Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төмөр замын ажил гүйцэтгэхийн тулд “Самсунг” хууль зөрчсөн бололтой

Солонгос нөхрийн балгаас болж Чингис бондын мөнгө салхинд хийслээ

АТГ-ынхан Өмнөговь аймгийн Цогт­цэций сумын нутагт барьж буй "Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих ажлыг гүйцэтгэж буй БНСУ-ын "Самсунг” компанийн захирал Lee Jeong Yeol гэгч нөхрийг шалгах бололтой.

Учир нь энэ нөхрийн балгаас болж "МТЗ” компани асар их хохирол амсах болоод байгаа юм. Тухайлбал "Самсунг” компани 2008-2009 оны үед концевцийн гэрээгээр "Энержи Ресурс Рейл” ХХК-тай дээрх төслийн ажлыг хийхээр болсон билээ.

Ингээд уг төслийг 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр "Энержи Ресурс Рейл” ХХК, "Самсунг”-ийн гэрээг "МТЗ”-руу шилжүүлж байжээ. Хамгийн гол нь эл гэрээг шилжүүлж авахдаа "Эрх шилжүүлэх гэрээ” байгуулан авсан аж.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр гэрээг шил­жүүлэхээс өмнө "Самсунг” компани "Энержи Ресурс Рейл” ХХК-д өгч байсан үнийн санал нь "МТЗ”-тай хийсэн үнийн саналаас зөрж байгаа юм. Энэ санал нь буурч биш бүр өссөн хэргийн гол учиг оршиж буй юм. Өөрөөр хэлбэл өссөн мөнгөн дүнгийн цаана "Самсунг” компанийг эл ажилд авсан ямар нэгэн нууц байна гэдэг хар төрүүлж байна.

Тиймээс л "МТЗ”-д одоо алба хашиж буй нэгэн эрхэм "Энержи Ресурс Рейл” ХХК-ийн нөлөө бүхий хүнээс "Самсунг” компани чухам ямар шалгуураар тендерт ялсан эсэхийг нь асууж и-мэйл явуулсан байдаг. Ингээд хоёр эрхмийн явуулсан и-мэйлийг засвар оруу­­лалгүйгээр бүрэн эхээр нь сонирхуулъя. Доорх и-мэйлийг явуулсан хү­мүүсийн нэр хаягийг энэ удаа олон нийтэд ил бол­гохыг хойшлуулъя.

Гарын үсэг зурж баталгаажсан тухай и-мэйлд огт дурьдаагүй

"МТЗ”-ын төлөөлөл "Бид Самсунгийн гэрээгээр мате­риалуудаас санхүүжилт авах талаар ярилцаж явж байгаа юм. Тэгээд, ма­те­ралуудаас, Самсунгийн тен­дер ямар байдлаар явагдсан, тэр үед Азийн Хөгжлийн Банк зэргийн шаардлагын дагуу явагдсан эсэх гээд бүх л мэдээллийг шаардаж байгаа юм л даа.

Миний ойлгож бай­гаагаар ЭРР дээр байхдаа Азийн Хөгжлийн Банкаар санхүү­жигдэнэ гэж явж байсан болохоор ер нь бол тендер нь тэдний дагуу явагдсан байх. Энэ талаар тэдэнд гаргаж өгөхөөр ямар нэгэн баримт бичиг гэх мэт зүйлс байдаг юм болов уу?.

"Энержи Ресурс Рейл” ХХК-ийн хариулт "Самсунг сонгох процесс нь 1.2008-2009 онд нэг хэсэг сонголтууд хийгд­сэн. 2.2011-2012 онд short list хийгээд тухайн ком­па­ниудад RFP, урилгын хамт бэлдэж өгөөд түүний дагуу материалууд авсан. 3.Тэр материалууд танайд бүгд шилжсэн байгаа.

Сонгон шалгаруулалтад ам­­­­жилттай оролцсон ком­па­ниудаас тодруулга авч ажил­­лаад гэрээний ерөнхий хэл­бэр, тусгай нөхцлүүд то­хирч дуусах үед ЗГ тогтоол гарч, тэр хэвээр нь хүлээлгэн өгсөн” гэсэн хариуг өгсөн байна.

Эдний захианаас харахад өнөөдөр "МТЗ” хүндхэн бай­далд орж ямар ч мөнгө босгох чадваргүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл гэрээ хийж дуусгаад гарын үсэг зурсан тухай "Энержи Ресурс Рейл”-ийн хүн огт дурьдаагүй байгаа юм. Мөн "Самсунг” компани энэ ажлыг хууль ёсоор тендерт ялж аваагүйн улмаас гад­ны хөрөнгө оруулагчдын ит­гэлийг алдсан нэгэн толбо болж үлдэж буй юм.

Өөрөөр хэлбэл солонгос захирал Yung Joon Kim монголын эдийн засгийг эл­гээр нь мөлхүүлж бусадтай их хэмжээний тохиролцоо хийж хувийн хэвшлийн компанид хэлж байсан үнийн саналаа "МТЗ”-д хэд нугалж хэлснээс болж өнөө­дөр "Таван толгой-Га­шуун сухайт” чиглэлийн төмөр зам барих ажил өнөө маргаашгүй зогсохоор бол­сон гэсэн үг.

Түүнчлэн манай эрх мэ­дэлтнүүд "Самсунг” ком­панийн "Энержи Ресурс Рейл” ХХК-тай хийж байсан гэрээг албан ёсны гэрээ хийсэн мэтээр ярьж байсан нь сонирхол татах асуудлын нэг болоод байна.

Зөвхөн эрх шилжүүлэх гэрээ хийж авсан

Тухайлбал эрх бүхий албан тушаалтнууд "Энер­жи Ресурс Рейл” ХХК-ийн гэрээг бид эрх шилжүүлж авсан гэж ярьдаг байна. Гэтэл цаасан дээр буусан уг албан бичгийн "Б-д "Энержи Ресурс Рейл” нь төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "Сам­сунг” кор­порацийг шал­га­руулан 2012 оны аравдугаар сарын 11-ний өдөр нь "Letter of Accertanse” өгч "EPC Contract for Civil and Trask Works Associated a Railway Between Ukhaa khudag and Gashuunsuhait” гэрээний нөхцөлүүдийг эцэслэн то­хиролцсон /цаашид "Ерөн­хий гүйцэтгэгчийн эхний гэрээ гэх/ гэсэн гэрээ хийж байсан. Гэтэл энэхүү гэрээ зөвхөн тохиролцсон гэж заасан байхад албан ёсны гэрээ хийсэн мэтээр ярьж байгаа нь хэн хүний со­нирхлыг татмаар байгаа юм.

Уг нь албан ёсны гэрээ гарын үсэг зурж, тамга дарснаар баталгааждаг. Энэ бүхнээс харахад Монгол Улсын хөгжлийн төлөө зарцуулсан Чингис бондын мөнгийг солонгос эр Lee Jeong Yeol-д өгч үрэн таран хийж байна гэхээр үнэхээр харамсалтай.

Гэтэл тохиролцсон гэдэг үгэнд ихээхэн ач холбогдол өгч "Самсунг” компанийг үнэд оруулан мөнгө идэх боломжийг нь өгсөн гэж хэлж болохоор байгаа юм.

Тухайн үеийн эрх бүхий хүмүүс дахин тендер зарлаж шинээр компани шалгаруулсан бол өнөөдөр "МТЗ” ийм хүнд байдалд орохгүйгээр барахгүй тэд мөнгө босгох гэж үйлээ үзэх­гүй байсан нь ойл­гомжтой.

Ямартай ч бид энэ удаа солонгос нөхөр Lee Jeong Yeol үнийн саналдаа хэрхэн өөрчлөлт оруулж хэн гэдэг эрх мэдэлтэнд их хэм­жээ­ний мөнгө амалж уг ажлыг үргэлжүүлэх болов гэдгийг цухас дурьдлаа.

Харин дараагийн ду­гаартаа түүний өгч байсан үнийн санал болон мөнгөн дүнгийн зөрүүг нийтлэх болно. Эцэст нь хэлэхэд Lee Jeong Yeol гэгч Монгол Улсын хуулиудыг хэрхэн зөрчиж байгаа талаарх ба­римтууд бидэнд байгаа уч­­раас дараа дараагийн ду­гаарууддаа үргэлжлүүлэн хүргэх болно.

Тиймээс АТГ "Самсунг” компанийн авсан "Шинэ төмөр зам”-ын төслийн нэг хэсэг болох "Тавантолгой-Гашуун Сухайт”-ын ажлыг эл компанийн захирал солонгос эрхэм яаж авсан бэ гэдгийг нь шалгаад үзвэл хууль бус ихээхэн үйлдэл гарч ирэхээр байгаа нь олон баримтаас харагдана.

Юутай ч "Шинэ төмөр зам” төслийн энэхүү ажил хуулийнхны овоо хараанд орох бололтой.

Үргэлжлэл бий...

Р.Саруул

Эх сурвалж:

Төмөр замын ажил гүйцэтгэхийн тулд “Самсунг” хууль зөрчсөн бололтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани