Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Батцэнгэл: Өрсөлдөх чадвараа л сайжруулах асуудал зайлшгүй тулгарч байна

Г.Батцэнгэл: Өрсөлдөх чадвараа л сайжруулах асуудал зайлшгүй тулгарч байнаНүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын компаниудын өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа талаар бид Энержи Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй уулзаж ярилцлаа.

Юуны өмнө 2013 он Энержи Ресурс компанийн хувьд ямархуу жил байсан талаар сонирхмоор байна. Өнгөрсен 1-2 жил нүүрсний салбар гэлтгүй уул уурхайн салбарын хувьд нилээдгүй хямралтай, хүндрэлтэй байсныг уншигчид мэдэж байгаа байх.

Одоогийн байдлаар бид улсын хэмжээнд баяжуупсан коксжих болон эрчим хүчний иуүрс экспортолж байгаа цорын ганц аж ахуйн нэгж байгаа. Маиай компанийн хувьд сүүлийн 5-6 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, байгуулсан үйлдвэр, дэд бүтцийнхээ үр өгөөжийг гаргахын төлөв хичээж ажиллаж байна. Зах зээлийн хувьд тун таагүй байгаа. 2012 оны 2-р улирлаас хойш нүүрсний үнэ тасралтгүй унасан. Үүний гол шалтгаан нь гэвэл олон улсын зах зззлд нүүрсний нийлүүлэлт эрэлтээсээ давж гарсан.

 

Нэг талаас нүүрсний хэрэглээ тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа боловч нийл үүлэлт нь хэрэглээнээсээ давсан тохиолдолд зах зээлийнхээ хуулиар нийлүүлэгчид хоорондоо үнээр өрсөлдөж, улмаар үнэ буурч байна. Мэдээж манай улсын хувьд нүүрснмй гол зах зээл бол Хятад улс. Хятадад нүүрс нийлүүлэх сонирхолтой Австрали, ОХУ, АНУ, Канад, Индонез, Мозамбик гэх мэт олон экспортлогч байна. Ер нь 2013 онд манай улсын нүүрсний экспорт унасан нь гол зах зээл болох Хятадад нүүрс экспортлогч орнуудын хооронд үнийн өрсөлдөөн ширүүссэнтзй холбоотой. Манай улс үнийн тал дээр өрсөлдөх чадвар яалтгүй учир дутагдалтай байна. Монголд нүүрсийг олборлох зардал харьцангуй бага боловч нүүрсийг Хятад дахь гол хэрэглэгчид буюу далайн боомтын бүсүүдэд хүргэж өгөхөд тээвэрлэлтийн зардал маш өндөр гардаг. Өөрөөр хэлвэл дэд бүтцийн хүчин чадлаасаа хамаараад манай нүүрсний өрсөлдөх чадвар муу байгаа юм, Хэдий нөхцөл байдал ийм хүнд байгаа ч гэлзэ бид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, ажиллагсдынхаа ажлын байрыг аль болох хадгалах, тэдний нийгмийн баталгаагхангах тал дээр анхаарсаар ирлээ. Бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, экспортоо үргэлжлүүлснээр улсын төсөвт татвараар тасралтгүй орлого оруулах ач холбогдолтой. 2009-2012 онд бид улсад 350 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

 

Мөн хэдий хүнд, хямралтай нөхцөлд ажилласан ч гэлээ 2013 онд 50 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, 400 гаруй сая ам.долларын аалютын орлогыг эдийн засагт авчирсан байна. Ямар ч байсан бид хямралын үед өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Үйл ажиллагааныхаа зардлыг бууруулж, ингэснээрээ нүүрсний өртгийг бууруулах, бусад орнуудын нүүрстэй өрсөлдөхуйц байлгахын төлөө хичээж ирлээ. Үүний ч дүнд бид улсаасаа нүүрсний үнийг хамгийн өндөр байлгаж, Ганц модны боомт дээр өнгөрсөн онд тонн нүүрсний үнийг дунджаар 90 ам.долларт барьж чадсан. Өнгөрсөн хугацаанд бид дотооддоо нэмүү өртөг шингээж, нүүрс боловсруулах үйлдвэртэй болсон нь яг энэ хямралын үед маш их чухал зүйл болох нь мэдрэгдэж байна.

Энэ салбарын хувьд дэд бүтэц мэдээж маш чухал. Танай компанийн хувьд дэд бүтцийн асуудалд хэр анхаарч ирэв? Хөрөнгө санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийддэг вэ?

2008 онд Ухаа Худагийн нүүрсний yypxaйг эхлүүлэхдээ бид уул уурхайн энэ төслийг цогцоор нь харж, хөгжүүлэхийг зорьсон. Ингээд нүүрсийг дан олборлоод байх бус өртөг шингээж баяжуулах үйлдвэрийг нь бариад, цахилгаан хангамж, ус хангамж, авто зам, ажиллагсдын орон сууц, сургууль, цэцэрлэг зэргийг ч давхар шийдсэн, Энэ нь уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгоод зогсохгүй Цогтцэций сумыг тог цахилгаан, ус хангамж, дэд бүтэцтэй болголоо. Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлийн 245 км хатуу хучилттай авто замыгбид барьж байгуулсан нь нүүрсний тээвэрлэлт нэмэгдзж байгаа энэ үед тээвэрлэлтийн өртгийг бууруулах, байгаль орчны сөрөг нөлөөг бууруулах гээд ач холбогдол ихтэй байна.

 

Анх бид Ухаа Худагаас Цагаан хад хүртэл хайрган хучилттай авто зам ашигладаг байхад тээврийн өртөг тонн тутамд 18-20 ам.доллар байсан бол авто замыг aшигласнаар энэ өртөг 10 доллараас бага болж буурсан. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төмөр зам төлөвлөсен ёсоор ашиглалтад орвол нүүрсний тээвэрлэлтийн зардлыг бууруулахад мэдээж бүр их чухал ач холбогдолтой. Хөрөнгө санхүүжилтийн хувьд бид Ухаа Худагийн уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр дагалдах дэд бүтцийг бий болгохын тулд олон улсын зах зээлд iPO хийсэн. Мөн гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авч, төслүүдээ санхүүжүүлж ирсэн.

Ер нь танай компанийн санхүүгийн бодит нөхцөл байдал одоо яг ямар байна вэ? Цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж байна уу?

Оруулсан хөрөнгө, авсан зээлийн хэмжээ маш өндөр байгаа энэ үед зээлийн зргэн төлөлт, хүүгийн асуудал бидний хувьд мэдээж маш хүнд, хурцадмал болж ирж байна. Бид өнөөдрийг хуртэлх хугацаанд Ухаа Худаг цогцолбор, түүний дэд бүтцэд 1.1 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Зөвхөн зээлийн хүүнд бид жил бур 100 орчим тэрбум төгрөг төлж байна. Өнгөрсөн 8-р сард нүүрсний зкспорт маш хүнд болж ирэх үеэр төрийн холбогдох албаны хүмүүс нүүрсний салбарыи төлөвллүүдтэй уулзаж, санал солилцсон.

 

Ингээд Засгийн газраас нүүрсний экспортыг дэмжих чиглэлд 299-р тогтоолыг гаргаж, боомтын төмөр зам барьж, нүүрсний тээвэрлэлтийн өртгийг бууруулах, цаашлаад Ухаа Худаг -Гашуун сухайтын авто замыг төрийн мэдэлд шилжүүлж авах, ингэснээр нүүрс экспортлогч, тээвэрлэгч компаниудад ирэх замын хураамжийи ачааллыгбууруулах, өртгийгбагасгах боломжийг бүрдүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу манай компанийн авто замд оруулсан хөрөнгө оруулалтыг зохих журмаар буцааж олгосноор манай комланид хуримтлагдаад байгаа дотоодын аж ахуйн нэгжид төлөх ёстой 240 гаруй тэрбум төгрөгийн өр авлагын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой байсан юм. Харамсалтай нь шийдвэрийн биелэлт удаашралтай байна. Ер нь энэ тогтоолыг нэн даруй хэрэгжүүлэхгүй бол манай компанийн хувьд үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулах, үйл ажиллагаагаа зогсоох хүртэл арга хэмжзэ авахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Өнөөдөр нүүрсний салбар улсын төсвийн орлогын багагүй хувийг дангаараа бүрдүүлдэг чухал салбар болжээ. Гэтэл салбарын компаниуд нь эхнээсээ "үүдээ бариад" эхэллээ. Цаашид энж салбарыг өндийлгөхийн тулд юу хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?

2011 онд нүүрсний экспортын орлого анх удаа ззсийнхийг давж гарсан. Ингэснээр нүурс бол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн болсон. Өнөөдөр улсын экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Нүүрсний оргил уе буюу 2010,2011онуудад нийт экспортын 40 гаруй хувийг нүүрс дангаараа бүрдүүлж байсан. Энэ жилийн хувьд манай улс 17-18 сая тонн нүүрс экспортолсон гэх урьдчилсан мэдээ байна. Энэ салбараас улсын төсөвт оруулж байгаа орлого бол маш өндөр. ТЕГ-ын мэдээгээр 2013 оны улсын хамгийн том татвар төлөгч 10 байгууллагын 4 нь МАК, Тавантолгой ХК, Энержи Ресурс, ЭрдэнэсТавантолгой гээд үндэсний хувийн болон төрийн өмчит нүүрс экспортлогчид байна лээ. Өөрөөр хэлбэл байдал хүнд байгаа үед ч нүүрсний компаниуд улсын төсвийн орлогыг тасалдуулахгүйн төлөө ажилласаар байгаа нь харагдаж байна. Нүүрсний салбарыг өндийлгөхийн тулд монгол нүүрсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд 3 зүйл дээр л анхаарах хэрэгтэй. 1-рт, урт хугацаанд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, эрсдэл ихтэй салбар гэдэг утгаараа салбарын хууль, эрхзүйн орчин нь тогтвортой байх ёстой. Иигэж байж л тэр шаардлагатай хөрөнгө оруулалтыг татна. 2-рт, нүүрсийг түүхийгээр нь бус дотооддоо боловсруулж, өртөг шингээж экспортлох асуудал чухал байна. Түүхий нүүрсний овор их, үнэ бага, дээрээс нь эцсийн хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэхийн тулд орд газрын аль чанар сайтай нүүрсийг сорчилж ашиглах байдалд хүргэдэг.

 

Гэтэл нүүрсийг боловсруулж, баяжуулснаар олон яизын чанартай нүүрсийг хольж, стандартын жигд чанартай эцсийн бүтээгдэхүүн гаргаснаар байгалийн баялгийг хорогдолгүй, бүрэн ашиглах боломж бүрддэг. Мэдээж боловсруулах салбараа хөгжүүлэхийн тулд дахиад л 1-р асуудал буюу хөрөнгө оруулалт сайн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр асуудал маань ямагт уялдаж явна. Манай комлани гэхэд зөвхөн нүүрс баяжуулах үйлдвэр болон түүнйй дагалдах дэд бүтцийг байгуулахад 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энэ хөрөнгө оруулалтыг нөхөхөд багагүй хугацаа шаардлагатай. 3-рт, мэдээж нүүрс гэдэг овор ихтэй бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвартай байлгахын тулд тээвэрлэлтийн дэд бүтэц маш чухал. Одоогоор Тавантолгойн бүсээс нүүрсний эцсийн хэрэглэгчид буюу Шар тэнгисийн эрэг орчмын дагуу байрласан төмрийн үйлдвэрүүдэд нүүрсээ хүргэе гэхэд тээврийн зардал нь тонн тутамд 80-90 доллар болж байиа. Гэтэл Австралийн боомтоос яг тэр үйлдвэрүүдэд нүүрсийг далайгаар тээвэрлэж хүргэхэд ердөө 10-15 доллар шаардагддаг. Манайх шиг далайд гарцгүй орны хувьд энэ зардлыгбууруулахад хамгийн оновчтой шийдэл бол мэдээж төмөр зам. Байгаль орчин, аюулгүй байдлаа бодсон ч төмөр зам баригдаж байж асуудал шийдэгданэ. Энэ асуудлуудыг шийдэхгүйгээр Монгол Улс нүүрсний зах зээл буюу Хятад улсад ойрхон байрладаг давуу талаа ашиглаж чадах биш харин ч зах зээлээс шахагдах хандлагатай болж байна.

Нүүрсний үнийн уналт, өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал цаашид хэр удаан үргэлжлэх бол? Нүүрс экспортлогч бусад улс орнууд ийм үед ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг  юм бэ?

Дээр хэлсэнчлэн 2012 оноос хойш нүүрсний зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээсээ давж ирлээ. 2014 оны хувьд байдал тэгтлээ сайжрахгүй, үнийн өрсөлдөөн ширүүссээр байх болно гэдгийг зах зээл шинжээчид хэлж байна. Тэгэхээр манай компани гэлтгүй Монголын нүүрс экспортлогчдын хувьд өрсөлдөх чадвараа л сайжруулах асуудал зайлшгүй тулгарч байна. Бид нүүрсний үнийг барих, дэд бүтцээ сайжруулах чиглэлд бусад компаниудтайгаа хамтарч боомтын төмөр зам барих зэргээр хамтарч ажиллах санал тавиад, хамтраад явж байна. Нүүрсний зах зээл хямралтай байгаа энэ үед нүүрс экспортлогч улс орнууд түрүүчээсээ салбараа дэмжих алхмуудыг авч хэрэгжүүлж байна.

 

Хятад улс л гэхэд өөрийн зах зээлээ хамгаалахын тулд бага илчлэгтэй, хүхрийн өндөр агууламжтай нүүрсний имлортыг хориглох буюу импортын татвар ногдуулах, дотоодын нүүрсэнд ногдуулах татвар хураамжийг бууруулах, нүүрс үйлдвэрлэгчдэд ирж байгаа татварын дарамтыг багасгах, цэгцлэх арга хэмжээнүүдийг аваад эхэлжээ. Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн гол нийлүүлэгч Австралийн Засгийн газар гэхэд уул уурхайн хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд өмнө нь Засгийн газрын ногдуулж байсан өндөр татваруудыгбагасгах, цуцлах, цаашлаад нүүрсний хайгуулын лицензүүдийг олон тоогоор үнэ төлбөргүй, хүнд сурталгүйгээр хурдан шуурхай олгож, хөрөнгө оруулагчдыг татах зэргээр төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа юм байна лээ. Ингэж нүүрсний хайгуулыг идэвхижүүлснээр мэдээж урт хугацаанд Австрали улс нүүрс экслортлогч гол орон хэвээр байна гэдэг байр сууриа баталгаажуулахаар эрмэлзэж байгаагийн илрэл байх. Манай улс ч гэсэн гадны улс орнуудын эдгээр туршлагаас санаа авч, хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байх шиг байна.

  З.БАТБОЛД

Г.Батцэнгэл: Өрсөлдөх чадвараа л сайжруулах асуудал зайлшгүй тулгарч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани