Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой ойлгогдохоо байлаа



Оюутолгой ойлгогдохоо байлаа

Оюутолгойн гэрээг  анх байгуулснаас эхлэн  ашгаа хэзээ өгөх бол  гэж  хүлээсээр, үр дүнг үзэх хүртэл монгол хүний нас гүйцэх, эсэхэд  эргэлзэх болов.

 

 

Гэрээ зөв буруу, батална, батлахгүй гэж  баахан ярьсан. Ашиглая  гэж тохироод бас удсан. Гэрээнд өөрчлөлт оруулж, төрийн мэдлийн хувь  хэмжээг 50-аас доошгүй байхаар нэмэгдүүлэх  сонгуулийн амлалтаар бараг бүх нам  сонгогчдын тархийг угаасан. Гэрээний нөхцлийг  сайжруулж  төслийн үе шатуудад хөрөнгө оруулалт ямар байхыг тодорхой болгоно гэж ажил хэрэгч дүр эсгэсэн. Харин хөрөнгө оруулагчдын зүгээс   зардал өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ /эхлээд хоёр тэрбум байснаа дөрөв болгож, сүүлдээ 7.1 тэрбум болгосон/  хэтэрснээр  санхүүжилт зогслоо хэмээн засгийн чихнээс байнга хонх уяж ирсэн.  Уг нь "Рио Тинто” компани хөрөнгө оруулагчийн хувьд санхүүжилтийн асуудлаа дангаараа зохицуулах учиртай. Гэтэл далд уурхайг санхүүжүүлэхэд хөрөнгийн  нийт хэмжээ  арван тэрбум гаруй ам.доллар,  түүнээс   дөрвөн  тэрбум ам.долларыг  дэлхийн  банк, санхүүгийн  15 байгууллагаас   авахаар  манай Засгийн газраас  зөвшөөрөл хүсч захидал, бичиг  шидэлцсээр   удлаа.

 

Тэр нь санаснаар болоогүй учир /зээлийн хүсэлт өнгөрсөн гуравдугаар сарын  31-нээр тасалбар болж оны эцэс буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл хойшлуулсан/ хаалгаа хааж, манайхны янзыг үзэх мэт цоожны нүхээр  харж буй. Захидал тэргүүтнээр  улстөржүүлж, захирлыг  байтугай засгаа огцруулдаг туршлагатай манайхны хувьд "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг тэргүүлж асан Ц.Сэдванчигаар туг тахиж, хоёрдугаар ээлжийн нэг нөхөрт боломж олгосноос өөр ажил хэрэгч алхам хийгээгүй.  Түүний хувьд  Оюутолгойн санхүүжилтийн зээл нэрийн дор Монгол Улсаа  дэлхийн   банк, санхүүгийн 15   байгууллагын  барьцаанд тавихын эсрэг байр суурь илэрхийлснийхээ төлөөсөнд захирлын суудлаараа дэнчин тавьсан гэх юм билээ.  Зээлийн хүсэлтийн хугацаа ч ийнхүү  монгол ардын үлгэр дэх   "Маргааш гэхэд яг хийсэн ясан гэртэй болно”  гэсэн бор шувууны хүлээлт, шаазгайн маргааш  дуусдаггүй шиг  Оюутолгойн маргаан өрнөж  ирлээ. 

 

 

Тэгвэл, одоо байдал ямар байна вэ. Бас л  нэг  захидлын сураг   энэ хаврын салхитай хамт  дэгдээд удлаа. /энэ нь Ц.Сэдванчигийн бичиж  шуугиан тарьсан захидлаас хойшхи гурав дахь захидал.  Дараа нь буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд "Эрдэнэс Оюутолгой” компаниас бас нэг захидал илгээсэн байдаг. Түүнд "Хоёр тал хөрөнгө оруулалтын асуудлыг олон улсын бизнесийн зохистой журмын дагуу түвэггүй шийдвэрлэж болно” хэмээн яаруулсан нь цагаан дээр хараар бичээстэй бий/. Тэр нь ямар нэгэн шат дамжлагагүйгээр  шууд Засгийн газраас очсон гэх юм билээ.  Харин  түүнийг нь бүрэн эхээр хэвлэсэн нэгэн сэтгүүлийг олон нийтийн гар дээр очихоос урьтаж  хураасан гэлцдэг. Утга нь манай улсын эдийн засаг унасан учраас Оюутолгойн далд уурхайд хөрөнгө оруулах хоёрдугаар ээлжийн  санхүүжилтийг  яаралтай шийдэх, ТЭЗҮ-г яаравчлах тухай.  Нэг ёсондоо  тэр нь Монгол Улсын өмнөөс дэлхийн  банк, санхүүгийн 15  байгууллагаас зээл авч өр үүсгэхийг зөвшөөрсөн, нэг ёсондоо зээлийн баталгаа  болж буй  захидал юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгой өр  тавьж болно, түүнийх нь 34 хувийг манайх хариуцна гэж гэсэн үг. Энд нэг аюул байгаа нь манайх өр тавихыг зөвшөөрчихлөө гэхэд банкууд түүнийг нь  цааш зарж бас болно. Үүнийг л эх орноо ломбардад тавьж болохгүй, үндэсний аюулгүй байдалд харшиллаа   гэж зарим нь анхааруулж байгаа. Тэгээд ч Засгийн газар дангаараа шийдэх эрхгүй, УИХ-аар хянуулж  баталгаа авах ёстой. Тиймээс зээлийн хүсэлтийг гурван удаа хойшлуулсан.  Сүүлчийнх нь өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болгож, оны төгсгөлд буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл хугацааг сунгасан. Үүнд манай Засгийн газар гүнээ харамсч байгаагаа  дээрх захидлаар мэдэгджээ.  Далд уурхайн санхүүжилт рүү л ухасхийснээс бус үнэндээ бол  манайхан ТЭЗҮ-гээ тодорхой болгоход ач холбогдол өгөөгүй. Үүнээс эхлээд мөнгө авч бусдын аманд орчихоод дараа нь тэрэнд нь тааруулж  ТЭЗҮ-г хийдэг гэж ойлгохоор  байгаа юм. Үүнээс "Рио Тинто” юу ойлгож авсан бэ гэхээр манай улсыг мөнгөгүй, дээр нь өрөнд орчихсон  бажгадаж  байна гэдгийг бэлхэн харж байгаа биз. Тэгэхээр хөрөнгө оруулахыг хэсэгтээ л яарахгүй нь ойлгомжтой.

 

 

Манай Засгийн газрын хувьд эдийн засгийг эрчимжүүлэх  100 хоногийн хөтөлбөртөө Оюутолгойг бодлогоор дэмжих  тухай тогтоолын төсөл ярьж, УИХ-аар  саяхан батлуулсан. Тогтоолын төсөлд  зээлийн нөхцөл гэхчлэн тодорхой зүйл тусгаагүй. Ерөнхийдөө "Санхүүжилтийг дэмжинэ”  гэсэн утгаар баталчихсан.  Мөн тогтоолын төсөлд УИХ, Засгийн газар  дэмжинэ гэж орсон ч батлахдаа УИХ гэснийг хассан. Эдийн засгийн сайдын хэлээд байгаачлан "Бид өр тавъя” гээд байгаа  Засгийн газрын  хувьд  нөхцөл  нь ийнхүү  бүрдэж байх шиг.  Оюутолгойн хөрөнгө оруулалт, зардлын тайланг сонсъё, аудитын дүнтэй танилцая гэсэн бусад шаардлагуудыг   ч зориуд орхигдуулж  УИХ ус балгасан мэт байх боллоо. Ийнхүү чимээгүй байж байгаад  Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг эхлүүлэх  л үлдэж байгаа бол цаашид ямар үйл явдлууд өрнөх нь хөшигний ард хэн гэдэг найруулагчийн дэглэлтээр явагдахыг хэлж мэдэхгүй.  Далд уурхай гэснээс эхлээд Оюутолгой  улам л ойлгомжгүй,  далд     байдал руу явж байна.

 

"ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ ХАРИУ ӨГСӨНГҮЙ

 

"Оюутолгой” компани 300 ажилтнаа ажлаас халжээ гэсэн мэдээлэл  сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарч байна. Мөн далд уурхайн хоёрдугаар шатны санхүүжилттэй холбоотой таамаг, хардлага ч газар авсан. Эдгээр мэдээлэлд албан ёсны хариулт авахаар "Оюутолгой” компанийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнуудад  өчигдөр 10.30 цагт хандсан юм. Тэд "Дотоод ажилтай” гэсэн тайлбар өгсөн бөгөөд албан ёсны байр суурь илэрхийлэх хүн олдсонгүй.

 

Хэн юу хэлэв?

 

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган:

-"Өнөөдрийг хүртэл бид  "Оюутолгой” төсөлд хатуурхсан байр суурь гаргаж байгаагүй. Манай зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсээр байгаа. Харин гадаад ертөнцөд манай улсын Засгийн газар буруутай мэтээр ойлгуулж байгаа нь харамсалтай байна.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Миний хувьд Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг онцолж мэдэх юм алга. Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийн төвшинд байна. Ер нь Оюутолгойн гүний уурхай асуудалтай байгаа гэж ойлгож байгаа. Оюутолгой бүрэн чадлаараа ажиллаад явахад Монголд үр ашигтай төсөл гэсэн байр суурьтай байна. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа хийгээд явж байх үед Монгол Улсын эдийн засаг ямар байдалтай байсныг бид бүгд мэднэ. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд ч сайн байсан. Харамсалтай нь манайд ашигтай хөрөнгө оруулалт хийж байсан гадныхныг 1.5 жилийн дараа баяртай гэснээр асуудал өөр болсон.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Оюутолгой маш алдагдалтай гэрээ болсон. Энэ гэрээг зайлшгүй өөрчлөх ёстой. Монголчуудад ашиггүй, ашиг нь ойрын үед харагдахгүй улам бүр алдагдалд орж байгаа тохиодолд энэ гэрээг зогсоосон ч буруудахгүй. УИХ-ын хэсэг гишүүд нийлээд Засгийн газарт асуулга тавьсан. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт гурав дахин өссөн. Үүнтэй холбоотой өсөлтийн шалтгааныг тодруулах аудит ажилласан байгаа. Аудитын дүнг өгч, ил тод болгооч гэсэн утга бүхий хүсэлт гаргасан ч хариу одоо болтол ирээгүй. Эхлээд аудитын дүнг тодорхой болгох ёстой. Учир нь анхны хөрөнгө оруулалт гурав дахин өсөх тусам өсөлтийн 34 хувийг монголчууд өндөр хүүтэй зээлээр төлж байгаа гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн жилээс 150 сая ам.долларыг зөвхөн хүүнд төлж эхэлсэн. Харин үр ашиг нь харагдахгүй байсаар байна.

 

Ч.ОЛДОХ

 

Эх сурвалж: Зууны мэдээ

Оюутолгой ойлгогдохоо байлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани