Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй



"Оксфорд бизнес групп” манай улсын эдийн засгийн санхүүжилт болон хөгжлийн талаар мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь сүүлийн гурван жил тасралтгүй судалгаа хийж байгаа аж. Судалгаанд 15 салбарыг хамруулсан байна. Олон улсын валютын сан манай улсын эдийн засгийг 11.6 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлж байлаа. Гэвч томоохон хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан нь эдийн засгийн хүндрэлд нөлөөлөх хүчин зүйл болсон хэмээн тэд үзжээ. Ийнхүү хөрөнгө оруулалт буурсан нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буюу хөрвөх чадварт сөргөөр нөлөөлсөн байна. Эдийн засгийг сэргээхийн тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг олох хэрэгтэй юм. Түүнчлэн улстөрийн тогтвортой байдал ч чухал.

 

БҮХИЙ Л САЛБАРЫГ ДЭМЖИХ ЁСТОЙ

Эдийн засгийн зохистой харьцаа гэдэг нь тогтсон шийдэл байдаггүй. Ерөнхийдөө эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй хэрэгтэй гэдгийг Паулиус Кунчинас хэлсэн юм. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл төдийлөн хөгжөөгүй байгааг ч хэллээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох зарчмаар дэмждэг гэдэг. Тиймээс хөрөнгийн зах зээл дэх мөнгөний урсгалыг нэмэх хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн хүндрэл нь тодорхой хэдэн салбартай холбоотой гэдэг. Тухайлбал, уул уурхайн салбар хүлээлтээс бага үзүүлэлттэй байгаагаас шалтгаалсан. Түүнээс гадна гадаад хүчин зүйл нөлөөлсөн. Түүхий эд бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх үнэ болон Хятадын эдийн засгийн удаашрал ч нөлөөлсөн гэдгийг тэрээр хэлсэн юм.

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд дан ганц зүйлд бус бүхий л салбарт чиглэсэн бодлого баримтлах хэрэгтэйг ч сануулав.

 

ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТЭД ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ЧУХАЛ

Тус байгууллага судалгааны явцад банк болон санхүүгийн зах зээлийг онцолжээ. Энэ нь эдийн засгийн өсөлтийн зүрх хэмээн "Оксфорд бизнес групп”-ийн бүс хариуцсан редактор, Паулиус Кунчинас хэллээ. Эдийн засгийн сэргэлтэд тогтвортой байдал чухал. Банкны салбарын тухайд эдийн засгийн хямралыг давах туршлагатай хэмээн тэд үзсэн байна. 2010, 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 17.5 хувьтай байсан. Үүнд Оюутолгой болон бусад хөрөнгө оруулалттай шууд холбоотой юм. Хэдийгээр өнгөрсөн жил эдийн засаг хүнд байсан ч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 11.3 хувьтай гарсан.

2012 оноос эдийн засгийн өсөлт саарсан ч манай улс олон улсын анхаарлыг татсан хэвээр байсан. 2010 оноос банкны зээлийн хэмжээ 50 хувиар өссөн байдаг. Энэ нь сайн мэдээ хэдий ч аюултай гэлээ. Учир нь манай улсын шингээх чадвараас давсан хэмжээний хөрөнгө байж болохгүй хэмээн эдийн засагчид хэлдэг.

 

БОЛОМЖ ХЭДИЙ Ч ЗАХ ЗЭЭЛТЭЙ НИЙЦЭХГҮЙ

Эрсдлийн удирдлага болон балансыг сайжруулахаар хэрхэн ажиллаж байгаагаас олон зүйл шалтгаална. Мөнгөний зөөлөн бодлогоор хөрвөх чадварыг сайжруулах талаар анхаарч ажиллахыг санал болгож буйгаа судалгааны багийнхан онцолсон. Хас банкны гүйцэтгэх захирал     Д.Бат-Очир "Эдийн засаг хүндэрч байх үед Засгийн газар ухаалаг алхмуудыг хийж чадсан. Ер нь Засгийн газрын татаастай хөтөлбөрийг арилжааны банкаар дамжуулах нь боломж мэт боловч зах зээлийн зарчимтай нийцэхгүй. Учир нь зээлийн шийдвэрийг банк өөрөө гаргадаг байх ёстой” гэв.

 

ВАЛЮТЫН ХАНШ СУЛРАХГҮЙ ГЭВ

Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор валютын ханш чангарсан хэмээн албаныхан хэлдэг. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханш өдгөө 30 орчим хувиар суларсан байна. Энэ нь чанаргүй зээлийн өсөлтөд нөлөөлж байна гэж үздэг. Төвбанк ханшийн эрсдлээс сэргийлэх бүтээгдэхүүн гаргажээ. Тиймээс арилжааны банкууд своп хэлэлцээрээр үүнээс сэргийлж болох нь.

Валютын ханш сулрах эсэх талаар хуралд оролцогсод өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Тэдний үзэж буйгаар энэ жилийг дуустал валютын ханш сулрахгүй гэв. Учир нь гадаадаас орж ирэх валютын урсгал байхгүй байгааг тэд онцоллоо. Эдийн засагт нөлөөлж буй нэг хүчин зүйл нь арилжааны банкны чанаргүй зээл. Энэ талаар Монголбанкнаас ямар арга хэмжээ авч буй талаар тус банкны газрын дарга Д.Ганбат "Эдийн засгийн нөхцөл байдал унаж эхэлсэн. Тиймээс тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ гэдэг зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд үнэ тогтворжуулах хөтөлбөр, банкны төлбөрийн чадвар сайжруулах зэрэг хөтөлбөр боловсруулсан” гэв. Тэрээр мөнгөний бодлогын хүүг чангаруулах эсэх талаар Засгийн газрын байр сууриас хамаарна гэдгийг хэлсэн юм.

 

УУЛ УУРХАЙГ "ШҮТЭХ” ХЭРЭГГҮЙ

Гадны хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхайд анхаарлаа хандуулснаар бусад салбарын боломжийг анзаараагүй хэмээн хуралд оролцогсод онцолж байна. Эдийн засгийн гол өсөлтийг хөнгөн үйлдвэр, хүнс, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээгээр авах боломж бий. Уул уурхай болон түүнийг дагасан гинжин хэлхээсэнд найдаж болохгүй гэдгийг судлаачид хэлж байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах шилжилтийн үе энэ онд тохиож буйг Оксфорд бизнес группийн бүсийн ахлах редактор хэлсэн юм. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Эдийн засаг банкнаас олгож байгаа зээлээр өсч байгааг судалгааныхан дурдсан. Мөн үл хөдлөх хөрөнгө болон, хэрэглээтэй холбоотой хөрөнгө оруулалт хийгдэж байгаа аж. Тиймээс уул уурхайн салбарт дэвшилттэй тал гарч ирнэ гэж найдаж байгаагаа тэд хэлсэн. Түүнчлэн Оюутолгойтой холбоотой асуудал ирэх сард шийдэгдэх болов уу гэсэн найдаж буйгаа тэрээр илэрхийлэв.

Д.ОЮУНЧИМЭГ

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани