Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Багануурын уурхай хожсон уу, хохирсон уу?

Багануурын уурхай хожсон уу, хохирсон уу?

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-ын захиалгаар хорив. Шалтгаан нь "Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн. Гэхдээ энэ нь шүүхээр тогтоогдоод,  нотлогдоод батлагдчихсан юм байхгүй гэх. Тиймээс бид "Нүүрс” хөтөлбөрийн талаар цуглуулсан баримтаа хүргэж байна.

2012 оноос эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжиж эхэлсэн "Нүүрс” хөтөлбөрийн улмаас Багануурын уурхай хожсон уу, хохирсон уу. Баримт сөхье.  Тус уурхай 2012 онд гурван сая 500 мянган тонн нүүрс олборлож байсан бол 2013 онд 3 сая 860 мянган тонн нүүрс олборлож борлуулжээ. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Багануурын уурхай нэг тонн нүүрсээ цахилгаан станцуудад 20500 төгрөгөөр үнэлэн нийлүүлдэг байв. Харин эцсийн хэрэглэгчдэд зарах зорилготой шигшиж ангилаагүй технологийн дамжлагын нэг тонн нүүрсний үнэ 25000 төгрөгийн ханштай байжээ. Энэ үнэ ханшийг Багануур хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ тогтоосон байдаг. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжихээр болоход Багануур хувьцаат компанийн удирдлагууд энэ хөтөлбөрт зориулан технологийн дамжлагын нэг тонн нүүрсээ 20500 төгрөгөөр буюу станцуудад өгдөг үнээрээ зарах санал тавьсан аж. Харин Засгийн газар "Багануур ХК-г ашигтай ажиллах ёстой” гэж үзсэн учраас тухайн үед ТУЗ-аас нь тогтоож өгсөн шигшиж ангилаагүй технологийн нүүрсний хамгийн дээд ханшаас илүү үнээр буюу 27 мянга 500 төгрөгөөр авахаар болжээ. Өөрөөр хэлбэл Багануурын уурхай "Нүүрс” хөтөлбөрт нийлүүлсэн 1 тонн нүүрс тутмаасаа долоон мянган төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүний үр дүнд сүүлийн хоёр жил төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн учраас нийт ажилтанууддаа анх удаа таван сарын урамшуулалт цалинг олгосон түүхтэй. Нүүрсний үнэ тогтоох асуудлын тухайд хэн нэгэн нь дур мэдэн үнэ ханш тогтоодоггүй. Харин Багануур ХК-ийн ТУЗ-аас тогтоож өгдөг гэдгийг дахин тодотгоё. Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилго нь иргэдийнхээ амьжиргаанд шууд нөлөө үзүүлэхүйц хэмжээний хямд үнэтэй нүүрсээр хангах зорилгоор "Нүүрс” хөтөлбөрийг санаачилсаныг Багануур Төрийн өмчит компани дэмжин Засгийн газрын саналыг харгалзан үзэж, ТУЗ-ийнхөө шийдвэрийн дагуу тус хөтөлбөрт нийлүүлэх 1 тонн нүүрсний үнийг 27500 төгрөгөөр тогтоосон байна. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нүүрсний чанар сайжирч, иргэд шигшигдэн ялгагдсан, үнэ хямд хэмжээ их нүүрсээр хангагдаж, харин Багануурын уурхай маш зөв менежментийн зохицуулалттайгаар ашигтай ажилласан гэдгийг тоо баримтаар дээр дурьдлаа. Энэ бүхнээс үзэхэд Бага­нуурын уурхай хохи­роогүй, харин ч хожсон гэдгийг хэлэх юун.

 

УЛС ТӨРИЙН БАЙ БОЛСОН 80 МЯНГАН ТӨГРӨГ ХЭРХЭН БОСОВ

1 тонн нь 250-350 мянган төгрөг хүртлээ үнэ хөөрөгдөж байсан нүүрсний үнэ "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1 тонныг нь 80 мянган төгрөг болгож чадав. Харин ямар зардалууд хэрхэн яаж нэмэгдсээр 80 мянган төгрөг болсныг дэлгэрэнгүй өгүүлье. Багануурын уурхайгаас 27500 төгрөгөөр гарсан нүүрсний 1 тонн тутмын зарлагыг MGL SB компаниас авсан баримтаар тооцоолон үзье. Багануурын уурхайгаас шигшсэн нүүрс 1 тонн тутамдаа 3363 төгрөгийг нэмэгдэлтэй гардаг байна. Тодруулбал шигшсэний зардал нэмэгдэж байна гэсэн үг. Харин Багануурын уурхайгаас Улаанбаатар хүргэх тээврийн зардал 1 тонн тутамдаа 6112 төгрөг, Улаанбаатар хотод буусан нүүрсийг шигшиж, шуудайлж, амыг нь оёх зардал 1 тонн тутамдаа 8148 төгрөг, тэндээсээ Толгойт, Амгалан өртөө, нүүрс борлуулах цэгт хүрэх тээврийн зардал 1 тонн тутамдаа 10075 төгрөг болдог байна. Харин борлуулагч нарын цалинд 10242 төгрөг, борлуулалтын менежерүүдийн цалин хөлс, шатахууны зардалд 1 тонн тутамд 1105 төгрөг, захиргааны ажилчдын цалин хөлс тонн тутамд 2199 төгрөг, хангамжийн материалын зардал 1 тонн тутамдаа 5832 төгрөг, ажилчдын хоолны зардал 1 тонн тутамд 259 төгрөг, Багануур дахь нүүрс шигших тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын зардал тонн тутамдаа 694 төгрөг болж байжээ. Мөн бэлтгэл ажлын зардал буюу ковш, Амгалан өртөөн дэх буулгах хэсгийн талбайн түрээсийн зардал 1 тонн тутамд 2691 төгрөг, үүн дээр банкны хүү 1 тонн тутамд 628 төгрөг нэмэгдсээр нийт зардал нь 78848 төгрөг болж эцэстээ 80 мянган төгрөгөөр иргэдийн гарт очсон байна. Энэ бол хэн нэгэн зохиосон тоо биш цаасан дээр буусан баримт юм.

 

ЖИНГИЙН ЗӨРҮҮ ЮУ, ЖИНХЭНЭ ГҮТГЭЛЭГ ҮҮ?

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх охиндоо компани байгуулан өгч, улмаар хамтран "Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг завшсан гэгдэж байгаа. Энэ нь нүүрсний жингийн зөрүүгээс "ургуулсан” хөрөнгө мөнгө. Их хэмжээний хөрөнгө мөнгө идэж уусан гэх таамаг сэжүүрийн ар дахь үнэн бодит процессыг тайлбарлая.  Багануурын уурхайн нүүрс үйрэмтгий, бутрамтгай учир Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн явцад 10 хувь нь үйрч дахин нунтаг болдог байж. Тээвэрлэж авчирсан нүүрсээ Амгалан болон Толгойт өртөө дахь зориулалтын талбайд буулгах явцад бас хагарна бутарч үйрнэ. Ийнхүү жин жингээр үйрч хорогдсон нүүрсийг MGL SB  компанийн ажилчид дахин дахин шигшин, савлаж хэрэглэгчдэд очиход бэлэн болгодог байна. Хэдий хэмжээний нунтаг нүүрс болон байгалийн чулуу гарна түүнийг нь "Багануур илч” компанийнхан авч цааш нь жижиг уурын зуух болон хувь хэрэглэгчдэд борлуулдаг байжээ. Вагон бүрээс хэдэн шуудай нүүрс гарч байгааг талбайн хяналтын ахлах ажилтан нь нарийвчлан тооцож, "Багануур илч” ХК-ийн төлөөлөгчийн давхар хянасан акттай өөрийнхөө бүртгэлийг нийлүүлээд гарын үсэг зурж баталгаажуулснаар тусгай программ руу шивж оруулдаг гэх мэтчилэнгээр бүртгэл тооцоо хийгддэг бай­сан аж. Өөрөөр хэл­бэл жингийн зөрүү гар­гахгүйн тулд хэд хэдэн хүн өдөр бүр маш нарийн хяналтыг хийж бүртгэдэг байсан юм билээ. Энэ нь жингийн зөрүүнээс 3,6 тэрбум төгрөг идсэн гэх мэдээллийг няцаах гол үндэслэл бас баримт нь юм. Тэгэхээр жингийн зөрүүнээс хөрөнгө мөнгө идэх уух ямар ч үнэслэл байхгүй гэдгийг дээрх процесс бэлхэнээ харууллаа.

 

MGL SB КОМПАНИ ХЭНИЙХ ВЭ?

Нүүрс хөтөлбөрийн гол ажлыг нугалсан MGL SB компанитай Л.Гансүх болон түүний охин Цэрэнжагзан нэр холбогдож буй. Гэтэл УБЕГ-ын ажилтан Л.Гансүх, Г.Цэрэнжагзан нар дээрх компанитай огт хамааралгүй болохыг хэлэв. MGL SB ХХК нь 2009 оны наймдугаар са­рын 24-нд Улсын бүрт­гэлийн ерөнхий газар бүрт­гүүлсэн байна. Бүрт­гүүлэх үедээ нэг үүсгэн байгуулагчтайгаар, үүс­гэн байгуулагч нь Мяг­­марын Сүхбаатар гэгч хүн байжээ. Анх байгуулагдахдаа л энэ хүний нэрээр бай­гуу­лагд­сан бөгөөд шил­жүүл­сэн болон зарагдсан гэх бүрт­гэлийн өөрч­лөлт ороо­гүй бай­гааг албаны хүн баримттайгаар хэлсэн юм.

Харин MGL SB ХХК Сангийн яаманд өртэй юу? MGL SB ХХК төсвөөс 854 сая төгрөг аваад эргүүлэн төлөөгүй гэх мэдээлэл  бий. 854 сая төгрөг хаачив. Сангийн яамны холбогдох алба­ныханаас Засгийн газар ямар тогтоолыг үндэслэн тус компанид 854 сая төгрөг олгохоор болсон талаар тодруулав. 2012 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 204 тоот тогтоолоор дээрх санхүүжилтийг ул­сын төсвөөс Эрчим хүч­ний яамны нэмэлт сан­хүү­жилтийн дансанд ес­дүгээр сарын 19-ны өдөр шилжүүлжээ. Ха­рин буцаан төлөгдсөн хугацаа нь 2013 оны ар­ванхоёрдугаар сард, 2014 оны хоёрдугаар сард хоёр удаагийн гүйлгээгээр бүрэн дүнгээрээ 854 сая төгрөг буцаж орж ир­сэн байна. Тиймээс тус компани улсын төсөвтэй хийх тооцоо одоо байгүй гэсэн үг.

 

Л.ГАНСҮХ ТӨСВИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХТЭЙ ЮУ?

Ерөнхий сайдын зөвлөхүүд ямар үүрэгтэй ажилладаг, ямар эрх эдэлж болохыг Засгийн газрын тухай хуулинд товч тодорхой заасан байсан. Энэ хуулинд зааснаар бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх төсөв захиран зарцуулах эрхтэй хүн биш. Энэ талаар сэтгүүлчид мэргэжлийн туршлагатай хуульчаас тодруулснаа нэмэлт хачиргүйгээр хүргэхэд "Л.Гансүх гэдэг хүн мөнгөтэй харьцдаг субъект биш. Засгийн газар бүх шийдвэрээ болон хөрөнгө мөнгөө гаргаж явсан. Гэтэл ямар ч шйдвэр гаргадаггүй субъектийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж төсвийн хөрөнгийг идсэн хэмээн төсөв захирагч мэтээр тайлбарлаж хэрэг үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Бүх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Л.Гансүх гэдэг хүн ямар ч эрх мэ­дэл­гүй. Энэ хүнийг ал­бан тушаалаа ашиглан мөнгө идсэн мэтээр ташаа мэдээлэл тарааж ард түмэнд итгүүлэхийг оролдож байна. Мөнгө идэх боломж энэ хүнд байхгүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Багануурын уурхай хожсон уу, хохирсон уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани