Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн анхдагч

Уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн анхдагч Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн анхдагчийг нь ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Энэ нь Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 43.2 км зам.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байх уг замыг концессийн гэрээний дагуу барих, ашиглах, шилж үүлэх зарчмаар тавьж байгаа аж.

Уг ажил манай улсын хүнд даацын анхны зам төдийгүй концессийн гэрээгээр гүйцэтгэж, ашиглалтад оруулах болсон анхны бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог.

Мөн манай улсын төсвөөс хөрөнгө гаргаагүй, концесс эзэмшигч бүх хөрөнгөө гаргаснаас гадна ашиглалт, үйл ажиллагаанаас гарах эрсдэлийг 15 жилийн турш хариуцах юм. Энэ замаар жилд 30 гаруй сая тонн нүүрс экспортолно.

Нарийнсухайт, Овоотын ордод олборлолт явуулж буй "Саус гоби сэндс”, МАК, "Чинхуа МАК”, "Өсөх зоос”, "Саус гоби коэл транс”, "Терра энержи” компани энэ замаар нүүрс тээвэрлэх боломж бүрджээ. Захиалагч, концесс эзэмшигч нь "Ар Ди Си Си” компани бол хөрөнгө оруулагч нь "Эн Ти Би”, "Эс Жи Эс” компани аж. "Эн Ти Би” компани хөрөнгө оруулалтын 60 хувийг, "Эс Жи Эс” компани 40 хувийг гаргажээ.

Ерөнхий гүйцэтгэгчээр "Эн Ти Би” компани, туслан гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Шинжиан шинфа” компани ажиллаж буй энэ бүтээн байгуулалтын гол давуу тал нь замын нөхцөлийг сайжруулж, нүүрс тээвэрлэлтийг шуурхай болгохоос гадна жолооч нарыг эрүүл, шороо тоосгүй орчинд тээвэр хийлгэх юм. Зөвлөх компаниар "Эм Си Пи Си жи ар” ажиллаж байгаа аж.

ГУРВАН ЖИЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2011 оноос тавьж эхэлсэн энэ зам 150 тоннын даацтай. Энэ ажилд 300 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн гэнэ. Тэд гурван жилийн хугацаанд нарийн технологи, хийцтэй, хамгийн чанартай зам барихаар зүтгэжээ. Цемент бетон хучилттай энэ замыг тавихад өвөрмөц, нарийн горим, цаг хугацаа шаарддаг тул гурван жил ажиллахад хүрсэн байна.

43.2 км урттай уг зам цементээр бэхжүүлсэн 25 см суурьтай, 24 см цемент бетон хучилттай, 12.3 метр өргөн, хөвөөтэйгөө 16.8 метр өргөн, гурван эгнээтэй.

Гурван эгнээ замын голын зурвасаар зөвхөн онцгой үед буюу ямар нэгэн саад тулгарсан тохиолдолд зорчих зориулалттай. Бусад үед ачаатай зурвас, ачаагүй зурвас гэсэн хоёр эгнээгээр зорчино.

Нэг тэнхлэгтээ 26 тоннын даацтай машинаар тээвэрлэлт хийхэд ачаатай зурвасаар, буцаж ирэхдээ нөгөө урсгалынх нь замаар явах зориулалттай. Хоёр машин зөрөх үед хооронд нь хамгийн багадаа 3.5 метр зай гарах нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан шийдэл болжээ. Хөдөлгөөний ийм горим нь норм, стандарт нь олон улсын жишигт нийцэж, аюулгүй байдал нь нотлогдсон арга аж. Үерийн ус зам эвдэхээс сэргийлж, замын хажуугаар 1.2 метр далан барьжээ.

ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗАМ

Манай улсын хамгийн үнэтэй зам энэ болж байгаа аж. Гэрээ байгуулах үед нийт өртөг нь 88 тэрбум төгрөг байсан бол валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор өдгөө 110 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Иймээс нэг км-ийн өртөг нь 2.1 орчим тэрбум төгрөгт хүрч буй аж.

"Саусгоби сэндс”, МАК, "Чинхуа МАК”, "Өсөх зоос”, "Саусгоби коэл транс”, "Терра энержи” гэсэн зургаан уурхайгаас энэ замаар тээвэрлэлт хийлгэж, уул уурхайн салбарыг дэмжих юм.

Уг замын хажуугаар "Чинхуа МАК” компанийн тавьсан 56 км асфальт хучилттай орон нутгийн зам байдаг аж. Энэ замд ус зайлуулах хоолой дөрөвхөн байдаг бол шинэ замд 56 байгаа нь чанарын өндөр түвшинд хийж байгаагийнх нь нэг баталгаа болжээ.

ЗАМЫН АЖИЛ ИРЭХ САРД ДУУСНА

Замын ажил арай дуусах болоогүй байлаа. Цемент бетон хучилтаас нь км хүрэхгүй зай үлдсэнээс гадна замын чигжээс, тэмдэг, тэмдэглэгээ хийх дутуу байгаа аж. Эдгээр ажлыг ирэх сарын сүүлчээр дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэ замаар тээвэрлэлт хийснээр осол гарахгүй. Мөн байгаль орчин бохирдуулж, цөлжилт үүсгэж буй тоос, шороог багасгахаас гадна жолооч нарын ажиллах нөхцөл сайжирна. Шороон замаар тээвэрлэлт хийж буй жолооч нарын ажлын нөхцөл тун хүнд. "Энэ замыг хоёр жил хүлээлээ. Нас хүрвэл шинэ замаар 10 жил тээвэр хийнэ дээ” гэх жолооч ч таарав. Тээвэр хийж буй машинууд дотор эйр кондишнтэй нь тун цөөн. Нэг цонхоо онгойлгоод явбал бүхээг дотор нь шороо бужигнаад амьсгалахад хэцүү болдог тул бүх цонхоо нээн, шороо амьсгалж явдаг тухайгаа тээвэрчид ярьсан. Амны хаалт халуунд тэсэхэд бэрх зүйлийн нэг тул зүүх боломжгүй аж.

Нүүрс тээвэрлэгч иргэн Д.Очирбат "Шороон замаар явахад дугуй байнга хагарна, машин эвдэрнэ. Маш их тоос босдог тул урдах газар харагдахгүй гээд эрсдэл олон. Шинэ зам тавьснаар бидний энэ асуудлууд шийдэгдэж, тээвэрлэлтийн хугацаа хэмнэнэ. Тоостой нөхцөлд ажилласнаас болж ханиалгах, хоолой сөөх нь энгийн зүйл. Донсолгооноос болж, бөөр нурууны өвчтэй болсон” гэлээ.

 Мөн Д.Бат-Эрдэнэ "Энд дөрвөн жил гаруй болж байна. Уг замыг тавьж эхэлснээс нь хойш жолооч нар дэмжиж хүлээж байгаа. Энэ намар ашиглалтад оруулах байх гэж мөрөөдөж байна” гэсэн юм.

ТҮР АЗНААЧ, ГАНЦ АСУУЛТ

-Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн зам тавьсаны давуу тал юу вэ?

Б.Чулуунзоригт ("Ар Ди Си Си” компанийн гүйцэтгэх захирал): -Асфальт хучилттай зам 10 жилийн настай. Бетон зам 40 жилийн настай тул чанарыг нь бодож, цемент бетон хучилттай зам тавьсан. Бид замын арчлалтад маш их анхаарч, зам арчилгааны тоног төхөөрөмж авахаар судалж эхэлсэн. 15 жилийн дараа улсад сайн зам хүлээлгэж өгөхийн тулд сайн арчлах шаардлагатай. Тиймээс бетоны зуурмаг бүрээс дээж авч, чанарыг хянахад нэг нь л чанарын шаардлага хангах жишээтэй. Энэ замыг ашиглалтад оруулснаар тус бүс нутагт нүүрс олборлож буй уурхайнууд жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломж нээгдэж буй тул олборлолт ихэснэ. Ингэснээр улс, бүс нутагт төвлөрөх хөрөнгө нэмэгдэж, улсын эдийн засагт дэм болно. Орон нутгийн хөгжилд ч тустай. Уулархаг, говийн бүс нутагт ажиллана гэдэг цөөнгүй бэрхшээл, хүндрэл дагуулдаг юм байна. Агаарын температураас гадна орон нутгийн барилга угсралтад хэрэглэх материалын олдоц муу. Энэ бүхэн хөрөнгө оруулалт өсөхөд нөлөөлсөн.

Б.Сайнбаяр (Ерөнхий гүйцэтгэгч "Эн Ти Би” компанийн гүйцэтгэх захирал): Энэ бол Монголд уул уурхайн зориулалтаар тавьсан хүнд даацын анхны зам. 100 тонн ачаатай, зургаан тэнхлэгтэй машин шороон замаар тээвэрлэлт хийдэг. Энэ машинуудыг явуулахын тулд 50 орчим см зузаан хучилт хийсэн. "Энержи ресурс” компанийн 239 км зам 115 тоннын даацтай. Манайх 150 тоннын даацтай буюу стандартаас давсан буюу тэнхлэгийг нь 26 тонноор зам тавьсан. Үүнээс гадна өндөр чанартай. Шивээхүрэнгийн боомтоос уурхайнуудтай хамтран манай замыг камержуулах тухай өнгөрсөн жил ярьж байсан. Цаашид боомт 24 цагаар ажиллавал гэрэлтүүлэг тавьж магадгүй юм.

Ватанүки Хисаши (Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй "Эм Си Пи Си жи ар” компанийн замын ахлах инженер): Ийм уур амьсгалтай газарт зам тавина гэдэг ажилчнаас эхлээд инженер, техникийн ажилчдаас ч өндөр чадвар шаарддаг юм байна. Энэ бол Монголын эдийн засгийн хөгжилд маш өндөр үр нөлөөтэй том төслөөс гадна чанарын хувьд сайн зам болсон. Анхны зам гэдэг утгаараа туршлага бага тул бэрхшээлтэй асуудал цөөнгүй тулгарсан байх.

Сун Гуан Чен (Туслан гүйцэтгэгч "Шинжиан шинфа” компанийн захирал): Замын ажил 95 хувьтай байна. Есдүгээр сарын 20 гэхэд бүх ажил дуусна. Замын тэмдэг, тэмдэглэгээ хийх бригад хоёр хоногийн өмнө ирлээ. Чанарын баталгааг өндөр түвшинд байлгах үүднээс манай ажилчид 24 цагаар хичээн ажиллаж байна.

Ли Шин (Туслан гүйцэтгэгч "Шинжиан шинфа” компанийн талбайн дарга): Энэ ажил 2011 оноос хойш үргэлжиллээ. Монголд хүнд даацын анхны зам тавьж байгаа тул манайхаас инженер, техникийн ажилтнуудаа бүгдийг улсдаа тэргүүн эгнээнд бичигдэхээр хүмүүсийг авчирсан. Мөн БНХАУ-аас хамгийн сайн чанарын цемент оруулж ирэн ашигласан.

Б.Гансүх (Шивээхүрэн боомт хариуцсан тасгийн дарга): Манай боомт дээр МАК найман урсгалтай зам тавьж, 2012 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Өдгөө уурхай, боомт хоёрыг холбосон хатуу хучилттай зам ашиглалтад оруулах гэж байна. Энэ зам байгаль, экологийн аюулгүй байдлыг хамгаалсны дээр хилээр нэвтрэх нүүрсийг нэмэгдүүлэхэд нэлээд тустай ажил боллоо. Нүүрс тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх хүчин чадал урьдынхаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Г.Лхагвадорж ("Дөрвөн зам транс” компанийн менежер): -Манайх энд үйл ажиллагаа явуулаад таван жил болсон, нийт 220 машинтай. Одоогоор 70 гаруй машин явж байна. Энэ замыг ашиглалтад оруулснаар тээврийн компаниудын техник, хэрэгсэл эвдрэхгүй, шатахуун тосоо хэмнэнэ. Тээврийн компаниуд зам ашиглалтын төлбөрт нэлээд анхаарч байгаа. Замын төлбөрийг уян хатан нөхцөлтэй байвал зүгээр болов уу. Орон нутгийн замаар явахад 50 юанийн хураамж авдаг.

М.Ихбаяр ("Өсөх зоос” компанийн уурхайн дарга): -Манай компанийнхан шинэ зам тавьж байгаад баяртай байгаа. Нүүрс тээврийн эргэлт хурдасна. Шороо тоосгүй болно, машин эвдрэхгүй гээд үр өгөөж маш их. Манай уурхай энд хамгийн сүүлд байгуулагдсан нь. Жилдээ 1-3 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.

Н.Төрбат (Гурвантэс сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, хошууч): -Одоогийн шороон зам бороо орох юм уу машин явах бүрт суулт өгч эвдэрдэг. Тэнд машин эвдрэхээр цөөнгүй аж ахуйн нэгж ашиггүй ажиллана. Мөн тоосжилт үүссэнээс болж, урдах машинаа харахгүй араас нь мөргөж осол гаргах нь цөөнгүй. Энэ зам гурван эгнээтэй учир нэг машин эвдрээд зогслоо гэхэд тойрч гарахдаа нэгнээ заавал мөргөдөг байдал үгүй болно.

Ч.Мөнхзул

 

Өнөөдөр сонин

Уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн анхдагч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани