Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Наран: Өндөр татварын “ачаар” өрсөлдөөний талбараас сайн дураараа гарчихлаа

Т.Наран: Өндөр татварын “ачаар” өрсөлдөөний талбараас сайн дураараа гарчихлаа"Coal Mongolia" чуулганы үеэр "Монгол нүүрс” ассиоциацын гүйцэтгэх захирал Т.Нарангаас нүүрсний зах зээлийн байдал, үйлдвэрлэлийн талаар тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ унасан. Одоо манайхан ямар үнээр нүүрсээ нийлүүлж байна вэ?
-Нүүрсний үнэ унасан учраас нэгдсэн ч, нэг нэгээрээ зарсан ч адилхан болчихлоо. Өнөөдөр манай Таван толгой, Нарийн сухайтын нүүрсийг нэг тонныг нь 40 ам.доллараас дээш үнээр авахааргүй болсон. Худалдан авагчид танай нүүрсийг авъя.  Тэгэхдээ 40 ам.доллараас доош үнэтэй бол ярья гэсэн санал ирж байгаа.  Ер нь гайгүй үнэ санал болгосон худалдан авагч алга байна.

-Засгийн газар Хятадтай нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ хэлцэл хийсэн гэж ярьж байна. Энэ жил төлөвлөсөн 31 сая тонн нүүрсээ экспортолж чадах болов уу?
-Хэдэн тонн нүүрс экспортолно гэсэн тоо хэмжээ ач холбогдолтой зүйл биш. Манай улсын нүүрсний салбарын суурилагдсан хүчин чадал жилд 50 сая тонныг олборлох боломжтой. Гэвч дэд бүтэц, зам нь хаана байна. Нэг тонн нүүрсээ ямар зардлаар экспортолох юм. Тэндээс хэдий хэмжээний ашиг олох вэ гээд асуудал бий.
Түүнээс биш нүүрс хэрэггүй болж хятадууд авахгүй гээд байгаа юм биш. Нэг хоёр жилийн өмнө манайхан угаасан нэг тонн нүүрсээ 130 ам.доллараар зарж байлаа. Түүхий нүүрсээ 60-70 ам.доллараар борлуулдаг байв. Тэр үед нэг тонн нүүрсэнд 40 ам.долларын зардал гаргаад ашиг олж байсан. Гэтэл өнөөдөр үнэ нь 40 ам.доллар боллоо. Тэгэхээр зардал гаргаж экспортлох хэрэггүй биз дээ. Өөрөөр хэлбэл үнэ унаж буй тул маш бага зардлаар гаргах шаардлага тавигдаж буй юм.  Машинаар тээвэрлээд замд нь гурав дөрөв буулгаад борлуулахад ямар ч ашиг гарахгүй байна.

-Одоо яг хэдэн компани нүүрс экспортолж байна вэ?
-Ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоосон. Манай улсаас 14 компани нүүрс экспортолж байсан. Өнгөрсөн жил Таван толгойд байдаг гурав, Нарийн сухайтын гурав нийт зургаан компани 18 сая тонныг  экспортолсон. Тэдний хоёр нь энэ сарын эхээр нам зогсч нэг ч тонн нүүрс экспортлоогүй. Нэгдүгээр сард 1.2 сая тонн нүүрс экспортолсон статистик гарсан байна лээ. Гэхдээ энэ бол бүгд коксжих нүүрс биш. Нэлээд хэсэг нь урд нь овоолсон байсан хаягдлаа гаргасан. Тэгэхээр өнгөрсөн оныхтой харьцуулбал 40-өөд хувиар бага нүүрс экспортолсон гэсэн үг.  Бид зах зээлийг сөрж чадахгүй тул түүний эрхшээлд орохоос өөр арга алга. Ингээд нүүрсний экспорт зогсохдоо туллаа. Өнөөдөр Сангийн яам нэг тонн нүүрснийг 70 ам.доллар гэж жишиг үнэ цаасан дээр бичээд ч тэр мөнгө нь улсад орж чадахгүй. Яагаад гэвэл тэр үнээр нь нүүрсээ борлуулж чадахгүй байгаа. Эдийн засгаа бодитой төлөвлөж, цаг үеэ мэдэрсэн шийдвэр гаргах хэрэгтэй. 

-Нүүрсний татвар өндөр байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед гарах болсон. Хэдэн төрлийн татвар авч байна вэ?
-2012 оны зургадугаар сараас Хятадын зах зээлд нүүрсний үнэ огцом унаж эхэлсэн. Одоо ч унасан хэвээр. Хятадын хэрэглээ хэвээр байгаа ч нүүрс нийлүүлэгч олширсон. Манай улс Австрали хоёр л урд хөршид нүүрс нийлүүлж байх үед  ОХУ, Мозамбик, Африкийн орнууд  бараг сураггүй байлаа. Тухайн үед Канад, АНУ, Индонез бага хэмжээний нүүрс нийлүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр тэд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн дээр нь шинэ борлуулагчид ороод ирэхээр зах зээл нь ханаж илүүдэл болсон. Одоо Хятадын худалдан авагч хамгийн хямдыг нь сонгох боллоо. Тэгэхээр компаниуд хямд үнээр өрсөлдөхийн тулд зардлаа бууруулсан. Мөн Засгийн газарууд нь  нь компаниуддаа дэмжлэг үзүүлж зарим татвараа авахаа зогсоож, заримыг нь бууруулж байна. Гэтэл манай улс нүүрсний үнэ өндөр, ашигтай байх үед тогтоосон татвараа өнөөг хүртэл хадгалж байна. Дахин хэлэхэд нэг тонн нүүрсээ 40 ам.доллараар борлуулж байхад 70 ам.долларын татвар тавьчихаад сууж байна. Үнэ ханш нь унаж компаниуд эдийн засгийн эрсдэлтэй байхад Засгийн газар татвараар дарамтлаад байгаа юм.  Өөрөөр хэлбэл манай төр засаг хятадад нүүрс нийлүүлэгч гадаадын компанийн талд ажиллаад байна гэж ойлгож болох юм. Нэг ёсондоо дотоодын компаниудаа өрсөлдөөний замаас гарах зах зээлээ алдахад нь Монгол Улс өөрөө туслаад байна. Монголын тал нүүрс экспортлогчдоос  21 төрлийн татвар авдаг. Хятад 14 төрлийн татвар авч буй юм. Тэгээд хоёр тал нийлээд 35 төрлийн татвар авах болсон.  Манай компаниуд өндөр татварын "ачаар” өрсөлдөөний талбараас сайн дураараа гарчихлаа. Тэгэхээр жишиг үнийг  халж гэрээний үнээр татвар ногдуулах санал компаниуд тавьж байгаа юм.

-Уул уурхайн яамны зүгээс жишиг үнээр татвар ногдуулахаа больж гэрээний үнийг тооцдог болно гэж байсан. Энэ асуудал яасан юм бэ?
-Уул уурхайн яам энэ асуудлыг сайн ойлгодог. Нүүрсний унаж буй энэ үед бидэнтэй хамтарч олон төрлийн судалгаа хийж дорвитой  арга хэмжээ авах гарц олох гэж оролдож байна. Харамсалтай нь, мөнгө цуглуулж  улсын төсөв бүрдүүлэгчид ойлгохгүй шог юм байгаа. Өнгөрсөн онд зургаан сарын хугацаанд гэрээний үнээр татвар ногдуулсан. Энэ бол компаниудад  чамгүй дэмжлэг болсон. Хамгийн гол нь,  салбар хариуцсан яамныхаа оруулсан асуудлыг дэмжихгүй унагачихаад байгаа юм. Товчхондоо Засгийн газрын яамд хоорондын нэгдмэл ажиллагаа байхгүй байгааг л илтгэж буй хэрэг. Үүнээс болоод дунд нь улс хохироод байна.  

-Сүүлийн үед хүрэн нүүрсээ боловсруулж шатахуун үйлдвэрлэх талаар ярих боллоо. Та нүүрсний салбарт олон жил ажилласан мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол зөв. Гэхдээ амар ажил биш. Хүмүүс нэг хоёр жилийн дотор нүүрсээ боловсруулж шатахуун, хий гаргаад эхэлчих юм шиг гэнэн төсөөлдөг. Химийн үйлдвэрийн асар том цогцолбор байж хийх ажил. Шатахуун, хий гаргаад авахаар цаана нь боловсруулсан нүүрсний шаг тэр чигээрээ үлдэнэ. Өөрөөр хэлбэл шинж чанар нь өөрчлөгдсөн химийн асар их хаягдал үлддэг юм. Тэгэхээр энэ хаягдлаа яах вэ гэдэг асуудал тулгарна.  Үүнийг хаяж болохгүй байгаль экологид маш хортой. Тиймээс тэр хаягдлаа ашиглах үйлдвэр бас байгуулах учиртай. Жишээ нь пластик, хуванцар үйлдвэрлэж болно. Хамгийн гол нь дагалдах үйлдвэргүйгээр зөвхөн хий, шатахуун гаргах  боломжгүй юм. Герман улс 1930-аад оноос нүүрснээс шатахуун гаргах технологи нэвтрүүлсэн.  Гэвч өнөөг хүртэл дэлхийд өргөн хэрэглэхгүй байгаа. Шатахууны хараат байдлаас нүүрс ашиглаад гарах юм шиг гэнэн төсөөлж болохгүй. Урт  удаан хугацаанд сайн судалж байж хийх ёстой. Газрын тосны үнэ тэнгэрт хадаж хомсдоод ирэх цагт болох л байх. Өнөөдөр Хятад туршилтын журмаар ийм үйлдвэр ажиллуулдаг. Цөөхөн орон ийм үйлдвэртэй. Нэг их түгээмэл биш. Олон талаас нь сайн судлах ёстой.
Эх сурвалж: www.assa.mn
Т.Наран: Өндөр татварын “ачаар” өрсөлдөөний талбараас сайн дураараа гарчихлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани