Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол: Эрчимтэй хөгжлийн гэрэлт ирээдүй

Монгол: Эрчимтэй хөгжлийн гэрэлт ирээдүй ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын институтийн Монгол, Солонгосын хэлтсийн зөвлөх, Монголын секторын эрхлэгч, монгол судлаач Владимир Грайворонскийн 2014 оны эхээр бичсэн нэгэн сонирхолтой нийтлэлийг уншигч танаа толилуулж байна.

Хэдэн арван жилийн өмнө олон улсын улс төрийн бодлогын гадна оршиж байсан Монгол улс сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн улстөрчид, улстөр судлаачид, эдийн засагчид, бизнесменүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг улам ихээр татах болов. Тухайлбал, саяхан оросын хэвлэлүүдэд хөрш зэргэлдээх найрамдалт оронд болж буй үйл явдлуудыг янз бүрээр дүгнэж цэгнэсэн хэд хэдэн нийтлэлүүд гарав.

 Дэлхийн банк, Олон улсын валютын сан, "Frontier Securities” болон бусад олон улсын байгууллагын шинжээчид Монголыг богино хугацаанд өндөр хурдацтайгаар хөгжих орнуудын тоонд оруулж байгаа. Британийн "The Economist” сэтгүүлийн шинжээчдийн хэсэг болох "The Economist Intelligence Unit” судалгааны багийнхны 2012 оны сүүлээр хийсэн дүн шинжлэлээр Монголын эдийн засаг ойрын жилүүдэд жилд 13% хурдацтайгаар өсөх аж (өсөлтийн энэ жагсаалтыг Макао 14% тэргүүлж байгаа). Саяхан "Financial Times” сонин "М-3-ийн орнууд” гэсэн нэр томъёог эргэлтэд оруулсан. Энэ нэр томъёогоор Монгол, Мозамбик, Мьянмар гэсэн байгалийн баялаг ихтэй, эдийн засгийн хөгжлийн хурдацаараа дэлхийд тэргүүлж байгаа улс орнуудыг илэрхийлж байгаа.

Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн дүн шинжлэлээр ойрын арван жилд Монголын эдийн засаг жилд дунджаар 15%-иар өсөх бол Мозамбик, Мьянмарийнх 10-12%-иар өснө. 2013 онд эдийн засгийн өсөлтийн хурдац саарсан нь дэлхийн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал муудсан, гадаадын хөрөнгө оруулалт хорогдсон, Хятад руу экспортод гаргах нүүрсний хэмжээ багассан, мөн Оюутолгойн орд газрыг ашиглах талаар "Rio Tinto”-той хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэхэд хүндрэл гарсантай холбоотой.

Монголыг хэт сонирхох болсон шалтгаан

Монголыг сонирхох сонирхол нь геополитик, стратеги, эдийн засаг болон бусад олон хүчин зүйлсээс үүдэлтэй.

Дотоод Азийн гүнд стратегийн чухал байрлалд орших улс орон Орос, Хятад, АНУ, Япон, Европын холбоо, Их Британи, Канад, Өмнөд Солонгос зэрэг олон орны улс төр, эдийн засгийн ил, далд тэмцлийн талбар болон хувирав.

1990-ээд оны эх хүртэл бараг далаад жилийн турш Монгол нь ЗХУ-ын хүчтэй давамгайлагч нөлөөний хүрээнд оршиж байлаа. Монголд 1990 онд өрнөж, тайван замаар ялсан Ардчилсан хувьсгалын дараа, ЗХУ задарч Оросын зүгээс үзүүлэх эдийн засгийн туслалцаа дэмжлэг эрс багасч, Орос-Монголын улс төр, худалдаа-эдийн засаг, соёлын болон бусад харилцаа муудахад Монголын эдийн засаг сүйрлийн ирмэгт тулж очсон билээ. Шилжилтийн энэ амаргүй үеийг давж гарах арга замыг дангаараа хайж олохоос өөр гарц Монголд үлдээгүй.

 Гэхдээ хамгийн хүнд хэцүү 1990-ээд оны үед ч Орос-Монголын хамтарсан томоохон үйлдвэрүүд ("гурван халим”) болох уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр, "Монголросцветмет” нэгдэл, "Улаанбаатарын төмөр зам” хувьцаат нийгэмлэг нь улсын төсвийг бүрдүүлж, зах зээлийн эдийн засаг руу шилжсэн гэнэтийн шилжилтийн хүнд бэрхийг үүрэн Монголыг эдийн засгийн нуралтаас хамгаалж чадсан билээ.

Хөгжингүй орнуудын (АНУ, Япон, Их Британи, Солонгос г.м.)  болон олон улсын байгууллагуудын (ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр) дэмжлэгээр Монгол улс нь шилжилтийн үеийн хямралын хамгийн хурц илрэлүүдийг хялбархан даван гарч, бие даасан, нээлттэй "олон тулгуурт” гадаад бодлогыг хэрэгжүүлэх болсон юм. 1990-ээд оны үеэс энэ орон дох Оросын байр суурь суларч, харин АНУ, Хятад, Япон, Их Британи, Канад, Герман, Өмнөд Солонгос болон бусад хөгжингүй орнуудын байр суурь эсрэгээрээ бэхэжсэн юм.

Орчин үеийн Монгол бол хуучин социалист улс орноос олон намын системтэй, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй гадаад бодлоготой орчин үеийн, хурдацтай хөгжиж буй ардчилсан улс орон болон хурдан, амжилттай шилжсэний жишээ болдог. АНУ-ын Агаарын хүчний академийн профессор, улстөр судлаач Фрэнсис Пилчийн хэлснээр бол Монгол Улс нь "ардчиллын лаборатори” болсон юм. АНУ, Их Британи, Герман, Франц, Япон, Өмнөд Солонгос болон бусад улс орны лидерүүд нь Монгол орныг барууны хэв маягтай ардчиллын жишиг хэмээн үздэг нь Монгол орон 2011-2013 онд Ардчиллын төлөөх улс орнуудын зөвлөлийг даргалахаар сонгогдсоноос илэрхий.

Монгол орны хувьд хөгжингүй болон хөгжиж байгаа улс орнуудын улстөрчид, ажил хэрэгч хүрээнийхний анхаарлыг татах болсон өөр нэг чухал хүчин зүйл бол байгалийн асар их баялаг, түүн дотроо нүүрс, зэс, молибден, алт, мөнгө, уран, ховор металлын асар их нөөц юм. Барууны зарим шинжээчдийн тооцоогоор Монголын нүүрс, зэс, алт, уран тэргүүтэй ховор металлын арваад томоохон ордын нөөцийн үнэлгээ нь багцаагаар 2,75 триллион доллартай тэнцэх аж. Гэтэл өнөөдөр нийт газар нутгийнх нь гуравны нэгд л эрэл хайгуулын ажиллагаа хийгдэж байгаа.

Монголын байгалийн баялагт хүрэхийн төлөөх тэмцэл: эхний үр дүнгүүд

Баялаг боловч нөөц нь бүрэн гүйцэд тогтоогдоогүй Монголын байгалийн баялаг нь  олон улс орон, томоохон корпорацуудын хувьд (англи-австрийн "Rio Tinto”, хятадын "Shenhua”, "Chalco”, америкийн "Peabody Energy”, японы "Itochu”, "Mitsui”, "Mitsubishi”, "Sumitomo”, "Marubeni” г.м.) байнга багасан хорогдож буй "дэлхийн түүхий эдийн нөөцийн бялууны” яах аргагүй томоохон бөгөөд амтат хэсэг мөн билээ.

Өнөөдрийн байдлаар Монголын Оюутолгой (зэс, алт), Тавантолгой (нүүрс), Дорнодын (уран) орд газрууд гадаадын компаниудын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа билээ. Нарийвчилсан мэдээллээр дэлхийд томоохонд орох, нөөц нь гүйцэд тогтоогдоогүй байгаа Тавантолгойн орд газарт 7,4 тэрбум тонн нүүрс байгаагаас 1,4 тонн нь коксжих, 4,6 тонн нь энергийн нүүрс ажээ. "Rio Tinto”-гийн шинжээчид Өмнөд Говьд, Хятадын хилээс 80 км зайнд байрлах Оюутолгойн орд газрын нөөцийг 50 жилийн турш олборлогдох 25 сая тонн зэс хэмээн тооцжээ.

Хамтарсан "Turquoise Hill Resources” (Монголоор "Эрдэнэс Оюутолгой”) компанийн хувьцааны 66%-ийг эзэмшигч "Rio Tinto” корпораци нь 2012 оны сүүлээр энэхүү орд газарт уулын баяжуулах үйлдвэрийг барьж дуусгасан байна. 2013 оны дундуур бүтээгдэхүүний эхний хэсэг болох 576 тонн зэсийн баяжмалыг Хятад руу гаргасан нь барилга байгууламжийн эхний хэсэг баригдаж дууссаныг гэрчилнэ. 2013 оны сүүл гэхэд 250 мянган тонн зэсийн баяжмалыг гаргажээ. Монголын Засгийн газар нь 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг эргэн харахаар болсон нь "Эрдэнэс Оюу Толгой”-г хүнд байдалд оруулав. Өнөөдөр энэ компанийн удирдлагын хүрээнд үүсээд буй нөхцөл байдлаас гарахын төлөөх хэлцлүүд хийгдэж байна.

"Эрдэнэс Оюу Толгой”-н үйлдвэрлэх хүчин чадал нь дэлхийн топ-10-ын нэгд тооцогддог Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэрийнхээс 1,5-2 дахин давна хэмээн үзэж байгаа. 2014 онд тус компани нь 692 мянган тонн баяжмал үйлдвэрлэх зорилт тавьжээ. Харьцуулбал: 2013 онд "Эрдэнэт” үйлдвэр 530 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн байна. "Оюу Толгой” төслийн хоёр дахь шатанд хүдэр олборлох уурхай барих асуудал багтаж буй.

Иймэрхүү маягаар Монгол Улс нь дэлхийн зэсийн зах зээл дээр томоохон тоглогч болон хувирсан.

Оросын стратегийн чухал ашиг сонирхлууд, тэр дундаа улс төр, эдийн засаг, цэрэг дайны, экологийн, соёлын, хүмүүнлэгийн болон бусад хүрээний ашиг сонирхлууд Монголд хэдийнээс уламжлагдан байсаар ирсэн, одоо ч байгаа билээ. Орос, Монголыг 3,5 мянган км үргэлжлэх дундын хил хязгаар, нөхөрсөг харилцааны олон зууны түүх нэн тэргүүнд холбож байдаг. Орос улс нь Монголын төрт ёс, тусгаар тогтнолыг сэргээн тохинуулах болон хамгаалахад, мөн эдийн засаг соёлын хөгжилд нь, түүнийг орчин үеийг хөгжилтэй орон болоход нь томоохон хувь нэмрийг оруулсан юм. Хоёр орны хувьд 1990 оноос хойшхи улс төр, нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийн ерөнхий чиглэл адилхан байсаны зэрэгцээ олон талаараа адил төстэй үндэсний стратегийн ашиг сонирхол, Ази-Номхон далайн бүс нутагт болон дэлхий дахины аюулгүй байдлыг хангах, энхтайвныг тогтоох, бүс нутгийн болон дэлхий нийтийн эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх нийтлэг сонирхол дээр нэгдэж байдаг.                         

Шинэчлэгдсэн Гадаад бодлогын концепцийн (2011 он) хүрээнд Монгол Улс нь бие даасан, хараат бус, "олон тулгуурт” гадаад бодлогыг баримтлан, Орос, Хятад болон бусад Өрнө, Дорнын хөгжингүй, нөлөө бүхий орнуултай эрх тэгш, тэнцвэртэй харьцааг бий болгохыг эрмэлзэж байгаа. Монголын гадаад бодлогод АНУ, Япон, ЕХ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк зэрэг улс орнуудыг хамруулсан "гурав дахь хөрш” хэмээх концепц чухал байр суурийг эзэлдэг. Тэгэхдээ Монгол Улс нь аль нэг улс гүрний хэт давамгай хамаатал нөлөөнд орохоос зайлсхийж байгаа. Улс орны өнөөгийн удирдлага нь барууны ардчиллын үнэт зүйлс, зах зээлийн эдийн засгийн стандартыг гол баримжаа болгож байна. Сүүлийн жилүүдэд Европын холбоотой бүх талын, нэн тэргүүнд худадаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, европ стандарт, хэм хэмжээг нэвтрүүлэхэд онцгой анхаарч буй. 

 2009 оноос хойш Орос-Монголын харилцаа нь тунхагийн шинжтэй болоод байна. Гадаад өнгөн дээрээ тохиролцоонд хүрсэн мэт боловч хийгдсэн тохироо гэрээ, хэлцлүүд биелэхгүй, хэрэгжихгүй байгаад Монголын талын буруу ч бас бий. 2009 оны гэрээгээр батлагдсан хамтын хоёр томоохон төслийн хэрэгжилтэд ч мэдэгдэхүйц дэвшил гарахгүй байна. Энд Транссиб, Япон, өмнөд Солонгос руу гарц нээж, Тавантолгой-Сайншанд-Чойбалсан-Соловьёвск маршрутаар нүүрс тээвэрлэх шинэ төмөр замыг барих, Улаанбаатарын төмөр замыг шинэчлэх зорилгоор "Оросын төмөр зам”-тай хамтарч байгуулсан "Дэд бүтцийн хөгжил” компанийн тухай яригдаж байна.

 2013 оны тавдугаар сард Монголын Засгийн газар "Дэд бүтцийн хөгжил” хамтарсан хувьцаат компанийн өөрт хамаарах 50%-ийг "Оросын төмөр зам”-д зарах шийдвэр гаргасан юм. Өнөөдөр энэ компанийн хувьцаа 100% "Оросын төмөр зам” нийгэмлэгийн мэдэлд байгаа. Ойрын жилүүдэд уг компанийн хүчин зүтгэл Улаанбаатарын төмөр замыг шинэчлэхэд чиглэгдэнэ гэдэг дээр хоёр тал тохирсон байна.

2013 оны 12 сард Орос, Хятад, Монголын төмөр замын удирдах байгууллагуудын төлөөлөгчдийн уулзалт Улаанбаатар хотноо болж, транзит тээврийн асуудлаар, тодруулбал, "Ази-Европыг холбосон хуурай замын гүүр” болсон олон улсын тээврийн "Хойд коридор”-оор ачаа тээвэрлэх тухай тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм.

Дорнод Монголын ураны орд газруудад хайгуул хийх, нөөцийг тогтоох, олборлох зорилгоор Орос-Монголын хамтарсан "Дорнод уран” компанийг байгуулах тухай Засгийн газар хоорондын гэрээнд 2009 онд гарын үсэг зурагдсан билээ. 2010 онд хоёр тал компанийг байгуулах үндсэн нөхцөлүүдийн талаар хэлэлцэж, аль болох богино хугацаанд компанийг үүсгэн байгуулах бичиг баримтуудыг бэлдэн баталгаажуулах тохиролцоонд хүрсэн. Гэвч энэхүү төсөл үүнээс цааш хөдөлсөнгүй.

Нэгэнт байгуулагдсан гэрээ хэлцлүүдийн хэрэгжилт удаан хугацаагаар түгжигдсэн нь 2011 оны 5 сард  канадын "Khan Resources” компани нь Монголын Засгийн газрыг Дорнодын ураны ордын лицензийг хууль бусаар хураасан хэмээн үзээд олон улсын шүүхэд өгсөнтэй холбоотой. Олон улсын арбитрын шүүх энэ хэргийг хянаад хэдэн жилийн нүүрийг үзэж байна.

Томоохон нүүрсний орд болох Тавантолгойн ашиглалт, 1800 км үргэлжлэх шинэ төмөр замыг байгуулахын төлөөх өрсөлдөөнд Орос улс ялагдлаа. Өнөөдөр хоёр талын худалдаа-эдийн засгийн харилцаа нь харьцангуй удаан хэмнэлтэйгээр хөгжиж байгааг Монголын бусад оронтой, ялангуяа Хятадтай хөгжүүлж буй эрчтэй харьцааны дэвсгэр дээр тодхон харж болно.

2010-2013 онд Монголын гадаад худалдааны нийт эргэлтэд Оросын эзлэх хувь дунджаар 15-18 хувь  байхад Хятадын эзлэх хувь 50 хувь орчим байна. 2012 онд Монголын импортод эзлэх Оросын хувь 27,4 %, экспортод эзлэх хувь дөнгөж 1,8% байхад Хятадын Монголын экспортод эзлэх хувь 92,6%, импортынх нь болохоор 27,6% байжээ. Үүнээс гадна Хятад Улс нь Монголын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтаараа сүүлийн хэдэн жилийн турш тэргүүлж байна. Монголын эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд, 1990-2010 оны хугацаанд Монголын эдийн засагт оруулсан хятадын шууд хөрөнгө оруулалт нь 1,8 тэрбум долларт хүрсэн нь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 53% болж байгаа. Энэ хорин жилийн хугацаанд Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 5300 аж ахуйн нэгж байгуулагдсан нь гадаадын хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгжүүдийн 50% эзэлж байна. Тэгвэл мөн энэ хугацаанд оросын хөрөнгө оруулалттай 769 аж ахуйн нэгж байгуулагдсан нь Оросын Монголын эдийн засагт оруулсан шууд хөрөнгө оруулалт 2%-иас хэтрээгүйг харуулж байна.      

Монгол, Оросын харилцааны хөгжлийн замд мэдэгдэхүйц саад болж байгаа зүйлс: визийн дэглэм хадгалагдсаар байгаа, Орос руу экспортлодог Монголын уламжлалт бараанаас авч буй гаалийн өндөр татвар, монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын газар нутгаар дамжуулан тээвэрлэхэд төлөгдөж буй өндөр тариф, тохиролцоонд хүрэхэд, ажил хэрэгч гэрээ хэлцэл байгуулахад, хил гаалийн хяналтаар ороход саад төвөг болдог хүнд суртлын процедурууд юм. Үүний улмаас Монголын олонх бизнес эрхлэгчид оросын бус, япон, хятад, өрнөдийн компаниудтай хамтран ажиллахыг илүүд үздэг.  

Монгол дахь Оросын стратегийн байр суурийг бэхжүүлэхийн тулд дараахь арга хэмжээг авах нь зүйд нийцнэ гэж санагдаж байна. Үүнд:

1.Монгол дахь их гүрнүүдийн (Хятад, АНУ, Япон, Өмнөд Солонгос, ЕХ, Их Британи, Канад, Герман г.м.) болон үндэстэн дамнасан корпорацуудын ашиг сонирхлын өрсөлдөөн хурцдаад байгаа өнөөгийн нөхцөлд Оросын байр суурь цаашид ч сулрахыг, мөн Орос-Монгол-Хятад-АНУ гэсэн "дөрвөлжин” дотор (ойрын үед энд Япон ч нэгдэх байх) Орост ашиггүй, сөрөг хандлага өсөн нэмэгдэхийг хүлээн зөвшөөрч болохгүй.

Үүнтэй холбоотойгоор дараах арга хэмжээг авах шаардлагатай. ОХУ болон Монгол Улсын хооронд 2009 онд байгуулагдсан стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхагт заагдсан бүхий л чиглэлд хоёр талт хамтын ажиллагааг идэвхижүүлэн өргөжүүлж, үр ашгийг дээшлүүлэх бодлогыг эрх тэгш, харилцан ашигтай байх үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжүүлэх; Монголын амьдралын бүхий л хүрээн дэх урьдын ололт амжилтуудаа хадгалж, шинэ байр суурийг эзлэн эзэмших; монголын талын санал болон үндэсний ашиг сонирхлыг илүү бүрэн дүүрнээр тооцож байх; хоёр талын стратегийн түншлэлийг бэхжүүлэх хөгжүүлэх.

2.Хоёр орны хоорондох визийн дэглэмийг цуцлан өөрчлөх асуудлыг яаралтай шийдвэрлэх (өнөөдрийн байдлаар Оросын ГХЯ-ны саналыг Монголын тал хянаж байгаа).          

3.Хоёр талын худалдааг өргөжүүлэх, өсөн нэмэгдэж буй худалдааны алдагдлыг багасгах нэмэлт арга хэмжээнүүдийг авах.

4.ХХ зуун дахь Зөвлөлт-Монголын болон Орос-Монголын харилцааны эерэг болон сөрөг туршлагуудад дүгнэлт хийж, Орос улсын уламжлалт эерэг дүр төрхийг шинэ үеийн монгол залуусын ухамсарт төлөвшүүлэх, бэхжүүлэх асуудалд онцгой анхаарах. Монголын зарим нэг улстөрчид, түүхчдийн түүхэн үнэнийг тогтоох нэрийдлээр Зөвлөлт-Монголын харилцааг, Орос/ЗХУ-ын ХХ зууны Монголын түүхэнд үзүүлсэн үүрэг ролийг хэт нэг талыг барин, дийлэнхдээ сөргөөр тайлбарлах гэсэн оролдлогуудтай тууштай, идэвхтэй тэмцэх.  

5.Дорнод Сибирь, Буриад, Өвөр Байгаль болон Монголтой хиллэдэг ОХУ-ын бусад субъектуудын нийгэм-эдийн засаг, соёлын хөгжлийн урт болон дунд хугацааны хөтөлбөр/төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэхдээ Монголтой хамтран ажиллах боломж, ашиг сонирхлыг боломжийн хэрээр бүрэн дүүрэн тооцож байх.

6. Хятад болон Ази Номхон далайн бүс нутгийн бусад орнуудтай худалдаа-эдийн засаг, эрчим хүч, логистик, аялал жуулчлалын болон бусад хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ Монголын хязгааргүй боломжийг дамжуулан өнгөрүүлэгч орны хувьд аль болох бүрэн дүүрнээр ашиглах. Орос, Монгол, Хятад гурвын хооронд харилцан ашигтай, гурван талт хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх. 

Орчуулсан Т.АНАНДА

Монгол: Эрчимтэй хөгжлийн гэрэлт ирээдүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани