Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Михаил Хазин: Оросын төв банк эдийн засгийг ам.доллараас улам хараат болгохыг хичээж байна

Эдийн засгийн чиглэлээр зөвлөгөө өгдөг "Неокон” компанийн захирал Михаил Хазин Оросын Взгляд.ру сайтад "Эдийн засгийн хямралын дараагийн давалгаа ирэх онд болно” хэмээн байр сууриа илэрхийлж, нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.

Одоо бидний өмнө тулгараад байгаа олон бэрхшээл, тухайлбал Украины хямрал нь хүн төрөлхтөний өмнө тулгамдсан дэлхийн хэмжээний асуудлуудын ердөө нэг үр дагавар нь юм. Өөрөөр хэлбэл, үүнтэй төстэй хүндрэл, үйл явцууд ойрын хугацаанд олон улс орон, бүс нутагт бий болно. Тиймээс энэ тухай болж өгвөл олон удаа ярьснаар эдгээр үйл явцын мөн чанарыг таньж, хямралыг даван туулахад тустай байх болно. Энэхүү хямралын эдийн засгийн учир шалтгааныг бид сүүлийн 10 жилийн турш ярилаа. Энэ нь сүүлийн 30 жилийн турш эрэлтийг дэмжсэнээс айл өрхүүд олсон орлогоосоо илүү ихийг хэрэглэдэг болсонд оршино. Тухайлбал, АНУ болон Европын холбоонд амьдардаг нэг өрх бодит орлогоосоо 20-25 хувиар илүү зарлага гарагадаг. Өнөөдрийн байдлаар, эрэлтийг дэмжих бүх арга хэрэгсэл барагдсан болохоор эрэлт буурч байна.

Хувь хүмүүсийн эрэлт буурсанд суурь шалтгаан байгаа болохоор ойрын үед хямралаас ангижирна гэх үндэслэл алга. Энэ бол бидний онол. Гэхдээ энэ онолын дагуу хямрал хэзээ эхлэх болон ямар үе шатандаа явааг тогтоох боломжгүй ба эдгээрийг олж мэдэхийн тулд нарийн ширийн мэдээллийг нь нягтлах хэрэгтэй. 2008 оны хямралыг хувь хүмүүсийн өрийн хэмжээ нэмэгдсэнээс урьдчилан харж болж байсан бол одоо бидэнд яг ямар аюул тулгараад байна вэ. Шинжээчдийн олонхийн өгүүлснээр АНУ-ын Хөрөнгийн бирж дэх "хөөс” аль эрт компаниудын эдийн засгийн бодит үзүүлэлтүүдээс тасарч, эдийн засаг нь хямарч байхад үнэлгээ нь эрс нэмэгдэж байна. Бид өөрийн сайт дээрээ "Ирэх 2015 оны дунд үеэс өмнө энэ "хөөс” хагарна гэдгийг нэг бус удаа бичиж байсан.

Тэгтэл саяхан АНУ- ын Холбооны нөөцийн сангийнхан үүнтэй төстэй байр суурьтай болох нь тодорхой боллоо. АНУ- ын Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн тусгай хорооны сүүлчийн хуралдааны дараа тус сангийн тэргүүн Жанет Йеллен хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг доорх байдлаар тайлбарлаж болно. Тэрбээр ирэх 2015 онд Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүг хэдэн хувь хүртэл эрс нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Зээллэгийн зах зээл, корпорациудын санхүүгийн өнөө- гийн төлөв байдлыг хар галзан үзвэл бодлогын хүү нэмэгдсэнээс болж олон тооны айл өрх, санхүүгийн байгууллага дампуурснаас санхүүгийн тогтолцоо нурах нь гарцаагүй.

Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг өсгөснөөр хямралын дараагийн давалгааг үүсгэх юмуу нэг бол уг хямрал гарсны дараа инфляц хэт хөөрөгдөхөөс сэргийлэх зорилгоор ийн хүүг нэмэх бололтой. "АНУ-ын Хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд 2015 оны дунд үеэс өмнө буурна гэж үзвэл хатагтай Ж.Йеллен уг хямралын дараа эрх баригчдаас баримтлах санхүүгийн бодит бодлого ямар байхыг дүрсэлсэн боловч уналт болох тухай дуугүй өнгөрлөө. Энэ нөхцөлд АНУ-ын зүгээс дэлхийн хэмжээнд ам.долларын гүйцэтгэх үүрэг эрс буурч, бүс нутгийн валютууд хүчирхэгжихэд бэлтгэлээ базаахад нь тун бага хугацаа үлджээ. Тэдний хувьд, бэлтгэлээ базаахад дээд тал нь нэг жил хагасын хугацаа үлдсэн аж. Энэ хугацаанд тэд дэлхийн нөөцийн, худалдааны гол валютын үүрэг гүйцэтгэдэг ам.долларын эргэлтэд хяналт тавьж, дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлдэг нь буурахад бэлтгэх шаардлагатай. Тиймээс хямралын шинэ давал гаан дээр хүчирхэгжих валютуудад анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг.

Дээр нь тэдгээр валютын ханш хэт чангарахаас сэргийлж, бодлоготойгоо уял- дуулах хэрэгтэй болно. Ингэхэд ямар валютууд хүчирхэгжих боломжтой вэ. Тухайлбал, евро, юань, рубль гэсэн гурван валют бий. Тэгвэл бид одоо юуг харж байна, АНУ- ын зүгээс Европын холбоотой чөлөөт худалдааны (үнэн хэрэгтээ Европын холбоог АНУ- ын худалдааны колони болгох) бүс байгуулах хэлэлцээрийг эрс эрчимжүүлж, Украин дахь (Хятадаас Баруун Европ руу дамжих Торгоны зам дээр орших) нөхцөл байдлыг хурцатгаснаар Европын холбоо болон ОХУ-ыг сүрдүүлж байна.

Дээр нь рубльтэй холбоотой нөхцөл байдлыг онцгой ярих хэрэгтэй. "Либераст” гэдэг үгийг манай сайт дээр хэрэглэхдээ хувийн эрх чөлөөг гадны аливаа хүчирхийллээс хамгаалахын төлөө тэмцэгч жинхэнэ либералуудыг ОУВС юмуу олон улсын санхүүгийн авантюристуудаас /зальхай балмад этгээдүүд/ биш харин Оросын төр засгаас хараат бус байлгах гэсэн зарим нэгэн "Хувийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид”- ээс ялгах зорилгод ашигладаг. Засгийн газар болон Төв банк дахь эдгээр либерастуудын лобби рубльд суурилсан санхүүгийн тогтолцоог бий болгоход саад хийж байна. "Сбербанк” болон төв банк хоёр анхнаасаа л бүтэхгүй нь тодорхой төлбөр тооцооны шинэ системийг "Сбербанк”- ийн универсал картад түшиглэн байгуулахаар тохиролцсоноос харж болно. Гэтэл "Сбербанк” нь "Мастеркард”-ын лицензийг ашигладаг. Энэ бүхэн хэрэгжихгүй нь тодорхой болмогц тэд өөр зохиомол хувьцаат компани байгуулж, нэгдсэн төлбөр тооцооны системийн хүрээнд аль хэдийнэ хийчихсэн ажлыг бүгдийг нь тэгээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

Манай Төв банкны бүх ажил өдгөө эдийн засгийг ам.доллараас хараат байлгах, бүр улам хараат болгоход чиглэж байгаа нь тун харамсалтай. Манай улсын гадаад улс төрийн бодлоготой харьцуулахад ингэх нь харамсалтай байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, манай орны эсрэг авсан хориг арга хэмжээ нь бидний үйл ажиллагаанаас болоогүй.

Үүнийг Европын холбооны орнуудын жирийн иргэд болон дэлхийн хэмжээнд бизнесмэнүүд хэрхэн хүлээн авч байгаагаас харж болно. Зарим орны төр засгийн зүгээс Оросын эсрэг ажиллагаа явуулж байгаа нь АНУ илт дарамт, шахалт үзүүлсэнтэй холбоотой. Гэхдийн хамгийн гол шалтгаан нь Оросын тал Вашингтонтой урьд- чилан зөвшилцөөгүйгээс болсон. Эдийн засгийнх нь хүндрэлээс болоод улстөрчид үнэхээр оновчтой цохилт хийж чадахгүй байгаа нь өөр хэрэг. Гэхдээ тэд одоо эргэж буцах боломжгүй. Учир нь ийм нөхцөлд хариу арга хэмжээ авахгүй бол бүх талаас бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлнэ.

Д.Мөнхболд
Михаил Хазин: Оросын төв банк эдийн засгийг ам.доллараас улам хараат болгохыг хичээж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани