Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ӨРСӨЛДӨХ ЗАМГҮЙ НҮҮРС ба ӨӨДЛӨХ ЯНЗГҮЙ ҮНЭ

ӨРСӨЛДӨХ ЗАМГҮЙ НҮҮРС ба ӨӨДЛӨХ ЯНЗГҮЙ ҮНЭМонголын нүүрсийг дангаараа худалдан авдаг Хятадын зах зээлд "хар алт”-ны үнэ уруудсаар байна. Австралийн баяжуулсан нүүрс Хятадын өмнөд бүс нутагт энэ оны хоёрдугаар сарын эцэст ойролцоогоор 125 ам.долларын үнэтэй байсан бол үүнээс ч хямдрах төлөв ажиглагдаж эхлэв. Гэтэл австраличууд гуравхан жилийн өмнө Хятадын далайн боомтуудад баяжуулсан нүүрсээ 260 ам.доллараар борлуулж дээд амжилт тогтоож байсан түүх бийсэн. Харин одоо тэндхийн нүүрсний үнэ хоёр дахин уначихлаа. Тухайн үед ч Монголын коксжих нүүрсний ханш "чанга атгах”-аар өндөрт байсныг санах хэрэгтэй. "Энержи ресурс” компани баяжуулсан нүүрсээ 156 ам.доллараар борлуулж байсан удаатай. Тавантолгой, Нарийнсухайтын ордоос олборлосон түүхий нүүрсээ 60-70 ам.доллараар борлуулж байв.
 

Өнгөрснийг санагалзах бус одоог харвал илүү анхаарал татах нь мэдээж. "Энержи ресурс”-ийн баяжуулсан нүүрсний үнэ бүр хоёр дахин буурсан. "Эрдэнэс Тавантолгой” компани баруун Цанхийн уурхайн амнаас тонн нүүрсийг 30-35 ам.доллараар борлуулах гэрээ хийснээс үзвэл түүхий нүүрсний үнэ ч бас ийн хямдарсан гэж болно. "Жижиг” хэмээн нэрийддэг орон нутгийн өмчит "Тавантолгой” компани уурхайн амнаасаа тонн нүүрсийг 38.5 ам.доллараар борлуулж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар түүхий нүүрсийг хамгийн өндөр үнээр борлуулж буй компани бол эднийх. МАК компанийн Нарийнсухайтын уурхайн нүүрс "Эрдэнэс Тавантолгой”-нхоос ч хямд үнэтэй байна гэсэн.

 

 

Монголын экспортлогчдын ойрын үед даван туулах хамгийн том бэрхшээл бол нүүрсний үнийн хямрал юм. Хятадын зах зээлд нүүрсний үнэ унасаар байвал яах вэ? "Хар алт”-ны үнэ дээрхээс буурвал монголчууд экспортоо хумихаас өөр аргагүй байдалд хүрч болзошгүй. "Тавантолгой”-гоос ганцхан компани өдөрт 20-30 машин буюу дунджаар 2500 тонн нүүрс худалдан авч буй аж. Өмнө нь өдөрт хэд хэдэн компани 10 мянга гаруй тонн нүүрс авдаг байсан гэнэ. "Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж "Удахгүй манай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Энэ хурлаар нүүрсний үнийг бууруулах эсэхийг шийднэ. Үнийг бууруулсны дараа буцаан өсгөхөд их бэрхшээлтэй байдаг юм. Хэдийгээр борлуулалт тааруу байгаа ч хувьцаа эзэмшигчид үнэ бууруулах гэж яарахгүй болов уу” гэв. "Тавантолгой” компанийн борлуулалт ийнхүү дөрөв дахин буурсан бол "Энержи ресурс”-ийнх ч гавиагүй. "Энержи ресурс” компани 2013 онд 10 сая тонн нүүрс олборлож, баяжуулсан боловч 5.7 саяыг нь экспортолсон гэнэ. Тус компани Цагаан сарын өмнөөс хөрс хуулалт, олборлолтоо зогсоон, хэсэг хугацаанд агуулах дахь нүүрсээ хил давуулсан. Тэгвэл МАК компанийн Нарийнсухайтын уурхайн борлуулалт өнгөрсөн жилийнхээсээ 60 хувиар буурсан мэдээ бий.

Харин "Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт л энэ жил бусдаасаа арай дориун байх бололтой. Тус компани Хятадын найман аж ахуйн нэгжид 4.25 сая тонн нүүрсийг 160 гаруй сая ам.доллараар борлуулах гэрээ хийжээ. Худалдан авагчид нь өнгөрсөн долоо хоногт тус компанийн данс руу 17 сая ам.доллар шилжүүлсэн бол удахгүй 18 сая ам.доллар нэмж илгээх гэнэ. Энэ гэрээг хийснээр "Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хүндрэлээс гарч буйг Олон нийттэй харилцах албанаас нь дуулгаад байгаа. 160 сая ам.долларын гэрээ хийснээр тус компани туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийнхээ хөлсийг төлж, зарим өрөө дараад 56 сая ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй үлдэх тооцоо гарсан аж.

 

Хятадын компаниуд "Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн амнаас 30-35 ам.доллараар нүүрс худалдан авах гэрээ хийсэн нь Өвөрмонголын бүсэд түүхий нүүрсний үнэ 90 орчим ам.долларын ханшаар борлуулж буйг харуулсан хэрэг. Тавантолгойн ордоос тонн нүүрсийг Өвөрмонголын Бугат хот хүртэл тээвэрлэхэд 54 ам.долларын зардал гардаг гэсэн тооцоо бий. Хятадын зах зээлд түүхий нүүрсний үнэ 80 ам.доллар руу "гулсахад” манай олборлогчид үйл ажиллагаагаа зогсоох магадлалтай. Тавантолгойн ордоос нэг тонн нүүрс олборлох зардал 28 ам.доллар гэдэг. 80-аас тээврийн зардлын 54-ийг хасахад 26 ам.доллар үлдэнэ. Энэ нь уурхайн аман дээрх үнэ болно гэсэн үг. Экспортлогчид алдагдал хүлээж нүүрс экспортлох гэж ухнатсанаас зүгээр суухыг илүүд үзэх биз. Энэ бол дэд бүтэцгүй, нүүрсээ тээвэрлэх төмөр зам тавиагүй Монгол Улс үнийн өрсөлдөөнд ялагдаж буйн илрэл.

Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнийн чиг хандлага

БНХАУ коксжих нүүрсний хамгийн том импортлогч гэдгийг бид мэднэ. Тус улс 2012 онд 53.6 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Тэгвэл 2013 онд 75 сая тонн коксжих нүүрс импортолж түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Хятадын нүүрсний экспорт өнгөрсөн жил 21 сая тонноор ийнхүү өсчээ. Манай улс 2011 онд 22.5 сая тонн нүүрс нийлүүлж, энэ зах зээлийн хамгийн том тоглогч болж байсан удаатай. Хятадын нүүрсний импортын хэмжээ өссөн хэдий ч манайхан 2013 онд өмнө жилүүдийнхээс бага буюу 18.5 сая тонн нүүрс нийлүүлэв. Австрали, АНУ, ОХУ-ын экспортлогчид хямд үнэ санал болгон, Хятадын зах зээлд түрэн орж ирснээр манайх шахагдсан нь энэ. Далайн тээврийн өртөг буурсан нь тэдэнд хямд үнэ санал болгох боломж олгожээ. Мөн экспортлогчдын коксжих нүүрсний олборлолт өссөн нь зах зээлд илүүдэл үүсгэсэн байна. Нийлүүлэлт өсөж, эрэлт буурахаар барааны үнэ хямдардаг эдийн засгийн хуультай. Хятадад орон сууцны үнэ өсөж, улмаар борлуулалт нь багасчээ. Тиймээс барилга угсралтын компаниуд нь шинэ байшин барихаа больж, төмөр хийц худалдан авах шаардлагагүй болсон байна. Ингээд металлургийн салбарынхан үйлдвэрлэлээ хумин, коксжих нүүрс худалдан авах хэмжээгээ танасан гэнэ.

 

Хятадын зах зээлд эдийн засгийн сонгодог хууль үйлчилж, нүүрсний үнэ ийн хямдарсан хэрэг. Далайд гарцгүйн дээр төмөр замгүй Монголын экспортлогчид Австрали, АНУ-тай хямд үнээр өрсөлдөх ямар ч боломжгүй учраас "амттай” зах зээлээс шахагдан найман сая тонн нүүрсээ борлуулж чадалгүй агуулахдаа өвөлжүүлсэн билээ. Хятадын хамгийн "амттай” зах зээл нь Бээжинг тойрсон, далайн эргийн мужууд болох Хөбэй, Ляонин, Шаньдун юм. Тэнд Хятадын гангийн үйлдвэрийн дийлэнх байрладаг учраас коксжих нүүрсний гол зах зээл болдог. Монголын нүүрс тэнд хүрч байж зах зээлдээ байр сууриа бататгах учиртай. Гэвч үнэ хямдарсан өнөө үед Монголын компаниуд тэнд нүүрсээ хүргэх дэд бүтцийн ямар ч боломжгүй. "Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын "Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр "Хятадын далайн эргийн мужуудад баяжуулсан коксжих нүүрс 120 орчим ам.долларын үнэтэй байна. Тэнд нүүрсээ хүргэх тээврийн зардал нь зах зээлийн үнээсээ 10 ам.доллараар давна. Тиймээс Монголын нүүрс том зах зээлд хүрэх ямар ч боломжгүй” гэсэн юм. Одоо хойд Хятад буюу Өвөрмонголын Бугат, Баото хавь нь Монголын нүүрсний зах зээл болж байна. Энэ зах зээл 15 сая тонн нүүрсний багтаамжтай. Үүнээс цааш явах аргагүй учир Монголын компаниуд бэсрэг зах зээлдээ чихэлдсээр байгаа юм.

 

 

Нүүрсээ Хятадын гол зах зээлд хүргэе гэвэл тээврийн зардлаа бууруулах учиртай. Тээврийн зардлыг төмөр зам тавьж байж л бууруулна. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр зам тавихаар далан барьж байгаа. Энэ төмөр замыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төмөр замтай болсноор нүүрсний тээврийн өртөг бараг хоёр дахин хямдрах боломжтой гэдэг. Өөрөөр хэлбэл, Өвөрмонголын Бугат хүртэл тонн нүүрсийг 54 биш, 30 ам.доллараар тээвэрлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Хэрэв төмөр замтай байсан бол монголчууд өнөөдөр тонн нүүрсээ уурхайн амнаасаа 50 ам.доллараар борлуулах байж гэсэн логик ургаж байна. Мөн Хятадын зах зээлд үнээр өрсөлдөх боломж ч харагдаж байгаа юм. Харамсалтай нь бидэнд өрсөлдөх зам алга. Тэгээд л үнийн хямралд ээрэгдэж сууна. "Эрдэнэс Тавантолгой”, "Энержи ресурс”, "Тавантолгой” компани Хятадын "Шинхуа” групптэй хамтран, Гашуунсухайтын боомтоор хил сэтэлсэн 27 км урт төмөр зам тавихыг Засгийн газар зөвшөөрсөн.

 

Төмөр зам тавих хөрөнгийг "Шинхуа” гаргаж, манайхан нүүрсээр төлбөрийг барагдуулахаар тохиролцжээ. Боомтын төмөр зам нь нүүрсний тээврийн зардлыг 6-7 ам.доллараар бууруулах гэнэ. Энэ замыг ирэх жилээс нүүрс тээвэрлэлтэд ашиглана гэсэн. Түүнчлэн Засгийн газар "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” аяны төсөлдөө "Тавантолгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын оролцоог хангах, нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар эрчимжүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлнэ” гэсэн зорилт тусгаад байна.

 

 

Нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд төмөр замаа барихаас гадна шинэ зах зээл нээх, коксжих нүүрсээ баяжуулж, нэг стандартаар нийлүүлэх шаардлагатай гэж тус салбарынхан үздэг. Гэвч одоо нүүрсний үнийн хямралыг хэрхэн давах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Нүүрсний үнэ ирэх зургадугаар сар хүртэл өсөх янзгүй байгааг шинжээчид хэлэв. Тээврийн өртгөө бууруулж чадаагүй суутал нүүрсний үнэ үргэлжлэн унавал экспорт нь бүрэн зогсож мэднэ гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй болов уу.


 Т.ЭНХБАТ

Эх сурвалж: Өнөөдөр

 

ӨРСӨЛДӨХ ЗАМГҮЙ НҮҮРС ба ӨӨДЛӨХ ЯНЗГҮЙ ҮНЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани