Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НУРАЛТ ҮҮССЭН ҮҮ, УС НЭВЧСЭН ҮҮ

НУРАЛТ ҮҮССЭН ҮҮ, УС НЭВЧСЭН ҮҮ

 

Энэ сарын 28-ны өдөр 16.00 цагийн үед Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах “Эко алтан заамар” компанийн уурхайд хөрсний нуралт үүсч, дөрвөн ажилтан техниктэйгээ дарагдаж, хоёр иргэн бэртэл авсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэхүү харамсалтай ослын улмаас амиа алдсан дөрвөн иргэний хоёрынх цогцсыг гаргасан байгаа бол хоёрыг нь эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Ослын нөхцөл байдал ямар байгаа, онцгой байдлын алба хаагчид болон мэргэжлийн хяналтынхан компанийн ажилчид хэрхэн ажиллаж байгаа талаар зөв бодит мэдээллийг хүргэх зорилготой уурхайн осол гарсан газарт өчигдөр сэтгүүлчид очиж, сурвалжлага бэлтгэв.

Улаанбаатараас 190 км газарт орших газарт очихын тулд өглөө 11.00 цагт гараад өдөр 13.00 цагийн үед хүрэв. Шороон замаар явдаг хэсэг нь уул толгодын дундуур сайжруулсан замтай ч энхэл донхол бартаа ихтэй зам юм. Уурхайн газар онцгой бүс байдаг. Дээр нь ийм харамсалтай хэрэг гарсан болохоор дотогш шалган нэвтрүүлэх хэсэг нэг бүрчлэн шалгаж, аюулгүй байдлыг хангаж оруулах гэж багагүй цаг “барав”.

Компанийн ажилтны хэлсэн заавраар явах ёстой. Өөрсдөө дур мэдэн явж зураг хөрөг авах юм бол уурхайн бүсээс гаргана гэдгий хатуу анхааруулав.

Онцгой байдлын дэд дарга Б.Ууганбаяр “Хэргийн бодит байдлыг олон нийтийн сүлжээгээр дамжуулж, ард иргэдэд зөв мэдээлэл өгөх зорилготой та нарыг дуудаж авчирсан юм. Түүнээс цагдаагийн байгууллага, прокурорын газраас гадны хэнийг ч дотогш уурхайн талбай руу нэвтрүүлэхгүй байгаа. Би удаан гуйж, ерөнхий газруудад нь мэдэгдсний дагуу арайхийж зөвшөөрөл авсан юм шүү. Тиймээс та нар заасан зааварчилгааных нь дагуу зургаа авч, мэдээлэл аваад уурхайн бүсээс гараарай” гэж захив.

Ингээд сэтгүүлчдыг гурван машинд хувааж аваад осол болсон уурхайн бүс рүү нэврүүлэв. Их том талбайд харуул хамгаалалт гарч, орохыг хориглосон улаан бүс татсан байв. Тэр дор аврах ангийнхан эрэн хайх ажиллагаагаа үргэлжүүлж байв.

Биднийг ойртож болохгүй, дахиад нурах аюултай хэмээн хар нүх рүү ойртуулсангүй. Тэнд удаан ч байлгаагүй, уурхайн ажилчид ажлаа явуулмаар байна. Мэдээллээ авч дууссан бол одоо гарцгаа, яв гэсээр гаргав.

Осолдсон ажилчдын ар гэрийнхнийг тус компаниас кэмп дээрээ байрлуулсан байгаа бөгөөд гаргаж ирсэн хоёр цогцсыг таниулж, нэгийг нь ар гэрийнхний хамт нийслэл рүү аваад явсан бол нөгөөг нь таниулах ажиллагаа явагдаж байна.
 
Б.Ууганбаяр:Аврагчид эрсдэл ихтэй орчинд эрлийн ажиллагааг явуулж байна
 
 
 
Ингээд өчигдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өгөв.

Тэрбээр “Миний ард талд харагдаж байгаа газар бол осол болсон газар. Осол болсноос хойш 48 цагийн хугацаа буюу дөрвөн өдөр өнгөрлөө. Хоёр хүний цогцсыг гаргасан. Одоогоор хоёр цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хананаас маш их хэмжээний ус гарч ирсэн. Уснаас болж эрлийн ажилд хүндрэлтэй гарсан. Олон машин техник ажиллаад байх боломжгүй их давчуу талбай байгаа. Бид нар эхний ээлжинд эрлийнхээ талбарыг уснаас тусгаарлах 50-60 м урттай, дээр нь хүнд даацын машин явах боломжтой далан байгууллаа. Т

албай доторх усыг соруулахаар 1200 м урттай зургаан хоолой, мөн гурван нацос ажиллаж байна. Хүчин чадал сайтай.  Дараагийн ээлжинд ашиглах бэлэн нацос ч байгаа. Ингээд далан байгуулчихлаа, эрлийн ажиллагааг усан орчинд явуулж байна. Манай 8 аврагч шумбалт хийж байна. Тухайн осол гарах үед харсан ажилтнуудын хэлж буйгаар эрлийн ажиллагааг явуулахад яг тохирч байгаа. Үндсэндээ усчин аврагчид 2 м урттай төмрийг зооход лаг шаварт зоогдож байна. Тэгэхээр энэ гадаргуу дээрх усны доор 2 м лаг шавар байгаа юм. Усыг цаг алдалгүй соруулж байгаа ч хананаас ус алдсаар байгааг та бүхэн харж байгаа байх.

Алт мэдрэгч ашиглаж үзлээ, гэвч эксковаторыг мэдрэхгүй байна. Бидний гол зорилго техник гэхээсээ илүүтэй хоёр хүний цогцсыг гаргаж авахаар нойр хоолгүй ажиллаж байна. Хананаас шүүрсэн том том мөс нурах аюултай учраас алба хаагчдынхаа аюулгүй байдлыг ч хангаж ажиллаж байна. Машин мехназмын хувьд хүрэлцээтэй байгаа. Эрлийн талбайд маш болгоомжтой ажиллаж, лаг шаврыг ухахгүй бол осолдсон цогцсоо том машин тэрэгний хутгуураар хутгачих вий, хатгачих вий гэсэн болгоомжлол бий. Талбайгаа дөрвөн хэсэгт хувааж эрлээ хийж байгаа бөгөөд одоогоор лаг шаврын дээр осолдсон хүн болон эксковатор байхгүй байна.

Харин бульдозерын байгаа газрыг олсон. Компанийн том троссоор татаж үзлээ, тасарлаа. Дахиад давхар троссоор татаж үзэхэд ерөөсөө хөдлөхгүй байна. 70 гаруй тонны жинтэй тэгээд шаварт шигдчихэж, хөхсөн учраас хөдлөхгүй байна. Одоо бид ослын цаад талаас нь ухаж, эрлийн ажиллагааг хийж байгаа харж байгаа байх. Ямар боломж байна тэр бүгдийг ашиглаж ажиллаж байна” гэлээ.

-Энд хэдэн алба хаагч ажиллаж байна вэ?

-200 гаруй алба хаагч ажиллаж байна. Онцгой байдлын газар, цагдаа, прокурор, шүүх шинжилгээний байгууллага, компанийн 130 гаруй алба хаагч ажиллаж байна. Машин механизм 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Нацос болон соруулах хоолойг нэмэгдүүлсэн байгаа. Зургаан хоолойгоор энэ талбайн усыг соруулах ажлыг хийж байна.

-Ослын шалтгаан нөхцөл юунаас болсон юм бэ? 
 
-Онцгой байдлын албаны гол чиг үүрэг осолдсон дөрвөн хүнээ эрэн хайх гэдгийг ойлгоорой. Шалтгаан нөхцлийг мэргэжлийн хяналтын байгууллагын эх сурвалжаас асуу.
 
Д.Энхсайхан:Нуурын усыг зайлуулаагүйгээс болж нуралт үүсэх нэг шалтгаан болсон
 
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханаас уурхайн осол гарах шалтгаан нөхцөл юу байсан талаар асууж тодрууллаа.

Тэрбээр “Осол гарах болсон шалтгаанаар том дүгнэлт гарна. Судлан бүртгэх том комисс ажиллана. Дараа нь тэжээгчээ алдсны тэтгэмж гэж төрөөс хэдийг, компаниас хэдэн төгрөг гаргаж хуулийн дагуу олгох ёстой. Ослын шалтгааны дүгнэлт гарсан ч лабораторын шинжилгээгээр тодорхой болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал болон хүний амь насанд ноцтой хохирол учруулсан гэдэг үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон байна. Тухайн аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтэй байсан. 2018 онд уулын ажлын ТЭЗҮ нь батлагдсан байсан. Гэхдээ тодорхой бичиг баримтууд дутуу зүйл бий.

Хөдөлмөрийн хуулинд зааснаар 1-2 удаагийн тэтгэмж олгодог. Осолдсон иргэдийн ар гэрт нийтдээ 196 сая төгрөгийн тэтгэмж олгоно.

Осол гарах олон шалтгаан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас олон зүйлийг тодорхойлсон. Зүүн талд зургаан том нуур бий. Энэ нуурын гурав нь устай. Хамгийн их нь 61,341 м куб устай байна. Энэ гурван нуурын хамгийн захын нуур нь наашаа хальж урсаж нэвтэрч хөлөрч гарч ирсэн байгаа. Үүнийг шинжилүүлнэ. Хойд хананаас нуралт үүссэн байгаа. Ер нь бол тэр цаана байгаа нуурын усыг зайлуулж байж үйл ажиллагаагаа явуулах байсан. Гэвч тэгээгүйгээс болж хөрсний нуралт үүсэх шалтгаануудын нэг болсон.

Цаашид компанийн үйл ажиллагааг бүр зогсоох уу, түр зогсоох уу гэдгийг шийдвэрлэнэ. Хамгийн түрүүнд сая болсон ослын нөхцөл шалтгаан, эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт дууссаны дараа яахаа шийднэ. Гэхдээ энэ карьерт ажиллах хүмүүсийн аюулгүй байдлыг хангах хүртэл нь үйл ажиллагааг зогсоосон гэж ойлгож болно” гэв.
 
С.Эрдэнэжаргал:Осолдсон ажилчдынхаа ар гэрт нь мөнгөн болон эд материалын тусламж үзүүлнэ 
 

Мэргэжлийн хүмүүсийн өгсөн тайлбарын дараа “Эко алтан заамар” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал С.Эрдэнэжаргалаас дараах зүйлийг тодрууллаа. 

-Мэргэжлийн хяналтын байгууллага нуурын уснаас үүссэн нуралт гэж хэлж байна. Олон жил үйл ажиллагаа явуулсан компани байж энэ мэт эрсдлээ тооцож үзээгүй юу? 

-Манай уурхайн хойд хана нурсны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг боллоо. Олон нийтийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл явж байна. Үнэн зөв бодит мэдээллийг онцгой байдлын газрын хурандаа, мэргэжлийн хяналтын газраас өгч байгаа болно. Хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Одон орон судлалын хүрээлэнгээс мэдээлснээр осол гарахаас өмнөх өдөр манай уурхайн энэ хавьд 4,6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэсэн. Их бага хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Тиймээс байгалийн гэнэтийн осол гэж үзэж байгаа юм.

-Танайх байгалийн буруу гэж тайлбарлаад байх юм. Яагаад байгальд буруугаа тохох гээд байгаа юм бэ?

-Осол болсон шалтгааны талаар ярихад арай эрт байна. Карьерийн урд болон зүүн хана мөстөлттэй байгааг та нар харж байгаа байх. Харин хойд тал нь хөлөрч нойтон харагдаж байгаа нь байнгын нар ээдэгтэй холбоотой. Гэхдээ мэргэжлийн байгууллага нь нарийвчлан тогтооно гэсэн. Нуураа ойрхон байршуулснаас болж ийм осол гарлаа гээд яриад байх юм. Мэргэжлийн байгууллага нь олон шалтгаан байгаагийн нэг нь нуурын ус гэж ярьсан. Түүнээс яг ч нуурын уснаас 100 хувь болоогүй.
Нуурын ус бол шавар шалбаагтай холилдсон бохир ус байгаа. Гэтэл энэ нэвчсэн мөс, усыг харахад Заамарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л уурхайн хананаас шүүрдэг цэнгэг ус байгаа юм. Тэгэхээр нуурын уснаас болсон уу, гүний цэвэр уснаас болсон уу гэдгийг шинжилгээгээр тогтоогдох байх.  Хэрвээ нуурын ус наашаагаа шүүрч, нуралт үүсгэсэн бол энэ хавийн хана цөмрөөд ороод ирнэ дээ. Гэвч тийм зүйл болоогүй.

-Осолдсон хүмүүс хаанаас ирсэн ямар хүмүүс байсан талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Тэр талаар мэдээлэх боломжгүй. Прокурор, цагдаагийн байгууллагаас биднийг мэдээлэл өгч болохгүй гэсэн.

-Осол гарсан даруйд ослоо нуун дарагдуулж, бэртсэн хүмүүсийг хар машинаар зөөвөрлөөд байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? 

-Тийм зүйл байхгүй. Осол болсон даруйд яаралтай арга хэмжээ авч холбогдох газруудад мэдэгдсэн. Харин ч яаралтай арга хэмжээ авч нисдэг захиалж, онцгойн 20 гаруй алба хаагчийг авчирч ослын газарт ажиллуулж байна. Компанийн ажилчид яаратай ажиллаж 2 алба хаагчийг нурангиас эсэн мэнд гаргаж авсан.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хэр хангаж ажилладаг вэ? 

-ХАБ-ын мэргэжилтнүүд 24 цагаар хоёр ээлжээр ажилладаг. Цаг тутамд шалгадаг. Энэ удаад яах аргагүй байгалийн давагдашгүй ноцтой осол болсонд харамсалтай байна.

-Компанийн зүгээс осолдсон ажилчдынхаа ар гэрт ямар тусламж дэмжлэг үзүүлсэн бэ? 

-Манай компанийн үндсэн 4 ажилтан байгаа. Компани хуулийн дагуу амь насны даатгал, тэтгэмж олгоно. Тухайн хүний ар гэр, үр хүүхдийг нь насанд хүртэл нь асран хамгаалах, туслан дэмжиж тэтгэж тэжээнэ. Өнчирч үлдсэн эхнэр, үр хүүхдэд мөнгөн болон эд материалын тусламж үзүүлнэ.

-Энд ажиллаж байгаа алба хаагчдын хоол хүнсийг хаанаас гаргаж байгаа вэ?

-Манай компани хоол хүнс, шатахуун, орон байр гээд бүгдийг гаргаж байгаа.

-Эсэн мэнд гарсан ажилчдын биеийн байдал хэр байгаа вэ?

-Нийслэлд эмчлүүлж байгаа. Одоогоор биеийн байдал нь сайжирсан.

 
Уул уурхайн салбарт эрдэнэт хүний амь нас, аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой. Хэдий байгалийн буруу гэж үзэж байгаа ч тухайн ажилчид хөдөлмөр аюулгүй байдлаа сайтар хангаж ажилласан бол өнөөдөр ийм харамсалтай осол гарахгүй байсан талаар албаныхан хэлж байв. 

“Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан ч УУХҮ-ийн сайд гацааснаас болж ийнхүү осол гарсан мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэ мэдээллийг ажилчид нь үгүйсгэж “Тэр бол худлаа мэдээлэл явж байна лээ. Ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Манайх тусгай зөвшөөрөлтэй хайгуулын лицензтэй компани. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Энэ өвөлжингөө ажилласан. Харин ажлаа дуусгахаас нэг хоногийн өмнө ийм харамсалтай хэрэг гарчихлаа. Нутгийн иргэдийн тэмцээд байгаа газар Ихтохойрол гэж өөр газар бий. Энэ нь Баянголын эх хэсэг” хэмээн үгүйсгэв. 
 







О.Гэрэл
Оллоо.mn 
НУРАЛТ ҮҮССЭН ҮҮ, УС НЭВЧСЭН ҮҮ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани