Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио”-д илгээсэн захидлын хариу хэзээ ирэх вэ?

“Рио”-д илгээсэн захидлын хариу хэзээ ирэх вэ? "Рио тинто”-д Монгол Улс өнгөрсөн пүрэв гаригт хоёр дахь удаагаа захидал илгээжээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 19-нд "Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчиг захидал илгээсний маргаашаас л валютын ханш чангарсаар өнөөдрийг хүртэл 400 төгрөгөөр нэмэгдээд байна.

"Ерөнхий сайдын л явуул гэсэн захиа шүү дээ. Цаг хугацаа тулчихсан байсан, би явуулаагүй бол хэн нэгэн илгээх л байсан. Цаг нь болохоор захидлыг задалж болно” хэмээн тэрээр ярьж байв. Төслийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газар бус УИХ шийднэ гэж захидалд дурдсанаас "Рио Тинто” далд уурхайн ажлаа зогсоож, мөнгөний урсгалаа хаасан гэх яриа бий.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн олон орны хэвлэлүүд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт хэрхэн шийдэгдэхийг чих тавин чагнаж байв. Тухайлбал "Синхуа” агентлаг "Монгол Улсын Засгийн газар "Рио тинто”-г далд уурхайн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Гэвч үүнийг тухайн үедээ хэн ч батлаагүй, захидлын эзэн ч, Засгийн газар ч тоймтой тайлбар хийгээгүй. Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд удаах захидлыг "Рио тинто”- гийн тэргүүн Сэм Уолшт илгээснээ өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн юм. "Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа Оюутолгойн гүний уурхайг ашиглах ёстой гэж үзэн яаравчлуулж, энэ асуудалд бэлэн байгаагаа ямагт илэрхийлж ирсэн.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс ашиглахад бэлэн байгаа шүү гэсэн агуулгатай захиаг "Рио Тинто”-гийн том захиралд бичсэн. Харин хөрөнгө оруулагчид яагаад хөдлөхгүй байна вэ гэхээр дэлхийн эдийн засгийн байдал муу, нэг хэсэг зэсийн үнэ унасан. Тийм учраас учраас хөрөнгө оруулагч тал төдий л яарахгүй байгаа тал байна” хэмээн Н.Алтанхуяг ярьсан юм. Өнгөрснийг сөхвөл, 2011 онд Монгол Улсын эдийн засаг түүхэндээ анх удаа 17 хувиар өссөн нь Оюутолгойгоос ундаргатай их мөнгөний урсгалтай холбоотой байв.

Энэ ордын алт, зэс манай орны дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг дангаараа бүтээх хэмжээний үнэ цэнэтэй. Иймд хөрөнгө оруулагчид ч гэрээ байгуулагдсан цагаас эхлэн Улаанбаатарыг зорих хандлага нь эрчимтэй өссөн. Үүний баталгаа бол өнгөрсөн ганц жилийн дотор тэмээн сүргийн говиор нэрээ гоёсон австралиудын "ногоон”-ы чимээ сулрахад тэднийг дагаж ирсэн гадаадынхан ч нүүрээ буруулсан явдал юм. Уршгаар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан билээ.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн олон орны хэвлэлүүд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт хэрхэн шийдэгдэхийг чих тавин чагнаж байв. Тухайлбал "Синхуа” агентлаг "Монгол Улсын Засгийн газар "Рио тинто”-г далд уурхайн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Гэвч өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар төслийн санхүүжилтийн саналыг буцааснаар "Рио тинто” бүтээн байгуулалтаа түр зогсоосон” хэмээн дамжуулсан юм.

Оюутолгойн ил уурхайн оператор "Туркойз Хилл” компани "Арилжааны 15 банкнаас далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх санал хүлээн авсан. Тэдний саналын хүчинтэй хугацаа 2014 оны гуравдугаар сарын 31-нээр дуусна” хэмээн удаа дараа мэдээлж байлаа. Гэвч өнгөрсөн сард банкуудын баталгаа дуусч, хоёр тал ойлголцохгүй байсаар Оюутолгойн санхүүжилт дахин хойшлох нь тодорхой болсон юм.

Энэ удаад Ерөнхий сайд захидал илгээсний цаана ямар учир шалтгаан, үр дүн байгаа бол. Хамгийн түрүүнд харагдаж байгаа зүйл бол 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулсан. Тухайн үед валютын ханш анх удаа 1700 төгрөгт хүрч байлаа. Улаанбуудай, шатахууны үнийн хөөрөгдөл гээд эдийн засаг элгээрээ мөлхөж байсан үе. Ийм л цаг үед Монголын төр Оюутолгойн гэрээг байгуулж, урьдчилгаа 250 сая ам.доллар авч түүгээрээ хувь, хишиг тараасан.

Анхнаасаа хуудуутай гэрээ хийж, ТЭЗҮ-ээ батлаагүй байж гэрээг нь нотолж хамгаалснаараа Монгол Улсын Засгийн газар "Рио тинто”-д барьцаалагдчихжээ.

Дараа нь орж ирсэн их мөнгөний чимээнээр 2009 онд хасах 1.3 хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засаг 6.1, 2011 онд 17 хувиар тус тус "өгссөн” байдаг. Үүнтэй харьцуулбал өнөөдөр Монголд 2009 он давтагдаж байна. Ам.долларын ханш 1700 биш 1800 хүрч, улаан буудайгаа гадаадаас импортолж, шатахууны хувьд гадаадаас хараат хэвээрээ байна. Гэрээ байгуулаад таван жил өнгөрчихөөд байхад өөрчлөгдөөгүй Монголын эдийн засаг "Рио тинто”-д дахин захидал илгээх шалтаг, зангилаа нь болжээ.

Захидлын үр дүн хэзээ гарах, тэр нь ирээдүйд ямар нөлөө үзүүлэх талаар тоймтой тайлбарыг албаны хүмүүс өгсөнгүй. Харин зарим эдийн засагч, шинжээч өөрийн бодлоо бидэнтэй хуваалцсан юм. Тухайлбал, "Урбанек” компанийн захирал Б.Лхагважав "Рио тинто”-той зангарагтай харьцах цаг нь болсон. Бид тэдэнд энэ төслийг өөрсдөө санхүүжүүлэх эрх, хууль эрх зүйн бүх боломжийг нь нээгээд өгчихлөө. Ерөнхий сайд уг нь захидалдаа Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг дурдаад, бид та бүхэнд маш том давуу эрх өгсөн. Үүнийг ашиглаад та бүхэн төслөө урагшлуул” гэж хэлэх ёстой.

Түүнээс биш гуйж царай алдах хэрэг байхгүй” гэж ярилаа. Үүнээс өмнө ч Монголын талаас "Рио тинто”-д албан бичиг хүргүүлсэн байдаг. Далд уурхайн хэтэрсэн хөрөнгө оруулалтыг авч хэлэлцэн гэрээнд өөрчлөлт оруулж төслийг урагшлуулахаар нэг бус удаа хандаж байсныг УИХ-ын гишүүн Д.Ганбатын Засгийн газарт илгээсэн асуулгын хариултад тодорхой дурдсан нь бий.

Засгийн газраас илгээсэн албан бичгийн хариад "Рио тинто” "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах нь Монгол Улсын Засгийн газар, Монгол орны эдийн засаг, нэр хүндийн хувьд ихээхэн сөрөг үр дагавар авчирна” гээд, хөрөнгө оруулалтын гэрээнд дурдсан "Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэсэн заалтыг бамбай болгосоор иржээ.

Анхнаасаа хуудуутай гэрээ хийж, ТЭЗҮ-ээ батлаагүй байж гэрээг нь нотолж хамгаалснаараа Монгол Улсын Засгийн газар "Рио тинто”-д барьцаалагдчихжээ. "Ийм байхад Ерөнхий сайд захидал илгээж, царайчилж байгаа нь туйлын буруу. Хамгийн түрүүнд "Рио тинто”-г гэрээнд заасан хөрөнгө оруулалтын хэмжээг хэтрүүлснийхээ хариуцлагыг хүлээхийг шаардах ёстой байсан юм" гэж нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж ярилаа.

Ийнхүү Ерөнхий сайдын илгээсэн захидлыг талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Нэгэнт эзэндээ хүрсэн энэ зурвасын хариулт хэзээ, ямар мэдээ дагуулсаар ирэхийг хүлээх үлдэж байна.

Ж.Цогзолмаа
 
Зууны мэдээ
“Рио”-д илгээсэн захидлын хариу хэзээ ирэх вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани