Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Дамдинсүрэн: Оюутолгойн далд уурхайд хөрөнгө дутах үндэслэл алга

М.Дамдинсүрэн: Оюутолгойн далд уурхайд хөрөнгө дутах үндэслэл алгаАшигт малтмалын баяжуулагчдын холбооны Хүндэт ерөнхийлөгч, доктор М.Дамдинсүрэнтэй Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийн талаар ярилцлаа.

-Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийг удахгүй батална. Сүүлийн шатандаа орсон гэдэг мессежийг нийгэмд их олон удаа илгээж байсан. Энэ нь хэр үндэслэлтэй зүйл вэ?
-Оюутолгойн ордын ил болон далд уурхайн ТЭЗҮ гэж тус тусдаа байх үндэслэлгүй л дээ. Яагаад гэвэл, дэлхийд уул уурхайн үйлдвэрийг барьж байгуулан бүтээгдэхүүн гаргадаг зарчмын нэг л том схем бий. Түүнийг англиар Mine evaluation flowsheet гэдэг. Үүнийг монголчилбол Уул уурхайн үйлдвэр барих үнэлгээний схем гэсэн утгатай юм.

Энэ үнэлгээний схемтэй холбогдсон иж бүрэн баримт материалыг Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө хийх ёстой байсан. Гэтэл энэ үндсэн тулгуур материал бэлэн болоогүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр өндөр түвшинд байгуулчихсан юм билээ.

Үүний дараа Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлөөр 2010 оны гуравдугаар сарын сүүлчээр хэлэлцэж, "Засвартайгаар хүлээж авлаа” гэсэн байдаг. Хэрэв ТЭЗҮ засвартай байсан бол буцааж, засварыг арилгасны дараа эцэслэн хүлээн авах нийтлэг зарчимтай билээ. Үүний дараа Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн бол гэрээ алдаа мадаггүй зөв болох байсан.

-Энэ засвартай ТЭЗҮ дотор далд уурхайн талаар тусгагдаагүй юм уу?
-Далд уурхайг барихад нийт нэг тэрбум 512 сая ам.долларыг тусгачихсан байгаа. Үүнээс гадна валютын ханшийн өөрчлөлт, магадлалгүй ажлын зардал гээд нөөц хөрөнгө 907 сая ам.долларыг бас тусгасан байдаг. Тэгсэн мөртлөө өнөөдөр далд уурхайн ТЭЗҮ-ийг батална гэж яриад эхэлсэн. Тухайн ордыг ашиглахад ямар технологи хэрэглэн ямар аргаар хүдрийг олборлох вэ. Яаж боловсруулах вэ, үйлдвэрийн хүчин чадал ямар байх ёстой вэ, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ, эцэст нь ямар үр ашигтай ажиллах юм бэ гэдгийг л дээр дурдсан иж бүрэн баримт материалд тусгадаг шүү дээ.

Энэ баримт материалыг Хөрөнгө оруулагчид өөрсдөө хэд хэдэн удаа боловсруулсан байдаг. Одоо энэ нөхөд өөрсдийн хийсэн Монголын Засгийн газартай тохиролцсон баримт материал болон тооцоогоо тодотгох тухай хачин ойлгомжгүй асуудал яриад байна. Харин ч Хөрөнгө оруулагчид ТЭЗҮ-д тогтсон норм хэмжээнээс хэт өндөр хөрөнгө тусгасан нь судалгаагаар нотлогддог. Иймд Монголын Засгийн газар далд уурхайг барихад нэмэлт хөрөнгө гаргах бус харин ч хөрөнгө оруулалтыг бууруулан танаж, зөв түвшинд залруулан тогтоох асуудлыг РИО-ТИНТО компанитай ярилцах нь монголчууд бидний язгуур эрх ашигт нийцнэ.

-Тэгвэл энэ ТЭЗҮ-ийг хэн хийсэн юм бэ?
-"Айвенхоу майнз”, "Рио Тинто” хоёр л энэ ТЭЗҮ-ийг бүр гурван үе шаттайгаар зохиосон шүү дээ. Өмнөд Оюугийн ордыг ил аргаар ашиглах тооцоог 2006 онд хийсэн. Дараа 2007 онд мөн "Айвенхоу майнз”, "Рио Тинто” хоёр төсөл боловсруулдаг Канад болон Австралиас хоёр өөр компани авчирч ТЭЗҮ-ээ боловсруулуулсан байхгүй юу. Ингээд Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэгтэй түүнийгээ хэлэлцээд Хөрөнгө оруулалтын гэрээний гол зүйлүүдээ тохирсон байдаг юм. Тэрхүү тохиролцоондоо жилд 54 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ил, далд уурхай, баяжуулах фабрик, газрын дээрх байгууламж, цахилгаан станц, хаягдлын аж ахуйг иж бүрнээр нь барихад хоёр тэрбум 724 сая ам.доллар шаардагдана гээд Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэгтэй урьдчилсан байдлаар тохиролцоод гэрээнийхээ төслийг үзэглэсэн байдаг юм.

Тэрхүү үзэглэсэн гэрээг 2007 оны долдугаар сарын 9-нд Засгийн газар УИХ-д танилцуулахаар өргөн барьсан. Үүнийг УИХ ямар нэгэн шалтгаанаар авч хэлэлцээгүй. Ингээд байж байтал 2008 оны сонгуулийн дараа МАН, АН-ын хамтарсан Засгийн газар гарч ирээд өмнөх тохиролцооноосоо буцаад шинэ ажлын хэсэг байгуулсан.

Д.Зоригт сайд, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Л.Гансүх сайдын бүрэлдэхүүнтэй ажлыг хэсгийг шинээр байгуулаад "Рио Тинто, "Айвенхоуй майнз”-тай Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын нэрийн өмнөөс хоёр дахь удаагаа хэлэлцсэн байдаг юм. Тэрхүү хэлэлцээгээр өмнө нь 2007 онд тохирсон нөхцлөө дордуулаад Хөрөнгө оруулалтыг нь таван тэрбум 124 сая ам.доллар болгож нэмсэн.

-Энэ нь хөрөнгө оруулагчид ашигтайгаар эргэсэн гэж үү?
-Хамгийн гол нь хүчин чадал хэвэндээ мөртлөө хөрөнгө оруулалт хоёр тэрбум 724 сая ам.доллар байсныг таван тэрбум 124 сая ам.доллар болгож нэмэгдүүлчихсэн. Ингээд 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулсан юм. Энэ үед ТЭЗҮ бэлэн болоогүй байсан. Тэгээд хойноос нь 2010 оны гуравдугаар сарын 25-нд ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцээд засвартайгаар хүлээж авсан байдаг.

-ТЭЗҮ-ийг боловсруулахдаа дандаа мэргэжлийн төслийн байгууллага ажилуулсан юм байна?
-Жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ил далд уурхайн иж бүрэн комплекс барихад гурван тэрбум нэг зуун мянган ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоог манай үндэсний мэргэжлийн эрдэмтэд гаргасан. Гэтэл "Рио Тинто”, "Айвенхоу майнз” гадаадын мэргэжлийн байгууллагаар энэ тооцоог хийлгэхэд тэд таван тэрум 124 сая ам.доллар болно гэж тооцоолсон байгаа юм. Гэтэл одоо хөрөнгө дутагдлаа гээд дээр нь дахиад дөрвөн тэрбум ам.доллар нэмэхээр яриад эхэлсэн. Тиймээс үүний цаана ерөөсөө л Монголыг өрөнд унагах наймаа хийгдэж байна.

Г.Ганчимэг

М.Дамдинсүрэн: Оюутолгойн далд уурхайд хөрөнгө дутах үндэслэл алга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани