Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ши Жиньпин дарга 2023 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2023 оны шинэ жилийн мэндчилгээ

 

Шинэ оны хонхон дуу ойртож буй мөчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв радио телевиз болон интернэтээр 2023 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе.

Найз нөхөд өө, хатагтай ноёд оо!

Сайн байцгаана уу? 2023 оны босгон дээр Бээжин хотоос та бүхэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

2022 онд бид ХКН-ын ХХ их хурлыг амжилттай хуралдуулж, социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах, Хятад маягийн шинэчлэлтээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг ахиулах төлөвлөгөө гаргаж, хөгжлийн шинэ аяныхаа гарааг эхлүүлсэн билээ.

2022 онд Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн статусаа хадгалж, эдийн засгаа эрүүл тогтвортой хөгжүүлэн, ДНБ-ний маань хэмжээ 120 их наяд юанийг давлаа. Дэлхийн үр тариа, хүнсний хямралыг сөрж Хятад улс 19 жил дараалан элбэг ургац авч, хүнсний асуудлаа бие даан шийдвэрлэж байна. Бид ядуурлыг бууруулсан их тэмцлийнхээ ололт амжилтыг үргэлжлүүлэн бэхжүүлж, хөдөө орон нутгийн хөгжлийг шат тутамд ахиулж, татвар хураамжийг бууруулах зэрэг цогц бодлогын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хөнгөлж, иргэд олон нийтийн санаа чилээж буй асуудлуудыг зохицуулахад анхаарлаа хандуулж ажилласан юм.

Цар тахал дэгдсэнээс хойш Хятад улс хүн төвтэй төрийн бодлого баримталж, ард түмнийхээ амь насыг дээдлэн, шинжлэх ухаанд түшиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг нарийн нягт төлөвлөсний зэрэгцээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бодлого, арга хэмжээндээ шинэчлэлт, зохицуулалтыг шуурхай шингээж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг бүхий л чадлаараа хамгаалж ирсэн юм. Нийт иргэд, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд, анхан шатныхан хатуу бэрхийг сөрөн, ажлын байраа чанд сахин цуцалтгүй хичээл зүтгэлээр урьд өмнө байгаагүй хатуу сорилтыг даван тууллаа. Өдгөө цар тахлын сэргийлэлт хамгаалалтын ажил шинэ үе шатанд шилжсэн боловч хүндрэл бэрхшээл хараахан арилаагүй тул иргэн бүр үргэлжлүүлэн шаргуу тэмцэж, эцсийн ялалтад хохиролгүй хүрэхийг хичээх ёстой билээ. Нугаршгүй тэмцэл, эв нэгдлийн үр дүн ялалтаар төгсөх нь дамжиггүй юм.

2022 онд нөхөр Жян Зэминь таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Түүний бүтээсэн агуу үйлс, хичээл зүтгэлийн эрчим бол бидний хамгийн эрхэм нандин өв дурсамж билээ. Бид түүний хүсэл мөрөөдөл, итгэл зоригийг залгамжилж, шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үйлсийг тасралтгүй урагшлуулсаар байх болно.

Түүхийн хүрд зогсолтгүй эргэж, үе үеийн дайчдын шаргуу зүтгэлээр өнөөдрийн Хятад орон цогцолсон юм.

Өнөөдрийн Хятад орон бол хүсэл тэмүүлэл, амжилт бүтээлийн өлгий  юм. Бээжингийн өвлийн олимп, Өвлийн паралимпыг амжилттай зохион байгуулж, тамирчид маань ур чадвар, эрдэм ухаанаа уралдуулж бахдам амжилт гаргасан билээ. Шэньжөү-13, 14, 15 хөлгийг угсруулан амжилттай хөөргөж, хөвөө хязгааргүй сансрын уудамд манай улс сансрын станцаа бүтээн цогцлоож чадлаа. ХАЧА байгуулагдсаны 95 жилийн түүхт ойн онд офицер дайчид маань армиа хүчирхэгжүүлэх агуу үйлсэд тангараг өргөн тэмүүлж байна. Хятад улсын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц "Фүжянь” ашиглалтад орж, С919 том оврын анхны нисэх онгоцыг амжилттай зохион бүтээж үйлдвэрлэснээ хүлээлгэн өгч, Бай Хэ Таний усан цахилгаан станц бүрэн ашиглалтад хүлээн авсан гээд дурдах амжилт олон байна. Энэ бүхэнд маш олон хүний хичээл зүтгэл шингэсэн бөгөөд хүн болгоны хүчин чармайлт нийлж нэгдэн Хятадын эрч хүчийг бүрдүүлж байдгийн жишээ болсон юм.

Өнөөдрийн Хятад улс бол амьдралын урам итгэлээр дүүрэн улс орон. Чөлөөт худалдааны туршилтын бүсүүд, түүн дотроо Хайнаний чөлөөт худалдааны бүс амжилттай хөгжиж, тэнгис дагуух бүс нутгууд шинэ санаачилгад хүчээ төвлөрүүлж байгаа бол төв баруун бүс хурдацтай хөгжиж, зүүн хойд нутаг сэргэлтийн чухал үедээ орж, хязгаар нутгийн иргэдийн амьжиргаа тасралтгүй дэвжин дээшилж байна. Хятад улсын эдийн засаг уян хатан чанартай, нөөц боломж ихтэй тул урт хугацааны туршид хөгжлийн эрч хүчээ бататгаж чадна. Бид итгэл зоригтой, тогтвортой хөгжлийг баримталснаар товлосон зорилтоо биелүүлэх нь лавтай. Энэ жил би Хонконгт очиж тус бүсийн хөгжил сэргэлттэй танилцаж, өөдлөн дэвжиж буйг нь харж маш их талархсан билээ. "Нэг улс хоёр систем”-ийг хэлбэрэлтгүй баримталснаар Хонконг, Макао урт удаан тогтвортой хөгжлийн замдаа шуудрах нь лавтай.

Өнөөдрийн Хятад улс бол үндэстний урам зоригоо залгамжлан бадраасан улс орон. Улиран өнгөрч буй энэ онд газар хөдлөлт, үер ус, ган гачиг, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшиг, мөн бусад гэнэтийн осол эндлүүд гарч эмзэг хөндүүрийг туулсан хэдий ч хатуу бэрхийг сөрж, ард олныхоо төлөө цуцалтгүй зүтгэсэн эгэл баатруудын үйл хэрэг бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн юм. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах торгон агшинд мянган мянганыг өртөөлөн залгамжилсаар ирсэн Хятадын үндэстнүүдийн хатан зоригийг бодохоор сэтгэл огшиж, урам итгэл улам бадарч байна.

Өнөөдрийн Хятад улс бол дэлхий нийтийн хөгжил дэвшлээс салгаж үзэхийн аргагүй улс орон. 2022 онд би Бээжинд олон орны найз нөхөдтэй уулзаж учирч, олон улсад айлчилж Хятад улсын байр суурь, санал санаачилгыг танилцуулсан юм. Зуун жилд байгаагүй өөрчлөлт хувьсалтай золгож, дэлхий дахин тогтворгүй хүчин зүйлтэй нүүр учирч байгаа энэ цаг үед бид энх тайван, хөгжлийг эрхэмлэж, олон орны найз нөхөд, түншүүдээ хүндэтгэж, түүхэн цаг үед зөв чиглэлд, хүн төрөлхтний соёл иргэншил, хөгжил дэвшлийн талд чигч зогсож, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсэд Хятадын санаачилга, шийдлийг дэвшүүлж ажиллалаа.

ХКН-ын 20-р их хурлын дараа бид Янь-Аньд очиж, намын Төв хороо хувьсгалын өлгий болсон тус нутагт хүнд бэрхийг сөрж, цөхрөлгүй тэмцэж байсан түүхэн уламжлалтай дахинтай танилцаж, ахмад дайчдынхаа үлдээсэн өвөөс суралцсан юм. Зовлон тэмцэл хүнийг хурцалдаг. ХКН-ын 100 жилийн шаргуу тэмцэл бол хүнд хэцүүг сөрж урагшилсан агуу их зориг санааны бодит түүх юм. Бид үргэлжлүүлэн хичээн зүтгэж эх орноо улам сайн сайхан маргааштай золгуулах болно.

Ирээдүйн Хятад улс бол хичээл зүтгэл гайхамшиг дүүрэн улс орон юм. Хүн хүнд хэцүүг сөрж байж алс хэтийн зорилтдоо хүрдэг гэж Хятадын бичгийн их хүмүүн Сү Ши хэлсэн байдаг. Зам хэдий хол боловч явбал хүрмой, учир хэдий төвөгтэй боловч хийвэл бүтмүй. Бид уулыг нүүлгэх эрэмгий зоригоор хичээж зүтгэнэ алс хэтийн агуу зорилтдоо хүрч, улам сайн сайхан маргаашийг цогцлоох болно.

Ирээдүйн Хятад улс бол эв нэгдлийн эрч хүчээр дүүрэн улс орон. Хятад улс өргөн уудам нутаг дэвсгэр, асар их хүн амтай улс орон. Хүн болгоны эрэлт хүсэлт адилгүй бөгөөд ямар нэг үйл явдлын талаарх үзэл бодол ч ялгаатай байдаг. Учир иймд зөвшилцлөөр нийтлэг ойлголтод хүрэх нь хамгийн чухал шийдэл. 1.4 тэрбум хүний итгэл сэтгэл, эрч хүчийг нэгтгэн төвлөрүүлж, нэгэн зүгт чиглүүлж чадаж гэмээнэ давж чадахгүй даваа, гэтэлж гарахгүй олом гэж үгүй. Тайваний хоолойн хоёр эргийнхэн удам угсаа нэгтэй ахан дүүс тул үзэл бодлоо нэгтгэн, улам сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох ёстой юм.

Ирээдүйн Хятад улс бол залуустаа итгэл найдвар хүлээлгэсэн улс орон. Залуучууд хөгжвөл улс орон хөгжинө. Улс орноо хөгжүүлэх дархан үүрэг залуучуудын өмнө байна. Залуу нас бол мандаж байгаа наран мэт эрч энерги дүүрэн, итгэл зориг бадарсан үе юм. Хятад орны залуучууд эх орныхоо төлөө цогтой сайхан насныхаа омог галыг дүрэлзүүлэн зүтгэхийг хүсэж байна.

Яг энэ цаг мөчид олон хүн ажлынхаа байран дээр шаргуу хөдөлмөрлөж байгаа. Та бүхэндээ баярлалаа. Шинэ оны хонхон дуун ойртож байна. Бид хамтдаа гэрэлт маргаашийн зүг дүүрэн итгэлээр шинэ оны анхны алтан шаргал нараа угтацгаая. Эх орон маань хөгжин бадарч, эгэл түмэн минь аз жаргалтай байх болтугай. Дэлхий нийт амар амгалан байх болтугай. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж: www.xinhuanet.com
Ши Жиньпин дарга 2023 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани