Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

П.Сүхбаатар: Монголбанк 15 тонн алт худалдан авснаар валютын нөөц 600 сая доллараар нэмэгдэнэ

Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.СҮХБААТАРТАЙ ярилцлаа.

-Оны эхний долоон сарын байдлаар Төв банкинд 4.1 тонн   алт   тушаасан   бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт гэж тодотгон ярьж байгаа. Энэ нь хэчнээн компанийн тушаасан алт юм бэ?

-Оны эхний нэгдүгээр сараас долдугаар сарын 29 хүртэл Монголбанк 5.2 тонн алт худалдан авсан байна. Энэ нь 50 гаруй иргэн, 80 аж ахуйн нэгжээс авсан алт. Иргэдээс 2-10 кг орчим, аж ахуйн нэгж байгууллагаас 5-20 кг-аар тушааж байна. Алт тушаалт өнгөрсөн жилтэй харьцуулахад эрс өссөн. Энэ нь өнгөрсөн онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой. Алтны татварыг бууруулж, хөнгөлөлт үзүүлснээр алт тушаалт сүүлийн таван жилд байгаагүйгээр нэмэгдэж байна. Мөн Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэхийн хэрээр хил гаалиар хулгайгаар гаргадаг урсгал эрс багассан. Одоогоор тушаасан байгаа 5.2 тонн алт нь өнгөрсөн оны биелэлтийн 85 хувийг хангасан гэсэн үг. Цаашид нэмэгдэнэ. Учир нь, алт тушаах улирал нь арай эхлээгүй байна. Өөрөөр хэлбэл, алт олборлогч аж ахуйн нэгжүүд 6-8 дугаар сард хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, 9-11 дүгээр сард олборлох, борлуулах ажил ид өрнөдөг. Тиймээс оны эцэст 13-15 тонн алт худалдан авна гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлсэн.

-Ер нь Монголбанк худалдан авсан алтаа хэрхэн борлуулж, ямар байдлаар эргэлтэд оруулдаг талаар нарийн мэдээлэл хэлж болох уу?

-Монголбанк худалдан авах гэж байгаа алтны сорьцыг эхлээд тогтоодог. 9999 гэсэн сорьцтой алтыг авдаг. Учир нь олон улсын алт цэвэршүүлдэг компаниар худалдан авсан алтаа цэвэршүүлдэг. Мөнгө, төмөр, цайрын бага зэрэг хольц байдаг бөгөөд үүнийг цэвэршүүлж Лондоны бирж дээр зарж борлуулдаг.

-Өнгөрсөн жил худалдан авсан долоон тонн алтаа бүгдийг нь эргэлтэд оруулж борлуулсан уу. Үлдэгдэл нөөц байгаа юу?

-Бүгдийг нь цэвэршүүлж, борлуулсан ам.доллараа валютын нөөцөд ашигласан.

-Одоо худалдан авсан 5.2 тонн алтаа ам.долларт шилжүүлбэл хэд болох вэ?

-Монголбанкны худалдан аваад буй 5.2 тонн алт нь 167 унци гэсэн үг л дээ. Нэг унци алт дунджаар 1303 ам.доллар гэж тооцоход, 210 гаруй сая ам.долларын нөөцийг бүрдүүлсэн байна гэсэн үг. Сүүлийн үед алтны ханш өсөх магадлал өндөр байгаа бөгөөд ханш өсөх тусам алт тушаалт нэмэгддэг. Зарим иргэн аж ахуйн нэгж ханш өсөхийг хүлээгээд алтаа хадгалж байдаг л даа.

-Тэгэхээр оны эцэст төлөвлөсөн 15 тонн алтаа худалдан авбал энэ нь 600 гаруй сая ам.доллартай тэнцэнэ гэсэн үг үү?

-Тийм

-Алтны чиглэлээр 300 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг. Гэхдээ эдгээрээс 80 орчим нь Монголбанкинд алтаа тушааж байгаа юм байна. Үлдсэн нь шууд экспортолж байгаа юм уу?

-Ашигт малтмалын газраас зөвшөөрөл авч ажиллаж байгаа 300 гаруй компани алтны чиглэлээр олборлолт хайгуул хийдэг гэсэн тоо бий. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 190 орчим компани байна гэдэг. Тэдгээрээс 50 хувь  нь өнөөдрийн  байдлаар Монголбанкинд алтаа тушааж байна. Энэ тоо ирэх намраас нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Учир нь хөрс хуулалтаа эхэлж, ид ажиллаж буй нэлээд хэдэн компани бий. Тэдгээр компани оны эцсээр алтаа тушааж эхлэх байх. Оны эцэст гэхэд Монголбанкинд алтаа тушаах аж ахуйн нэгж 200 гардаг л даа. Алтаа шууд экспортолж байгаа цөөн л аж ахуйн нэгж бий. Харин 68 хувийн татвар, Урт нэртэй хууль хэрэгжиж байхад нэлээд хэдэн компани үйл ажиллагаагаа зогсоосон байдаг юм байна лээ. Эдгээр компани хэвийн ажиллаж эхэлбэл мөн л алт тушаалт нэмэгдэнэ.

-Төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаа энэ үед Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ам.доллар хомсдож, эрэлт нийлүүлэлт багассанаас болж төгрөгийн ханш суларч, ам.доллар чангарч байна. Энэ хэрээр гадаад валютын нөөц багасч байгаа. Гэхдээ валютын нөөцөө боломжит төвшинд байлгахад алт тушаалт нөлөөлнө. Алтаа заавал ам.доллар болгож валютын нөөцөд оруулахгүйгээр алтаар нь нөөцөө бүрдүүлж болно. Алтаа 9999 гэсэн дөрвөн сорьцтой  болгоод  эргээд  Төв банкинд алт хэлбэрээр нь байршуулж, гадаад валютын нөөцөд тооцож болно.

-Олон улсын зэрэглэл тогтоох байгууллагууд Монголбанкны валютын нөөц эрчимтэй багасч байгаа учир зээл олгоход эрсдэлтэй орны тоонд багтааж, зээлжих зэрэглэлийг бууруулсан. Валютын нөөцөд нь худалдан авсан алтны хэмжээ багтаж байгаа юм болов уу?

-Монголбанкинд 1.6 тэрбум ам.долларын нөөц бий. Үүний дээр 5.2 тонн алт буюу 210 гаруй сая ам.доллар нэмэгдэнэ. Худалдан авсан алтаа борлуулаагүй учраас ам.доллар гэсэн үг шүү дээ.

-Тэгэхээр Монголбанк нийт 1.8 тэрбумын гадаад вапютын нөөцтэй гэж ойлгож болох уу?

-Болно. Ер нь ийм хэмжээний нөөцтэй байхад дансандаа юу ч үгүй болсон гэж хэлж чадахгүй. Богино хугацаанд 5.2 тонн алт худалдан авснаар нөөц нэмэгдсэн гэж ойлгох хэрэгтэй. Ер нь өнгөрсөн жилээс л алт тушаалт нэмэгдэж эхэлсэн. Тэрнээс өмнөх жилүүдэд 68 хувийн татвар, роялтийн татвар авч байхад алт тушаалтын эрч багассан шүү дээ. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, тэр хэрээр гадаад валютын нөөц өсч байсан. Харин одоо гадаадын    хөрөнгө    оруулалт буурч, валютын нөөц багасч байна. Гэхдээ энэ үед алт тушаалт нэмэгдсэнээр нөөц эргээд хэвийн төвшинд хүрэх боломжтой.

-Долдугаар сарын статистик мэдээллээр 2.5 тонн алт экспортолсон гэсэн дүн байна. Энэ нь Монголбанкид тушаахгүйгээр шууд экспортолсон хэмжээ юу?

-Тийм. Монголбанкаар дамжаагүй шууд хилээр гаргасан хэмжээ. Цөөн хэдэн компани л Хятад руу шууд экспортолж байгаа. Мөн Оюутолгой компани зэсийн баяжмалтайгаа хамт алтаа биет хэмжээгээр нь экспортолж байгаа.

-Оюутолгой дангаараа 5.4 тонн алт эскпортолсон тухай мэдээлэл бий. Ер нь Оюутолгойн алтыг дотооддоо худалдан авах боломж байхгүй юу?

-Дотооддоо алтыг нь ялгаруулж тушаах боломж байгаал даа. Гэхдээ Оюутолгойн асуудал нь тусгай гэрээтэй. Дотоодод алтаа тушаах хугацаа нь гэрээгээрээ болоогүй байгаа. Мэдээж дотооддоо тушааж эхэлбэл, алт тушаалт маш их хэмжээгээр нэмэгдэх нь ойлгомжтой. Бид Оюутолгойн алтыг тооцохгүйгээр жилийн эцэст 15 тонн алтыг аж ахуйн нэгжүүд тушаана  гэж тооцож байгаа юм. Хэрвээ Оюутолгой алтаа тушаавал 30-40 тонн хангалттай хүрнэ л дээ.

-30-40 тонн алт ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллартой тэнцэх нь. Энэ нь гадаад валютын нөөцийг хангалттай нэмэгдүүлэх хэмжээ биз дээ?

-Тиймээ. Валютын нөөцөө цэвэр алтныхаа хэмжээгээр бүрдүүлж болно гэсэн үг. Заавал ам.доллар гэхгүйгээр Монголбанкин дахь алт нь гадаад валютын нөөц.

-"Бороо гоулд" тэргүүтэй компаниуд алтаа шууд экспортолж байгаа юу?

-"Бороо гоулд" компанийн Тогтвортой байдлын гэрээ нь дуусч, шууд экспортлохоо больсон. Одоо Төв банкинд алтаа тушааж байгаа. Ер нь томоохон алт олборлогчид Төв банкинд алтаа тушааж байна.

-Алт тушаалт нэмэгдсээр байвал ханшийн өсөлт саарах уу?

-Мэдээж саарна. Алт тушаалт нэмэгдэнэ гэдэг нь ам.долларын нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Хэрэгцээтэй ам.доллараа хангаж өгөх боломж нээгдвэл ханш суларна.

-Монголбанкны алтны нөөц өссөөр байвал цаашид алтаа барьцаалж гадаад зах зээлээс бонд босгох, хөрөнгө оруулалт татах боломжтой гэж ярьдаг. Ер нь ийм боломж бий юу?

-Алт тушаалт нэмэгдээд байвал болохгүй зүйл байхгүй. Алтны нөөц ихтэй орнууд Төв банкин дахь алтаа барьцаалж гадаад зах зээлээс хөрөнгө босгодог.

-Манай алт олборлогч аж ахуйн нэгжүүд жилд хичнээн тонн алт тушаах боломжтой байдаг юм бол. Судалсан уу?

-Дотоодын аж ахуйн нэгжүүд жилд 20-40 тонн алт тушаах боломжтой гэж судалгаа бий.

-Бичил уурхайчид алтаа тушааж байна уу. Ер нь бичил уурхайчидтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Бичил уурхайчидтай уулзаж, ярилцсан. Монголбанкиндаа тушаах нь зөв юм байна гэдэг байр суурийг ч дэмжиж ажиллана гэдгээ бичил уурхайчдын холбооныхон мэдэгдсэн. Энэ ч үүднээс бичил уурхай эрхлэгчид алтаа тушааж эхэлсэн байгаа.

 

 Э.Мөнхцэцэг

 

"Үндэсний шуудан"

П.Сүхбаатар: Монголбанк 15 тонн алт худалдан авснаар валютын нөөц 600 сая доллараар нэмэгдэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани