Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өртөг нь үржих болсон ДАЛД УУРХАЙН эргэн тойронд

 

Өртөг нь үржих болсон ДАЛД УУРХАЙН эргэн тойронд

 

2013 оноос эхтэй, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох хүртэл туйлдуулж, өнөөдөр ч бүрэн илаарьшаагүй байгаа Монголын эдийн засгийн хүндрэлийг далд уурхайн бүтээн байгуулалт таг зогссонтой холбон тайлбарлах нь бий.

Гадаад хөрөнгө оруулалтад жин дарж байсан мега төсөл гацсан учраас тэгж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаар Монгол Улсын экспортын орлогын гол бүрэлдэхүүн түүхий эдийн ханш шалдаа буугаад байсан үе давхацсан.

Ингэж валютын гачаал үзсэн эрх баригчид 2015 онд улсын төсвөөсөө ч давсан үнийн дүнтэй далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурж байлаа.

Тухайн үедээ 4.2 тэрбум ам.доллар, 4.7 тэрбум ам.доллар гэж танилцуулагдаж байсан ч угтаа 5.3 тэрбумын өртөгтэй нүсэр бүтээн байгуулалт байсан юм. Өнөөдөр энэ зардал огцом нэмэгдэж 6.5-7.2 тэрбум ам.доллар болох магадлалтай нөхцөл байдал үүсэв.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Оюу  толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөж, үйл ажиллагаагаа эхлүүлэх хугацаа хойшилсон нь цэвэр менежментийн багийн алдаа” хэмээн байр сууриа өнгөрсөн долоо хоногт илэрхийлэв.

Тэрбээр "Рио тинто” компанийн менежментийн баг хариуцлагагүй байна гэж бодож байна. Найман жилийн хугацаанд ажлаа амжуулна гэсэн. Гэвч менежментийн зардал нэмэгдсэн, техникийн нөхцөл байдал хүндэрсэн гэх мэт шалтаг, шалтгаан тоочоод байгаа.

Техникийн болон уурхайн нөхцөл байдал, технологийн хувьд горим алдсан гээд шалтаг ярьж байгаа ч асуудлаа маш хариуцлагатай гаргаж тавих ёстой.

"Рио тинто” компанийн зүгээс гаргасан 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэдэг мессеж нь өөрөө Оюу толгой төсөлд итгэсэн хөрөнгө оруулагчдын нэр хүндийг, өөрсдийн компанийн нэр хүндийг бас унагааж байгаа бодлогогүй зүйл гэж харж байна. Тэгэхээр хариуцлага хэнд очих вэ. Үүнд Монголын талд бол буруу гэх зүйл байхгүй. Менежмент хийж буй эзэнтэй хариуцлага ярих ёстой.

Одоо бид ширээний ард сууж ярилцах ёстой” гэсэн. Ийнхүү хоёр тал дахиад л урт хугацаанд ширээний ард сууж, гэрээндээ багагүй үнийн дүнтэй тодотгол хийх нь тодорхой болов.

Ямартай ч Монголын уул уурхайн салбарын асуудлыг зангидаж буй сайд иймэрхүү мэдээллээр хангагдсан байгаа аж.

Тэгвэл Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Далд уурхайн үйлдвэрлэл эрхлэх хугацаа есөн сараар хойшилж болзошгүйг өнгөрсөн оны аравдугаар сард анх удаагаа Монголын талд мэдэгдсэн. Энэ оны дөрөвдүгээр сард босоо амны ажил хойшилж байгааг мөн мэдэгдсэн” гэдгээ онцлов.

Тус компанийн албан ёсны мэдээлэлд дурдсанаар 2020 оны долоодугаар сард далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид хэрхэн явуулах хувилбар эцсийн байдлаар гарах аж. Энэ нь ирэх жилийн парламентын сонгуулийг дуусах хүртэл гэсэнтэй утга дүйж байж ч мэднэ.

Одоо байгаа урьдчилсан мэдээллээр гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй гэдэг нь тогтоогдсон. Магадгүй хүний амь эрсдэх, асар их хөрөнгийн алдагдал үүсэж болзошгүй нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болжээ.

Улмаар газрын гүн дэх тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг далд уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтай гэнэ.

Үүнээс сэргийлэн гаргаад буй зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилно гэсэн үг.

Ингэснээр төслийн зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдсэн дүн болж байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтын явц геологийн тогтцын хүндрэлээс үүдэн хойшлох нь өнгөрсөн оны аравдугаар сард хийсэн "Туркойз хилл ресурс”-ийн мэдэгдлээс угтаа тодорхой болоод байсан юм. Тухайн үед далд уурхайн олборлолт өмнө нь тооцоолж байсан 2021 оны нэгдүгээр улиралд бус, 2021 оны гуравдугаар улиралд байхаар хойшилсон тухай мэдээлж байсан билээ.

Гэхдээ далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал болох 5.3 тэрбум ам.долларын хэмжээ нэмэгдэх шаардлагагүй гэж тайлбарлаж байв. Үүнээс хэдэн сарын дараа буюу энэ оны хоёрдугаар сард "Туркойз хилл ресурс”-ийн толгой компани болох "Рио тинто” далд уурхайн ашиглалтад орох хугацааг 2021 оны гуравдугаар улирлаас ч хойшлох магадлалтай болсныг мэдэгдэж байсан юм.

Харин өнгөрсөн долоо хоногт "Оюу толгой”-н удирдлагуудын мэдээллээр далд уурхайн төсөл ашиглалтад орох хугацаа хойшилж, өртөг нэмэгдэхээр болсон нь улам бүр баталгаажив.

Анх 2013 онд Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай далд уурхайн санхүүжилтийн хэмжээг тохиролцож чадаагүйн улмаас гацаанд орсон байдаг. Ийнхүү удаан хэлэлцсэний эцэст 2015 онд олон улсын банк санхүүгийн байгууллагаас дээрх санхүүжилтийг босгож төсөл хөдөлсөн түүхтэй.

Бүр тодруулбал, 2015 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу толгой”-ын гүйцэтгэх захирал Д.Ганболд нар хөрөнгө оруулагч талтай Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Хөрөнгө оруулагч талаас "Туркойс хиллс ресурсес лимитед”, "Ти Эйч Ар Оюу толгой Лтд”, "Оюу толгой Нидерланд БиВи”, "Рио Тинто Интэрнэшнл Холдингс Лимитед” компанийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан.

Гэрээг баталгаажуулах бэлтгэл ажил болгон олон улсын банк, санхүүгийн 20 орчим байгууллагатай ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын хэлцэл хийсэн гэдгийг талууд тодотгодог.

Улмаар Монгол Улс дахь хөрөнгө оруулалт жил бүр нэг тэрбум орчим ам.доллароор тэлж эхэлсэн. Хэрэв эдийн засгийн болоод улс төрийн эмзэг байсан тэр үед Дубайн гэрээ батлагдаагүй байсан бол өдгөө гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй 17 мянга гаруй ажилтан гэртээ сууж, 1,000 гаруй үндэсний ханган нийлүүлэгч компани сул зогсолт хийх нөхцөл үүсэхээр байсан гэж бас үзэж болно.

Тэр өдрөөс эхлэн Оюу толгой ордын нийт баялгийн 80 хувь агуулагдаж буй гүний уурхай бүтээн байгуулалт эрчимжиж, "Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” хэмээн Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний автор Ч.Сайханбилэг хэвлэл мэдээллээр зарлаж байлаа.

Тэр үед Монголын талын ноогдол ашиг хүртэх хугацаа хойшилсон талаар гол дуулиан дэгдсэн ч гэрээлсэн ёсоор бүтээн байгуулалт үргэлжилж ирсэн юм. Энэ хугацаанд УИХ дээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг ч дүгнэлтээ гаргаж, одоо УИХ-аар хэлэлцэж байгаа. Дээр нь далд уурхайн менежментийг хариуцаж буй "Рио тинто” группийн зүгээс далд уурхайн хөрөнгө оруулалтыг дахин нэмэгдүүлэх талаар мэдэгдсэн асуудлыг хурцатгах шинжтэй болж ирлээ.

Учир нь төслийн зардал нэмэгдэж, бүтээн байгуулалтын хугацаа уртсах нь Монголын талын 34 хувьд ногдох зээлийн хэмжээг нэмэгдүүлж, тэр хэрээр ногдол ашиг авах хугацаа хойшлуулах эрсдэл үүсгэнэ.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн Оюу толгойн удирдлагуудын зүгээс хийсэн мэдэгдэл дотор улс төрийн өнгө аястай үг өгүүлбэр ч бий. Тэдний зүгээс УИХ ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн асуудлыг нэг талд нь гарган, ойлгомжгүй байдлыг арилгах хэрэгтэй гэдгийг онцолсон байна.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгийнхэн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд засаж сайжруулах зүйл нэлээд бий гэдгийг онцолж байгаа. Ийнхүү Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалт хэрэгжих явцад Валютын сан тэргүүтэй доноруудын нөлөө болон дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшийн нөлөөгөөр Монголын эдийн засаг унаснаасаа хурдан сэргэсэн.

Энэ сэргэлтийг олон тэрбум ам.долларын өртөгтэй далд уурхайд хэрэгжилт тэтгэсэн гэж болно. Ганцхан тоо баримт дурдахад, Оюу толгойн ил уурхай нь монгол компаниудаас 279 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол далд уурхай бүтээн байгуулалтын явцад дотоодоос 1.2 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ.

Тиймээс Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч талтай хамтран одоогийн хүндрэлийг яаралтай шийдвэрлэх сорилт тулгараад буй бөгөөд багагүй хугацаагаар хойшлоод буй хоёрдугаар босоо амны ажлыг энэ оны аравдугаар сард дуусгах төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн босоо гурав болон дөрөвдүгээр амны хүндрэлгүй урагшилж байгааг мэдээлсэн. Далд уурхайг ашиглалтад оруулж үйлдвэрлэл оргил үедээ хүрэхэд Оюу толгойгоос жилдээ 550 мянган тонн зэс олборлож, дэлхийн гурав дахь том зэсийн уурхай болох юм.

Тэр үед Монголын эдийн засагт дорвитой өөрчлөлт гарч, ДНБ-ий одоогийн хэмжээ багаар бодоход хоёр дахин өснө гэсэн эдийн засагчдын тооцоо ч гарсан. Нөгөө талдаа ийм өсөлтийг дэмжих далд уурхайг дагасан хөрөнгө оруулагчдын хүлээлт ч бий болоод байв.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


Өртөг нь үржих болсон ДАЛД УУРХАЙН эргэн тойронд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани