Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн эзэн танай суманд айлчилна гээд хогий нь хольж өгчээ

uvs zavhan

-УВСЫН ЗАВХАНЧУУД "АМААРАА ШОРОО ҮМХЖЭЭ”-

Монголын урлагийн алтан үеийнхний уран бүтээлүүдийн нэг "Ховор хүмүүс” гэдэг кинон дээр  "Төлөөлөгч ирлээ. Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой” хэмээн хашхиралдаж халаадаа, бүтээлгээ сольж сандралдан гүйдэг инээдэмтэй хэсэг гардаг шүү дээ. Тэгвэл кинонд гардаг энэ үйл явдал 30 гаруй жилийн дараа бидний амьдралд бодитоор өрнөсөн нэгэн хөгжилтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр явдал Увс аймгийн Завхан суманд өрнөжээ.

Энэ хэрэг цагаан сарын өмнөхөн болжээ. Сумын Засаг дарга Ц.Лхагважав Аймгийн төвдөө ажил хөөцөлдөөд нэлээд завгүй явж байж. Гэтэл гэнэт утас нь дуугарч, танихгүй дугаараас нэгэн залуу утасдсан байна. Улмаар мэнд усаа мэдэлцэж  ээж ааваа  тус сумын уугуул,  өөрөө Оюутолгойд ажилладаг гэж танилцуулаад "Манай удирдлагууд Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялахаар боллоо. Би танай сумыг санал болгосон. Удахгүй очино. Очихдоо 50 гаруй гэр бүлд нэг сая төгрөгийн өртөгтэй бэлэг өгч, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийднэ. Оюутолгой компаниас жил бүр нэг сум сонгон авч, 50 хүнд туслалцаа үзүүлдэг юм. Би ирэх жил болох сумынхаа 90 жилийн ойд зориулан энэхүү тусламжийг сумандаа өгөх санаатай. Манай байгууллагаас бага оврын машин юмуу 7000 ам.доллар өгдөг. Танайх алийг нь авах вэ” гэхэд сумын Засаг дарга "7000 ам.долларыг авъя” хэмээсэн байна. Ингээд ийм сайхан мэдээ сонссон сумын засаг дарга магнай хагартал баярлаж, өнөө чухал ажлаа ч хаяад шууд сумын зүг хүлгийн жолоо залсан гэнэ. Ингээд сумандаа очоод ИТХ-ыг яаралтай хуралдуулан, Оюутолгойн удирдлагуудыг хүлээж авах бэлтгэл хангахыг Тамгын газрынхандаа даалгасан байна.

-ОНГОЦ БУУХ ТАЛБАЙД 30 СМ ЦАС ХЭМЖҮҮЛЖ БЭЛТГҮҮЛСЭН БАЙНА-

Мөн нөгөө сая төгрөгний бэлэг авах 50 өрхийг сонгон шалгаруулах гэсэн биш зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгч болсон байна. Юу болсон бэ гэхээр  Миний, чиний хүн орууллаа гэж маргалдах зуур тамгын газрын нэг албан тушаалтан "нууц” дүүгээ хүртэл шургуулах гэж зүтгээд олон жил "дарсан” ах дүүс гэдгээ ч нийтэд зарлаж жинхэнэ холион бантан хутгачихаж.Ингэж хөл толгойгоо мэдэхгүй бужигналдаж, бэлэгний төлөө булхайгаа дэлгэж байх хооронд нь өнөөх Оюутолгойд ажилладаг гэх үл мэдэх залуу дахин утасдаж. Улмаар " Бид шууд онгоцоор бууна талбай засаарай. Онгоц 30 см-ийн цастай байхад буучихна” хэмээн захижээ. Сумынхан ч тэр дороо хуучин "ногоон” онгоц буудаг байсан дэнжийг цэвэрлэж талбай бэлтгэх их "бүтээн байгуулалтыг” өрнүүлж, тэр бүү хэл Байгаль орчны байцаагч болон цаг уурын ажилтнуудыг онгоц буух талбайн цасыг 30 см байна уу гэдгийг хэмжихийг үүрэгдсэн байна. Түүнчлэн "Би чамд хайртай” кинонд гардаг шиг гудамж талбайдаа цагаан хоолой барин жагсаж, 90-ээд онд хийдэг байсан субботник хүртэл хийсэн гэх. Бараг айл бүр хашаагаа улаанаар зосдохдоо тулсан гэнэ шүү. Мөн сургууль, цэцэрлэгээс гэр гаргаж бариад, зочдын идээ шүүс хэмээн хонь хүртэл гаргажээ. Естой л хөлгүй найр хийх гэж байгаа аятай юм болсон байна. Мөн ч гэнэн улсууд юм аа.

-ЦАГААН САРЫН БЭЛТГЭЛЭЭ Ч ХОЙШ ТАВИН ОЮУТОЛГОЙН ЭРХМҮҮДИЙГ ХҮЛЭЭЖЭЭ-

Гэтэл Оюутолгойн удирдлагууд ирнэ гэсний яг өмнөх өдөр нөгөөх "Нууц ноёнтон”  дахин залгаж "Бид очих бэлтгэлээ хангаж байна. 50 өрх биш 100 өрхөд бэлэг өгөхөөр боллоо. Яг одоо танай сум руу явах гэж байна. Гэтэл Эрдэнэтэд байдаг манай багш нас бараад манай ангийнхан мөнгө нийлүүлж өгөхөөр болжээ. Гэтэл надад мобайл банк байдаггүй. Та боломжтой бол энэ данс руу 150 ам.доллар шилжүүлээч.” Гэснийг мөн л засаг дарга Ц.Лхагважав ёсоор болгож 200 мянган төгрөг шилжүүлжээ. Ингээд зочид ирэх өглөө 09:00 цагт сум даяараа гангалан 30 см цастай болгон тэгшилсэн онгоц буулгах талбайдаа баяр ёслолын байдалтай цуглацгаажээ. Бэлэг авахаар сонгогдсон 100 айлынхан бүгд л үйтэн хуар, торгон дээлээр гангарцгаасан байж. Мөн сумын хэмжээнд гуравхан байдаг жийп машинаа асаалттай зогсоож хөл хөөрцөг болсон ч нар хэлбийтэл онгоцны байтугай шувууны сүүдэр харагдаагүй байна. Гайхаж, цөхөрч ядарсан сумын иргэд засаг даргаа нөгөө хүнрүүгээ утасдахыг шаардаж эхэлж. Ингээд залгатал өнөө дугаар нь холбогдох боломжгүй гэх хариу өгчээ. Ингээд засаг дарга нь лавлах оператор руу утасдаж, МИАТ-ын дугаар авч залгажээ. Гэтэл МИАТ-аас "Манайд өнөөдөр хувийн нислэг үйлдэнэ гэсэн хуваарь байхгүй” хэмээн хариулсан байна.  Ийнхүү бүхэл бүтэн нэг сумынхан ийнхүү хулхидуулснаа мэдэж, ёстой л хэлэх үггүй болцгоон, нүүр нүүрээ даран гэртээ харьцгаасан байна. Ингэж сум даяараа залилуулж, ердөө үнэн худал нь мэдэгдэхгүй үгэнд жаахан хүүхэд шиг хууртсан засаг даргаа ичиг ичиг хэмээн шивэр авир хийгээд л өнгөрсөн төдийгүй хэт хөнгөн, нягталж шалгаагүй мэдээллийн улмаас долоо хоног гаруй цагаан сарын бэлтгэлээ ч хийж чадалгүй хөлдөө хөгөө чиржээ. Ямартаа ч бодит амьдралд тохиолдсон энэ хөгтэй ч гэмээр явдалд ямар нэгэн дүгнэлт хийхийг хүссэнгүй. Уншигч та бүхэн дор бүрнээ тунгаана биз.

Б.БУРМАА
Эх сурвалж: medee.mn
Оюутолгойн эзэн танай суманд айлчилна гээд хогий нь хольж өгчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани