Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БУЯНТАЙ БАС ҮЙЛТЭЙ “ЭРДЭНЭТ”

 
 БУЯНТАЙ БАС ҮЙЛТЭЙ “ЭРДЭНЭТ”

Ашиглалтад орсон цагаасаа хойш монголчуудын амьжиргааны нэг гол үүсвэр байсаар ирсэн "Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон дахин нэг дуулиан өнгөрсөн долоо хоногт анхаарлын төвд орж ирлээ. Хоёр жилийн өмнөөс тус үйлдвэрийн Оросын талын мэдэлд байсан 49 хувийг Монголын хувийн хэвшлийн "Монголын зэс” корпораци худалдан авсан. Энэ наймаа нь хууль бусаар хийгдсэн луйвар гэж Монгол Улсын Засгийн газар үзэн 100 хувь төрийн мэдэлд авч нээлттэй хувьцаат компани болгох шийдвэрийг энэ 2018 он гарангуут гаргасан. Мэдээж хувийн өмчөө булаалгасан 49 хувийнхан олон улсын Арбитрын шүүхэд хандаад байгаа.


 

Харин энэ удаад "Эрдэнэт” үйлдвэрийн Монголын төрийн мэдэлд байсан 51 хувийг барьцаалан "Жаст” хэмээх хувийн компани Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын "Ай Си Би Си Стандарт” банкнаас 110 сая ам.долларын зээл авсан хэрэгтэй холбоотой дуулиан дахин дэгдлээ. "Жаст” компанийн захирал Ш.Батхүү уг зээлийг 2009 онд зургаан жилийн хугацаатай авсан бөгөөд энэхүү зээлийнхээ барьцаанд "Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг тавьжээ. "Жаст” компани эхэн үедээ гэрээнд харилцан тохиролцсоны дагуу графикаар зээлээ төлж байсан ч гурав дахь жилийн дунд үеэс зээлээ төлөхөө больсон учраас "Стандарт” банкныхан Лондонгийн Арбитрын шүүхэд хандан гомдол мэдүүлжээ. Арбитрын шүүх Монголын "Жаст” компани зээлээ төлөх ёстой, үгүй бол баталгаа гаргасан "Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой гэсэн шийдвэрийг 2013 онд гаргасны дараа л монголчууд энэ хэргийн талаар мэдэн шуугилдацгаасан юм. "Жаст” компани зээл авах үед Ерөнхий сайдаар С.Баяр, "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Б.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар нар ажиллаж байсан юм. Зээлийн баталгааны баримт бичигт захирал Б.Ганзориг, ТӨХ-ны дарга Д.Сугар нар гарын үсгээ зурсан байсан ч Ш.Батхүү зээлийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэмээн мэдүүлсний дагуу шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгүүлж байсныг санаж байгаа байх. Харин Ерөнхий сайд С.Баяр энэ хэрэгт огт хамааралгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Харин Өмнөд Африкийн банкны зүгээс "бид хуурамч баримт бичигт үндэслэн зээл олгоогүй” гэдгээ нэг биш удаа мэдэгдэж байсан.


Хэрэг мандах үед "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдон ажиллаж байсан Ц.Даваацэрэн тухайн үедээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа арбитрын шүүхийн мэдэгдэл ирсний дараа судалж үзэхэд "Жаст” компанид зээлийн баталгаа олгосон талаарх ямар ч баримт бичиг үйлдвэрийн архиваас олоогүй учраас "Стандарт” банкинд хүсэлт тавин зээлийн баримт бичгүүдийг авсан тухай ярьсан.

Хэдийгээр Ш.Батхүү биеэр ял эдэлсэн ч "Стандарт” банкны хохирол барагдаагүй явсаар ийнхүү өнөөдрийн байдалд хүрлээ. Арбитрын шүүхийн шийдвэрийг Монголын тал үл зөвшөөрөн давж заалдсан ч ялагдаж, 99 сая ам.долларыг төлөх шийдвэрийг Монголын Засгийн газар 2018 он гараад хүлээн авсан бололтой байгаа юм. Засгийн газрын зүгээс үүнийг нотолсон ямар нэг мэдэгдэл, тайлбар хийгээгүй. Харин УИХ-ын зарим гишүүн энэ бол Засгийн газарт хамаагүй, "Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж байгаа хэрэг гэсэн тайлбарыг хийж хүмүүсийг төөрөгдүүлж байна. Олон улсын гэрээ гэдэг бол хэн нэгэн улстөрч тухайн нөхцөл байдалд тохируулж худал мэдэгдэл хийн галыг намжаах, салхийг өөр зүгт үлээх гэсэн оролдлоготой адилгүй. Маргаан "Стандард” банк, Монголын Засгийн газрын хооронд болоогүй нь үнэн ч 51 хувьтай байхдаа хувийн компанийн зээлийн барьцааны дэнчин болсон үйлдвэр нь одоо 100 хувь төрийн мэдэлд байгаа гэдгийг хэлэхийг хүсэхгүй байгаа бололтой.


Одоо яах вэ? Энэ төлбөрийг хэн төлөх вэ? Татвар төлөгч бидний мөнгөөр төлөх үү? Монголын Засгийн газар энэ төлбөрийг барагдуулах нь тодорхой. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр биш хамаатай этгээдүүдээр төлүүлэх нь шударга ёсонд нийцнэ. Мэдээж юу юугүй "Эрдэнэт” үйлдвэрийн эд хөрөнгийг битүүмжилж, дансыг нь дугуйлахгүй ч төлбөрөө барагдуулах боловсон хэлэлцээрт орох халуун хэрэг У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнө тулгарч байна.

Амралтын өдрүүдээр "Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс энэ асуудлаар тайлбар гаргаж, заргын процес хараахан дуусаагүй, үе шаттайгаар үргэлжилж байгааг мэдэгдэж, аль болох үйлдвэрт хохирол багатайгаар зохицуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.


Төрийн мэдэлд байгаа өмчийг хариуцлагагүй эрх мэдэлтэн хэрхэн хувийн эрх ашигтаа ашиглаж, шамшигдуулж, завхруулж болдгийн жишээ энэ юм. Хоёр өрөө байрны зээлд хамрагдах гэж аав ээж, ах дүү нарынхаа бүх л хөрөнгийг тавиад ч зээл авч чадахгүй суугаа иргэд зөндөө байхад эрх мэдэлтэй, мөнгөтэй, танилтай, бүлэглэлтэй нэг нь төрийн өмчийг барьцаалан хувийн компанидаа зээл авчихдаг, тэгээд тэрийгээ төлдөггүй байх нь шударга зүйл гэж үү. Төрийн өмчийг зээлийн дэнчинд тавьж болдог юм бол ипотекийн зээлийн дэнчинд тавиад яндангаасаа утаа гаргаж байгаа бүх өрхөө орон сууцанд оруулж, эрүүл агаарт амьдарцгаая л даа.

Социализмын үед Зөвлөлтийн тусламжтайгаар байгуулагдсан "Эрдэнэт” үйлдвэр монголчуудыг тэтгээд 40 жил болж байна. Үүнээс сүүлийн хорин жилд нь "Саалийн үнээ” гэж хочлуулан Монголын төрд гарсан улстөрчдийн тансаг хангалуун амьдрах эх сурвалж нь болсоор ирлээ. Буянтай ч юм, үйлтэй ч юм, Эрдэнэт минь.

 

Д. НАРАНТУЯА  

https://www.news.mn/?id=270798


БУЯНТАЙ БАС ҮЙЛТЭЙ “ЭРДЭНЭТ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани