Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"ХАР АЛТ”-НЫ ЦАГААН ТҮҮХ


Дорнод аймгийн нутаг, Тамсагийн сав газраас "хар алт” олдож, анхны Ерөнхийлөгч П.Очирбат цагаан дээлийнхээ энгэрийг мялааж зогссоноос хойш 20 гаруй жил өнгөрчээ. "Хар алт” тойрсон шүүмжлэл, маргаан багагүй гардаг ч цагаан түүх нь давамгайлжээ. Газрын тос олборлож эхэлснээр нутгийн залуус ажилтай болсон. Энэ салбараас улсад төвлөрүүлэх мөнгөний хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж буй учраас эдийн засгаа өөд татах нэг багана болох хэтийн төлөв бий. Улсын хэмжээнд 1993-2013 онд нийт 2.6 сая тонн газрын тос олборлож, 2.48 сая тонныг нь БНХАУ-д экспортолсон байна. Энэ оны хувьд улсын хэмжээнд 782.6 мянган тонн газрын тос экспортлох төлөвл өгөө бий. Хагас жилийн байдлаар 374.3 мянган тонн тос олборлож, 361.4 мянган тонныг нь экспортлоод байгаа аж.

Монгол орны хэмжээнд 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөц тогтоосны 90 хувь нь Тамсагийн сав газарт бий. Одоо тус аймгийн нутагт газрын тосны хайгуул, ашиглалтын найман талбай байгаагаас тавд нь дөрвөн компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн нэг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг” компани. Тэд манай орны газрын тосны нөөцийн ихэнх хэсгийг бүрдүүлж буй Тосон-Уулын орд буюу 19 дүгээр талбай, Тамсагийн орд буюу 21 дүгээр талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэнд ажил хэрхэн өрнөж байгаатай сэтгүүлчид энэ сарын 12-16-нд газар дээр нь танилцсаныг өмнө нь өгүүлсэн. Уг компани 405 монгол, 87 хятад үндсэн ажилчинтай.

http://www.mongolnews.mn/uploads/assets/image/%D0%BD%D3%A9%D1%85%D3%A9%D0%BD%20%D1%81%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D1%8D%D1%85.jpg

Нөхөн сэргээсэн талбай

Ижилхэн ажил хийдэг атал монгол, хятад ажилчдын цалин ялгаатай гэсэн шүүмжлэл их гардаг. Хятад ажилчид мэргэжлийн ур чадвар илүү, манайд тэдний хэмжээнд дүйх боловсон хүчин цөөн байгаа нь үүний шалтгаан болдгийг холбогдох албаныхан тайлбарласан. Тиймээс Дорнод аймгийн Политехникийн коллежид газрын тосны салбарын дунд мэргэжлийн ажилчид бэлтгэж эхэлсэн байна. Улсын хэмжээнд тус салбарт дунд мэргэжлийн ажил чин бэлтгэдэг ганц сургууль байдаг нь энэ. Тэд газрын тосны салбарт олборлолтын, төвлөрсөн байгууламжийн, газрын гүний даралт тогтворжуулах байгууламжийн оператор бэлтгэж өгдөг юм байна. Сэтгүүлчид уг коллежийн үйл ажиллагаатай танилцав. 1923 онд тус коллеж Мал эмнэлгийн сургууль болж байгуулагдсан түүхтэй юм билээ. 50 гаруй багш, 800 гаруй оюутантай Политехникийн коллеж зүүн бүсийн хөдөө аж ахуй, уул уурхай, төмөр зам, газрын тосны салбарт мэргэжилтэн бэлтгэдэг. Компаниуд шаардлагатай чиглэлээр боловсон хүчин захиалдаг учраас төгсөгчдийн 90 орчим хувь нь ажлын байртай болдог гэнэ. Мөн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж авахын тулд сургалтын техник, тоног төхөөрөмжөөр хангаж, санхүүгээр дэмждэг аж. 90 жилийн ойгоо хийх гэж байгаа тус коллеж 6.4 га газартай. Үүн дээрээ "Эко кампус” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулав. Барилга, байгууламж нь бэлэн, одоо эдгээрийг холбох зам, гэрэлтүүлэг, камержуулах зэрэг жижиг ажлыг шийдчихвэл олон улсын стандартад нийцсэн цогцолбор бий болох юм байна. Уг ажилд хоёр тэрбум төгрөг төсөвлөж, 2014, 2015 оны улсын төсвөөс хоёр хуваан гаргах юм байна. Сэргээгдэх эрчим хүчээр гэрэлтүүлгээ шийднэ. Харин ногоон байгууламж хийх төсөв үүнд багтаагүй. Өөр эх үүсвэрээр шийдэж, 2015 он гэхэд төслөө дуусгана гэдгээ сургуулийн удирдлагууд ярьж байлаа.

Г.ӨЛЗИЙБҮРЭН: НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЬСНААР ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ ГАРАХ УУ ГЭДГИЙГ САЙН ТООЦОХ ЁСТОЙ

Эх орондоо газрын тос олборлож эхэлсэн учраас түүнийгээ түүхийгээр экспортлохоос илүү боловсруулахад анхаарах нь зүй. Тийм ч учраас Засгийн газар Дархан-Уул аймагт энэ үйлдвэрийг барихаар шийдсэн. Гэвч сар гаруйн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад "Зөвхөн өөрийн орноос олборлох тосонд суурилсан үйлдвэр байгуулъя” гэсэн зөвлөмж гаргаснаар энэ төсөл зогссон байна. Дархан-Уулд барих боловсруулах үйлдвэрийн түүхий эд нь импортын тос байсан аж. Тэгэхээр шинэ үйлдвэр газрын тосны нийт нөөцийн 90 хувийг эзэлдэг 19, 21 дүгээр талбайг түшиглэнэ гэсэн үг. Энэ талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс лавлахад "УУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан боловсруулах үйлдвэр барихтай холбоотой Ажлын хэсэг ажиллаж байгаа. Шинэ үйлдвэрийг Сайншанд болон Чойрт барихаар ярьж байна. Гэхдээ Тамсагийн сав газраас тийш нь газрын тосоо яаж хүргэх вэ гэдэг асуудал бий. Олон улсад газрын тосоо манайх шиг машинаар зөөдөггүй. Тэд тусгай хоолой ашигладаг. Бид одоо газрын тос тээвэрлэхэд нэг тонн тутамд 60 доллар зарцуулж байна. Хоолойгоор тээвэрлэх нь зөв хэдий ч үүнийг барихад 300-400 сая доллар шаардлагатай болно. Хаанаас энэ мөнгийг гаргах вэ. Одоогийн байдлаар нефть боловсруулах үйлдвэр барих зөвш өөрлийг 10 компани авчихсан байгаа. Гэвч эдийн засгийн үр ашиг бага учраас тэд ажиллахгүй байна. Ярих амар, хийх хэцүү. Мэдээж боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Гэвч үүнийг бариад эдийн засгийн үр ашиг гарах уу гэдгийг сайн тооцох нь чухал. Энэ бол ҮАБЗ шийдэх асуудал” гэлээ.

ХИМИЙН БОДИСТОЙ ХАЯГДАЛ ШИНГЭНИЙГ ЯАДАГ ВЭ

Газрын тосны салбарынхан болон иргэдийн хооронд зөрчил үүсдэг гол сэдэв нь энэ. Хайгуул хийгээд, тос байх магадлал илэрсэн бол компаниуд өрмөө тавьдаг. Нүх ухаж, ундуй сундуй болгосон юм тэнд алга. Газрын гүн рүү хоолой шургуулаад шахуурга буюу "Донки”- гоор чулуунд нэвчсэн тосыг сорж авдаг. Сорж авсан тосноос хий, усыг нь ялгана. Харин хаягдал шингэнийг тусгайлан бэлтгэсэн нүхэнд хийдэг юм билээ. 20 метр урт, 15 метр өргөн, дөрвөн метрийн гүн эл нүхийг шингэн үл нэвчих тусгай плёнкоор бүрдэг юм байна. Энэ ажлыг тусгай компаниар гүйцэтгүүлдэг гэсэн. Хаягдал шингэний дийлэнх хувь нь шавар байдаг аж. Ингээд нүхэнд хийсэн хаягдал шингэнээс дээр нь хөвөх тосыг хамж авдаг. Үлдсэн шингэнд тодорхой хэмжээний химийн бодис орсон байгаа учраас хорг үйж үүлж, саармагжуулна. Ингээд шингэнийг хатаах ажил үлддэг байна. Энэ бол техникийн нөхөн сэргээх шат. Шингэн үл нэвчүүлдэг плёнк 20 орчим жилийн дараа байгальд задарч, уусдаг аж.

Тос олборлосон талбайг жил өнжүүлж байж биологийн нөхөн сэргээлтээ хийнэ. Технологийн горим нь ийм байдаг гэнэ. Үүнийг иргэд ойлгохгүй, өнжүүлж буй талбайн зургийг аваад "Манай нутгийг сэндийчиж гүйцлээ” хэмээн ярьж, мэдээлэл цацдаг тухай салбарынхан зовлон тоочиж байна лээ. Бид биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайтай мөн танилцсан. Жил өнжүүлсэн талбайд эхний ээлжинд нэг наст ургамлын, дараа нь нутгийн өвс, ургамлын үрийг цацдаг. Үрээ Халх гол сумын агропаркаас авдгаа Газрын тосны газрын Нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Эрдэнэсайхан ярив. Нөхөн сэргээсэн талбай бусад хэсгээс огт ялгарахгүй юм билээ. Тэнд оготно, зурамны үүр ч их байсан. "Хэрэв хүмүүсийн ярьдаг шиг хортой юм бол энд амьтан үүрлэхгүй байсан шүү дээ” хэмээн мэргэжлийнхэн тайлбарлалаа. Мөн компаниуд нөхөн сэргээлтийн ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээгээ нэмж байгааг дуулгасан. Нөхөн сэргээлт бүрэн хийж дууссан талбайг Засгийн газарт хүлээлгэн өгдөг аж. Наран ургах зүгт ажилласан томилолт үүгээр дуусаж, бид гэрийн зүг хүлгийн жолоо заллаа.

С.Туул

"Өнөөдөр сонин”

 

"ХАР АЛТ”-НЫ ЦАГААН ТҮҮХ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани