Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нарийн сухайтын ордыг “наадгай” төдий болгоод хаячихмааргүй байна

Дэлхийн хоёрдугаар дайны эхний жилүүдэд А.Гитлер нүүрснээс гаргаж авсан түлшээр цэргийн техникүүдээ хангаж байсан гэдэг. Тэгээд мань хүн хөрөнгө мөнгө нь дутагдаад ирэхээрээ өндөр зардал шаардсан ийм түлшээс арга буюу татгалзаж, шатахуун үйлдвэрлэлт, нийлэлтээ арай өөрөөр зохицуулах болжээ. Өдгөө Монголчуудад юу их байна, нүүрс л байна. Ухаж аваад л шатаана, урд хөрш рүүгээ зөөнө. Ойрноос харин цахилгаан станцуудаас гарсан нүүрсний үнсийг барилгын хавтан гэх мэт зүйлд ашиглах тухай ярих боллоо. Мөн ганц нэг сүүхийтэй компаниуд нь нүүрсээ нэрээд А.Гитлерийнхээс арай боловсон маягийн түлш үйлдвэрлэх төсөл боловсруулаад байна. Гэхдээ янз янзын юм ярих, төлөвлөх нэг хэрэг. Хийх бол өөр асуудал. Их ярьснаар хөгжил хэмжигдэхгүй байх. Түүхий нүүрсээ Хятадад малын арьс ширээсээ ч хямдаар шахуу өгч буй нь тун харамсалтай.

Нүүрсний илэрц өндөртэй Өмнөговь аймгийн нутгаас өнөөдөр гадныхан хэтэвчээ улам зузаалсаар л байна. Монголын нүүрсийг борлуулах гол талбар нь Хятад тул гадаадын доншуур наймаачид тэдэнтэй зуузай холбох болжээ. Өөрөөр хэлбэл, Монголоос нүүрс нийлүүлэх ажлыг Канад зэрэг гурав дахь орноос ирж хийж бидэнтэй өрсөлдөж байна.

"Айвенхоу майнз” компани анх Оюу толгой руу ороод төдий л удалгүй тэр хавийнхаа нүүрсний ордуудын лицензийг хамж авсан байлаа. Одоо Айвенхоу нь нэрээ Туркоусхи хэмээн солиод яваа аж. Олон улсын хөрөнгийн бирж дээр ингэж нэрээ солих болсон цаад нарийн учир шалтгааны талаар ажиглагчид янз брийн төсөөлөлтэй байдаг. Зарим нь татвараас бултахын тулд ингэсэн гэнэ. Үнэн байж болох л юм. Харин тус компанийн олж бөөгнүүлсэн лицензээр Монголын нүүрсийг Хятадад нийлүүлэх оператор компаниар нэг өдөр гэнэт Саусгоби сэндс гэгч компани гараад ирсэн байлаа. Энэ бол 2007 оны үйл явдал. Саусгоби сэндс нь Айвенхоу-гийн охин компани юмсанж. Лицензийн арилжаа зэрэгтэй нь холбогдуулан манай Авлигатай тэмцэх газар, цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан тэдэнтэй нэлээд хөөцөлдөж, зарим этгээдүүдийг нь саатуулан шалгаж байсан юм. Хэвлэлүүд ч энэ талаар янз бүрийн өнцгөөс бичиж байлаа.

Өмнөговь аймгийн нутаг дахь Нарийн сухайтын нүүрсний ордын хамгийн өндөр чанартай коксжих нүүрсний талбайн хоёр талаас Саусгоби сэндс компани "дайрч” орсон нь мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж буй. Иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцэж, "Айвенхоу-гийн эзэд нүүрсний бизнесийн "нууц” гэрээ хийлээ” хэмээн шуугиан тарьж байлаа. Энэхүү гэрээ ёсоороо тэд үйл ажиллагааны зардалаа нөхөх 2 хувийг авч, эхний үед Хятад руу нүүрсний тонн тутмыг нь 28 доллараар борлуулж байсан юм. Өнөөдрийг хүртэл энэ үнэ гавьтай өссөнгүй.

Нарийн сухайт нь Өмнөговийн хэд хэдэн сумын нутгийг дамнасан урт нарийн зурваст, нүүрсний өвөрмөц тогтоцтой бүлэг орд юм. Саусгоби сэндсийн "дайрч” орсон хэсэгт бол 100 гаруй метр зузаан цул, коксжих нүүрстэй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Энэхүү бүлэг ордын төв хэсэгт МАК компани Хятадын Чинхуа групптэй хоршиж, "Чинхуа Мак Нарийн сухайт” компанийг үүсгэн байгуулан Засгийн газартай 10 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээгээр нүүрс   зөөж эхэлсэн юм. Одоо гэрээний хугацаа нь дууссан ч өнгөрсөн жилүүдэд ямархуу хариуцлагатай, монголчуудад аль зэрэг ашигтай ажиллав гэдгийг бүрэн тооцсонгүй. Угаасаа ч ашиг гээд байх юм энэ гэрээгээр бол бараг байхгүй л дээ. Тиймээс төр засгийн зүгээс Нарийн сухайтыг бүхэлд нь стратегийн ордын жагсаалтанд оруулж, нүүрсний нийт тогтоцын хэмжээгээр нь нэгдсэн бодлогоор ашиглах тухай өнгөрсөн зунаас хойш өнөөг хүртэл эрчимтэй яригдаж буй. Энд ажлын хэсэг томилогдон ажилласан. Гэвч эцсийн үр дүн гарсангүй. Түүхий нүүрсний экспортын эмх замбараагүй байдлын иймэрхүү жишээ ер нь олон байна.

Аливаа бизнесийн өрсөлдөөнд өрсөлдөгдчийнхөө сул талыг харахыг хичээх нь зүйн хэрэг.   Энэ утгаараа манайхан Хятад санааны үзүүрт байнга л ширвүүлж, бүдэрсээр иржээ. Зөвхөн Саусгоби сэндс компанийнэзэмшилд  орсон Овоот толгой,  Цагаан толгой,  Сүмбэр-Билүүтийнордуудынлицензүүд ердийн нэг цаасбиш шүү дээ. Эдгээр ордуудын баталгаатнөөц  нь 475 саятонн, нэмэгдэх  нөөцнь 300 саятонн, нийтдээ   775 саятонн чанарлаг, голцуу коксжих нүүрсагуулсан ордууд юм. Тиймээс тонн тутмын үнийг нь өсгөж доод тал нь хоёр жил гаруй өмнө   Тавантолгойордын Цанхийнзүүнхэсгийн  нүүрсийг 70ам.доллартхүргэн өмнөд хөршдөө өгч байсан тэр хэмээнд хүргэхээс аргагүй болоод байна. Хятадын эргэн тойрны Орос, Вьетнам, Индонез, Австралийн нүүрс нийлүүлэгчид бас манайхыг цохисоор байгаа аж. Австралийн эдийн засагчдын тооцоолсноор ирэх жил дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ тонн нь 159 ам.доллар байна гэжээ. Тэгвэл манайд байдал өөр байна. Дэд бүтцээ сайжруулах, нүүрсээ угааж нэмүү өртөг шингээхээс нааш энэ хэмээнд ойрын нэг хоёр жилдээ бараадах ч үгүй бололтой. Тэгээд ч цаана нь Хятадын том бодлого Монголын нүүрсийг самарч хаяж байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба хэлэхдээ "2014 онд нүүрсний салбарт үнэ нэмэгдэх найдлага тун бага. Энэ бол Хятадын эдийн засаг, төрийн бодлоготой холбоотой” гэлээ. Энэ үнэн болов уу. Гэхдээ бид нүүрсээ ойрын жилүүдэд А.Гитлерээс дутахааргүй дизель түлш болгож чаддаггүй юмаа гэхэд ядаж Нарийн сухайтын бүлэг ордоо харийнхны "наадгай” төдий болгоод хаячихмааргүй байгаа юм.

Б.Отгонбаяр

cropped-header

Нарийн сухайтын ордыг “наадгай” төдий болгоод хаячихмааргүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани