Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Миний дансанд 17 сая ам.долларын орлого орлоо гэж сонсоод…

Ойрын өдрүүдэд улс орны хийгээд эгэл иргэд бидний амьдралд эдийн засгийн хүндрэл, юмны үнэ нөлөөлөөд дандаа муу мэдээгээр дүүрэн байлаа. Улс даяараа нэг ч өөдтэй мэдээ байхгүй, хүндэрлээ, хямарлаа, хоосорлоо, царцаалаа, ядуурлаа гээд л бүгд хоороор орилоод байхаар санаа дагаад ч тэр юмуу хоосроод л байх юм шиг.

Гэтэл миний дансанд, миний компанийн дансанд 17 сая ам.долларын орлого орлоо гэж дуулаад бөөн баяр болов оо. Бас маргааш, нөгөөдрөөс дахиад 18 сая ам.долларын орлого миний дансанд орно гэдгийг дуулаад, нэгэнт мөнгөтэй болсон баяр хөөрөө олонтойгоо хуваалцахаар шийдсэн минь энэ.

Үнэхээрийн миний компанийн дансанд 17 сая ам.долларын орлого орсон юм уу. Энэ үнэн үү, худлаа юу гэж хувийн компанийнхаа гүйцэтгэх захирал Я.Батсууриас асуулаа. Олон жил бусдад өртэй, зээлтэй явсаар байгаад тэр юм уу, гүйцэтгэх захирал маань дуу шуу султай хүн шиг санагддаг байсан юм.

Батсуурь захирал утсаа авлаа. Миний компанийн гүйцэтгэх захирлын дуу цовоо болчихжээ. Би шууд л "Миний дансанд 17 сая ам.доллар орлоо гэж мэдээ гарчээ үнэн үү” гэж лавлан асуув. Батсуурь захирал итгэлтэй нь аргагагүй "Үнэн, үнэн таны дансанд 17 сая ам.доллар орсон, маргаашнаас бас 18 сая ам.доллар орно. Эзэн минь итгэлтэй байж болно гээд инээх нь сонсогдсон юм.

Монголын бүх иргэд хувьцааг нь эзэмшсэн "Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компанийг би миний компани гэдэг юм. Я.Батсуурийг компанийнхаа гүйцэтгэх захирлаар тавигдангуут хувьцаа эзэмшигчдийнхээ нэрийн өмнөөс ажлыг нь шалгахаар томилолт аван "Таван толгой”-г зорьж, шалгаж, шүүмжилж бичиж явсан.

Тэгэхдээ миний компанийг ашигтай ажиллуулах даалгаврыг Батсуурь захиралд өгч бас байн байн шалгаж явахаа ч хэлсэнсэн. ” Эрдэнэс-Таван толгой” бол аль ч утгаараа миний бас таны компани мөн. Энэ компани ашигтай ажиллавал би цулайх учраас миний компани мөн биз.

Хэдэн жилийн өмнө МАН 1072 хувьцаагаа авах уу, сая төгрөгөө авах уу гэхэд нь хэзээ нэгэн цагт ашигтай ажиллана гэдэгт нь би итгэдэг учраас 1072 хувьцаагаа авна гэж гүрийсээр байгаад сая төгрөгөө авалгүй өдий хүрсэн юмсан. МАН муу ажилласан тэдний өнгөнд баахан хэрэггүй дугуй мугуй, ажилладаггүй машинууд гээд элдэв новш шахсан байсан, нүүрсний үнэ өндөр байсан ч сэтгэлгүй ажилласан гэж улстөржихгүй.

Бас АН сайн ажиллаж эхэлж байна, мөнгөтэй боллоо гэж магтах арай болоогүй байнаа. Ямар ч юм алдаанаас эхэлж сургамж авч засарч зөв гольдролдоо ордог. "Эрдэнэс-Таван толгой”-н нүүрснээс урьдчилж авсан өнөө муу хар нүүрснийхээ мөнгийг Монголын ард түмэн бишгүйдээ л хүртсэн дээ. Я. Батсуурь Таван толгойн
захирал болмогцоо Хятадын Чалкод тавьсан өрийг яаран дуусгахаар шинэ нөхцөлөөр гэрээ хийж чадсан байна билээ.

Хятадтай гэрээ хийх тун хүнд гэж том эдийн засагчид ярьдаг юм билээ. "Миний компани”-ийг урьд тавьсан өрийг нь төлүүлээд дээр нь надад ашиг өгөх гэж "Эрдэнэс-Тавантолгой” компанийн хамт олон ёстой гүрийж байна. Наадам гэхэд Чалкогийн өрийг дуусгах дээрээ тулаад байна. Эд л ингэж ашигтай ажиллаж чадвал миний дансанд 17 сая байтугай доллар өдөр болгон орох тийм цаг ирнэ.

Чалкогийн өр гэдэг нь Хятадаас 350 сая ам.доллар урьдчилж аваад монголчууд бид бүгдээрээ хуваагаад идчихсэн байсан юм. Тэгээд Я.Батсуурь захиралтай "Эрдэнэс-Таван толгой ” компанийг яаралтай урьд нь тавьсан өрөө төлж дуусга гэж иргэд бид УИХ-аараа мундагдан үүрэг өгсөн. Одоо УИХ-ын өгсөн үүрэг биелж, өрнийхөө ард бараг гарлаа.

Дээр нь миний компани бас мөнгөтэй болж байнаа. Овоо шүү дээ. Нүүрсний салбар уналтад орсон энэ үед үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөтэй болов. Хэдхэн хоногийн өмнө мөнгөө нэхэж жагсч цуглах дээрээ тулсан туслан гүйцэтгэгч нөхдүүдийнхээ цалинг өгөхтэйгээ болов. Одоогийн байдлаар найман худалдан авагчтай гэрээ хийж урьдчилгаа мөнгө нь орж ирлээ.

Олон түмний юм гэхээр л заавал алдагдалтай ажилладаг. Төрийн компанийнхан гэхээр л заавал нэг их хэмжээ хязгааргүй идэж уусан амьтад байдаггүй юм байна. Миний компани ашигтай ажиллаж эхэлж байна. Өнгөрсөн онд алдагдлаа нөхөөд 29 тэрбумын ашигтай ажиллажээ. Арваад худалдан авагчтай шинэ нөхцлөөр гэрээ хийж тохирч чадсан байна.

Чалкогоос зээлсэн, арилжааны банкуудаас зээлсэн өрөө бүрэн төлж энэ оны ажпын дүн гарахад 50 гаран сая ам.долларын ашигтай ажиллах тооцоог "Эрдэнэс-Таван толгой” компанийнхан хийгээд байна. Монголчууд бид урьд нь Таван толгойнхоо нүүрсийг өгнө гээд урьдчилж мөнгө аваад бүгдээрээ хуваагаад л идчихсэн хүмүүс шүү.

Өр хийснийхээ төлбөрийг төлж дуусч ядаж байхад урам өгөхийн оронд улстөржиж, "Эрдэнэс-Таван толгой” компанийнхныг муулдаг байгаа. Далан ам.доллараар өгч байсан нүүрсийг 30 ам.доллараар өглөө ч гэх шиг. Муулахын тулд муулж байгаа улстөрчид үнийн индексийн зөрүү гэж юм байдаг. Урьдчилж авсан 30 ам.доллар зээлж авсан 70 ам.доллараас ашигтай унацтай байдаг гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Бүх л асуудлаар улс төржиж болно. Ганцхан уул уурхайгаараа улстөржихөө больё гэдгийг л гуймаар байна. Таван толгойн нүүрс маань урьд тавьсан аварга өр дарж дууслаа. Бас дансанд маань валют орж ирж байна. Яагаад гэвэл коксжих нүүрсний барахын аргагүй асар их нөөц Монголд бий.

Тэгвэл миний 1072 хувьцаа хэд хүрч миний дансанд хэдэн ам.доллар орж ирсэн дуулдах бол. Монгол хүн бүрийн дансанд 40 мянган ам.доллар орж ирэх тийм цаг ирэхдээ л нэг ирнэ. Энэ хурдаар хамгийн багаар бодсон тооцоо шүү. Миний дансанд 17 сая ам.доллар орж ирсэн нь үнэн байна.

Таны дансанд ч бас 17 сая ам.доллар орсон байгаа. Эх орныхоо баялгийн эзэн нь би учраас хүртэх эрхтэй юм. Бас байн байн шалгах хэрэгтэй байна.

Г.Дашрэцэн /МУСГЗ/

Эх сурвалж:

Миний дансанд 17 сая ам.долларын орлого орлоо гэж сонсоод…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани