Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын нүүрс дэлхийн зах зээлийн сонирхлыг татаж байгааг "Coal Mongolia-2017" харууллаа

 Монголын нүүрс дэлхийн зах зээлийн сонирхлыг татаж байгааг "Coal Mongolia-2017" харууллаа
Монгол улс газрын хэвлийн баялагаар арвин их нөөцтэйг мэргэжлийн судлаачдаас авахуулаад жирийн нэгэн иргэн хүн хүртэл мэддэг. Энэ нь Уул уурхайн салбарын эдийн засагт, цаашлаад улс орны хөгжилд үзүүлж буй нөлөө хэр зэрэг чухал болохыг, мөн энэ сэдэв нь сүүлийн жилүүдэд олны анхаарлын төвд байж ирсэнтэй холбоотой. Тэгээд ч Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт тэргүүтэй стратегийн ач  холбогдол бүхий ордуудын үйл ажиллагаа, түүнээс ирж буй ашиг орлого Монголын  эдийн засгийг босгох хамгийн том, бодитой гарц гэдэг нь ч  илэрхий мэдрэгдэж байгаатай санал нийлэх биз. Алдарт 17 хувийн эдийн засгийн өсөлт ч үүний нэг жишээ. Харамсалтай нь бид өөрсдийн хамгийн том боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадалгүй, эсрэгээрээ хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийх мэт дүр зурагтай хэдэн жилийг ардаа орхиж байгаагаа нуух юун. Урдаа барьдаг эдийн засагчдаас авахуулаад, салбарын мэргэжилтнүүд хүртэл үүнийг "Монголчууд бид боломжоо алдсан" хэмээн дуу дуугаа авалцан нийтэд илэрхийлж байна. Үүнийг нотлох жишээ ар араасаа хөврөх ба, тухайлбал Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр зам амжилттай хэрэгжих босгон дээрээ бүдэрсэн Тавантолгой мега төсөл  зэргийг дурьдаж болно. Тухайлбал, Монголын нүүрсний салбарын хөгжил төмөр замтай салшгүй холбоотой, бүр цаашилбал бидний хамгийн том, хамгийн боломжит зах зээл болох БНХАУ-тай холбох төмөр зам гэдгийг мэргэжлийн хүмүүс битгий хэл, долоон буудлын Долгор эмээ хүртэл ойлгохоор. Гэтэл бид нөгөө л шороогоо манаргаж, зах харагдахгүй түгжрэл үүсгэн, хил дээрээ цувсан өнөөх л дүр зурагтай энэ удаагийн хуралтай золголоо. Тэгээд ч энэ хугацаанд нүүрсний үнэ өсөх үедээ өсч, буурах үедээ буурсан. Энэ нь Монголын нүүрс, түүний зах зээлд эзлэх байр сууринаас хамаараад сүйд болох биш. Бид л заримдаа өөрсдийгөө "баян" гэж андуураад ойлгочихдог, ганцаараа л нүүрстэй, тэр нь дуусахгүй мэт ойлгоод байдаг гэмтэй. Гэвч, Халхын заяа их гэдэг шиг, Монголын нүүрсний салбар дэлхийн сонирхолд байгааг мэдрэх мэт үйл явдал болж байгаа нь 2017 оны 9 дүгээр сарын 7-9 хооронд Улаанбаатар хот, Шангрила-д зохион байгуулагдсан, "Coal Mongolia - 2017" чуулга уулзалт байлаа. 
Салбарын эдийн засагч гэгдэг Л.Наранбаатар тэргүүтэй санаачлагатай, чадварлаг залуучуудын санаачлагаар 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс улам л өнөр, өнгөтэй, өөлөх зүйлгүй болж байгаа нь илт байна. Их Британи, БНХАУ, Өвөрмонгол, Сингапур зэрэг олон улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, мөн дотоодын хамаг л урдаа барьдаг М-Си-Эс групп, ММС, Энержи ресурс,  зэрэг аж ахуй нэгжүүдээс гадна салбарын яамд болох Зам тээвэр хөгжлийн яам, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Эрчим Хүчний яам, Эрдэнэс монгол, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагууд оролцож байгаа нь тус арга хэмжээ ямар өргөн хүрээг хамарч байгааг илтгэж байсан.
Үнэхээр л Монголын хөгжилд уул уурхай, тэр тусмаа нүүрсний салбар ямар чухал болохыг онцолж буй гэлтэй. Хуралдааны үеэр олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн ба "Нүүрсний салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлагаМонголын нүүрс далайд хүрэх тээвэрлэлт зэрэг бодлогын шинж чанартай илтгэлүүд, мөн зочин илтгэгчдийн Богино нийлүүлэлтээс хэцүү тэнцвэржүүлэлт 2016-2017 Хятадын нүүрсний зах зээл, мөн томоохон нүүрсний ордууд дээр түшиглэсэн цахилгаан станц барих төслүүдийн танилцуулга зэрэг сонирхолтой, ач холбогдолтой илтгэлүүдийг онцолж болно. Ээ дээ энэ мэт бүтээлч арга хэмжээнээс гарсан санал, зөвлөмжүүдийг өлгөж аваад л ажил хэрэг болгох Засгийн газар нь хоёр дахь өдрөө үргэлжилж нүүрсний чуулга уулзалтаасаа өмнө уначих нь тийм ч таатай мэдээ биш байсныг энд цухас дурьдюу.
Эцэст нь, Хамгийн чухал, хийгээд нэн тэргүүнд шийдэх ёстойд хуран цугларсан зочдыг нэгтгэж байсан асуудал бол  яах аргагүй "Төмөр зам" байлаа. Ямар сайндаа онцлох зочдоос "өмнө жил ч, тэрний өмнө нь ч үүнийг ярьлаа" дараагийн хуралд энэ тухай ярьмааргүй байна хэмээн хэлж байхав. Үнэхээр л салбарын хөгжил төмөр замын асуудлыг шийдэхээс эхэлж байгаа нь илэрхий. Энэ мэт сонирхолтой асуудлуудын эргэн тойронд өндөр зохион байгуулалтай арга хэмжээний үндсэн хэсгүүд өндөрлөлөө.
Эцэст нь хэлэхэд Монголын уул уурхайн салбарт "хамтын хүч"  хамгаас чухал болохыг ахин хэлмээр байна
Э.Батсайхан
Монголын нүүрс дэлхийн зах зээлийн сонирхлыг татаж байгааг "Coal Mongolia-2017" харууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани