Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчууд өөрсдөө цементийн хэрэгцээгээ хангахаар боллоо

Ер нь манайд байгаа цементийн үйлдвэрүүд цөм нойтон аргын технологитой. Хар ухаанаар бол түүхий эдээ усаар зуурдаг гэсэн үг юм уу даа. Тэгвэл Хөтөлийн цемент шохойн шинэ үйлдвэр хуурай аргын технологитой. Дэлхий нийтэд хэрэглэж байгаа орчин үеийн энэ технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлж байна гэсэн үг. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарлаж байгаагаар цементийн түүхий эд болох шохойнчулуу, нүүрсийг эхлээд бутална. Түүнийгээ түүхийн эдийн агуулахад аваачаад илүүрээр зүсч, төмрийн хүдэртэй хольж, найрлагыг нь жигдрүүлнэ. Дараа нь халуун хийгээр хатаана. Тэндээсээ дулаан солилцуурын цамхагт аваачиж халаагаад ус чийгийг нь зайлуулсны дараа хатаах ажлыг бүрэн автоматжуулалтын системээ хийнэ. Хамгийн сүүлд түүхий эдээ хөргөсний дараа буталж, нунтаглаад төмөр зам, авто замаар ачилт хийдэг байна.

Энд онцолж хэлэх еөр нэг зүйл нь Хөтөлийн цемент-шохойн хуучин үйлдвэрийн 30 жилд гаргаж авсан гурван сая тонн цементийг шинэ үйлдвэр нь ердөө гурван жилийн дотор үйлдвэрлэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ "Бейзмент" компанийн гүйцэтгэх захирал Г.Энхбаяр "Бид анхнаасаа агуулахаа барьж, тоног төхеөрөмжөө суурилуулахдаа жилд хоёр сая тонн цемент үйлдвэрлэнэ гэж тооцоолсон. Тиймээс   цаашдаа үйл ажиллагаа жигдрээд ирвэл энэ хэмжээндээ цемент гаргах бүрэн боломж бий" гэсэн юм. Үнэндээ Монгол Улс өнгөрсөн 2013 онд нийтдээ хоёр сая гаруй тонн цемент хэрэглэсэн байна. Үүний 40 гаруйхан хувийг дотоодын компаниуд хангасан гэж байгаа. Хөтөлийн "Цемент шохой", "Эрэл цемент", "Налгар түшиг", "Централ Ашиан цемент" компаниуд өнгөрсөн жил нийлээд 500 гаруй мянган тонн цемент үйлдвэрлэж. Үлдсэн цементийг бид гаднаас авч, бөөн доллар урсгасан гэсэн үг. Эндээс Монгол Улсын цементийн зах зээл дээр гадныхан тоглож, ашиг олдог, дотоодын компаниуд уналтад орсон гэдэг нь харагдаж байгаа юм. Гэвч ухралтад Хөтөлийн "Цемент шохойн" үйлдвэр одооноос цэг тавих нь ойлгомжтой боллоо.

Энэ үйлдвэр дангаараа Монгол Улсын цементийн хэрэгцээг хангачихаар байгаа нь "Бейзмент" компанийн захирлын үгнээс тодорхой байна. Гэхдээ Монголд хот, хөдөөгүй байшин барилга олноор сүндэрлэж, цементийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсч байгаа учраас энэ тооцоолол өөрчлөгдех нь дамжиггүй. Тэгсэн байлаа ч Хөтөлийн үйлдвэр Монгол Улсын цементийн хэрэгцээний тал хувийг хангах нь баараггүй болжээ. Шинэ үйлдвэрийн ач тус, давуу чанарыг дурдаад байвал олон. Хөтөлийн "Цемент-шохойн" үйлдвэр одооноос эхлээд цахилгааны хэрэглээгээ 45 хувиар хэмнэх юм байна. Усны хэрэглээ нь багассанаас гадна хорт утаа ялгаруулахгүй учраар байгальд ямар ч хор нөлөөгүй болжээ. Хамгийн гол нь нэг тонн цементээ зах зээлийн үнээс 20 хувиар хямд борлуулах боломж бүрдэж байгаа нь сайшаалтай.

Ингээд үйлдвэр аль хэдийнэ ажлаа эхэлчихсэн юм байна. "Эхний удаад 80 мянган тонн цемент тээрэмдчихлээ. Ямар ч асуудал алга. Одоо үйлдвэр зогсоно, гацна, ажилчид маань ажиллаж чадахгүй нь, хүндрэл бэрхшээл учрах нь гэх мэтийн элдэв зовлонтой үгс бидний үгийн санд байхгүй гэдгийг баттай хэлье. Хөтөлийн "Цемент-шохойн" үйлдвэрт ямар ч хүндрэл байхгүй, ажиллахгүй байх шалтгаан алга. Цаашдаа эрч хүчтэй ажиллаж, дотоодынхоо цементийн хэрэгцээг хангана" хэмээн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Батдорж итгэлтэй ярьж байв. Тэрээр цааш нь "Цемент-шохой" төрийн өмчит компани үндэсний хөрөнгө оруулалттай "Бейзмент" ХХК-тай хамтран шинэ үйлдвэр байгуулж нээлтээ хийсэн нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн тод жишээ боллоо. Манай үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, импортын цементтэй өрсөлдөж чадахуйц өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаас хямд үнээр борлуулна. Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад улам их хувь нэмэр оруулахын төлөө зүтгэж ажиллах болно" гэж байлаа. Нээлтээ хийж байгаа энэ үйлдвэрээс тэр өдөр "Ремикон", "Техник импорт" зэрэг компанийнхан цемент худалдан авч байлаа. "Техник импорт" компанийн захирал Д.Ганцэцэг "Бид Хөтөлийн цементийн үйлдвэрийн байнгын үйлчлүүлэгч. Ээлжит цөмөнтээ авахаар ирэхдээ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээтэй таарсандаа баяртай байна" гэв.

Хөтөлийн   "Цемент- шохойн" үйлдвэр 920 гаруй ажилтантай. Хятадаас авдаг цөөн хэдэн гэрээт ажилчин байдаг нь энэ дотроо багтдаг. Сэлэнгэ аймгийн Хөтөл хотын ард иргэдийн ганц амьжиргаа нь мөн энэ үйлдвэр. Тэд энд л ажиллаж, амьдралаа залгуулдаг. Үе удмаараа ажиллаад ирчихсэн хөтөлчүүд шинэ үйлдвэрийнхээ нээлтэд баяр, бахдалтайгаар ирцгээсэн байлаа. Ажилчид нь ч бөөн баяр. Ажиллах нөхцөл сайжирлаа, одоо ажлаар тасрахгүй нь гэсэн урамтай, нээлтийнхээ арга хэмжээнд толгой дээгүүр сууцгаана лээ. Үйлдвэрт олон жил ажилласан экскаваторын машинч Д.Пүрэвдорж "Бидний амьдралын баталгаа болсон үйлдвэр маань шинэчлэгдэж байгаад маш их баяртай байна. Үйлдвэрийг маань орчин үеийн шаардлагад нийцүүлж өөрчилж өгсөн үндэсний компаниуддаа талархаад сууж байна. Монголчууд бид гар, сэтгэл нийлбэл ийм сайхан зүйлийг бүтээж чаддаг юм байна гэж бодоод бахдаад сууж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ үндэсний бүтээн байгуулалтын энэ ажлыг сайшаан магтаж байлаа. Тэрээр "Засгийн газраас 2014 оныг Монголдоо бүтээх жилээр зарлаж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийг дэмжиж ажиллаж байна. Хөтелиим цементийн үйлдвэр энэ шаардлагад бүрэн нийцсэн үйлдвэр юм. Энэ үйлдвэрээс гадна Дорноговь аймагт жилд хоёр сая 240 мянган тонн цемент үйлдвэрлэх гурван үйлдвэр байгуулагдаж байна. Ирэх жил ашиглалтад орох юм. Энэ мэт үндэсний томоохон үйлдвэрүүдэд Чингэс бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ" гэдгээ амлав. Дараа нь дагалдан очсон хийгээд нээлтэд оролцогчдын хүмүүсийн хамтаар үйлдвэрийгалбан ёсоор нээж, тууз хайчлан кноп дарлаа.

Хөтелийн "Цемент-шохойн" үйлдвэр, Моиголын үндэсний "Бейзмент" компанитай бүтээгдэхүүн хуваах арван жилийн гэрээний дагуу ажиллаж байгаа юм.

Гэрээний хугацаа дуусахад долоон жил үлджээ. Одоогийн байдлаар Бейзмент компани нийтдээ 160 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд байгаа юм. Нийтдээ 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн тэд удахгүй үйлдвэртээ нэмж төмөр замын цогцолбор, ил уурхайн ажлуудыг хийхээр зэхжээ. Тэд гэрээнийхээ үлдсэн долоон жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө. Үүний дараа "Цемент шохойн" үйлдвэрийг улсад 100 хувь хүлээлгэн өгнө гэж байна.   Ямартай ч Монгол Улсын барилгын салбарт том гавьяа бүтээж, улсынхаа  хөгжилд хувь нэмэр оруулсан "Бейзмент" компанид талархах хүн энэ өдөр олон байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдөр "Дарханы xaр төмөрлөгийн үйлдвэр"-ээр орсон юм. Тус үйлдвэрт ергөтгөл шинэчлэлт хийснээр жилийн дөрвөн улиралд байнгын ажилтай болсон байлаа. Мөн "Эрэл" цементийн үйлдвэрийн ажилтай Ерөнхий сайд танилцсан юм. Тус үйлдвэр өнгөрсөн онд 50 гаруй мянган тонн цемент үйлдвэрлэжээ. Харин өнөө жил 100 мянган тонныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Я.Мөнгөнцэцэг

Монголчууд өөрсдөө цементийн хэрэгцээгээ хангахаар боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани