Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Золжаргалыг огцруулъя

"Монголбанкны үндсэн зорилго бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн заалт Төв банкны тухай хуулинд бий.  Тэгвэл өнөөдөр Монгол Улсын төв банк үндсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг эдийн засгийн цөөхөн хэдэн үзүүлэлт дээр дүгнэлт хийгээд үзье. Өнгөрсөн мягмар гаригт Үндсэний статистикийн газраас хэвлэлийн бага хурал хийлгэж, долдугаар сарын байдлаар төгрөгийн ханш 25 хувиар суларсныг дуулгав. Үндэсний мөнгөн тэмдэгтийн уналт 25 хувиар суларна гэдэг эдийн засагт том дарамт учруулах гол хэрэгсэл  нь болж байдаг нь худлаа биш. Тэгвэл өнөөдөр арилжааны банкуудаар зарж байгаа долларын ханш 1899 төгрөгтэй тэнцлээ. Хоногийн дотор долларын ханш 3-7 төгрөгөөр өсч, энэ нь инфляцийг 15.4 хувьтай гарах  гол шалтгаан  нь болжээ. Төв банк нь төгрөгийн ханшийн унагаж, үнэгүйдүүлж, цаас болгон хувиргаад байхаар ингэхээс ч өөр яах билээ.  Гол нь инфляцийн өсөлтийг дагаад ажилгүйдэл, ядуурал нэмэгддэг эдийн засгийн шууд хамаарал байдаг.

Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уналт эдийн засаг дахь бүхий л салбаруудад асар ихээр сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, доллар 1300 төгрөг байх үед банкинд 10 сая төгрөг хадгалуулсан хүн төгрөгийн ханшийн уналтад  зургаан сая төгрөгөөр "шатах” жишээтэй. Цаашлаад цалин, тэтгэвэр, тэтгэмж  бүхэнд ханшийн уналт сөргөөр нөлөөлдөг бичигдээгүй хууль бий.

Долларын хурдыг тогтворжуулж,  инфляцийн инерцийг бууруулахын тулд  өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Монголбанкны Мөнгөний зөвлөл хуралдаж бодлогын хүүгээ 1,5 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэсэн нь  үндэсний мөнгөн тэмдэгтийн уналтыг тогтворжуулах олигтойхон арга хэмжээ болж чадсангүй.  Чадах ч үгүй гэдгийг эдийн засагчид шүүмжлэх болсон билээ.

Эдийн засагт хэрэгжүүлдэг мөнгөний бодлого нь ажлын байр бий болгож, шууд хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлийг сэргээх үүрэгтэй биш хэмээн Монголбанкныхан тайлбарладаг. Гэхдээ төв банкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлого  үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх, суурь нөхцөлийг бүрдүүлэгч анхдагч хүчин зүйл буюу эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг нь болж байдаг.  Энэ талаас нь харвал Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа бодлого учир дутагдалтай, төгрөгийн ханшийг тогтвортой барих төв банкныхан  ажлаа хангалтгүй хийж байна хэмээн дүгнэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй биз. Үнэндээ энэ асуултад иргэдээс хариулт авбал олонх нь "төв банк хангалтгүй ажиллаж байна” гэх  биз. Цалин, тэтгэврийнхээ тэн хагасыг доллар, инфляци хоёр "идүүлж” байгаа иргэд л илүү бодитой зүйлийг хэлэх нь мэдээж.

Бодлогын хүүг  нэмсэнээр долларын хурдыг хязгаарлах бус эсрэгээрээ эрчимжүүлэх эрсдэл өндөр. Учир нь бодлогын хүү нь арилжааны банкуудын зээлийн хүүд нөлөөлж, үйлдвэрлэлийн зээл хумигдах сөрөг тал бий.  Чухамдаа төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бодлогын хүүгээ нэмсэн Монголбанкны Мөнгөний зөвлөлийн шийдвэрт  ажил олгоч, бизнес эрхлэгчид ч таагүй хандах болсныг дуулгахад гэмгүй юм.

Монголбанкны ерөнхийлөгч нэг бус удаа долларын ханшийг тогтворжуулна гэдгээ амалсан.  Төв банкны ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоныхоо дараа  долларын ханшийг 1300 төгрөгт барина  хэмээн амалж байсан  нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ. Худлаа гэвэл хуучин сонин хэвлэлийг эргүүлээд харчихаж болно. Түүнчлэн инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн төв банкны ерөнхийлөгчийн амлалт Мөнгөний бодлогод нь тов тодохой тусгагдсан бий.  Харамсалтай нь, улс орны эдийн засагт үүсээд байгаа хурцадмал байдлаас харахад Монголбанкны ерөнхийлөгчийн гоё амлалтууд, төв  талаар болж, төв банкны үндсэн зорилт, зорилго нь алдагдсан гэдэг нь захын хүнд ойлгогдохоор байна.

Өнгөрсөн жил Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр төв банк гурван их наяд төгрөгийг зах зээлд гаргасан нь төгрөгийн ханшийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн.  Үйлдвэрлэлийн гэхээсээ илүү хэрэглээний зээлийг дэмжсэн төв банкны бодлого  төгрөгийг цаас болгон хувиргаж,  тэд  өнөөдөр тэнгэр ширтэхээс өөр арга замгүй болсон нь хатуу боловч үнэн зүйл. Долоо хоног бүр интервенц хийгээд ч долларын ханшийг доошлуулах нь бүү хэл тогтворжуулж чадахгүй байгаа биз дээ. Одоо тэгээд жилээс жилд дундарсаар байгаа гадаад валютынхаа нөөцийг гөвөлтэй нь биш, бүгдээрээ хямраад, халаглаад суухаас өөр яая гэхэв.

Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орж, валютын ханш өссөн нь Монголбанкны буруу хэмээн УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс УИХ-ын даргад хандаж,  Н.Золжаргалыг огцруулах асуудлыг тавьсан.  Тэд "Монголбанк мөнгөний бодлогоо буруу явуулсан, мөнгөний бодлого алдагдсанаас эдийн засгийн өнөөгийн хямралт байдалд хүрлээ. Мөнгөний нийлүүлэлтээр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой атал барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж, хамаг валютаа гадагшлуулсан. Барилга импортын хамаарал ихтэй. Эдийн засгаа тэлэх бодлого нь зөв ч арга нь буруу байв. Импортыг дэмжих салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Тиймээс УИХ өөрийн томилсон Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой" хэмээн үзэж байгааг хэвлэлээр мэдэгдэж байв. Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан энэ асуудлыг харамсалтай нь, УИХ-ын дарга нам дараад өнгөрсөн билээ. Бие даагчид тавьсан асуудлынхаа хойноос хөөцөлдөхгүй  тэгсхийгээд орхисон. Тэгвэл зорилгоо биелүүлж чадаагүй  Н.Золжаргалыг огцруулах  асуудлыг дахин хөндвөл яасан юм бэ. Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр дархалчихаагүй л бол шүү дээ.

Н.Мөнгөн
http://www.24tsag.mn/content/61745.shtml
Н.Золжаргалыг огцруулъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани