Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цементийн үйлдвэрт үйлдвэрээ босгоход зээл өгнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригт ээлжит хуралдаанаа хийж, дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлын талаар өчигдөр бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Ажлын албаны дарга С.Дэмчиг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт ОХУ-д зохиогдсон олон улсын форумд оролцож, тусулсын Ерөнхийлөгч В.В.Путин, болон албаны бусад хүмүүстэй уулзаж яриа хэлэлцээр хийгээд ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлалын талаархи мэдээллийг сонсч, санал бодлоо солилцсон байна. Түүнчлэн энэ удаагийн айлчлал амжилттай болсон хэмээн бүлгийн гишүүд дүгнэсэн тухай С.Одонтуяа дарга онцоллоо. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр гаргах, хамтарсан төмөр замын ашиглалт, үр дүнг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлаар талууд санал солилцжээ.
 
Түүнчлэн  Монгол Улсын  нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлж бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ гэдгээ мөн онцолсон байна. Мөн үеэр Газрын тосны газар, нефть импортлогч компаниуд   ОХУ-ын "Роснефть" компанитай шатахууны нийлүүлэх гэрээ хийжээ. Энэ хэлцэл хийгдсэнээр жилд 100 орчим сая ам.долларын эдийн засгийн хэмнэлт гарна гэж тооцжээ.УИХ-ын 34 дүгээр тогтоолоор батлагдсан Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тогтоолын хүрээнд Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт Бондын зөвлөлийг хуралдуулж, дараахи шийдвэрүүдийг гаргаснаа бүлгийн гишүүдэд танилцуулжээ. Энэ хүрээнд Хөгжлийн банк дээр ирсэн байгаа "888" санхүүжилтэд зориулж ЖДҮ-ийг дэмжих сан руу 100 сая амдоллартай тэнцэх төгрөгийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна.
 
Мөн Цементийн хэрэгцээгээ дотоодоосоо хангах ажлын хүрээнд хэд хэдэн томоохон цементийн үйлдвэрт үйлдвэрээ босгоход зээл өгнө.Түүнчлэн дотоодод дуслын шингэний үйлдвэр барихад зээл дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Үүнээс гадна Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг энэ долоо хоногт багтаан Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болжээ.
 
Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжжээ
Мөн бүлгийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн бүлгийн гишүүд дэмжсэн байна. Өрийн удирдлагын тухай хуулийн зорилт нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой төвшинг хангах, стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрыг өр үүсгэх замаар зээллэг хийх, дамжуулан зээлдүүлэх. бүртгэх тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэнэ.Түүнчлэн одоо үйлчилж байгаа хуулиар өрийн дээд хязгаарыг тогтоохдоо авах зээлдээ тохируулж ирснийг өөрчилсөн.
 
Тухайлбал, одоо мөрдөгдөж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиасл2013 оны төсвийн жилд 50 хувиас, энэ оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гэж заасан байдаг. Харин хуулийн 70 хувь гэдэг нь ДНБ-ий 70-тай тэнцэхүйц зээл авна гэсэн үг биш болохыг бүлгийн дэд дарга тайлбарлалаа. Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хууль байхгүй учраас олон зүйлд маргаан үүсдэг. Өөрөөр хэлбэл гадаадаас авах зээл болон бондын асуудлыг зохицуулсан эрхзүйн орчин байхгүй учраас уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бүлгийн гишүүд санал нэгджээ.
 
НӨАТ-ын шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн байна
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. НӨАТ төлөгч ААН-ийн 2012 онд 50 хүртэл сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН-үүдийн төлеөн НӨАТ нь нийт НӨАТ-д 1.4 хувийг л эзэлж байна. Тийм учраас үүнийг цуглуулахад өртөг зардал ихтэй, үр ашиг муутай байдаг байна. Негөөтэйгүүр төрөөс бизнес эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжих хүрээнд хийгдэж байгаа томоохон алхмын нэг юм. Түүнчлэн энэ хуулиар НӨАТ-т төлсөн нийт татварын 20 хувийг эцсийн хэрэглэгчдэд буцаан олгох заалт оруулж өгсөн нь бэлэн мөнгөний зах зээл дэх гүйлгээг хянах, далд эдийн засгийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэжээ.
 
Тендерийн тухай хуулиин шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зуйтэй гэж узлээ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийгхэлэлцэхньзүйтэйгэжүзжээ.Энэ хуулийн төслөөр тендертэй холбоотой хэд хэдэн зарчмын еөрчлөлт хийгдэхээр байна. Үүнд, одоогийн мөрдөгдөж байгаа Тендерийн тухай хуулиар хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийн тендерийн саналыг сайн гэж үнэлдэг байсан бол шинэ хуулиар захиалагчаас ийм ажлыг, ийм үнээр, ийм хугацаанд хийлгэнэ гэдгээ захиалагч өөрөө зарлана. Энд тохирсон ХХК орно. Ингэснэзр үнийн зерүү байхгүй болно, техникийн нөхцөл өөрчлөгдөхгүй. Компаниуд зөвхөн өөрсдийнхөэ мэдээллийг л ирүүлдэг болох юм байна Тендерийн маргаан шүүх дээр очиж хугацаа их алддаг байсан. Манайх шигбүтээн байгуулалтын ажлууд улирлын шинжтэй хийгддэг оронд энэ байдал нь их саад болдог байсан. Үүнийг өөрчилж дээд шатны байгуулагад нь гомдол гаргах!замаар асуудлыг шийдвэрлэдэг болгохоор хуулийн төсөлд тусгажээ. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар тендерийн хугацаа хоёр сар гаруй байсныг хоёр дахин бууруулсан байна.

Мэдээллийн дараа бүлгийн дэд дарга С. Одонтуяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ОХУ-ын талаас байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар ямар байр суурь илэрхийлсэн юм бол. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байна уу?
-ОХУ-ын Ерөнхийлөгч маш нааштайгаар хүлээн авсан тухай Ерөнхий сайд бүлгийн хуралдаанд мэдээлсэн. Засгийн газрын мэдээллийн цагаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
 
-Цементийг үйлдвэрүүдийг хаана байгуулж байгаа юм бэ?
-МАК, Монполимет, Баян-Өлгий аймагт ашиглалтад орж буй үйлдвэрүүд байгаа.
 
-ҮХАА-н сайдын томилгоог хэзээ хийх вэ?
-Бүлгийн хурлаар энэ тухай асуудал яригдаагүй. Энэ салбарын сайдын томилгоог аль болох хурдан оруулж ирж ярих нь чухал гэж үзэж байгаа.
 
-Сайдыг парламентын гаднаас сонгох болов уу?
-Гаднаас уу эсвэл парламент дотроосоо байх зэрэг нарийн тодорхой асуудал яригдаагүй.
 
 
П.ДӨЛГӨӨН /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Цементийн үйлдвэрт үйлдвэрээ босгоход зээл өгнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани