Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АЛТААР БЯЛУУРАХ ЖИЛ

АЛТААР БЯЛУУРАХ ЖИЛ

Төвбанкныханд баяр хүргэе. Гадаад валютын албан нөөц гэрлийн хурдаар уруудан тартагтаа тултал хоосорч буй тухай хэвлэлээр хэдэнтээ анхааруулсны эцэст улсын сан хөмрөгийг арвижуулах алхам хийгдэж эхэлсэн нь анзаарагдахуйц боллоо. Энэ онд гадаад валютын нөөцийг багаар бодоход 400-450 сая ам.доллараар зузаатгана хэмээн мөнг өний нөөцийн эзэд бардам өгүүлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гавьтай сайжраагүй, "Оюутолгой” гацаанаас гарааг үй, "Эрдэнэс Тавантолгой” өрөө төлж дуусаагүй байхад улсын эрдэнэсийн санг яаж арвижуулах тухай яриад байна вэ?

Эх орны яндашгүй баялгийн нэгээхэн хэсэгалтыг Монголдоо үлдээх зорилгоор модон морин жилийн босгон дээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүссэн валютад хөрвөх чадвартай алтаар улсын сан хөмрөг арвижиж эхэлснийг энд тодотгоё. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөд алт олборлогчид магнайгаа хагартал баярлаж байв. Арга ч үгүй, Монгол төрийн сүүлийн арваад жилийн бодлого нь алтны олборлолт дампуурах, Монголын баялгийг нууцаар хил давуулах нөхцөл бүрдүүлж байсан гэдэгт эдийн засагчид санал нэгддэг. Шижир хэмээн бидний шагширдаг шар металлын олборлолт үлэмж өсөж, Төвбанкинд төвлөрүүлэх хэмжээ нь ч амжилтын цэгтээ хүрээд байсан тэр цаг үед Гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль нэртэйгээ л адил гэнэт батлагдан хөгжиж байсан олборлох салбарыг хүлж орхисон юм. Түүнээс өмнө Монголбанкинд тушаах алтны хэмжээ 2005 онд 15.2 тоннд хүрч алмайруулж байсан бол 2010 он гэхэд Төвбанкинд тушаах алтны хэмжээ түгшүүр зарлах хэмжээнд хүртэл доошлон, хоёрхон тонн дээр дэнжигнэж, 68 хувийн татварыг цуцалснаас хойш аажмаар дээшилснээр өнгөрсөн онд зургаан тоннд хүрээд байна. Харин нэмэлт, өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монголбанк болоод түүнээс эрх олгосон банкинд алт тушаасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5, өсөн нэмэгдэх роялтийн хэмжээ 0 хувь болж буй. Харин тэдгээрт тушаагаагүй бол хуучин хэвээрээ буюу 10 хувийн татвар төлөх юм. Хууль батлаад даруй гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд Монголбанкинд тушаах алтны хэмжээ данхайсан харагдана. 2040 килограмм. Үүнтэй тэнцэх хэмжээний алтыг Монголбанк өнгөрсөн жил таван сарын хугацаанд цуглуулж байв. Харин өнөө жил ердөө гуравхан сарын дотор ийм хэмжээний алт цуглуулжээ. Алт олборлогчдын үйл ажиллагаа ч идэвхжиж, өнгөрсөн сарын 29-ний байдлаар 75 компани алт олборлож байна. Эх нутгийн буйдад, энд ч, тэнд ч алт олборлож, эрх баригчид энэ салбараас 391.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, Монголбанк алтны нөөцөө зузаатгана гэхчлэн хаашаа л харна шар металлын тухай яригдаж, шижир өнгөөр туяаран гялалзах авай. Дээр нь дэлхийн зах зээл дэх алтны үнэ ханш дажгүй үзүүлэлттэй харагдана. График дээр алтны үнийн муруй амжилтын цэг дээрээ очоод байна. Унци нь 1300 ам.долларт дөхөв. Өнгөрсөн жил 24 хувиар ханш суларч байсан ч энэ онд 1300 орчим ам.долларт хэлбэлзэнэ хэмээн шинжээчид үзэж байна. Алтны татварыг бууруулснаар Монгол Улс муугүй ашиг олох бололтой. Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатарын ярианаас эш татъя. "Алтны нөөцөө нэмэгдүүлнэ гэдэг нь тэр хэмжээгээр гадаад валютын нөөцөө өсгөж байгаа хэрэг. Хэрэв гадаад валют хомсодвол алтаа тухайн үеийнх нь зах зээлийн ханшаар худалдаалж, валютын нөөцөө бүрдүүлнэ.

Алт бол хэчнээн хадгалж, дарлаа ч үнэ цэнээ алддаггүй байгалийн баялаг. Монголын эрдэнэсийн сангийн нөөц, тэр дундаа алтны нөөц ихтэй байна гэдэг бол төгрөгийн ханш унахгүйн баталгаа. Төгрөгийн ханш чангарна гэдэг бол тэр чинээгээрээ долларын ханшийн өсөлтийг хязгаарлана гэсэн үг”. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө алтны экспортын татвараас улсын төсөвт 30-50 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан. "Хэдийгээр татварын хэмжээ буурсан ч төсвийн бодлогоороо бус, мөнгөний бодлогоороо Монгол Улсын эдийн засагт 100 тэрбум төгрөгийн хожилтой” хэмээн мөнгөний нөөцийн эзэд сайрхаж буй сурагтай. Экспортынхоо дийлэнх хэсгийг алт, зэсийн орлогоос бүрдүүлдэг монголчууд өнөөдөр "Найман шарга”- ынхаас дутуугүй Лондоны металлын биржийн ханшид чих тавьдаг болов. Харин Монголбанк унци алтыг дэлхийн зах зээл дэх ханшаас ердөө хоёроос гуравхан доллар доогуур үнэлдэг юм. "Bloomberg”- ийн шинэхэн мэдээнд унци (31.1 грамм) алт 1297.75 ам.доллартай тэнцэж буйг тодотгожээ. Харин Монголбанкны цахим хуудсанд нэг грамм алтыг 74801.54 төгрөг буюу 1295.14 ам.доллараар өөр үнэлж буй нь дурайна. УИХ-аас алтны салбарын талаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш энэ салбарын үйл ажиллагаа эрс сэргэснийг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган тодотгосныг энд дахин сануулъя. Уулын ажлын төлөвл өгөөгөөр энэ онд Монгол Улсад нэг сая унци (31 тонн) алт олборлох гэнэ. Үүнээс энэ жил 10 тонныг нь Төвбанкинд төвлөрүүлэхээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хичээж байгаа аж. Эдийн засагчид ч сайшааж байна, уурхайчид ч олзуурхаж байна.

Өнгөрсөн жил барилгынхныг дэмжсэн шигээ өнөө жил алтныхныг өөд нь татахаар эрх баригчид чармайх болжээ. Цаашид алтны олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд Эдийн засгийн хөгжлийн болон Уул уурхайн яам, Монголбанк хамтран "Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ”-г томъёолоод байна. Уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөц бүхий ордтой алт олборлогчдод санхүүжилт олгох зорилготой гэнэ. Энэ онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд 200 тэрбум төгрөг олгох боломжтой хэмээн тооцож буй бол дараагийн ээлжинд алт тушаах, зээлийг эргүүлэн төлөх нэгдүгээр үе шатны үүргээ бүрэн биелүүлсэн болон бусад шаардлагыг хангасан байгууллагуудад дунд, урт хугацааны эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн санхүүжилт олгож, алтны салбарын эргэлтийг сайжруулахаар зэхжээ. Алтаар бялуурах он жилүүд айсуй.   

Б.ЦЭЦЭГСҮРЭН / Өнөөдөр/

АЛТААР БЯЛУУРАХ ЖИЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани