхий хэсэг юм.
 
Ердийн геофизикийн зураглал дээр газрын татах хүч буюу соронзон талбай мэтийн физикийн шинж чанарын судалгаа хийж байгаа талбай даяар тор маягаар авсан цэгүүдийг хэмждэг. Хэмжилтийн цэг бүрээс олсон дүнг шинж чанарын дэвсгэр зураг дээр тэмдэглэнэ. Ингээд яг л цаг уурын буюу рельефийн зургийн өгөгдлүүдийн дүрслэлүүд дээрх изобарын шугам татдагтай адилаар ижил утга бүхий цэгүүдийг дайруулан шугам татаж өгнө. Энэхүү геофизикийн зураглал нь хайгуулчинд эрдэсжилт байж болзошгүй геофизикийн шинж тэмдэг бүхий газруудыг сонгон авах боломжийг олгодог. Өөр нэг арга бол өгөгдлүүдийг профиль байдлаар тусгаж, аномалийн зүсэлтийн зургийг үүсгэх арга юм Эдгээр нь геофизикч, геологич нарын хүдрийн аномалийг цаашид судлахад хамгийн тохиромжтой арга хэрэгсэл бөгөөд үүнийг өргөн ашигладаг.
 
Соронзон хайгуулын аргууд
Соронзон хайгуулын судалгаагаар, геофизикч нар доор байгаа чулуулгийн хэмжээнээс шалтгаалан тухайн газар бүрт өөр өөр байх газрын соронзон орон буюу талбайн хүчийг хэмждэг. /Соронзон хайгуулыг мөн түүнчлэн хөрсөн доорхи түлшний ган сав мэтийн далдлагдсан металл биетүүдийг хайж олоход амжилттай ашиглаж ирсэн/.
 
Чулуулгийн соронзон мэдрэмж өндөртэй газарт тухайн газрын соронзон орон хүчтэй байхад тэдгээрийн соронзон мэдрэмж багатай газарт тэр нь сул байдаг. Үүнд хоёр янзын хэрэглээ байна. Нэгдүгээрт, төмрийн эрдсүүд, пирротит агуулсан лицийн оршдос болон скарн зэрэг соронзон бүхий эрдсүүдийг соронзон хайгуулыг хэрэглэх замаар шууд илрүүлж болдог.

Хоёрдугаарт, соронзон хайгуулыг геологийн зураглал үйлдэхэд туслах хэрэгсэл болгон ашиглаж болдог. Өндөр мэдрэмж бүхий нэгжүүд нь өндөр соронзон орны хүч бүхий газар байдаг.
 
Соронзон хайгуулыг газар дээр явуулж болдоггүй. Агаарын соронзон хэмжигч нь онцгой мэдрэмжтэй багаж болох тул түүнийг нисэх онгоц эсвэл нисдэг тэрэгний доод талд зүүх эсвэл түүнийг нисэх онгоцны «stinger» хэмээн нэрлэдэг хэсэг дотор угсарч өгдөг. Энэхүү хэмжих хэрэгслийн заалтуудыг агаараас тасралтгүй авсан видео бичлэгтэй хослуулан асар уудам газрын соронзон орны зураглалыг зурж болно. Улсын геологийн байгууллагууд
агацрын хайгуулын гэрээ олонтаа байгуулж, эрэл хайгуулын ажлыг хөхүүлэн дэмжих үүднээс үр дүнг нь хэвлэн нийтлүүлдэг.
 
Хувийн эсэргүүцлийн арга
Өөр хоорондоо нэлээд хол зайтай электродуудыг газарт суулгаж, цахилгаан гүйдэл үүсгэнэ. Цахилгаан гүйдэл газраар дамжин өнгөрөх гүйдлийн хүчний хэмжээ нь чулуулагт үзүүлж буй эсэргүүцлээс хамаарна Үүнийг хэмжихийн тулд мэдрэмж сайтай вольтметртэй холбосон хос электродыг газарт зоож өгнө.
Үйлдвэрлэлийн ашигтай төмөрлөг сульфид агуулсан цахилгаан дамжуулдагхүдрийн биет аномали багатай эсэргүүцлийг нөхцөлдүүлнэ. Балан материал болон эсвэл хоосон сульфид эсвэл хэмхдэс агуулсан уусмалтай нэгэн шулуунд хамт байгаа тэгш хагарал ч мөн ийм нөхцөлийг бүрдүүлнэ. Энэхүү шинжилгээний аргын үр дүнг геологийн нотолгоогоор тайлбарлана.
 
Индукцийн туйлшрал
IР буюу индукцийн туйлшрал гэдэг нь хувийн эсэргүүцлийн аргаар явуулах хайгуулын эхэн үед олж илрүүлсэн ер бусын үзэгдэл юм. Зарим биет туйлшрах чадвартай буюу цэнэг авах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн дундуур цахилгаан гүйдэл гүйлгэхэд цахилгаан цэнэг авдаг байна. Цахилгаан гүйдлийг тасалбал авсан цэнэг нь гэнэт тарж алга болохгүй, харин аажмаар алга болдог байна. Эсэргүүцлийк арга болон 1Р буюу индукцийн туйлшрал хоёрыг нэг судалгаа гэж үздэг. Газраар цахилгаан гүйдэл дамжуулахад металл эрдсийн гадаргуу цэнэглэгдэнэ. Эдгээр саадыг давахын тулд илүү өндөр хүчдэл хэрэглэдэг. Цахилгаан гүйдлийг таслахад өндөр хүчдэл алга болно. Өөрөөр хэлбэл, энд түр хугацааны турш энерги хадгалагдан үлдэх бөгөөд үүнийг бүр цахилгаан гүйдэл тасарсны дараа ч хэмжих боломжтой. 1Р нөлөөлөл нь өөрсдөө ашигтай ч байж болох эсвэл бусад эрдсүүдийн оршдосуудыг илрүүлэх замыг зааж болох тархсан сульфидын эрдсүүдийт олж илрүүлэхэд онцгой ач тустай байдаг болно.
 
Аяндаа үүсэх туйлшралт
Усан мандлын дээр, доор тархан байрласан дамжуулагч биет нь өөрийг нь хүрээлэн байгаа чулуулаг болон хөрсөнд цахилгаан гүйдэл үүсгэх чадвартай буюу энэ нь байгалийн сулавтар цахилгаан үүсгүүр болж өгдөг.
 
Өндөр мэдрэмжтэй вольтметр ашиглан дамжуулагч хаа байгааг зааж чадах гүйдлийн дагуу хүчдлийн ялгааг илрүүлэх боломжтой. Аяндаа үүсэх туйлшралт нь анхны цахилгаан аргын нэг боловч грөнхийдөө бусад аргыг үүнээс илүү мэдрэмжтэи гэж үзэх болсноос одоо цагт ховор хэрэглэх болжээ.
 
Цахилгаан соронзон арга
ЕМ буюу цахилгаан соронзон арга нь цахилгаан дамжуулах чадвартай булагдсан биетийг хурдан шуурхай олж илрүүлэхэд ашигтай арга мөн. Дамжуулагч утсан ороомгийг заасан чиглэлд эсвэл газрын гадаргуутай зэрэгцээ буюу түүнд эгц босоо чиглэлээр барьж, түүнд хувьсах цахилгаан гүйдэл өгнө. Энэхүү цахилгаан гүйдэл нь хувьсах соронзон орон үүсгэх бөгөөд тэр нь улмаар орчин тойрондоо байгаа аливаа дамжуулагчид индукцийн цахилгаан гүйдэл үүсгэнэ. Үүссэн аливаа индукцийн цахилгаан гүйдэл нь өөрийн хувьсагч соронзон оронг үүсгэх бөгөөд түүнийг нь өндөр мэдрэмж бүхий вольтметрт холбогдсон эрлийн ороомгоор хэмжих боломжтой.
 
Энэхүү аргаар эрдэсжилтийг бус, харин дамжуулах чадвартай биетийг илрүүлнэ. Дамжуулагч нь үр ашигтай төмөрлөг сульфидын хуримтлал байж болох боловч мөн түүнчлэн хоосон пирит биет эсвэл дамжуулагч бал чулууны бүс байж болзошгүй байдаг юм.
 
Уламжлалт цахилгаан соронзон аргууд нь гадаргуугаас доош 100 метрээс илүү гүнд «харах» чадвар хомсхонтой байдаг. Нам давтамжийн цахилгаан соронзон шинэвтэр аргууд, «UTEM» зэрэг «лугшилтын» болон магнетотеллургийн аргуудад дэлхийн өөрийнх нь цахилгаан соронзон оронг ашигладаг тул цахилгаан соронзон хайгуулын нэвтрэлтийн гүнийг нэмэгдүүлсэн байна. Өөр нэгэн шуурхай бөгөөд хямд төсөр цахилгаан соронзон арга бол анхдагч соронзон орны эх үүсвэрээр далайн тээврийн навигацын дохиог ашигладаг маш бага давтамжийн (VLF) арга мөн.
 
Цахилгаан соронзон арга нь агаарын геофизик дэх хамгийн ашигтай арга юм. Ерөнхийдөө агаарын цахилгаан соронзон аргыг газар дээрх цахилгаан соронзон ажлууд дагалддаг. Цахилгаан соронзон хайгуулыг мөн түүнчлэн өрөмдлөгийн нүхэнд доош нь шургуулан буулгасан мэдрэгч төхөөрөмжийг ашиглан хийж болдог. Эдгээр нүхэнд доош шургуулах хайгуулын ажиллагааг өрөмдлөг хийсний дараа эрэл хайгуулыг урагш ахисан үе шатанд явуулдаг.
 
Теллурийн цахилгаан гүйдлийн арга
Теллурик буюу шороонцор гүйдэл гэж нэрлэгдэх агаарын давхаргад байгалийн жамаар үүсдэг цахилгаан цэнэг алдагдуулах үзэгдлүүд нь мөн түүнчлэн геофизик хайгуулын цахилгаан соронзон долгионы эх сурвалж нь болж өгдөг. Жишээ нь, цахилгаан цахих нь газрын дамжуулагч биетэд түр зуурын цахилгаан гүидэл үүсгэх цахилгаан соронзон пульс юм дэлхийн ионын давхарга дахь цахилгаан гүйдэл мөн адил ийм зүйл.
 
Эдгээр цахилгаан гүйдлээр үүссэн гадаргуу дээрх станцуудын хоорондын хүчдэлийн ялгаврыг хэмжих замаар гадаргуу доорхи дамжуулах чадварыг зураглах боломжийг олгодог; Теллурийн цахилгаан гүйдлийн аргаар эдгээр ялгаврыг маш их гүнд хүртэл зураглах боломжтой.
 
Мөн түүнчлэн теллурийн үйлчлэлийг зохиомлоор гаргах зорилгоор геофизикчдийн зүгээс үүсгүүр болон цахилгаан гүйдэл дамжуулагчийг ашигладаг «Хяналтат эх сурвалж»-ийн теллурийн цахилгаан гүйдлийн аргыг хэрэглэдэг учир нь цахилгаан гүйдлийг хүн гаргадаг бөгөөд иймээс таамаглахад илүү амар, судалгааны дүнг тайлбарлахад илүү хялбар байдаг.
 
Газрын татах хүчний арга
Газрын татах хүч дэлхийн бүх гадаргуун хувьд харилцан адилгүй байдаг. Тэр нь газрын доорхи чулуулаг нь илүү нягт газарт ялимгүй хүчтэй, нягтрал багатай газарт үл ялиг сул байдаг. Үүний ялгаа нь маш өчүүхэн боловч тэдгээрийг хэмжин зураглаж, геофизикчдийн зэвсгийн санг өөр нэгэн зэвсгээр баяжуулдаг.
 
Газрын татах хүчний хайгуулыг газар дээр эсвэл нисдэг тэрэгнээс хийснээс үл хамааран газрын доорхи чулуулгийн нягтшил дахь өөрчлөлтүүдийг илрүүлэхийн тулд маш мэдрэмтгий хэмжих хэрэгслүүдийг /жинг/ ашигладаг. Тэдгээр нь тухайн газар орны үндсэн чулуулгийн төрлийг дүрслэн гаргахын тулд хайгуул шинжилгээний түргэвчилсэн судалгаа явуулахад ашиг тустай байж болно. Ийм мэдээлэл нь өөр бусад аргаар хайгуул хийх ашигтай газруудыг зааж өгдөг. Түүнчлэн хүрээлэн байгаа орчныхоо нягтаас гол төлөв илүү нягттай байдаг эрдсүүдийн ордуудын бөөгнөрөл хуримтлалыг илүү нарийвчлан судлахад ашиглаж болно.
 
Чичирхийллийн судалгааны арга
Олон зуун жилийн тэртээгээс хүн төрөлхтөн газар хөдлөлтийн улмаас үүссэн цохилтын долгионы чиглэл болон далайцыг хэмлсих хэрэгсэлтэй байжээ. Эдгээр цохилтын долгион нь дуу авиатай адилхан акустик долгион байдаг. Мөн л дууны долгионтой адил эдгээр нь хатуу, нягт биет дундуур арай зөөлөн, нягт багатай биетийг бодвол илүү хурдан дамждаг. Мөн түүнчлэн янз бүрийн чулуулгийн төрлийн хооронд зах хязгаарыг харуулах бөгөөд геофизикчдэд тэдгээрийн дамжин явах хугацааг хэмжиж доор нь байгаа чулуулгийн бүтцийг тодорхойлох боломжийг олгодог.

Чичирхийллийн хайгуулын ажил нь газрын тосны олборлолтын хайгуулд хамгийн өргөн дэлгэрсэн геофизикийн арга мөн. Жижиг зохиомол цохилтын долгионуудыг сонгон авсан цэг дээр эсвэл тэсэлгээний цэнэг буудах эсвэл өрөмдлөгийн цооног руу хүнд зүйл унагах замаар үүсгэдэг. Цохилтын долгионы хурдыг хайгуулын шугамын дагуу байрлуулсан геофон хэмээх мэдрэмтгий хүлээн авагч дээр тэдгээрийн хүрэлцэн ирэх хугацааг хэмжих замаар тодорхойлдог.
 
Радиометрийн судалгааны арга
Цацраг идэвхт элемэнтүүд байгаа эсэхийг Гайгерийн тоолуураар тодорхойлдог. Хэмжих хэрэгсэл нь цацраг идэвхт задралын явцад сулран гардаг эрчим хүчийг хэмждэг. Ураны молекул задрахад, жишээлбэл, гурван төрлийн туяа гардаг. алфа, бэта, гамма.
 
Эдгээрээс гамма туяа хамгийн сайн нэвтрэх чадвартай бөгөөд ийм учраас Гайгерийн тоолуураар түүнийг мэдрэх магадлал хамгийн өндөр. Гайгерийн тоолуурын ажиллагааны ашигт үйлийн итгэлцүүр бага, мэдрэмж нь сул байдаг учраас түүнийг сцинтиллацийн тоолуур буюу сцинтиллометрээр олон тохиолдолд орлуулдаг. Сцинтиллометрийн тоолуурын бүр илүү дэвшилт хувилбар нь гамма туяаны спектрометр юм. Эдгээр нь байгальд тааралддаг
гурван үндсэн цацраг идэвхт бодис болох уран, кали, тоорийн цацраг идэвхт туяаны цацруулалтыг тэдгээрийн цацраг идэвхт туяаны цацрагийн эрчим хүчийг хэмжих замаар гүйцэтгэдэг. Радиометрийн хайгуулыг мөн түүнчлэн нисэх онгоцноос хийж болно.
 
Цацраг идэвхт эрдсүүдийн гарш илрэлийг шууд олоход газрын радиометрийн хайгуул хамгийн ашигтай. Радио идэвхт элементүүд боржингийн чулуулагт илүү хэмжээтэй байдаг учраас агаарын радиометрийн хайгуулыг их төлөв геологийн зураглалын зориулалтаар ашигладаг.
 
Цооногийн доод хаймсуурын аргыг өрөмдлөгийн цооногийн доторхи чулуулгийн радио идэвхжилийг хэмжихэд өргөн ашигладаг.
 
Геохимийн арга
Ашигт малтмалын орд газар нь төмөрлөг эсвэл эрдсийн тодорхой бодисууд хэвийн хэмжээнээсээ илүү их бөөгнөрөл концентрацтай агуулж байгаа газар гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл оршдос ба ордууд нь өөрсдөө «хэвийн нормоос гажсан зүйл» болж байгаа юм. Элементүүдийн хэвийн бус бөөгнөрлийг олж илрүүлэх нь геохимийн хайгуулын гол зорилго юм.
 
Хайгуулын геохимичид уламжлал ёсоороо химийн элементийн тархалтыг «анхдагч» ба «хоёрдогч» гэж ялгаж ирсэн байдаг. Анхдагч тархалтын үйл явц гэдэг нь хүдрийн ордуудыг үүсгэж, төмөрлөг болон химийн бусад элементүүдийг эргэн тойронд нь байгаа давхаргын чулуулгуудад түгээдэг тэрхүү үйл явцыг хэлдэг. Хоёрдогч үйл явц нь идэгдэл, мөстлөг, газрын хөдөлгөөн болон хөрсний усны хөдөлгөөнийг хөрс, урсац, нуурын тунадас ус, гадаад далай руу, бүр тэрчлэн ургамал болон агаарт хүргэдэг байна.
 
Тархалт сарнилыг бий болгож байгаа геологийн үйл явцыг илүү тодорхой мэдэж авахын тулд төмөрлөгийн эх үүсвэрийн талаар суддах шаардлагатай болдог. Энэ бол геохимиин хаанчлал байдаг. Геохимийн ердийн судалгааг явуулахад хайгуулчин тодорхой материал, тухайлбал, давхаргын чулуулаг, ус эсвэл өөр ямар нэгэн зүйлийн дээжийг авдаг. Дараа нь тэдгээр дээжийг химийн шинжилгээнд оруулан судалж, сонирхол татаж буй элэментээ онцгойлон авч үзэж, үр дүнг зураг дээр буулгадаг.
 
Цахилгаан соронзон шинжилгээний судалгааг газрын доорхи цахилгаан дамжуулах чадвартай биетийг илрүүлж олоход ашигладаг.
 
Энгийн тохиолдолд хайгуулчин хүн хайж байгаа төмөрлөгийнхөө өндөр бөөгнөрөлтэй дээжийг мөшгөн хөөдөг. Ихэнх тохиоллолд геохимич өөрийн хайж байгаа элементийн зам мөрийг сэргээхийн тулд тархалтын хэв маягийг тайлбарлах ёстой болдог. Жишээлбэл, мөстлөг үргэлжилсэн чиглэлийн дагуух газрыг мөстлөгийн үйлчлэл нь «уусгаж» чаддаг бөгөөд геохимийн хэв загварыг, үүсгэн бий болгосон эрдсийн ордоос шилжүүлэн нүүлгэх« шаардлагатай болдог.
 
Геохимийн хайгуул судалгааны хамгийн ирээдүйтэй арга нь түүний хөдөлгөөнт ионы геохими буюу ММИ байдаг. Энэхүү арга технологийн дагуу        химийн өчүүхэн олборлолтын үйл ажиллагааг ашиглан хөрсийг шинжилдэг бөгөөд хамгийн сул барьцалдсан төмөрлөгийг ч гаргаж ирэх явдал байдаг. Онцгой сайн мэдрэмжтэй багажны тусламжтайгаар их хөдөлгөөнтэй төмөрлөгийн бага бөөгнөрөлийг ч тогтоон зураглаж болдог энэ арга техникийн өндөр ашигтай гэдэг нь олон төрлийн төмөрлөгийн ордын судалгаагаар нотлогджээ.
 
Хайгуулын ажилд геохимийн аргыг өргөн ашигладаг. Үлдмэл хөрстэй түр бүс газруудад түүнийг хайгуулын хамгийн чухал техник болгон байнга хэрэглэдэг. Мөстлөгт өртсөн бүс нутагт геохимийг ойр ойрхон хэрэглэдэг боловч тухайн газрын мөстлөгийн бодит түүхээс жинхэнэ байдлаас хамааран түүнийг байнга ашиглахад илүү их бэрхшээлтэй байдаг. Халуун орны уур амьсгалтай нөхцөлд хөрсний идэгдэл нь геохимийн загваруудыг хамгийн их ойлгомжгүй болгодог байна.
 
Дэлхийд шалгарсан хамгийн сайн арга гэж байдаггүй
Геохими буюу геофизикийн дээд зэргийн шалгарсан арга гэж байдаггүй. Хайгуулчны хайж байгаа ордын төрлөөс хамааран нэг буюу эсвэл хэд хэдэн аргыг хэрэглэх нь ашигтай боловч зарим нь хэрэгцээтэй нэмэлт мэдээлэл өгдөг бол бүр ямар ч үр дүн өгөхгүй арга гэж байдаг. Маш сайтар төлөвлөсөн хайгуулын хөтөлбөр хүртэл тухайн хайгуулчны хайж буй геологийн орчинд тохирсон хэд хэдэн өөр өөр аргыг ашигладаг байна. Туршилтын алдаатай судалгаа хийгдсэн хүдэржилттэй нутаг газарт туршлага хийсний үрээр шалгарсан арга олох нь олонтоо. Ийм судалгааны хайгуулын арга ажиллагааг баримжаат зураглал гэж нэрлэдэг.
 
Геофизикийн хайгуул явуулахад зориулагдсан авсаархан төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хайгуулчны ажлыг хөнгөвчилж, хайгуулыг илүү нарийн явуулах боломжийг олгоно. Гэхдээ л геологийн зөнтэй ажиглалтыг орлох ямар нэг зүйл хараахан байхгүй бөгөөд эрдсийг илрүүлж олох хялбар арга замыг ч олоогүй байна.



4. Өндөр технологийн хайгуул
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани