Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ямар ч бизнес эрхэлдэг бай орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл ...

Ямар ч бизнес эрхэлдэг бай орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл ...Бизнесээ амжилттай эрхэлж яваа хүмүүс болон өөрийн шургуу хөдөлмөр, ухаан, авьяас чадлаараа баяжсан хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага, алдаа оноон дээр үндэслэн эдийн засагчид орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд дараах ерөнхий зөвлөмжийг гаргасан байдаг. Үүнд:

1. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулийг өөрийн давуу тал болгон ашиглах. Аль ч зах зээлд аливаа бараа, үйлчилгээ элбэг дэлбэг буюу нийлүүлэлт их байвал түүний үнэ хямдарч эсрэгээрээ ховор хомс бараа, үйлчилгээний үнэ өндөр байдаг. Бараа, үйлчилгээний хангамж, нийлүүлэлт ихсэх, багасах, түүний үнэ өсөх, буурахад маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Харамсалтай нь, бид амьдралдаа ялангуяа ажил, хөдөлмөр эрхлэхдээ зах зээлийн энэхүү эрэлт, нийлүүлэлтийн хуулийг тэр бүр ашигладаггүй. Жишээ нь, эргэн тойрондоо байгаа олон хүмүүсийн хийж байгаа зүйлтэй адилхан бизнес эрхлэх сонирхолтой байгаа бол ахиухан мөнгө олох, орлогоо нэмэгдүүлэх зорилго тань улам л хүндэрнэ. Нөгөө талаас, ихэнх хүмүүсийн эрхлэхийг хүсдэггүй ажил, үйлчилгээг Та хийвэл ахиухан мөнгө олох боломж гарч болох юм. Үүнээс гадна Танд ямар нэг зүйл хийх онцгой авъяас байгаа бол түүнийгээ хөгжүүлж, ажил хэрэг болгон орлогоо нэмэгдүүлж болно. Яагаад гэвэл тэрхүү бүтээгдэхүүн болон үйлчилгээ ховор бөгөөд нийлүүлэлт нь бага учир зах зээл дээр тухайн зүйлийн эрэлт болон үнэ нь өндөр байдаг.

2. Өнгөрч байгаа цаг минут бүр мөнгө гэдгийг сайтар ойлгох. Цаг, хугацааг үр бүтээлтэй ашиглах нь мөнгө олох ур чадварын үндэс гэж хэлж болно. Ямар ажил хийдэг, хэн бэ гэдгээсээ үл хамааран ихэнх цагаа ямар зүйлд зарцуулж байгаагаа үргэлж бодож, хянаж байх нь чухал. "Би юу хийхэд илүү мөнгө олж байна, ямар зүйлд цагаа дэмий үрж байна” хэмээн өөрөөсөө үргэлж асуу. Ердөө л ахиу орлого олж байгаа зүйлдээ илүү их цаг зарцуулж, дэмий өнгөрүүлж буй цагаа багасгавал Та орлогоо нэмэгдүүлнэ гэсэн энгийн зарчим баримталж сурах хэрэгтэй. Цаг хугацаа хязгаартай гэдгийг үргэлж санаж байгаарай.

3. Өөрийн үнэлэмж, үнэ цэнээ дээшлүүлэх. Та эрэлт хэрэгцээтэй ховор бараа үйлдвэрлэдэг, эсхүл чухал үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ихээхэн ур чадвар шаардсан ажил хийдэг бол бусдаас илүү орлого олдог байх учиртай. Харамсалтай нь ихэнх хүмүүс тэрхүү ховор ур чадвараа үнэлж мэддэггүй, эсвэл бусдад илэрхийлж чаддагүйгээс илүү их орлого олох боломжоо алддаг. Ийм тохиолдолд Та ямар нэг компанид ажилладаг бол цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардах хэрэгтэй. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол бараа, үйлчилгээнийхээ үнийг зохих түвшинд хүртэл нэмэгдүүлж болохгүй нь юу билээ.

4. Хянуур, хашир байх. Аливаа бизнес хийхдээ аль болох олон удаа тунгаан бодож, буруу зүйл хийх, алдаа гарч болзошгүй зүйлийг урьдчилан тооцоолохыг хичээх хэрэгтэй. Аз болон тохиолдлын зүйлд бүү найд. Ямар ч үед эрсдэл гарч болохыг тооцоолж, түүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээ нь, бизнес төлөвлөгөө боловсруулахдаа бизнес хийхэд гарах бүх зардлаа тооцож үз. Түүн дээрээ урьдчилж тооцоогүй, гарч магадгүй гэнэтийн зардлыг төлөвлөж оруулах хэрэгтэй.

5. Хөрөнгө, орлого хоёрыг ялгах нь чухал. Саятнуудын туршлагаас үзвэл тэдний ихэнх нь даруухан амьдардаг байна. Тэд том компаний захирал, эсвэл барууны хөгжсөн орны орлого ихтэй мэргэжилтэн буюу эмч, хуульчид шиг хувийн том байшин, үнэтэй тансаг машин худалдаж авдаггүй. Харин хэрэглээнээс илүү гарсан орлогоо ирээдүйд ашиг авчрах бизнест л хөрөнгө оруулдаг. Өөрөөр хэлбэл, эргээд ихээхэн урсгал зардал шаарддаг том байшин, эсвэл бензин их хэрэглэдэг тансаг машин худалдан авахаас татгалздаг. Эндээс харахад их орлоготой л бол их баялаг, хөрөнгө эзэмшинэ гэсэн үг биш юм. Тодорхой хугацаанд их ашиг олоод түүнийгээ үр ашиггүй зарчихалгүй ирээдүйд орлого олох зүйлд хөрөнгө оруулах нь эргээд орлогыг тань нэмэгдүүлэх эх сурвалж болно гэдгийг анхаараарай.

Ашигласан сурвалж: ”Санхүүгийн хөтөч’ номноос
Ямар ч бизнес эрхэлдэг бай орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани