Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бүгдийг нь өршөө, тэгээд мартацгаая!

Бүгдийг нь өршөө, тэгээд мартацгаая!

Эдийн засгийн өр­шөө­лийн хууль гаргах тухайд "элдэв”-тэй маргаан бас байх юм. Гэхдээ тэд юм мэдэхгүйдээ биш зориудаар л ингэж жүжиглээд байгаа болол­той. 2008 онд гарсан Тат­варын өршөөлийн хууль одоог хүртэл хэрэгжиж байгаа нь үнэн. Харин 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нд бас нэг хууль гарсныг энд сануулчихъя. Энэ нь Тат­варын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэ­рэг­жүүлэх хууль байлаа. Гэхдээ энэ хуулийг татвар төлөгчид болоод баялаг бүтээгчдийн олонх нь ашиг­лаж чадаагүй юм. Уг нь хэрэгжсэн бол энэ хуулиар эрүүгийн бо­лон захиргааны бүх хэр­гээс маш олон хүнийг өршөөхөөр байжээ.

 

 

Асуудлыг тодруулбал, манай улс 2006 оны зургадугаар сарын 19-нд дөрвөн гол татвараа 10 хувь болгож багасгасан. НӨАТ 15 хувь байсныг 10 хувь, ААН-ийн орлогын албан татвар 15, 25, 40 хувь байсныг 10, 25 хувь болгоод, нийгмийн даатгалын шимтгэлд компаниас 19 хувь төлдөг байсныг 10 хувь болгоод, ХАОАТ маш олон шатлалтай байсныг өөрчилж ганцхан 10 хувь болгожээ. Энэхүү хуулийн заалт нь 2007 оноос эхлэн хэрэгжсэн. Ийнхүү татварын тоо хэмжээ багасахаар өөр эрхзүйн орчин үүсэх нь тодорхой биз. Өөрөөр хэлбэл, үүнд шинэ гараа хэрэгтэй болсон гэсэн үг. Тиймээс 2008 онд дээрх өршөөлийн хоёр хуулийг гаргажээ. Гэхдээ "Татварт өөрчлөлт орж байгаа шүү” гэдэг гол зүйлээ тухайн үед төрд ажиллаж байсан хүмүүс тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, энэ концепцийн өөрчлөлтийг олон түмэнд ойлгуулж хэлэхгүй юм. Энэ ажлыг хийх үүрэгтэй тухайн үеийн Сангийн яам, Татварын ерөнхий газар энэ хуулийг олон нийтэд сурталчлан таниулж ажиллаагүйгээс бүгдээрээ эсрэг талд нь зогсчихжээ. Тиймээс тухайн үед эрх мэдэлтэй байсан хүмүүс л үүнийг ашиглажээ.      

 

       

Тэр ч байтугай, тухайн үеийн Сангийн яам, Татварын ерөнхий газар Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэрэгжүүлэх хуулийн журмыг дөрвөн сар 14 хоногийн дараа л гаргаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хоёрхон сарын хугацаанд л тус хуулийг ашиглах боломжийг олгожээ. Ингээд "Хуулийн эсрэг сурталчилгааг зэрэгцүүлэн явуулсан” гэх шүүмжлэлийг өнөөдөр зарим эдийн засагч ярьдаг. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл талаас нь харвал энэхүү хуулийн хэрэгжих хугацаа нь сонгуулийн шоутай яг  давхацсан байгаа юм. Тиймээс тухайн үед үйл ажиллагаа эрхэлж байсан 43 мянган компаниас хоёрхон хувь нь л өршөөлд хамрагдаж амжжээ. Мөн ямар нэгэн татвар төлдөг 750 мянган иргэнээс 2000 гаруйхан хүн л энэ боломжийг ашигласан юм байна.

Хуулийн таатай шинэ нөхцөл олгочихоод байхад иргэддээ энэхүү тэгш бололцоог ойлгуулахын төлөө тухайн үеийн төрд ажиллаж байсан хүмүүс ажиллаагүй. Тэр ч байтугай, эсрэгээр нь "Та нар энэ хуулийг ашиглавал долдугаар сарын 1-нд шинэ Засгийн газар гарч ирнэ. Тэгээд буцаагаад ялд унагана шүү” гэж буруу сурталчилгаа явуулсан аж. Ийнхүү ташаа ойлголттой олон хүн шинэ Засгийн газраас айсандаа хөдөлж чадаагүй аж. 

Гэтэл өнгөрсөн таван жилийн хугацаанд манай улсын эдийн засаг 3-5 дахин томорлоо. Энэ нь өмнө гаргасан өршөөлийн хуулийг ашигласан хүмүүсийн орлого юм. Өөрөөр хэлбэл, 2008 оноос эхлэн тэдний зах зээл нь 3-5 дахин өссөн гэсэн үг.  Нөгөө ашиглаж чадаагүй 98 хувийнх нь орлого 2-3 дахин багасчээ. Нэг ёсондоо зах зээлээ алдчихаад байгаа юм. Ингээд л "Төр гаргасан хуулиа нэг хэсэгт нь ашиглуулаад нөгөөд нь тэнцвэртэй ашиглуулаагүй учраас сүүлийн жилүүдэд төрийн оролцоотой монополиуд далдалсан мөнгөн дээрээ босоод ирсэн. Тэд одоо улс төр рүү орж, эрх мэдэл булаацалдахаар тэмүүлж байна” гэх хэл ам татлах болов.

 

 

Учир нь манай ихэнх мөнгө данс тооцоо нь ил гарсан хүмүүст төвлөрч чаджээ. Гэтэл тэд энэ их мөнгийг уул уурхайд оруулчихсан. Харин одоо тэр бизнес нь "шатчихсан” гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, монголчууд одоо том, жижиггүй ижил, тэгш гараан дээр л байна. Тиймээс өнөөдөр Эдийн засгийн өршөөлийн хууль гаргаач гэдэгт олон хүний санал нэгджээ.

 

 

Харин дараа нь төр, ААН, хувь хүний санхүүг шинэ гараанаас эхэлж бүртгэе, үүндээ үнэнч хандая гэж байна. Хуулиа гаргачихвал 2014 оны есдүгээр сараас эсвэл 2015 оноос эхлэн шинэчлэн бүртгэхэд болохоор аж. "Хэрэв бид үүнийг хийхгүй бол эдийн засгийн хөгжил боомилогдож байна. Эдийн засаг долоон их наяд төгрөгт эргэлдэж байгаа хэр нь төгрөг 30 хувиар суларчихлаа. Энэ нь мөнгөө шингээж чадахгүй байгааг ха­руулж байна. Яагаад ийм байдалд хүрэв гэвэл бүгдээрээ хуурамч тайлан баланстай. Тиймээс одоо санхүүгийн шинэчлэл хийхгүй бол бүгдээрээ л томорч чадахгүй. Үү­нийгээ дагаад ямар ч өрсөлдөөнгүй болж, монопольчлогдоод эдийн засаг хөгжихгүй. Компанийн үнэ цэнийн 40 хувь санхүүгийн бүртгэлдээ байдаг шүү дээ” хэмээн эдийн засагчид ярьж байна. 

 

 

Манай улсад одоогоор 73 мянган компани үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдний дийлэнхэд нь Эдийн засгийн өршөөлийн хууль хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд 20 сая төгрөгийн орлогоо нуувал бүгдийг хураалгана, тэр битгий хэл таван жилийн ял авах ёстой гээд заачихсан. Гэтэл 2008 оны өршөөлийн хуулийн дараа 852 компанийн дөрвөн тэрбум ам.доллар гараад ирсэн байх юм. Гэтэл тухайн үед улсын төсөв нэг тэрбум ам.долларт хүрэхтэй, үгүйтэй байжээ. Тэгвэл энэ их мөнгийг хэн нуулцсан юм бэ. Төр өөрөө. Тиймээс одоо санхүүгийн реформ хийе. Өөрөөр хэлбэл, том, жижиггүй бүгдийг нь өршөө, тэгээд мартацгаая!   

 

 

Г.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: Зууны мэдээ           

 

Бүгдийг нь өршөө, тэгээд мартацгаая!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани