Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гадаадын хөрөнгө оруулалтыг хүсч байна


Монгол хоёр жил дараалан дэлхийн хамгийн түргэн хурдацтай өсч буй эдийн засагтай улсаар шалгарсан нь тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын салбарын аж ахуйн нэгжүүдэд итгэл найдвар төрүүлж байна.

Гэвч дэд бүтцийн хүндрэл, хууль дүрмийн хязгаарлалт, ложистикийн саатлын талаар хариу нэхсэн асуултууд тасарсангүй.
"The Economist” сонин 2014 оны тэргүүлэгчдийг жагсаахад уул уурхайн салбар нь хөгжиж буй Монгол манлайллаа.
Өнгөрсөн оны 11 хувийн ДНБ энэ жил 17 болж өснө гэж Монголын төв банкны захирал Н.Золжаргал өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгдэж байсан билээ.
Тус улсын ДНБ-ий 20 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд тус улс нь дэлхийд түүхий эдийн хэрэглээгээр тэргүүлэгч Хятадтай хаяа нийлэн оршдог.
Монгол нь хайлуур жоншны арвин нөөцтэй төдийгүй, бал чулуу, газрын ховор элементээр баян.
Тус улс 2013 онд бүх ангиллын 430 мянган тонн хайлуур жонш үйлдвэрлэсэн бөгөөд уг материалыг олон улсын зах зээлд нийлүүлсэн 70 улсын нэг байсан юм.

Зах зээлийн байдал
Монгол Улсаас олон улсын зах зээлд жил тутам гаргаж буй хайлуур жоншны 30 хувийг Орос-Монголын хамтарсан "Монголросцветмет" ХХК нийлүүлдэг.
Түүнчлэн "МонЧехМетал" 11 хувь, "КэвинИнвест" найман хувь, "Баялаг жонш", "Наймган орд" тус бүр дөрвөн хувийг нийлүүлдэг бол бүтээгдэхүүний 50 хувь хүрэхгүйг жижиг үйлдвэрүүд нийлүүлдэг байна.
30-35 хувийн кальцийн фторидын агууламжтай хүдэр бүхий хайлуур жоншны судлагдаагүй 140 гаруй орд тус улсад бий. Эдгээр нь одоогоор эзэнгүй байгаа юм.
Тус улсад ашигт малтмал олборлох боломж нээлттэй хэдий ч хууль дүрмийн тогтворгүй байдлаас шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалт жилээс жилд буурчээ.

Гадаадын хөрөнгө оруулалт
Эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болох уул уурхайн салбараас хараат Монгол Улс эдийн засаг болоод гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхийг хүсч байгаа юм.
2013 онд тус улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 47 хувиар, төгрөгийн ханш 20 хувиар унаж, Монголын төв банкны гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл өсч, валютын нөөц нь барагдаж байна.
Хууль, эрх зүйн тогтвортой байдал гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдгийг Засгийн газар хараахан ойлгоогүй байна гэж "Mongolian Minerals"-ийн гүйцэтгэх захирал Родригес де Кастро мэдэгдэв.
"Илүү тогтвортой орчин бүрэлдүүлэх ёстойг Засгийн газар ойлгох ёстой. Хангалттай хөрөнгө мөнгө байхгүй учир гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг тэд ухаарсан бололтой" гэж тэрбээр хэлжээ.
Ашигт малтмал олборлох тухай хуулийг 2013 оны зургадугаар сард танилцуулсан боловч эцсийн хувилбар хэзээ гарах нь тодорхойгүй байна.
Авлигын хэргийн улмаас уул уурхайн 106 лицензийг хүчингүй болгосныг де Кастро онцлон тэмдэглэв.
Ийм тодорхойгүй байдлын улмаас гадаадын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалтаа тодорхой бус хугацаагаар зогсооход хүрсэн юм.
106 лицензийн 31 нь л гэхэд 19 сая долларын зардал гаргасан байгаа бөгөөд 36 сая долларыг зарцуулахаар төлөвлөсөн байжээ. Дээрх 106 лиценз нь тус улсад үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын одоо хамарч буй газраас зургаа дахин том газар нутагт олборлолт хийх эрхийг олгож байсан аж.
Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг хөрөнгө оруулагчдын итгэлийг эгүүлэн татахаас өмнө шийдвэрлэх ёстой байсан ложистикийн асуудлыг шийдвэрлэхэд эергээр нөлөөлөх алхам гэж дэлхий дахин хүлээн авчээ.

Ложистик
Монголын ложистикийн хөгжлийг Оросын төмөр замын систем хойш чангааж байна гэж де Кастро хэлсэн юм.
Монголын төмөр замыг Оросын стандартаар тавьсан бол Хятад улс дэлхийн ихэнх улсад ашигладаг стандарт царигийг тавьсан байдаг.
Энэ нь Хятадад бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь Орост нийлүүлэхээс үнэтэй тусахыг харуулж буй юм. Бараа бүтээгдэхүүн Хятадын хил хүрэхэд дугуйг солих шаардлага тулгардаг нь Монголын хамгийн том үйлчлүүлэгч рүү хүрэх ачаа тээврийн өртгийг нэмэгдүүлдэг.
"Иймээс тус улс хойш чиглэлтэй төмөр замдаа Орос, урагш чиглэлтэй төмөр замдаа Хятад стандартын царигийг тавибал илүү ашигтай ажиллах болно" гэж де Кастро хэлэв.
Гэвч дэд бүтцийн асуудал аажмаар сайжирч буйг тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм.
"Дэд бүтэц сайн хөгжөөгүй тул боловсруулах төв үйлдвэр барихаас хүдрийг тээвэрлэх нь хялбар байсан биз. Гэхдээ л тээвэрлэлт ердийнхөөс илүү үнэтэй, хүндрэлтэй байгаа" Кастро нэмж хэлжээ.

Орд газрууд
Тус улсын хайлуур жоншны орд газрууд нэг дор бус, таран оршиж буй нь өөр нэг сорилт мөн. Энэ нь төмөр замд холбогдоогүй  уурхайн арилжаанд хүндрэл учруулж буй юм.
Ийм жижиг орд газрууд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байх магадлалтай гэж де Кастро үзэж байна.
"Жижиг орд газарт боловсруулах үйлдвэр шаардлагатай эсэхэд баталгаа өгөх боломжгүй, харин жижиг орд бөөгнөрсөн газарт боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой нь хайлуур жоншны салбарын нэг сорилт болжээ. Иймээс жижиг орд газрын эзэд нэгдэж, боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засагт хэмнэлттэй. Жижиг орд газрын эзэд хууль бус олборлогч "нинжа" нарын хооронд асуудал үүсдэг. Нинжа нар эхний 5-10 метрийн шороог л хөндөхөөс 200 метрийн гүнд нэвтрэхгүй. Энэ нь гадаргууг самардахаас цаашгүй гэсэн үг" гэж де Кастро ярьж байна.
Тэрбээр Монголын уул уурхайн салбарын хөгжлийг бүхэлд нь өөдрөгөөр харж байгаа аж.
"Монголын ирээдүй бол уул уурхай гэдгийг Засгийн газар ойлгох болно. Тус улсын хөгжлийн чиг тодорхой. Монголд уул уурхайгаас өөр зам байх логик байхгүй" де Кастро эцэст нь дүгнэж хэллээ.


Л.Урангуа
Гадаадын хөрөнгө оруулалтыг хүсч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани