Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.БАТДОРЖ: МОНГОЛЧУУУД ЦЕМЕНТИЙН ИМПОРТЫГ ХАЛЖ БАЙНА

Монголын бүгээн байгуулалт улирлын хамааралтай, цаг нараар хэмжигддэг. Гэхдээ тэнгэрийн араншингаар олддог тэр үүлэн чөлөөний нар шиг хугацааг бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Хөрөнгө мөнгө дутдаг, барилгын голлох түүхий эд тэр дундаа барилгын талх гэгддэг цементийн хүрэлцээ хангамж нь импортоос хамааралтай гэхчилэн бэрхшээл бий.
Урд хөршийн чанар чансааны хувьд эргэлзээтэй цементийн импортод зориулж манай улс жил бүр 100 саяар тоологдох хэмжээний валютыг гадагш урсдаг. Гэтэл үүний нөгөө талд Монгол Улс цементийн түүхий эдээр баялаг. Хэмжээ дамжааны хувьд бага ч гэлээ цементийн үйлдвэр, бэлээхэн туршлага дадлага бүхий ажилчидтай.
Бүр социализмын үед ашиглалтад орсон Хөтөлийн цементийн үйлдвэр техник тоног төхөөрөмжийн хувьд элэгдэж муудсан, технологи нь хоцрогдсон, ашиглалтад орсон цагаасаа хойш төслийнхөө хүчин чадлаар ажиллаж байсан нь үгүй. Харин энэ үйлдвэрийн бааз, мэргэжилтэй боловсон хүчний бааз суурь дээр түшиглэн "Бейзмент" ХХК хөрөнгө оруулалт хийснээр жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан тухай манай сонин урьд нь мэдээлсэн билээ. Хувийн компани төрийн өмчийн компанид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан анхны тохиол энэ байсан байх. Энэ бол үнэхээр аварга том бүтээн байгуулалт байв. Шинэ үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах үеэр Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батдоржтой уулзаж ярилцснаа хүргэж байна.
 
-Танай үйлдвэр анхныхаа бүгээгдэхүүнийг гаргаад эхэлжээ. Чанар байдал талаас нь тодруулахгүй юу?
-Юуны өмнө манай бүтээгдэхүүн урд хөршөөс импортолж байгаа цементээс чанарын хувьд илүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Хятадын цаад тал, төв хэсгийн үйлдвэрүудэд чанартай цемент үйлдвэрлэдэг. Гэхдээ манайд импортоор орж ирж байгаа нь ихэнхдээ хил орчмын жижиг үйлдвэрүүдийнх байдаг. Эх орны чанартай түүхий эдээр хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэж байгаа болохоор Монгол цементийн чанарт эргэлзэх хэрэггүй. Нөгөө талдаа манай хамт олон 30 жилийн туршлагатай, үйлдвэрийнхээ дэргэд итгэмжлэгдсэн лабораторитой. Шинэ үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг Германд явуулж чанар байдлыг тогтоолгоход маш сайн гэсэн үнэлэлт дүгнэлт авсан.
 
-Гаргаж байгаа цементийн нэр төрөл болон хаана ямар бүтээн байгуулалтад хэрэглэх талаар тодруулж өгнө үү?
-Зам, барилгын ажил болон төмөр замын бетон дэрний үйлдвэр, автозамын бүтээн байгуулалтад зориулсан цемент үйлдвэрлэж байна. Үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний эхний хэсгийг Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын барилга байгууламж болон хурдны замуудын хэрэгцээнд нийлүүлж эхлээд байна.
 
-Цементийн үнэ ханш ямар байх бол?
-Ноднин үйлдвэрлэлийн өртөг нь 143 мянган төгрөг байсан хэрнээ цементийн үнэ 139 мянга байсан. Одоо шинэ үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн өртөг 40 хувиар буурч байна. Ингэснээр үнэ буурах төдийгүй Хятадаас импортолж байгаа цементтэй үнийн хувьд өрсөлдөх боломжтой болж байна гэсэн үг. Эх орныхоо чанартай цементийг хямд үнээр хэрэглэнэ гэдэг боломж давуу тал шүү дээ.
 
-Шинэ үйлдвэрт хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Одоогоор 880 хүн ажиллаж байна. Гэрээт ажилчидтайгаа нийлээд 920 хүн болно. Цементийн үйлдвэрээс гадна Дулааны станц, Шохойн ордын баяжуулах, тээвэр ложистик гээд үйлдвэрийн маань нэгж хэсэг байна.
 
-Хуурай аргын технологид шилжсэнээр ажиллах хүч нэлээд хэмнэгдэх байх?
-Ингэлээ гээд хүмүүсээ ажилгүй болгохгүй. Төмөр замын бетон дэрний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Шинэ төмөр зам төслийн хүрээнд бетон дэрний эрэлт өсч таарна. Түүнчлэн бидний мэдэлд байгаа түүхий эдээ ашиглаж хөнгөн бетоны, барилгын плитаны үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Тийм болохоор ажилчдын тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй.
 
-Сайхан сумын Хөтөл суурин хэдэн хүн амтай вэ?
-Одоогоор 10 гаруй мянган хүн амтай.
 
-Эдгээрээс хэд нь танай үйлдвэрт ажиллаж байна вэ?
-Наанадаж 10 гаруй хувь нь энд ажилладаг. Ерөнхийдөө Хөтөлийнхний аж амьдрал цемент шохойн үйлдвэрээсээ хамааралтар,.....-*
 
-Ажилчдын цалин хангамж хэр зэрэг вэ?
-Цалин харьцангуй бага талдаа байна. Гэхдээ одоо шинэ үйлдвэр ашиглалтад орчихлоо. Үйлдвэрлэл нэмэгдэнэ. Бэлээхэн зах зээл нь байна. Энэ бол цалинг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэсэн үг. Цаашдаа ТУЗ-ын гишүүдтэйгээ ярилцаж байгаад энэ жилийн тухайд цалинг нэмнэ. Ингэхдээ хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ асуудлаа хөрөнгө оруулагчидтайгаа мөн тохирсон байгаа.
 
-Өнгөрсөн оны сүүлчээр шиг санагдаж байна. Хөтөлийн үйлдвэр цалин мөнгөө тавьж чадахгүй байгаа тухай яриа чих дэлсч байсан?
-Би энэ ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур хулээж авсан. Тэгэхэд есөөс арваннэгдугээр сарынхаа цалйнг тавиагүй байсан. Ингээд Улаанбаатар хотын банкинд хандаж ес, аравдугаар сарын цалинг нөхөж олгосон. Үлдсэн хоёр сарынх нь цалинг уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт хандаж шийдвэрлэсэн. Харин он гарсаар хөрөнгө оруулагч "Бейзмент" ХХК-д хандаж асуудлаа шийдүүлсэн.
 
-Хөрөнгө оруулалт гэснээс бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ талаар тодруулж өгөхгүй юу?
-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулж хөл дээр нь босгосон газар бол үндэсний хөрөнгө оруулагч "Бейзмент" ХХК гэдгийг дээр дурдсан. Тус компани хөрөнгө оруулалтынхаа ашгийг 10 жилийн хугацаанд эргүулж олохоор тооцоолсон. Ингэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрээг 90:10 гэсэн харьцаагаар байгуулсан. Одоо энэ гэрээт хугацааны гурван жил нь өнгөрчихөөд долоон жил нь үлдсэн байгаа. Хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүний 90 хувийг авч, өөрсдөө борлуулалтаа хариуцна.
 
-Танайд ногдож байгаа 10 хувь үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангаж чадах уу?
-Бид өөрт ноогдох хувиараа үйлдвэрлэлээ хангалттай хэмжээнд хэвийн явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ 10 хувийн орлого маань бидэнд бүрэн хүрэлцэнэ.
 
-Ойрын жилүүдэд "МАК" болон "Монполимет"-ийн тус бүр нь сая тоннын хучин чадалтай үйлдвэрүүд ашигаалтад орно. Ингэснээр зах зээл дээр цементийн илүүдэл бий болох магадлалтай юу?
-Юуны өмнө эдгээр үйлдвэрийг өрсөлдөгчөө гэж харахгүй байна. Харин ч үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулаасай гэж хүлээж байна. Юутай ч монгол хүн, монголчууд юм бүтээж, цементийн импортыг халах нь чухал. Манай үйлдвэр одоогоор дотоодын хэрэгцээнийхээ 60 орчим хувийг дангаар хангана. Гэхдээ Монгол Улсад бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгаа болохоор цементийн хэрэглээ цаашид улам өснө. Түүнчлэн хурдны замыг бетон хучилттай барих асуудал яригдаж байна. Тиймээс хэрэглээ бол байна гэж ойлгогдож байна. Бид хийх ажлаа хийлээ, харин одоо төр бодлогоор дэмжих байх.

 
П.ЯДАМДОРЖ /ӨДРИЙН ШУУДАН/
Г.БАТДОРЖ: МОНГОЛЧУУУД ЦЕМЕНТИЙН ИМПОРТЫГ ХАЛЖ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани