Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БАЯЛГИЙН ДАЛАЙ ДОРНЫН ХЯЗГААР

Пүрэв гаригийн үүрээр байгалийн баялгийн далай нутаг Дорнод аймгийг зорилоо. Хэнтий өнгөрөөд зам бартаатай болж эхлэв. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум хүртэл засмал зам тавьсан ч дундаа 50 гаруй км шороон зам туулах юм. Их устай бороо орсныг гэрчлэх мэт замд хаа сайгүй тогтоол ус мэлтэлзэж, шөнийн саранд цагаан тал цэлийн харагдах нь үзэсгэлэнтэй. Өдөр, шөнө хоёр давхисаар баасан гаригийн өглөө Дорнодод хөл тавив.

 

Энэ жил газрын тосны газрынхан Дорнодод ээлжит хурлаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Бид замын тоосноосоо салаад л сурвалжлага хийх ажилдаа орлоо. Газрын тосны нөөц өнөөгийн байдал, олборлолт зэрэг олон асуудлыг хурлаар хэлэлцэв. Дорнод аймагт газрын тосны хайгуул олборлолтын найман талбай байгаагийн тавд нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дөрвөн компани үйл ажиллагаа явуулж буй талаар танилцууллаа.

 

Одоогоор Буйр XXII талбайн хайгуулын ажил дуусгавар болжээ. Мэргэжилтнүудийн хэлж буйгаар 2010-2029 онд нийтдээ 189,02 сая баррель газрын тос олборлохоор төлөвлөжээ. Улсын хэмжээнд 1998-2013 онд 19,36 сая баррель буюу 2.6 сая тонн тос олборлож, 2.48 сая тонн тос БНХАУ руу экспортолсон байна. Газрын тосны орлогоос 520 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Харин энэ оны зургадугаар сарын 4-ний байдлаар 374.3 мянган тонн газрын тос олборлож, 361.4 мянган тонныг экпортлоод байгаа аж. Улсын хэмжээнд 332.64 сая тонн газрын тосны баталгаат нөөцтэй дөрвөн орд илрээд байна. Хамгийн сүүлд Өмнөговь аймгийн Ханбогд сумаас газрын тос илэрсэн бөгөөд нөөцийг нь тогтоохоор ажиллаж буйгаа бидэнд дуулгасан юм.

 

Энэ үеэр бид Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбаттай уулзлаа.
-Танай аймагт газрын тосны нөөцийн 90 хувь нь байдаг. Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын талаар та юу хэлэх вэ?

-17, 18, 20 дугаар талбайд хайгуул хийж байна. Орон нутагтай холбоотой лицензийн төлбөрийн 10 хувийн талаар заасан ч тухайн орон нутгийн захиргааны эрх үүрэгтэй холбоотой зүйл заалтууд байхгүй байна.

 

-Газрын тостой аймгийн хувьд бусдаас давуу тал байх уу?
-Давуу тал гэх юм. байхгүй. Бүх орлого улсын төсөвт төвлөрдөг. Хууль шинэчлэгдсэнээр олон зүйл яригдах байх. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулдаг компаниуд нөхөн сэргээх сан байгуулах ёстой. Харамсалтай нь манай компаниуд биелүүлдэггүй. Гэхдээ компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тодорхой ажил хийдэг.

 

-Газрын тос олборлож байгаа компаниуд хэр нөхөн сэргээлт хийдэг вэ?
-Иргэдээс "ПетроЧайна Дачин тамсаг" компанийг нөхөн сэргээлт хийхгүй байна гэсэн гомдол гаргаж 1.2 тэрбум төгрөгийн торгууль тавигдаж шүүхээр орсон байгаа шүү дээ. Мэргэжлийн байгууллагууд хяналт тавьснаар одоо хариуцдага арай сайжирч байна.

 

-Өнгөрсөн гуравдугаар сард "ПегроЧайна Дачин Тамсаг" компанийн ачилтын хэсэгт гал гарсан. Энэ галын шалтгаан тогтоогдсон уу?
-Том осол гарсан харамсалтай явдал болсон. Үүнээс үүдэн хөдөлмөр хамгааллаа сайжруулах тал дээр анхаарах үүргийг холбогдох байгууллагаас өгсөн. Найман машин шатаж, хоёр хүн амиа алдсан байгаа.

 

ТОСОН-УУЛ ХIX ТАЛБАЙ 20,2 САЯ ТОННЫН НӨӨЦТЭЙ
Дорнод аймгаас баасан гаригийн үдээс хойш гарч, Мэнэнгийн талд орших Тосон-Уул XIX талбай руу хүлгийн жолоо заллаа.
"Петро Чайна Дачин Тамсаг" компанийн олборлолт хийж буй Тосон-Уул XIX талбай Дорнод аймгийн төвөөс 300 гаруй км-ийн зайтай. Зам бартаатай шөнө оройтож очсон болохоор бямба гаригийн өглөө "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн олборлолтын үйл ажиллагаатай танилцлаа. Тосон-Уул XIX талбайн нийт хэмжээ 9639 ам. метр. Үүнээс 650 ам. метр талбайд хайгуул хийдэг аж. Газрын тосны баталгаат нөөц нь 179,1 сая тонн юм байна. Өрөмдсөн цооног 733, олборлолтын цооног 375 байгаа гэж Газрын тосны газрын Ашиглалт, олборлолтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Чулуунбат хэлж байсан. Тус компани хоногт 12000 баррель тос олборлож, өдөрт 100 гаруй машинаар тээвэрлэлт хийдгээ сонирхуулсан. Цэлийсэн талд хаа сайгүй харагдах зүйл нь өрмийн цооног. Морин толгой гэж нэрлэдэг өрмийн цооног минутад хоёр удаа дохидог аж. 1996 онд анхны ерөнхийлөгч П.Очирбат очиж газрын тосоор дээлээ мялааж байсан тэр нутаг өдгөө автомашин нүргэлж, хүн зон бужигнасан газар болжээ. Энд түр саатахдаа компанийн удирдлагуудтай уулзлаа.

 

Ажилчдынхаа цалинг 100 ам.доллароор нэмсэн гэсэн таатай мэдээллийг дуулгаж байсан. Монгол, Хятад ажилчдын хоолыг тусдаа хийдэг юм байна. Тосон-Уулын зохион байгуулагч эмэгтэй "Бид 40 хоног ажиллаад 20 хоног цалинтай амардаг. Манай байгууллага хангамж сайтай. Цалин бага гэж нэг үе гомдол гаргадаг байсан. Гэхдээ одоо харьцангуй нэмэгдээд байгаа. Хортой нөхцөлд ажилладаг болохоор байнга сүү, тараг өгдөг. Хүнсний бүтээгдэхүүнээ орон нутгийн иргэд үйлдвэрүүдээс авдаг. Ингэхдээ ээлжээр гэрээ байгуулж авдаг юм билээ. Амраад аймагтаа очиж хэд хоноод ирдэг юм" гэж байв.

 

Бидэнд  сонирхуулсан нэг газар бол лаборатори, Газрын тосыг тээвэрлэхээсээ өмнө лабораторийн шинжилгээг маш нарийн хийдэг тухай танилцжуулж байлаа. Тосоо олборлоод ялгарсан хаягдлыг тусгай нийлэг материал ашиглаж стандартын дагуу ландпилийн аргаар нөхөн сэргээлт хийдгээ сонирхуулсан. Гэхдээ газрын тос олборлосны дараа зургаан сараас жилийн хугацаанд нөхөн сэргээлт хийх боломжгүй байдаг аж. Газрын тосны газрын ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Л,Эрдэнэсайхан "Олборлолт хийсэн талбайд эхлээд техникийн нөхөн сэргээлт хийдэг. Үүний дараа биологийн нөхөн сэргээлт хийнэ. Бид нөхөн сэргээсэн газраас хяналтын байгууллагаар дээж авахуулж шинжилгээ хийлгэж үзсэн. Хөрсний чанарыг хангаж байгаа эсэхийг шинжлүүлэхэд хангаагүй гэсэн дүгнэлт гараагүй. Тосон-Уулын олборлосон талбайгаас 680 цооногт нөхөн сэргээлт хийсэн" гэлээ.

 

Дорнод аймгийн Тосон-Уул XIX талбай хүртэл 110 кВт-ын хүчин чадал бүхий 188,6 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусган ашиглалтад оруулсан бөгөөд энэ онд Тосон-Уул XIX талбайгаас Тамсаг-ХХ1 талбай руу 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Мөн Тамсаг-ХХ1 талбайн үйлдвэрүлэлийн үйл ажиллагаанд шаардагдах эрчим хүчний нөөц эх үүсвэрийг БНХАУ-аас импортлохоор төлөвлөж буй аж. Түүнчлэн Тосон-Уул XIX талбайгаас Бичигтийн хилийн боомтын чиглэлд 139 км сайжруулсан хайрган замыг барьж Улсын коммист хүлээлгэж өгчээ.

 

Г.ӨЛЗИЙБҮРЭН: "ЭРДЭНЭТ"-ИЙН ДАРАА ОРОХ ТОМ СААЛЬ ГАЗРЫН ТОС
Бид газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Газрын тосыг өрөмдөж олборлодог учраас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь бага байдаг уу?
-Чичирхийллийн судалгаа хийгээд хаана өрөмдөхөө тогтоочихдог. Өрөмдлөгийн арга нь газар тариалан, мал аж ахуйтай зөрчилддөггүй. Сургууль, цэцэрлэгийн хашаан дотор хүртэл дохиж л байдаг. Зарим газраас нь гарахгүй том шаталт болдог. "Петро матад"-ын талбайд 11 өрөм тавиад, 50 гаруй сая доллар зарцуулаад тос гараагүй.

 

-Гарсан хийгээ ашиглах боломжгүй учраас шатаадаг юм байна. Жилд хэр хэмжээний хий гардаг юм бэ?
-Тос хий, устай гардаг. Жилд 11 сая орчим шоометр хий гарч байгаа. Үүний есөн саяыг нь ашигладаг. Хийгээ эрчим хүч болгож ажилчдынхаа байрыг халаахад ашиглаж байна. Дэлхий дээр нефтийг дагаж гарч байгаа байгалийг хийг шатаадаг. Яагаад гэвэл шингэрүүлэх технологи нь маш үнэтэй. Их идэмхий чанартай байдаг учраас төвөгтэй.

 

ТАМСАГ XXI ТАЛБАЙГААС ӨДӨРТ 80 ГАРУЙ ТОНН ТОС ТЭЭВЭРЛЭДЭГ
Бидний дараагийн очсон газар Тамсаг XXI талбай. Энэ газар мөн л "ПетроЧайна Дачин тамсаг" компанийн эзэмшлийнх. Газрын тосны баталгаат нөөц нь 127,509 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 21,018 сая тонн аж. Бүх цооногуудаа шугам хоолойгоор холбох ажлыг эхлүүлээд буйгаа танилцуулсан юм. Өнгөрсөн жилээс тохижуулж хээрийн байруудаа барьсан юм байна. Энэ жил 80 цооног өрөмдөхөөр төлөвлөжээ. Одоогоор гурван цооног өрөмдөөд байгаа аж. Энэ талбайд ажиллуулахаар 2850 хятад ажилчин оруулж ирэхээр болсон байна. Өрмийн мэргэжилтнүүд нъ голдуу хятадууд байдаг тухай хэлж байсан. Биднийг танилцах гэж очсон үеэр ШУТИС-ийн оюутнууд дадлага хийхээр очиж таарсан. Сүүлийн жилүүдэд ШУТИС-ийн оюутнууд тэнд очиж дадлага хийдэг болжээ. Олборлолтоо эхлүүлээд жил болж буй бөгөөд өдөрт 80 гаруй тонн газрын тосыг Тосон-Уул ХГХ талбай руу тээвэрлэдгээ сонирхуулсан. Тус газарт -1000 тоннын багтаамжтай хадгалах байгууламжтай юм байна. Цахилгаан татахаар шонгуудаа босгочихоод байгааг Та-2" талбайн олборлолтын хэлтсийн менежер Г.Мөнхзул ярьж байв. Нийт 130 гаруй монгол ажилчинтай гурван ээлжээр ажилладаг гэдгийг тэрбээр нэмж хэлсэн. Цооногийн тоо нэмэгдэх тусам ажилчдын тоо өснө гэж байлаа. Шатах тослох материалын бааз гэдэг утгаараа энд тамхи татах хориотой. Хүн бүхэнд гар утсаа унтрааж цахилгаан цэнэг үүсэхээс сэргийлэхийг анхааруулж байсан.

 

Газрын тосны үнийг дэлхийн жишгээр хийж буй аж. Хятадын Рашаант цэгт тооцоогоо хийдэг байсан бол өдгөө Тосон-Уулд тооцоогоо хийдэг болгосноо дуулгаж байлаа. "Эрдэнэт"-ээ бид саалийн үнээ гэж нэрлэдэг. Тэгвэл Дорнодын газрын тосны ордууд "Эрдэнэт" үйлдвэрээс дутахааргүй орлого оруулах нөөцтэй аж. Ирээдүйд монголчуудыг тэжээх саалийн үнээ газрын тос болно гэдгийг ч онцолсон. Өнгөрсөн жил газрын тосны орлогоос 190 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлснээ хэлж байсан. Энэ жил ч чамлахааргүй орлого оруулахаар ажиллаж байна. Хэдэн жилийн дараа байгалийн хийг ашиглах асуудал ч яригдаж мэднэ гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.

 

Х.НАРАНХҮҮ: "МОН 93"-ЫГ ЭНЭ ЖИЛ 10 ГАРУЙ МЯНГАН ТОННЫГ ОРУУЛЖ ИРСЭН
Газрын тосны газрын Хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүүгээс "Мон 93" шатахууны талаар тодруулсан юм.
-Тамсагаас олборлож байгаа тосоор "Мон 93" шатахууныг үйлдвэрлэж манайд экспортолж байгаа. "Мон 93" шатахууныг хүмүүс чанар муутай гэж шүүмжилдэг юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Гаргасан тосныхоо үр дүнд бид тодорхой хэмжээний бүтээгдэхүун авч байхаар тохиролцсон. "Ро 93" гэхээр хүмүүс Хятад гэж шүүмжлээд байхаар нь "Мон 93" гэж нэрлэсэн. Манай тосны дээж байгаа учраас ингэж нэрлээд байгаа. Сингапурын бирж дээр арилжаалдаг "Дачин 33" тосны үнээр бид зардаг. Хятадууд борлуулалтынхаа үйлдвэртэй биднийг танилцуулсан. Стандартад нийцүүлж үйлдвэрлэдэг юм билээ.

 

-Хэр хэмжээний "Мон 93" шатахуун оруулж ирээд байгаа вэ?
-2013 онд 60 мянган тонныг авсан. Энэ жил үнийн асуудлаас болоод 10 гаруй мянган тонныг аваад байна. Хятадуудтай үнээ хямдруул гэдэг асуудлыг ярихаар эргүүлээд та нар тосоо хямдруул гэсэн санал тавьдаг. Хятадууд буцаагаад манайд өгөхдөө татвар авдаггүй. Хөнгөлөлттэй өгч байна.

 

-Шатахууны үнийг тогтвортой барих боломж бий юу?
-Бид цагаан сарын өмнө хэдэн төгрөгөөр нэмсэн. Үүнээс хойш үнэ нэмэх тухай яригдаагүй. Хамгийн гол нь доллар хомсдсоноос шалтгаалж байгаа. Сардаа 100 гаруй мянган тонн шатахуун оруулж ирэхэд нэлээд долларын хэрэг гарна биз дээ. Хуулиар дөрвөн төрлийн татвар төлдөг. Автобензин, дизелийн түлшнээс авдаг. Дээр нь НӨАТ авдаг. Гаалийн татварыг бага зэрэг бууруулсан.

 

Тэрбээр ингэж ярилаа. Дорнодын зэлүүд тал сэрж, тэнд ажил буцалж байна. "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн ажилчдын олонх нь Дорнодынхон юм. Нутгийн баялгийг дагаж бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр ажлын байр нэмэгддэг гэсэн таатай мэдээллийг дуулгасан. Матадын уран, Тамсагийн газрын тос, Адуун чулууны уурхай гээд Дорнодынхон баялгаараа бахархаж сууна.

 

 

 

Б.ГАНДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/

БАЯЛГИЙН ДАЛАЙ ДОРНЫН ХЯЗГААР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани