Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн далд уурхайн асуудал Компанийн хуулиар шийдэгдэнэ

Оюутолгойн далд уурхайн гэрээ энэ онд байгуулагдах уу. Гадаадын хөрөнгө оруулагчдыг гацааж байгаа нэг шалтгаан энэ мөн үү?

 

  Ч.Отгочулуу: Оюутолгой дээр бид одоо эхний бүтээн байгуулалтын зардал яагаад хэтэрчихэв, хоёрдугаар үе шатанд зардлын хэтрэлт давтагдахгүй байх ямар шалтгаан байна, төслийн санхүүжилтийн зээлийн нөхцөлийг бууруулах ямар боломж байна гэсэн асуудлыг л ярьж байна. Гэх­дээ үүн дээр тусдаа гэрээ байгуулах шаардлагагүй. Энэ бол Компанийн тухай хуулиараа шийдэгдээд явж байгаа асуудал. Бизнесийнхээ харилцаагаар банкуудтайгаа зээлийн гэрээ хийгээд явчихна.

 

  "Оюутолгой” компанийн захирал байсан Ц.Сэдванчиг саяхан твиттер хуудсаараа дамжуулан "Далд уурхайн санхүүжилтийн асуудлыг ТУЗ дээр шийдэх эрх зүйн ямар ч чадамж байхгүй. УИХ шийднэ. Явж явж асуудлыг УИХ руу оруулж байна шүү дээ” гэсэн байсан. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

 

  Ч.Отгочулуу: "Оюутолгой”-н хувьд хувь нийлүүлэгч нь манай Засгийн газар. Манай Засгийн газрын байр суурь бол "Төсөл явна. Эрчээ хадгал. ТУЗ дээрээ шийд” гэж байгаа. ТУЗ дээрээ шийдье гэхээр техник эдийн засгийн үнэлгээ гэж байдаг. Ямар ч зээл авсан банк бизнес төлөвлөгөөгөө аваад ирж гэж хэлдэг. "Оюутолгой”-н хувьд энэ нь арай дуусаагүй байна.

 

  Төлөвлөгөөгөөр энэ үнэлгээгээ хэзээ дуусгах байсан юм бэ?

 

   Ч.Отгочулуу: Уг нь ноднин дуусгах байсан. Гэхдээ зэсийн үнэ уначихлаа. Бас бидний тооцоолоогүй зүйлүүд бий. Газрын дор геоинженерингийн асуудлаа дутуу тооцчихсон юм байна. Тиймээс хэмжих шаардлагатай.

 

  "Оюутолгой”-н далд уур­­­­хайн асуудал хэрхэн шийдэг­дэхээс хамаарч гадаадын хөрөнгө оруулалт хүлээлтийн байдалтай байгаа гэх. Дээр бидний тавьсан "Гацааж байгаа шалтгаан мөн үү” гэсэн асуултад хариулсангүй?

 

  О.Эрдэнэбулган: Гацааж байгаа ямар ч шалтгаан байхгүй. Хөрөнгө оруулагчид "Рио Тинто”-гийн далд уурхайн асуудлыг яаж шийдэх вэ гэсэн тодорхой хүлээлт байгаа. Эхний хоёр сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 216 сая ам.доллараар нэмэгдсэн. Энэ бол гадаадынхан манайд хөрөнгөө оруулах сонирхол байна гэсэн үг. Үүнд тодорхой зүйлүүд нөлөөлсөн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг манай улс баталсан. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эрдэс баялгийн бодлогын баримт бичгийг баталсан гэх мэтээр олон хуулиар эрх зүйн орчныг бүрдүүлсний үр дүн.

 

  Дээжийн урьдчилсан үр дүнгээр Оюутолгойтой тэнцэх хэмжээний нөөц байх боломжтой гэдэг нь харагдсан

 

Баянхонгор аймагт Оюутол­гойгоос дутахгүй нөөцтэй орд газрыг Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани илрүүлээд байгаа гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Хэрэв үнэн бол манай талаас хэрхэн хамтран ажиллах бол?

 

  Б.Батхүү: Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол” компани Баянхонгорт өрөмдлөгийн ажил хийсэн. Цооногуудаас нь гарсан дээжийн үр дүнгээр 5.5 км урттай, нэг км өргөнтэй газарт ихээхэн хэмжээний алтны нөөц байх боломжтой гэж харагдсан. Гэхдээ нөөцийн ангилал нь эцэслэгдэж батлагдаагүй. Ерөнхийдөө урьдчилан хийж байгаа хайгуулын үр дүнд ийм орд байх боломжтой юм байна гэдэг нь харагдсан. Ордын хайгуул бүрэн дууссаны дараа нөөц нь баталгаажна. Дээрх хэмжээний ордоос гарсан алтыг нь урьдчилаад тооцоход Оюутолгойтой тэнцэх хэмжээний нөөц байх боломжтой нь харагдаж байгаа. Хайгуулаа бүрэн хийсний дараа Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулсны эцэст тодорхой болно.

 

  Тэгвэл тухайн компанийн урьдчилж цацсан мэдээлэл гэсэн үг үү?

 

   Б.Батхүү: Компанийн хувьд цаашдаа IPO босгохын тулд дээрх мэдээллийг цацаж байгаа. Нэг ёсондоо маркетингийн үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг.

 

  О.Эрдэнэбулган: Яг үүнтэй холбогдуулан хэлэхэд "Петро Чайна Дачин Тамсаг” компани олон жилийн хайгуулд нийт нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн. Энэ үндсэн дээр нөөцөө тогтоогоод одоо олборлон экспортолж байна. Монгол Улсын хувьд ямар нэгэн эрсдэл хүлээгээгүй. Хайгуулын зардал ч гаргаагүй. Монгол Улсын Засгийн газрын хийсэн гэрээний хувьд "Та нар бүх эрсдлээ үүрээд хайгуулаа хий. Харин тос олдвол танай гаргасан зардлыг хасаад, гаргасан бүтээгдэхүүнээ хувааж авна” гэсэн. Үүгээрээ гадаадын хөрөнгө оруулалт зарим талаар давуу байдаг.

 

  Хаврын чуулганаар хэлэл­цэх асуудлын дараалалд "Урт нэртэй” хууль орсон. Энэ хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар нэлээдгүй тооны лицензтэй ордыг ашиглаж эхэлнэ. Үүнийг дагасан нийгэм олон нийтээс эсэргүүцэлтэй тулгарах байх. Ер нь яамны байр суурь ямар байдаг юм бэ?

 

  Р.Жигжид: Яамны байр суурь бол уг хуулийг хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр байна. Гагцхүү дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Түүнийг өөрчлөхгүй бол хэрэгжих үндэслэл байхгүй болчихож байгаа юм. "Урт нэртэй” хууль гарах хүртэл үйл ажиллагаа явуулж байсан, хөрөнгө оруулалтаа хийчихсэн аж ахуйн нэгжид өндөр нөхцөлтэйгээр олборлолт хийх эрхийг нь сэргээе гэж байгаа. Харин хууль гарснаас хойшхи компаниудыг орхихоос өөр аргагүй. Энэ хуулийн хориглосон талбайд орсноос болж компаниуд орддоо гар хүрч чаддаггүй. Гэтэл хажуугаар нь нинжа нар дайрч ороод, сэндийчээд хаячихдаг. Нөхөн сэргээлт гэж юу ч хийдэггүй. Тиймээс хурдхан шиг хууль ёсных нь дагуу ашиглаад, номоор нь нөхөн сэргээе гэж байгаа юм. Бидний бодлогын гол байр суурь ийм байна.

 

   Хууль гарахаас өмнөх гэдэгт хэчнээн ордын лиценз багтаж байгаа вэ?

 

  Р.Жигжид: Ашиглалтын 1200-гаад тусгай зөвшөөрлийн 488 нь хууль гарахаас өмнөх. Харин хайгуулын зөвшөөрлийн хувьд нийт 1800 орчим тусгай зөвшөөрлийн 900 нь орчихсон. Энэ нь уул уурхайн салбарыг гацааж байгаа. Эх хуулийг нь өөрчлөөгүй гол шалтгаан нь энэ гурван газарт цаашид ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг бид дэмжиж байна. Гагцхүү хэрэгжүүлэх арга зам нь анхнаасаа буруу тавигдсанаас ийм байдал бий болчихоод байна.

 

  Намрын чуулганаар хэлэлцэн баталсан нэлээд хэдэн хууль уул уурхай, ашигт малтмалын салбарт чиглэсэн байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар лиценз олгох эрхийг орон нутагт шилжүүллээ. Мөн алтны татварыг буурууллаа. Удахгүй "Урт нэртэй” хууль батлагдах нь. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа учраас хууль эрх зүйн орчноо зөөлрүүлээд байна уу, эсвэл ашигт малтмалын салбар цаашид ч ийм либераль бодлого баримт­лах уу?

 

О.Эрдэнэбулган: Шинэч­лэлийн Засгийн газар байгуулаг­даад Уул уурхайн яам тодорхой том зорилт тавьсан. Монгол Улсад хариуцлагатай, ил тод, аюулгүй зөв уурхайг хөгжүүлэх үндсэн концепцитой. Энэ зорилгынхоо хүрээнд холбогдох хууль, эрх зүйн орчноо өөрчилж байгаа. Энэ нь нөгөө талдаа бизнес эрхэлж байгаа хүмүүст таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн. Нөгөө талаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тодорхой шаардлага тавина. Шинэ техник технологи хэрэглэх, нөхөн сэргээлтийг 100 хувь хийж чаддаг мэргэжлийн, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж, татвараа ил тод төлдөг байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байна. Зарчим ердөө л ийм. Энэ өөрчлөлтийг хийгээд эхний үр дүн харагдаж эхэлсэн. Монгол Улсад дээр хэлсэн төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүдийг хийхэд ойрын хугацаанд 60 тэрбум ам.доллар хэрэгтэй байна. Энэ мөнгийг улсын төсвөөс гаргана гэж мэдээж байхгүй. Ихэнхи нь гадны хөрөнгө оруулалтаар явах бүтээн байгуулалтууд.

 

   Зарим томоохон орд газрын ашиглалтыг хойшлуулж нөө­­цөд авч үлдэх, эсвэл ирээдүйдээ хадгалж хямгадах боломж бололцоо, бодлогын асуудлаар тодруулж өгнө үү?

 

Ч.Отгочулуу: Та бүхэн мэдэж байгаа. "Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнд Монгол Улсын газар нутгийн 70-80 хувьд хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулахыг нь хориглочихсон. Энэ хэмжээгээрээ нөөцлөгдөөд үлдэж байна гэж ойлгож болно. Цаашдаа бид нүүрс, газрын тос гэхчилэн ашигт малтмал бүрээр нөөц тогтооно. Нүүрсэн дээр гэхэд одоо тогтоогдсон байгаагаар бидэнд 200 жилийн нөөц байна.

 

Б.Батхүү: Ер нь зах зээл өөрөө зохицуулна. Судлагдаагүй газрууд зөндөө бий. Суурь судалгааны хувьд 1:50000-даа ердөө л 30 хувьтай байгаа. Бид үүнийг 40 хувьд хүргэх зорилт тавьсан. Ер нь манай улс газрын доорх баялгаа мэдэж авах нь маш чухал. Харин олборлож, экспортлох нь зах зээлээрээ зохицуулагдана. Хэмжээ хязгааргүй олборлоод худалдаж авах зах зээл байхгүй. Ер нь ашигт малтмалд хэрэгцээтэй үе гэж байдаг. Жишээлбэл, Тавантолгойн ордыг 1980-аад онд илрүүлсэн атлаа хэрэглэхгүй байсаар 2000 оны эхнээс л экспортолж эхэлсэн. Тиймээс зах зээл зохицуулна. Цаашдаа технологийн хөгжлөөс шалтгаалж бүтээгдэхүүн маань эргэлтэд орохооргүй болчихвол эргээд л шороо болно. Тиймээс эргэлтэд орж байгаа, үнэ хүрч байгаа үед нь борлуулж, бусад сектороо хөгжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй.

 

Р.Жигжид: Юм гэдэг цаг үеэрээ байдаг. Хэрэгцээтэй үедээ бүтээгдэхүүнээ гаргахгүй бол юу ч биш болно. Сүүлийн үед хотын уул уурхай гэдэг нэр томьёо гарч ирсэн. Дахин боловсруулалтаас маш их ашигт малтмал олдог болчихсон. Машины хаягдлыг боловсруулж шахаад баахан металл гулдмайг Японд хийчихсэн байна. Мөн Хятад, Японы харилцаанаас болж газрын ховор элемент нэг хэсэг хомсдчихсон байсан. Гэтэл өнөөдөр хэрэггүй болчихлоо. Яагаад гэвэл өндөр технологитой газрууд түүнийгээ ашиглаад далайн ус, рашаанаас ховор элементээ шүүгээд авчихаж байна. Нэг хэсэг Европын орнууд манайхыг маш их сонирхож байсан. Гэтэл одоо сонирхохоо больсон.

 

    "2011, 2012 онд уул уурхайн салбар дахь хө­рөн­гө оруулалт өндөр идэвхи­жилттэй үе байсан” гэж Р.Жигжид дарга хэлсэн. Ид өсөлтийн тэр үеийнхтэй одоо­ны­хыг харьцуулаад тоогоор илэрхийлээч. Яг хэдэн хувиар буураад байгаа юм бэ?

 

  Ч.Отгочулуу: "Оюутолгой” төслийн нэгдүгээр үе шат дууссан. 2013 онд хөрөнгө оруулалт 30 орчим хувиар буурсан байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн манай дотоод хүчин зүйлсээс гадна дэлхий нийтээрээ эдийн засгийн бэрхшээлийг туулж байна. Гэхдээ манайд шинэ хөрөнгө оруулалтын төслүүд чиглэж байна. Газрын тосны үйлдвэр барих, нүүрс хийжүүлэх зэрэг төслүүд бүрэн хэрэгжээд явах боломжтой. Хууль эрх зүйн орчноос хамаараад саарч, хүлээгдэж байгаа зүйл харьцангуй байхгүй.

/Уул уурхайн яамны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтэс/

Оюутолгойн далд уурхайн асуудал Компанийн хуулиар шийдэгдэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани