Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбар 773,9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ

 Уул уурхайн салбар 773,9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд О.Эрдэнэбулган нар өнөөдөр болсон "Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийсэн томоохон ажлуудаа танилцууллаа.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөр түвшиний түүхэн айлчлал болж өндөрлөсөн. Энэ айлчлалаар Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээр хоёр тал санал нэгтэй тохиролцож энэ тухай Хамтарсан тунхаглал гаргасан.

Мөн 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсны дотор Геологи, уул уурхай, газрын тосны салбартай холбоотой олон чухал гэрээ, хэлэлцээрүүд байгуулагдсан байна. Тухайлбал, транзит тээврийг хөгжүүлэх, төмөр зам барихтай холбогдсон гэрээ хэлэлцээрүүдээр далайн боомт, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирчээ.

"Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал, Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, далайд гарцгүй орны хувьд 2 орны төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан нь хамгийн чухал ач холбогдолтой юм. Монгол Улс нүүрсээ авто машинаар тээвэрлэж байгаагаас шалтгаалан жилд нэлээд хэмжээний орлого алдаж энэ хэмжээгээр өрсөлдөх чадвар буурч байна.

Мөн түүнчлэн Монгол Улсын Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичгийн хүрээнд 162 сая ам.долларын арилжааны зээлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр", БНХАУ-аас 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөх болжээ. Уул уурхайн яамны удирдлагууд дээрх гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, бодлого, хууль, хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа аж.

Газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгджээ
Энэ оны долдугаар сарын 1-нд болсон УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Газрын тосны тухай хууль батлагдсан. Ингэснээр Эрдэс баялгийн эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой байх боломж бүрдсэн хэмээн тус яамнаас мэдээллээ.

Газрын тосны тухай хууль батлагдан гарснаас хойш энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгджээ. Тиймээс УИХ-аас Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангаж бодит үр дүнг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрлийн гэрээнээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-нд шилжих боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулжээ.

Одоогийн байдлаар эрлийн ажлын гэрээ байгуулах 21 хүсэлтээс 17 нь буюу 80 орчим хувь уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхарын метан хий байна. Эдгээрээс "Эрдэнэс Тавантолгой”, "МАК” зэрэг компанийн эрлийн ажлын гэрээг яаралтай байгуулахаар ажиллаж байна.

Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах, дагаж мөрдөх журмын төслүүдийг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ашигт малтмалын тухай хуультай холбоотой 7 журам, 3 гэрээний загвар, 1 заавар, Газрын тосны тухай хуулиар 10 журам, 1 дүрэм, 2 шаардлага, 2 гэрээний загвар боловсруулж батлуулахаар ажиллаж байгаа аж.

106 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно
Mонгол Улсын шүүхээс 106 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосныг тогтоон, лицензийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт хийн дахин олгох болжээ.

Ашигт малтмалын тухай хуульд "Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай, тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцаан хүлээлгэн өгсөн талбайг сонгон шалгаруулалтаар олгоно" гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, дээрх 106 лицензийн талбай нь сонгон шалгаруулалтын талбайд хамаарч байсан юм. Тиймээс Засгийн газрын 216-р тогтоолоор дээрх 106 лицензийг дахин сонгох "Cонгон шалгаруулалтын журам”-ыг 2014 оны 7 дугаар сарын 4-ны өдөр батласан.

Сонгон шалгаруулалт явуулах талбайд өмнө нь лиценци эзэмшиж байсан аж ахуйн нэгжийн геологи хайгуулын ажилд зарцуулсан зардлыг баримтанд үндэслэн тогтоож "босго үнэ" буюу сонгон шалгаруулалтад оролцогчдод гарааны ижил нөхцөл олгож, түүнээс дээш үнэ болон аж ахуйн нэгжийн чадвараар нь өрсөлдүүлэх замаар сонгон шалгаруулалт явуулах юм. Ийнхүү "босго үнэ" тогтоож байгаа нь өмнө лицензи эзэмшиж байсан аж ахуйн нэгжийн хувьд давуу эрх болж байгаа аж.

"Эзэн-100” хөтөлбөрийн биелэлт 90 гаруй хувьтай байна
Эдийн засгийн эрчимжлийг нэмэгдүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хүрээнд УУЯ өөрийн эрхлэх15 ажлыг хяналтандаа авч гүйцэтгэсэн бөгөөд 90 гаруй хувийн биелэлттэй байна.

Тухайлбал, Гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ 10 төгрөгөөр буурч, шатахууны биет нөөцийг 60 хоног болгон нэмэгдүүлснээр компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц дэд хөтөлбөр эхэлсэн үетэй харьцуулахад 3.1 дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буурчээ.

Мөн алтны салбарыг ил тод нээлттэй болгох, олборлолтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, валютын орлогыг өсгөх зорилгоор алт олборлогчид Голомт, Худалдаа, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг авах бөгөөд нийт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тогтоожээ.

Монгол банкинд алт тушаасан тохиолдолд нөөц ашигласны төлбөрийг 2.5% болгох, хөнгөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээ авсаны үр дүнд энэ оны эхний зургаан сарын байдлаар компаниуд Монголбанкинд 3,8 тн алт тушаажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61 хувиар өссөн үзүүлэлт юм.

Далд уурхайн санхүүжилтыг ирэх сард шийдвэрлэнэ
Оюутолгой компанийн уурхай болон маркетинг борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд шийдвэрлэх шаардлагатай техникийн шинжтэй хоёр асуудал байгаа аж. Нэгдүгээрт Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гэрээний дагуу хийгдэхээр тусгагдсан. Ажлаа эхлэхийн тулд Оюутолгой ХХК ТЭЗҮ-д тодотголоо боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах учиртай. Эхний ээлжинд нөөцийн тайлангаа өгсөн бөгөөд УУЯ-ны шинжээчид нөөцийн тайланд дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Хоёрдугаарт татварын маргаантай асуудал. Энэ бол Татварын ерөнхий газар, Оюутолгой ХХК хоорондын асуудал бөгөөд тусгай хуулиар зохицуулагддаг ба 2 тал ойлголцлоо нэгтгэхийн тулд маргаан таслах зөвлөлд хандан ажиллаж байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтыг энэ оны есдүгээр сарын 30-ны дотор шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

Нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна
УУЯ-наас "Эрдэнэс-Таван Толгой” ХК нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлсэн байна. Энэ хүрээнд БНСУ-ын төрийн өмчит "Кo Gas Corporation” компанитай хамтран Таван толгойн уурхайн талбайд туршилтын үйлдвэр байгуулах 788 метр гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийг нээжээ.

2015 оны хоёрдугаар сард туршилтын үйлдвэрийн угсралтын ажил дуусах аж. Метан хий нь нүүрснээс 2,5 дахин их илчлэгтэй, нүүрсний хэрэглээнээс хоёр дахин хямд, байгальд үзүүлэх сөрөг нөлөө бага юм. Метан хийг ашигласнаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал түлхэц болно хэмээн УУЯ үзэж байгаа аж.

Газрын тос олборлолт 53.9 хувиар өсчээ
Энэ оны долдугаар сард зэсийн баяжмалын үйлдвэрлэл 565.7 мянган тонн, нүүрсний олборлолт 12.6 сая тонн, алт 4.3 тонн, хайлуур жонш 222.9 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 3.7 сая тонн, цайрын баяжмалын үйлдвэрлэл 56.4 мянган тонн, газрын тос 4.0 сая баррелийг олборложээ.

Өнгөрсөн оны 7 дугаар сартай харьцуулвал зэсийн баяжмал 45.4 хувь, төмрийн хүдэр 18.0 хувь, хайлуур жоншны баяжмал 51.9 хувь, газрын тосны олборлолт 53.9 хувиар тус тус өсчээ.

Мөн өссөн дүнгээр 10.4 сая тонн нүүрс, зэсийн баяжмал 703.9 мянган тонн., молибдений баяжмал 1.8 мянган тонн, жонш 176.6 мянган тонн, төмрийн хүдэр 3.1 сая тонн, цайр 53.2 мянган тонн, газрын тос 3.8 сая баррелийг тус тус экспортолсон байна.

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 23.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 20.9 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.2тэрбум төгрөг, бусад орлого 1.1 тэрбум төгрөг байна. Газрын тосны газар нийт 125.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.

Үүнээс Газрын тосны орлого125.1 тэрбум төгрөг, бусад орлого 800.1 сая төгрөг байна. Уул уурхайн салбар нийт дүнгээрээ 773,9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

"Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр "Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсууриас "Чалко” компанид төлөх өрийн талаар тодрууллаа.

-Хятадын "Чалко” компанид төлөх өрийг өнгөрсөн 6 дугаар сард дуусгавар болгоно гэж байсан. Яагаад хугацаандаа төлж чадсангүй вэ?
-"Чалко” компанид 350 сая ам.долларын өр тавьж, зээл авсан. Энэ нь нүүрсний урьдчилгаа төлбөр байсан ч өндөр хүүтэй зээл хэлбэрээр олгогдсон. Төлөх хугацаа хэтэрсэн учир зээлийн хүүгийн хэмжээ нэлээд нэмэгдсэн.

Өнөөгийн байдлаар 350 дээрээ нэмээд 30 гаруй сая ам.долларыг зээлийн хүүнд өгч байгаа. Одоо 110 орчим сая ам.долларын өрийн үлдэгдэл бий. "Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу өнгөрсөн жил түр хугацаатай гэрээг дахин байгуулж, харьцангуй боломжийн үнээр нүүрсээ алдагдалгүйгээр нийлүүлж байсан. Гэтэл байгуулсан түр гэрээний хугацаа энэ оны 7 дугаар сарын 1-нд дууссан.

Бид үндсэн гэрээгээ мөрдөх болохоор нүүрсний үнэ 10 гаруй ам.доллараар унаж байгаа. Харин хямд үнээр "Чалко”-д нүүрсээ нийлүүлэх бололцоо байхгүй. Тийм учраас нүүрсний нийлүүлэлтийг түр зогсоосон. Гэхдээ яриа хэлэлцээ хийж байна.

-Нүүрсээ нэмүү үнээр өгч, өрөө төлөхийн тулд өөр ямар боломж  байна вэ?
-Яриа хэлэлцээгээр манай тал "Нүүрсээ нийлэхдээ үндсэн гэрээгээ мөрдөхөөр алдагдалтай учир нийлүүлж чадахгүй. Эвсэл түр гэрээгээ сунгаж байгуулъя. Мөн бид нүүрсээ арай илүү үнээр бусад компанид зарж борлуулсан мөнгөө өгье” гэж санал тавиад байгаа.

-"Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн үнэлгээ ямар түвшинд байна вэ?
-Манай компани үр ашгаа нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр үнэлгээгээ нэмэгдүүлэхэд саад болж байгаа бэрхшээлтэй хоёр асуудал бий. Нэгдүгээрт, дэд бүтэц буюу төмөр зам. Төмөр замгүй учир автомашинаар маш өндөр өртөгтэйгээр нүүрсээ тээвэрлэн экспортолдог.

Үүнээс болж нүүрсний өрсөлдөх чадвар буурдаг. Олборлосонтойгоо дүйцэхүйц хэмжээний зардлыг тээвэртээ зарцуулсаар байна. Тиймээс төмөр зам нүүрсний үнэлэмж, үр ашгийг нэмэгдүүлэх чухал асуудал мөн.

Нөгөөтэйгүүр, Монголоос өөр түүхий нүүрс экспортолдог улс байхгүй. Тэгэхээр угаах үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай ч усны асуудлаа шийдээгүй байна. Мөн угаах үйлдвэр барихад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ч эдийн засаг муу байгаа, хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан үед босгох нөхцөл байхгүй. Тиймээс хөрөнгө оруулалтын асуудлыг хойшлуулаад байна.

-Төмөр зам барих ажил ямар түвшинд явагдаж байна вэ?
-Төмөр замын асуудал амжилттай явагдаж байгаа. "Тавантолгой”, "Энержи ресурс” болон БНХАУ-ын "Шэнхуа” компани хамтран боомтийн төмөр замын ажлаа эхлүүлэхээр ярьж байгаа. "Шэнхуа” компанийн хийсэн ТЭЗҮ өндөр үнэтэй гарсан учраас хөндлөнгийн компаниар дүгнэлт хийлгэнэ.

Ч.Ариунболд

Эх сурважл: "Монцамэ" агентлаг
Уул уурхайн салбар 773,9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани