Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн сайдын өөдрөг үгийн цаана шинэ кандидатууд нь хүлээж байна

УИХ-ын гишүүн, Уул  уурхайн  сайд Д.Ганхуяг өнгөрсөн бямба гаригт Засгийн газрын үйл  ажиллагааны  хөтөлбөрийн хэрэгжилтийг  сурталчлах өдөрлөгийн  үеэр  Баялаг  бүтээгчдээ  дэмжих  жилийг  тохиолдуулан  баялаг  бүтээгчдэдээ  "Баярлалаа” гэж хэллээ. Энэ үеэр  тэрбээр  "Уул уурхайн салбар  эдийн  засаг,  нийг мийн  хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх  болсон нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын бүтцэд Уул  уурхайн яамыг бие даалган  зохион байгуулсныг дурсаад  өнгөрсөн  хоёр  жилд  хийсэн  ажлаа тайлагнав. Түүний нэр  хүнд дэлхий дахинд, салбарт  нь өөрчлөлт авчрах холбогдох  хуулийн төслүүд нь хүртэл  УИХ-ын  чуулганд  уначихаад  байхад Д.Ганхуяг сайд үнэхээр  өөдрөг хүн юм. Түүнийг маш  муу ажилласан гэж хэлэхгүй ч  тайландаа  дурдсан  хэдэн  "том”  ажил нь УИХ-ын гишүүдийн  баталсан  бодлогын  баримт  бичиг, хууль тогтоомж, эсвэл  Монголбанктай  хамтран  хэрэгжүүлж буй хөтөлбөр, тэдгээрийн үр дүн л байв.
 
 

Уул уурхайн салбарын алдаатай бодлогын уршгаас болж эдийн засгийн гол хөшүүрэг гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Энэ бол маргашгүй үнэн. Одоо яавал уул уур­хайн салбарын хөрөнгө оруулагчид болон нийгмийн хүлээлтэд нийцсэн хариулт өгөх вэ гэж бүгд "тархиа гашилгаж” байна. Алдаа­гаа хэрхэн засахыг олон нийтэд харуулах хамгийн итгэл үнэмшил бүхий "толь, дэнс” бол Оюутолгойн гэрээ юм. Монголд га­ даадын хөрөнгө оруулагчдыг татах жишиг нь эхнээсээ л Оюутолгойн орд, түүний гэрээ байсан. Энэ гэрээг байгуулсны дараа гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн нэмэг­дэж, гэрээний эсрэг тэмцэх, "шогтох” тохиол­дол бүрт хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байв. Гэтэл Оюутолгойн гэрээг эсэргүү­цэгчдийн тод төлөөлөл болсон Д.Ганхуя­гийг Уул уурхайн сайдын суудалд залсан нь гаднын хөрөнгө оруулагчдыг "мөрөө хавчин” эргэлзэхэд хүргэсэн. Дээр нь уул уур хайн салбарт цэлийтэл нээсэн хаалгаа аажмаар хааж буйг ажигласнаар "Монгол Улс бол гадаадын хөрөнгө оруулагчдын үнэнч түнш бус, гэрээнд тууштай хандаж сураагүй, эдийн засгаа өөд татах бодлого нь үндсэрхэг үзэл хийгээд сонгогчдод таалагдах гэсэн улс төрийн зорилготой нь харшилдаж байдаг хэв шинжийг агуулсан” гэж дүгнэх болсон.

Уул уурхайн салбарын удирдлагын өнөөгийн арга барил нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай харшил дан хөрөнгө оруулагч дыг үргээсээр байна. Мөн төрөөс гаргаж буй шийдвэр, хууль тогтоомжууд хөрөнгө оруу­ лагчдын хүлээлтэд нийцэхгүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр мэдрэмж дутаад байна гэсэн үг. Өнөөдөр бидэнд мэдрэмж­тэй, боловсролтой, улстөрч гэхээсээ илүүтэй уул уурхайн салбараа сайн мэддэг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар судалсан, шинэлэг сэтгэлгээтэй залуу боловсон хүчин хэрэгтэй байна.

Гэтэл Уул уурхайн сайд маань олон улсын санхүүгийн нөлөө бүхий сонин хэвлэлд "Dick­ head” буюу тэнэг толгой гэж доромжлуулаад, түүнийг нь хөрөнгө оруулагчид уншчихсан гэж бодохоор бүр ч гутармаар санагдах юм. Түүнийг ингэж тодорхойлох болсон шалтгаан нь ч мөн л Оюутолгойн гэрээ, "Turquoise Hill Resources” компани, Торонтод зохион байгуулсан гадаадын хөрөнгө оруулалтын холбоотой асуудлыг хэлэлцсэн "PDAC 2014” чуулгантай холбоотой гээд бодохоор Уул уурхайн сайдад "асуудал” байна. Үүнээс гадна энэ сарын эхээр НҮБ­-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Засгийн газар хоорондын хуралдаанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын бодлого нь хэр "татах хүч”­тэй, хууль, эрх зүйн орчин нь шинэлэг, итгэл үнэмшил төрүүлэх чадвартай байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийсэн хэрэг л дээ. Үр дүнд нь "Засгийн газраас зоригтой алхам хийх шаардлагатай. Хөрөнгө оруулагчдад бэрхшээл үүсгэдэг хүнд суртлуудаа арилга. Тогтвортой байдлыг буй болго, чөлөөт өрсөлдөөнийг дэмж” гэсэн зөвлөмжийг өгсөн байдаг. Энэ зөвлөмжийг бид дагаж чадсан уу.

Өнгөрсөн баасан гаригт Үндэсний аюул­гүй байдлын зөвлөл хаалттай хуралдах­ даа юу хэлэлцэв. Арай Уул уурхайн сайдад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн юм биш биз. Гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого буурсан, ам.долларын ханш өссөнөөс "аюултай” мэдээ ойрын өдрүүдэд дуулдсан бил үү.

Хэрэв Уул уурхайн сайдыг огцруулах тухай асуудал зөвхөн "явган яриа” бол энэ удаад бодит биеллээ олж, Ерөнхий сайд МАН­ынхны гардуулсан шаардлагын дагуу Засгийн газраа "цэвэрлэж” гэмээнэ Д.Ганхуяг сайд өртөж мэдэхээр нөхцөл нэгэнт бүрдчихэж. Тэгвэл түүний оронд хэнийг томилж болох вэ. Улстөрчдийн "баг” буюу "давхар дээлтэн”­үүдээс С.Одонтуяа, Б.Болор, Г.Баярсайхан нарын нэр дуулдаж байна. Гэвч үнэмшил төрүүлэхэд бэрхтэй кандидатууд байгаа биз. Б.Болор хэдийгээр "Нэг ардчилал”­д харьяалагддаг ч намынхаа залуучуудын холбоонд илүү ойр байсан. Харин Г.Баярсайхан, С.Одонтуяа нарын хэн хэн нь "Шонхор” фракцынх.

Энэ нөхцөлд Ерөнхий сайд "дан дээлтэй” байх тусмаа сайн гэсэн зарлаагүй зарчмаа баримтлах магадлалтай. УИХ­-ын гишүүн асан Д.Одхүүг Уул уурхайн сайдаар томилбол олон төрлийн давхар мэх хийх боломжтой гэцгээх боловч тэрбээр Эгийн голын төслийн томоохон ажлыг эхлүүлснээсээ буцах нь юу л бол. УИХ­-д бие даан ялалт байгуулж сонгогчдыг гайхашруулж байсан төдийгүй "Эрдэнэт” үйлдвэртээ хайртай, салбарын чухал мэргэжилтэн, сургууль төгссөнөөсөө хойш хаяаг нь бараадаж, халуун тогоонд нь буцалж явсан "ясны” хэдхэн геологичдын нэг нь яах аргагүй мөн билээ. Гэвч "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагыг гартаа авахын тулд хаалгыг нь өшиглөн орж байсан нэгэн факт түүнд бий. Энэ түүх нь түүний нэр хүндийг унагаасан уу гэхээс өсгөөгүй болов уу. Д.Одхүүг МоАХ фракцын гишүүн гэдэг ч Ардчилсан хүчний холбоо, "Шонхор” фракцид бүртгэлтэй болоод удаж байна. Түүнийг УБТЗ­ын даргаар томилуулахад Оросын талынхан ихэд дэмждэг ч "совет”­ ын хурлын шийдвэрээр хойш тавигдсан. Төд удалгүй Эгийн голын төсөл дээр сэтгэл тогтуун ажиллах болсон юм.

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганыг төрийн албаны арвин туршлагатай, салбараа мэдэрдэг, гаднын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагаараа ч хөрөнгө оруулагчдад таалаг­ даад байгаа хэмээн дүгнэж нэр дэвшүүлээд байгаа сурагтай. Түүнийг "Алтан гадас” фракцид хамааруулах гэхээсээ илүү намын удирдлагуудын ивээл дэх хүн гэдэг.

Түүнчлэн уул уурхайгаас гадна улс төр, бизнесийн салбарын "шинэ од” гэгдээд буй "Новатерра” компанийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ­-ийн дарга, Дэлхийн эдийн засгийн форумаас "Дэлхийн залуу манлайлагч”­аар тодорсон Б.Бямбасай­ хан Уул уурхайн сайдын орыг залгам­ жилж магадгүй болоод байна. Б.Бямбасай­ ханы тухайд сүүлийн үед Ерөнхийлөгчийн анхаарлыг татах болсон төдийгүй түүний дэд бүтцийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. "Ньюком” группт Эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захирлаар хоёр жил ажиллаад группийнхээ Гүйцэтгэх захирлаар томилогдон бизнес, эдийн засгийн салбарын "Оны залуу”­гаар шалгарснаас нь хойш олон нийтийн анхаарлын төвд байх болсон. Хөрөнгө оруулалтын чиглэлээр хамгийн шинэлэг арга барилыг түүний үеийнхэн эзэмшсэн, ид хавыг нь ч үзэж эхэлсэн гэлцдэг юм билээ. Улс орны эрх ашиг талаасаа бол "нүдээ олсон” сонголт нь Б.Бямбасайхан, О.Эрдэнэбулган нарын хэн нэг нь байх болно гэдгийг ажиглагчид хэлж буй. Харин улстөрчидтэй сайдын суудалд өрсөлдөх дээрээ тулбал тэдэнд "хамгаалалт”, "татаас” гэгч зүйлс хэрэг болох биз ээ.

У.ОРГИЛМАА

http://mongolnews.mn/

Уул уурхайн сайдын өөдрөг үгийн цаана шинэ кандидатууд нь хүлээж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани