Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төсвөөс гадуурх гурван их наяд & алдагдал

Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг Ерөнхий сайд Элчин сайд нарт танилцууллаа.

100 хоногийн дотор төгрөгөө сэргээж, гадаад мөнгөн дэвсгэртийн ханшийн ноёрхлыг хязгаарлана хэмээн Засгийн газрын тэргүүн мэдэгдэж байна.

Ингэхийн тулд Оюутолгой дахь гацааг арилгаж, үйлдвэрлэлээ өргөжүүлж, жижиг, дунд бизнесмэнүүдээ урамшуулна гэсэн. Цаасан дээрх төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх нь чухал ч ийм нөхцөл байдалд хүргэсэн учир шалтгааныг илчлэх ёстой хэмээн үзэх улстөрчид, бодлого тодорхойлогчид ч бий.

Өмнөх алдаагаа засч чадаагүй байж хэчнээн ухаалаг зүйл төлөвлөөд хариу нь алдаатай л гарна гэдгийг тэд сануулж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны төсөвт тусгагдаагүй зарим зүйлийг сөхөх нь шалтгааныг хайх сурвалж болох бололтой.

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен "Төсөв санхүү, мөнгөний бодлого нь тэлсэн байгаа энэ нөхцөлд төгрөгийн ханшийн сулрал үүсч байгаа юм. Сүүлийн хэдэн сарын дотор төгрөгийн ханш 26 хувиар суларсан байна. Энэ нь импортын барааны үнэ, инфляц өсөхөд нөлөөлдөг. Ирэх саруудад энэ байдал үргэлжилнэ гэж харж байна. Гэхдээ бодлогоо чангатгаснаар үүнээс гарч болно. Мөн Хөгжлийн банкнаас гарч буй мөнгөний зарцуулалтыг хянах хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Төсвийн ил тод байдал, эдийн засгийн зөв бодлого, аль болохоор бага хэмжээний төсвийн алдагдал, төсвөөс гадуурх хяналтгүй мөнгөний зарцуулалт зэргийг зохицуулбал цаашид төгрөгийн ханшийг сэргээх, нөхцөл байдлыг сайжруулах боломжийг олгох аж

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны мөнгөний зарцуулалт одоогоор төсвийн гадуур байгаа. Үүнийг төсөвт хамааруулвал тогтвортой байдлын хуулийн үйлчлэлд хамрах болно. Тиймээс ирэх жилээс төсөвт оруулах хэрэгтэй. Үүний үр дүнд төсвийн алдагдал тогтворжиж, хяналттай болох боломжтой хэмээн тэрээр үзсэнээ ийнхүү хуваалцсан билээ.

Тухайлбал, өнгөрсөн жилийн төсвийн алдагдал 1.4 хувь байсан бол тэнцвэржүүлсэн байдлаараа 1.7 хувьтай гарсан. Харин төсвөөс гадуурх зарцуулалтыг оролцуулан тооцвол 11 хувийн алдагдалтай байсан гэж тэрээр ярьсан юм.

Эдийн засагч Ян Хансений харж буйгаар эдийн засгийн бодлого зөв зүйтэй явбал төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой аж. Өчигдөр 13:34 цагийн байдлаар Худалдаа хөгжлийн банкны цахим хуудаст мэдээлснээр нэг ам.долларыг бэлнээр зарах ханш 1801 төгрөгтэй тэнцэж байлаа.

Судлаачдын үзэж буйгаар төсвийн ил тод байдал, эдийн засгийн зөв бодлого, аль болохоор бага хэмжээний төсвийн алдагдал, төсвөөс гадуурх хяналтгүй мөнгөний зарцуулалт зэргийг зохицуулбал цаашид төгрөгийн ханшийг сэргээх, нөхцөл байдлыг сайжруулах боломжийг олгох аж.

Судлаач, эдийн засагч Б.Батжаргал саяхан "Гурван их наяд төгрөг Монгол Улсын хувьд хэр их мөнгө вэ” гарчигтай судалгааны материалаа цахим ертөнцөд танилцуулсан байна.

Энэхүү бүтээлд "Гурван их наяд төгрөг нь манай улсын төсвийн зарлагын 40.5 хувьтай тэнцэж байна. 2013 оны төсвийн нийт зарлага 7,444.6 тэрбум төгрөг. Тэгэхээр энэхүү гурван их наяд төгрөгтэй тэнцэх төсвийн гадуурх зарлагыг хуулийн дагуу төсвийн тэнцэлд тусгавал Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал нийт зарлагынхаа 43 хувьтай тэнцэх юм” гэжээ.

"Өнгөрсөн жил "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх нэрийдлээр гурван их наяд төгрөг гаргаснаас болж төгрөгийн ханш суларсан” гэж Ерөнхий сайд асан Д.Содном хэлсэн бол "Гадаад нөхцөл байдлаасаа илүү дотоодод үүсээд байгаа асуудал хамгийн чухал нь.

"Чингис” бонд, Хөгжлийн банкны мөнгө төсвөөс гадуур эргэлдэж, хоёр гурван төсөвтэй юм шиг болжээ. Тэгсэн атлаа энэ их хөрөнгөө орлого олох зүйлд зарцуулахгүй байна” гэж Сангийн сайд асан Э.Бямбажав ярьж байв.

Тэгвэл судлаач Б.Батжаргал өөрийн судалгаандаа "Өнөө үүсээд буй төгрөгийн ханшийн сулралын 57.9 хувь нь мөнгөний нийлүүлэлтээс, 37.2 хувь нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаас, 4.8 хувь нь экспортын орлогын бууралтаас шалтгаалсан байна” хэмээн дурдсан байлаа.

Ж.Цогзолмаа

Төсвөөс гадуурх гурван их наяд & алдагдал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани