Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнэгүйдсэн баялаг

Өнөөдөр хуралдах Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тун чухал хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх нь. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын өнгөрөгч долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг байнгын хороо хэлэлцэх учиртай. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал "үүсмэл орд” хэмээн нэрлэгдэж буй нүүрс, алт, зэс, жоншны томоохон ордуудын эргэн тойронд буй болсон овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгаа 100 хувь бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх юм. 

Ашигт малтмалын тухай хуульд орд тойрсон овоолгыг "үүсмэл орд” гэж тусгаж өгсөн байдаг ч хэрхэн ашиглах, хэн ашиглах, нөөц ашигласны төлбөрөө лиценз эзэмшдэг компанидаа өгөх үү, эсвэл хэн нэг дарга, цэргийг нь таньдаг бол үүсмэл ордыг ашиглаж болох уу гэдгийг тусгаж өгөөгүй. Тэгвэл Аж үйлдвэрийн сайдын өргөн мэдүүлсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эдгээр бүрхэг асуудлыг тодорхой болгож, үүсмэл ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэр барих зөвшөөрлийг Аж үйлдвэрийн яамнаас олгож, нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжийг бий болгох аж. Ордууд тойрсон овоолгуудын асуудлыг шийдэх хамгийн энгийн арга нь нүүрс, зэс, алтны том ордуудыг түшиглээд жижигхэн цахилгаан станц, үйлдвэр барих, эс бөгөөс том компаниуд авах зүйлээ авсаны дараа дундаж, эсвэл жижигхэн компаниуд овоолгыг нь ашиглах нөхцлийг хуулиар зохицуулж өгөх асуудал байсан юм. 

Тэгвэл хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр энэхүү эрхзүйн орчныг нээж өгөх нь. Саяхан нэгэн танил маань албан ажлаар хөдөө, орон нутгаар тойрч ажиллах үедээ эх орон минь хэрхэн "тонуулж”, гадны том компаниуд ашигласан ордоо зөвхөн өрмийг нь аваад, хусмыг нь орхих байдлаар сэглэж орхисныг сэтгэл эмзэглэн ярьсан юм. Хотонд ороод цадчихсан чоно бүх малыг ямар нэг байдлаар сэглэчихдэг. Гэдэс дотрыг нь гаргана, багалзуурыг нь тасална, сүүлийг нь таслах зэргээр харахаас нүд хальтрам болгож орхидог. Хэтэрхий цадчихсан учраас ерөөсөө л зугаагаа гаргаж байгаа үйлдэл нь тэр л дээ. Тэгвэл яг л ийм үйл явдал эдгээр том ордуудын эргэн тойронд үүсч шүүмжлэл дагуулдаг нь худлаа биш. Ганцхан гадныхан ч биш манай дотоодын компаниуд ч баялагтаа хүнийрхүү сэтгэлээр ханддаг, эсвэл өнөөдрийн ашгийг биш ирээдүйг харж хадгалах нэрээр үнэгүйдүүлсээр байгаа юм. Энэ асуудлыг улстөрчид яриагүй биш олон удаа ярьсан. Харамсалтай нь ахиц дэвшил гарч байгаагүй юм билээ.

 

Овоолгыг ашиглаж байгаа компани гарын таван хуруунд багтахаар цөөхөн 


Алт, зэс, нүүрс, жонш гээд ашигт малтмалын бүх ордод үүсмэл орд бий болчихсон. Олох ёстой баялгийнхаа 50 хүрэхгүй хувийг л тэд үндсэн ордоос олборлож, үлдсэн нь үүсмэл орд дотор ашиглагдахгүй хэвтсээр байгаа. Алтыг тухайлбал нинжи нар сорчилж авдгаас үүдэж тоосонцор алт ашиглагдах боломжгүй болж үлддэг жишээг дурьдаад байвал барагдахгүй. Эрдэнэт зэрэг зэсийн том үйлдвэрүүдэд ч энэ мэт төвөгтэй асуудал байдгийг нуугаад яах вэ. Эрдэнэтийг тойрсон овоолгыг ашиглах тухай маргаан үүсч, Орхон аймгийн иргэд "Зэс эрдэнийн хувь” хэмээх компани байгуулан тэмцэж байсныг уншигч та санаж байгаа биз. 



Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх овоолгуудыг ашиглан дотоодын зэсийн хэрэгцээгээ хангаж буй Ачит Ихт, Эрдмин зэрэг компаниуд амжилттай ажиллаж байна. Гэвч дээр хэлсэнчлэн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин тодорхой бус, ашиглалтын лиценз авсан компани овоолгоо ашиглуулах эсэхээ шийддэг, танилын хүрээнд татвараа төлдөг учраас өнөөдрийг хүртэл орд тойрсон овоолгууд "үнэгүйдсэн баялаг” хэвээр байлаа. Өнөөдөр ашиглагдаж байгаа 200 гаруй ашигт малтмалын ордод олон тооны овоолго үүссэн атлаа түүнийг нь ашиглаж байгаа компани гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Нүүрсний орд ашиглах лиценз авсан компаниудад овоолго үүсгээд орхих нь нийтлэг жишиг болсон. Шаталт сайтай том нүүрсийг нь сорчилж аваад, шаталт багатай, жижиг ширхэгтэй нь зүгээр л овоолоод орхичихдог. Энэ нь эргээд байгаль орчинд маш том хохирол учруулдаг жишээ олон бий.Адаглаад л дулааны улиралд шаталт явагдаж бэлчээр шатаах, эсвэл салхинд хийсээд хог болж хөглөрнө. Эрчим хүчний нүүрс илчээ алдах, хэрэггүй болох нь нэг жилийн асуудал учраас нүүрсний овоолгууд хамгийн хурдан чанараа алдаж хог болон хувирдаг гэнэ лээ. 

 

Зэсийн үнэ өндөр болоход ашиглана аа гэж хүлээж суух боломжгүй гэсэн үг л дээ. Алт зэс, жоншийг нөхөн сэргээлт явуулах нэрээр очсон ганц нэг жижиг компаниуд хулгайгаар дахин ашигладаг ч бүрэн гүйцэд ашиглаж байна гэсэн үг биш. Гэтэл нүүрсний эдгээр овоолгыг дэлхий нийтээр эрчим хүч, бордоо, эм үйлдвэрлэх боломжийг олж хараад ширхэг ч тоос үлдээхгүй ашиглаж байх жишээтэй. Тавантолгойн нүүрсний ордод ч ийм зүйл байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэд шаталт сайтай коксжих нүүрсний аль сайныг нь сорчлоод экспортолчихдог. 3000 ккал-оос дээш шаталттай нүүрсийг л олборлоно, эдийн засгийн эргэлтэд оруулна. Харин үлдсэнийг нь хэнд ч өгөхгүй. Тэгсэн атлаа ашиглахгүй. Овоолго болгоод орхичихдог. Яагаад гэвэл лицензийн эрх нь тэдэнд байгаа учраас орд газрынхаа баялгийг хэрхэн ашиглах нь дурын хэрэг болчихоод байгаа юм. Овоолж орхисон эрчим хүчний нүүрс нь хог болж үлдэх жишээний. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод Тавантолгойн ашиглахгүй байгаа нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж эрчим хүч үйлдвэрлэх талаар оруулж, Тавантолгойн цахилгаан станц барихаар тусгасан ч улстөрчдийн хэрүүлээс үүдэж өнөө хэр үйлдвэр баригдсангүй. 

 

Жилд 11 сая тонн нүүрс хог болж хувирдаг 
 
 
Эдгээр жишээнээс харахад л овоолгоо эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин олон талаар хүлээлт үүсгэж байжээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг чухам ямар шалтгаанаар онцлоод байгааг цөөн хэдэн энгийн жишээгээр уншигч таньд ойлгуулъя. 2014 оны байдлаар нүүрсний томоохон компаниуд 24.5 сая тонн нүүрс олборложээ. Гэтэл эндээс 13 сая тонныг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, харин үлдэгдэл нь буюу 11.5 сая тонн нүүрс овоолго болж хувирсан байгаа юм. 


Хэрвээ ашиглалтын лицензтэй компанитай төр тохиролцоод үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл өөр нэг компанид өгчихсөн бол жилд бид 11 сая тонн баялгаа бид хог болгож хаяхгүй байлаа. Нөгөө талаар хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар үл нөхөгдөх ашигт малтмалын нөөц ашиглалт сайжирч, дахиж шинээр болон нэмэлт хайгуул хийх зардал буурч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Өнгөрсөн онуудад Монголд орж ирсэн уул уурхайн хөрөнгө оруулалтын 94 хувь нь хайгуулд зарцуулагдсан. 



Өөрөөр хэлбэл, өмнөх баялгийг нь сэглэж орхичихоод дахиад өөрийг сэглэх ажилд л уул уурхайн компаниуд анхаардаг гэсэн үг. Хатуу боловч үнэн байдал ийм л байгаа. Хайгуул хийх зориулалтын тоног төхөөрөмж, зардалд л хөрөнгө оруулалт хийгдсэнээс биш олборлож эхэлснээ бүрэн ашиглах талаар орд эзэмшигч компаниуд сэтгэл гаргаагүй. Гуравдугаарт, үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэдгээр ордод үйл ажиллагаа явуулах компаниуд нөөц ашигласны татвараа лиценз эзэмшдэг компанид биш улсын төсөвт төлнө. 

 

Олборлосон алтаа хулгайгаар хойш урагшаа гаргах бус Төв банкиндаа тушаах боломж бүрдэнэ. Ингэснээр бид ашиглаж эхэлсэн ордуудаа бүрэн дүүрэн эдийн засгийн эргэлтэд оруулж, энэ хэрээр ажлын байр нэмэгдэх учиртай.  Дээр хэлсэнчлэн жижиг цахилгаан станц бариад эрчим хүч гаргаж авч болно. Жижиг үйлдвэрүүд байгуулж бордоо, эм, химийн бодис үйлдвэрлэх боломж нээлттэй байгаа. Дэлхий нийтийн нүүрсний олборлолт улам бүр л хумигдсаар байгаа. Тэр тусмаа коксжих нүүрсийн орд газар цөөрч байна. Энэ цагт алт, зэс, нүүрсний асар их ордтой Монгол Улс баялгаа зөв, бүрэн дүүрэн ашиглаж чадвал хөгжих боломж бүрэн харагдаж байгаа юм. Харин энд төрийн зөв бодлого л дутагдаж байжээ. Үнэгүйдсэн баялгаа ашиглах хуулийн төслийг УИХ хэр хурдан батлахыг олон ч компани, аж ахуйн нэгжүүд хүлээж буйг дуулгая.

 

Эх сурвалж: www.mminfo.mn /Б.Тогтох/

Үнэгүйдсэн баялаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани