Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгааг нь хийж нөөцийн хэмжээг нь тогтоосон бүсийн болон орон нутгийн, цаашлаад улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах ордуудыг Стратегийн хэмээн нэрийдэж байгаа юм. Стратегийн ордуудыг УИХ-аас тогтоол гаргаж, нэг болон хоёрдугаар эсвэл гуравдугаар ээлжийнх хэмээн зааглан хувааж, эзэмших, ашиглах тал дээр нь төрөөс бодлого гаргасан байдаг.

Гэвч Стратегийн ордууд цөөн хэд нь төрийн оролцоотой буюу ард иргэдийн оролцоотой ашиглагдаж, үлдсэн хэсэг нь бусдын гараар орж, тэр дундаа 80 гаруй хувь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудын мэдэлд лиценз нэрээр дамжин худалдагдсан байдаг билээ.

Эдгээр ордуудыг бид цувралаар танилцуулж, хэн гэгч эзэмшдэг, ямар ач холбогдолтой орд болохыг нь нийтэлж байгаа. Энэ удаа 27 дугаар тогтоолоор хоёрдугаар ээлжийн стратегийн ордод багтсан ч хувьцаат компани хэлбэрээр ашиглагдаж байгаа Хөвсгөл аймгийн нутаг дахь Могойн голын нүүрсний ордыг онцлохоор шийдэв.

Могойн голын нүүрсний орд

Могойн голын чулуун нүүрсний орд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт Мөрөн хотоос баруун зүгт 223 км зайтай оршдог. Ордыг Хөвсгөл аймгийн геологи хайгуулын анги 1967-1978 онд Улаанбаатрын геологийн экспедицийн IX анги нарийвчилсан хайгуулаар 15508.6 мянган тонн нүүрсний нөөцтэй хэмээн тооцож, ОХУ-ын стандартаар "Ж” маркад хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Могойн голын ордын нөөцийг нарийвчлан тооцсоноор танилцуулбал, A+B-1,16 сая тонн, С1-2,89 сая тонн, А+В+С1-4,06 сая  тонн. Энэ нь үйлдвэрлэлийн аргаар ашиглах боломжтой бодитой нөөц юм. Цаашид хайгуулыг үргэлжлүүлэн хийж, нөөц батлах шаардлагатай таамаг нөөцийг С2-11,44 сая тонн гэж тог тоож байжээ. Хожим нь 1992 онд уг орд газарт дахин хайгуул судалгааны ажил хийгдэж, Могойн голын ордын зүүн талын үргэлжлэл дээр үеийн суналын дагуу нүүрсний нөөц байгааг тогтоосон байдаг аж. Ийнхүү Могойн голын ордыг 1971 онд ашиглалтанд оруулж, орон нутгийн чанартай уурхайг байгуулсан байдаг юм.

Уурхай орды үндсэн талбайд 66 мянган га газрыг эзэлдэг бөгөөд тухайн үед дундаж ашиглалтын насыг 30 жилээр тооцож байжээ. Хөвсгөл аймгаас гадна Могойн голын ордоос Завхан аймгийн нүүрсний хэрэгцээг бүхлээр нь хангах тооцооллыг хийсэн байдаг. Орон нутгийн 51 хувийн өмчтэй Могойн голын уурхай нь одоо хүчин чадлынхаа 10-хан хувийг ашиглан улирлын чанартай ажилладаг байна. Жилдээ 10 гаруй мянган тонн нүүрс борлуулдаг аж. "Могойн гол” компани нь 89,73 га газрыг хамарсан МҮ-000384 тоот ашиглалтын лицензтэй. Мөн 85,21 га газрыг хамарсан ХҮ-013841 хайгуулын лицензтэй бөгөөд 2009 оны эхний байдлаар ашиглалтанд бэлдсэн нөөц хоёр сая 207,9 мянган тонн, таамаг нөөц нь 11 сая 441,6 мянган тонн гэсэн үзүүлэлт гарчээ. Ордыг түшиглэн 60 мгвт-ын хүчин чадалтай дулааны станцыг Хятадын хөрөнгө оруулалттай "Шинэ Азиа Майнинг” групп байгуулахаар болж, барилгын ажлаа эхлүүлээд байгаа гэнэ. Тус компани ДЦС-ыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөр хэрэгжүүлэхээр 2011 онд Төрийн өмчийн хороотой Концессын гэрээ байгуулан шаардлагатай зөвшөөрлүүдээ авчээ.

Монголын "моод” Могойн голыг тойроогүй

Монголд уул уурхайн салбарт тархсан нэгэн түгээмэл "моод” бий. Тэр нь хэн нэгэн эрх мэдэлтэй хүн нэг томоохон ордыг олон хэсэг болгон лиценз хэлбэрээр аваад жижиг олон компаниудад зарж суудаг, бүх насныхаа хэрэгцээний мөнгө хөрөнгийг нөөцлж авдаг жишиг тогтоогоод удаж байгаа. Тэр дундаа нүүрсний ордыг хэсэгчлэн хувааж лиценз олгосон явдал Монголоор дүүрэн бий. Энэхүү зөрчилтэй давхцлууд стратегийн ордод нэр дэвшсэн 39 доторхи нүүрсний ордууд дээр түгээмэл харагддаг билээ. Энэ жишиг Могойн голын ордыг ч тойрсонгүй. Социализмын үед тогтоосон нөөцтэй хэсгийг тойроод олгосон лицензийн талбай дээр их хэмжээний нөөцтэй ордууд ирж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тэгэхээр Могойн гол 30 жил ч биш түүнээс олон жил амьдрах чадвартай орд гэсэн үг.

Могойн голд лиценз эзэмшиж байгаа компаниудаас ганцхан жишээ дурдахад, Австралийн бирж дээр бүртгэлтэй "Аспайр Майнинг” компани юм. Тус компани ордод "Овоот” нэртэй төсөл хэрэгжүүлэх замаар эзэмшиж байгаа. Австралийн бирж дээр ASX:AKM кодоор үнэт цаасаа арилжаалж буй энэ компанийн мэдэлд Монгол дахь эзэмшлийн 11 лиценз байдгийн хамгийн том нь Овоот төсөл. Ганцаараа үр дүнгээ харуулж байгаа гэж харж болно. Овоот нь Мөрөнгөөс баруун тийш 160 км-т орших бөгөөд 500 гаруй км талбайг хамарсан гурван лицензтэй. Төслийн хамрагдсан газрын нэг хэсэгт JORC стандартаар тогтоосон 330.7 сая тонн коксжих нүүрсний нөөцийг тодорхойлсон бөгөөд үүний 275.7 нь баттай болон бодитой ангилалд багтаж байгаа. Түүний 75 орчим хувь нь 250 метрийн гүнээс дээш оршдог тул том хэмжээний ил уурхай ажиллуулах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаас авчээ.

Өдгөө энэ ордыг ашиглалтад бэлдэж байна. Могойн голын нүүрсний сав газрын Овоотын орд гэж нэрлээд байгаа энэ газарт улсын төсвөөр хайгуул хийсэн хэсэг бий гэх бөгөөд хайгуул хийсэн хэсгээ орон нутгийн өмчит Могойн голын уурхайд авах ёстой гэсэн байр суурийг "Могойн гол” орон нутгийн өмчит компанийнхан илэрхийлсээр ирсэн ч үүнийг шийдэх ямар нэгэн гарц одоогоор гараагүй л байна.

Могойн голын маапаан хэрхэн үргэлжлэв

Могойн голд хууль бусаар, хууль зөрчин лиценз давхардуулан олгосон асуудлуудад одоогоор Монголын төрөөс ямар нэгэн хариулт өгөөгүй байдаг. Хөвсгөлчүүд энэ асуудлыг шийдүүлэхээр төрд долоон асуулга тавьсан байдаг. Эдгээрийг дурдвал:

1.    Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн Могойн гол нүүрсний ордын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан. Энэ асуудлын шийдвэрлэлтийн явц байдлын талаар

2.    Могойн голын нүүрсний уурхайг түшиглэсэн цахилгаан станц баригдах нь улсын хэмжээнд төдийгүй бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх ач холбогдолтой юм. Гэтэл үүнийг мэдсээр байж энэ уурхайн талбайг тойруулан "Хургатай хайрхан” гэх компанид 9350 га газрыг давхардуулан олгосон нь ямар учиртай болох, талбайн хилийн маргаан байсан эсэх, хэрэв байсан бол хэрхэн шийдвэрлэсэн

3.    Ашигт малтмалын ордын нэрийг өөрчлх асуудлыг ямар хууль тогтоомжийн хүрээнд хаана шийдвэрлэдэг, түүнд тавих бүртгэл, хяналт байдаг эсэх

4.    "Хургатай хайрхан” гэх ХХК хэдэн лиценз эзэмшдэг, хэдэн оноос хайгуулын үйл ажиллагаагаа явуулсан, өнгөрсөн жилийн үйлдвэрлэлтийн үндсэн үзүүлэлт, ажиллагсдын тоо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлтэй холбоотой ямар гэрээ хэлцэл байдаг, өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, өргөтгөл, шинэтгэлийн талаар хийгдэж байгаа ажил

5.    Ашигт малтмалын газраас өгсөн мэдээллээр "Хургатай хайрхан” ХХК нь Овоотын ордын лиценз эзэмшдг. Гэтэл Австралийн "Aspire Mining” гэдэг компани энэ ордоор хувьцаа гаргаж, Хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож эхэлсэн. Өнөөдөр Овоотын ордын лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болох

6.    Могойн голын нүүрсний уурхайн ашиглалтын талбайн өнөөгийн нөхцөл байдал, түүнийг нэмэгдүүлэх талаар хийгдсэн судалгаа, тооцоо байгаа эсэх, ямар арга замаар хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар

7.    Хөдөө орон нутгийн эрчим хүчний шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийх талаар төрөөс тодорхой төлөвлөсөн ажлуудын хэрэгжилийн байдал зэрэг юм.

Эдгээр асуудлын цаана хэн байгаа, стратегийн томоохон орд яагаад гадныхны гарт ийнхүү төсөл нэрийн дор орох болов гэсэн асуудалд Хөвсгөлчүүд болоод орон нутгийн өмчит "Могойн гол” компани хариулт авахыг хүсэж байгаа юм. Их хурал дээр хүртэл энэ талаар хэд хэдэн удаа асуудал орж байсан ч одоогоор түр намжаад байгаа билээ. Тус ордыг түшиглэн Дулааны станц барилаа гэхэд богино хугацаанд Монголын тал шилжүүлэн авах, бололцоотой бол худалдаж авах, эрчим хүчний үнийг дэлхийн дундаж хэмжээнд мөрдөнө гэсэн асуудлуудыг дахин харж үзэхээр болжээ. Хэрвээ бид үүнийг хийж чадвал 39 ордоос ядаж нэгийг нь ч гэсэн өөрсдийн болгож үлдэх боломж монголчуудад бий. Хэдийгээр 39 ордын 20 орчим хувийг дотоодын компаниуд эзэмшиж байгаа ч хөрөнгө оруулалтын хувьд ихэвчлэн гадныхан байгаа.

Харин гадны компаниуд олон улсад Монгол ордын нэрээр хөрөнгө босгож буйн нэг жишээ нь Могойн гол гэдгийг мартаж болохгүй юм.

Б.Мөсөн
 
agshin.mn
Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани