Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Чалко"-ийн өрийг энэ жил төлж дуусахгүй

Манай улс нүүрсээрээ төлж барагдуулах гэрээтэйгээр 350 сая ам.долларыг БНХАУ-ын томоохон компани болох "Чалко"-гоос зээлсэн. Өдгөө 110 сая ам.доллар үлдээд байгаа. Харин үлдэгдэл мөнгийг энэ ондоо багтаагаад төлж барагдуулна гэх мэдээллийг салбар хариуцсан сайд Д.Ганхуяг хэлсэн.

Тэгвэл түүний төсөөлөл талаар болох магадал тун өндөр байна. Гэхдээ энэ бол сэтгүүлч миний таамаг төдий зүйл бус нүүрсээ зөөж, өрөө дарахаар ажиллаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Я.Батсуурийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан мэдээллээс хийсэн дүгнэлт.

Уг нь тэрбээр оны эхээр "Алдарт "Чалко"-гийн өрийг энэ оны зургадугаар cap гэхэд төлж дуусна" хэмээн том ам гарсан удаатай. Гэвч түүнийг ийнхүү ярьснаас хойш бүтэн гурван сарын хугацаа өнгөрөөд байна.

Өөрөөр хэлбэл, зургадугаар cap гэхэд өрөө төлж барагдуулах "Эрдэнэс Тавантолгой"-н төсөөлөл талаар болж, тааварлаж байсан хугацаа нь даруй гурван ч сараар ухарчихаад байна. Ойрын өдрүүдэд энэ өрийг хэзээ тэглэх талаар албаныхан мэдээлэл өгч эхэллээ. Гэвч харамсалтай нь тэдний мэдээлэл алд дэлэм зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Чалкогийн өрийг энэ ондоо багтааж дуусна" гэсэн бол "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Я.Батсуурь асуудал үүссэнийг хэлж байна. Тэрбээр, нүүрсээ БНХАУ руу тасралтгүй зөөвөрлөж байж өрөө дарах учиртай байтал өнөөдрийн байдлаар нүүрсний тээвэрлэлт бүрэн зогсоод байгааг хэлжээ.

Учир нь манай улс "Чалко" компанитай өнгөрсөн жил түр хугацааны гэрээ байгуулан харьцангуй, боломжийн үнээр буюу нүүрсээ алдагдалгүйгээр нийлүүлж байсан аж. Гэтэл гэрээний хугацаа өнгөрсөн сарын 1-нд дууссанаар ийнхүү тээвэрлэлт зогсоход хүрчээ. Ингэснээр манай улс гацаанд ороод байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, манайд хоёр сонголт  байгаа ч үүний aль аль нь Монгол Улсад ашиггүй учраас шийдэлд хүрэхэд амаргүй байгааг Я.Батсуурь дарга онцлоод байгаа. Түр гэрээний хугацаа дууссанаар анх байгуулсан эх гэрээгээ мөрдөх хэрэгтэй болж байгаа юм байна.

Энэ нь нүүрсээ маш хямд үнээр гадагш нь гаргана гэсэн үг. Анхны гэрээнд дэлхийн зах зээл дээр нүүрсний нэг тонн тутмын үнэ 110 ам.доллар байхад "70 ам.доллараар гаргана" хэмээн үзэглэсэн байдаг. Түүгээр ч барахгүй хэрвээ нүүрсний үнэ бууж 70 ам.доллар болсон тохиолдолд 53 ам.доллараар тооцон гаргана гэсэн агуулга бүхий гэрээ байгуулсан байдаг.

Тиймээс эргээд гэрээний дагуу нэг тонн тутам нүүрснийхээ үнэлгээг бууруулахаас өөр аргагүй байдалд ороод байгаа аж. Гэхдээ "Эрдэнэс Тавантолгой" компанийнхан энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байгаа гэдгийг захирал нь онцолсон. "Чалко"-той яриа хэлэцээр хийхдээ "Бид хямд үнээр нүүрс нийлүүлэх боломжгүй учраас түр гэрээгээ сунгах, эсвэл бид Хятадын өөр томоохон компаниудтай гэрээ байгуулж, нүүрсээ зах зээлийн үнээр нь борлуулъя" гэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, гэрээгээ сайжруулах эсвэл өөр компанид зах зээлийн үнээр нүүрсээ борлуулж байж олсон ашгаараа өрөө үргэлжлүүлэн даръя гэдэг гэрээ хэлэлцээрийг судалж байгаа аж. Түүнээс гадна албаныхан "Чалко"-ийн өрийг 110 сая ам.доллар гэж ярьж байгаа ч хүүгийн төлбөр багагүй хэмжээгээр нэмчихээд байгаа юм байна.

Товчхондоо, ингэж гэрээгээ шинэчлэх, эсвэл нүүрсээ борлуулах оператор компани олох гэсээр байтал маш их хугацаа алдаж байгаагаас гадна хамгийн аюултай нь хүүгийн төлбөр багагүй хэмжээгээр нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар л гэхэд 350 сая ам.долларын хүүгийн төлбөр нь 30 гаруй сая ам.долларт хүрээд байгаа ажээ.

Энэ бол бага тоо биш, үндсэн зээлээ төлөх гэж ядаж байх зуур хүүгийн төлбөр ийнхүү хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь анхаарал хандуулахгүй байхын аргагүй ноцтой асуудал. Цаашлаад манай улсын уул уурхайн томоохон компани их өрийн дарамтад байгаа нь эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна.

"Өнөөдрийнх шиг муу эдийн засагтай үед өрийн дарамт, хүүгийн төлбөр биднийг өөдөө гарахад маш их саад болно" гэдгийг эдийн засагчид хэлж буй. Үнэндээ улсын өмчит томоохон компаниуд энэ мэт өрийн дарамтад байхад эрх баригчид энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа.

Тэр ч бүү хэл, улсын өрийн хэмжээг өдөр алгасахгүй улам нэмж байгаа нь нууц биш. Хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр тус улсаас 162 сая ам.долларыг манай улсад хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгосон. Товчхондоо,энэ бол өр.

Дээрээс нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбат мөн л хэвлэлд өгсөн ярилцлагадаа улсынхаа өрийн хэмжээг 400 сая шахам ам.доллараар нэмэгдүүлэх гэж байгаагаа зарласан. Тодруулбал, олон улсын зах зээлээс 300 сая ам.долларыг босгох ажил гэрээнийхээ шатанд яваа бол ОХУ-ын Хөгжлийн банкнаас 70 сая ам.долларын зээл авахаар болж байгаа гэдгийг хэлсэн.

Цаашлаад Монголбанкнаас албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлснээр манай улсын гадаад өрийн хэмжээ 20 сая ам.долларт хүрчихээд байгаа аж. Гэтэл энэ өрийн хэмжээг улам бүр нэмэгдүүлэхээр ярьж байгаа нь хожим өндийхөөргүй болгочих вий гэсэн болгоомжлолыг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Өмнөх өрөө төлж барагдуулж чадаагүй, хүүгийн төлбөрт хүүлүүлж байгаа атлаа дахиад л өрийн хязгаараа нэмэгдүүлэх талаар ярьж суугаа нь "АН-ынхы гал унтраах гэсэн, зөвхөн хар амиа хоохойлсон муу арга" гэдгийг зарим судлаач хийж байгаа. Тэр бүү хэл, ээлжит бусаар хуралдаж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар дорвитой арга хэмжээ авна гэж байсан ч "Ам.долларын ханш 50 төгрөгөөр буурсан учраас" гэх ядмагхан шалтгаанаар ээлжит бус чуулган зарлахгүй байхаар шийдээд байна.

Нөгөөтэйгүүр Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлж, дээшлүүлэх зорилготойгоор баталсан "ЭЗЭН 100" хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дууссан ч албан ёсоор хэн ч дүгнэсэнгүй. Дэргэдээ Эдийн засгийн зөвлөл гээчийг байгуулж, энэ ажлыг сүр дуулиантай эхлүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч таг чиг cуунa.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн
"Чалко"-ийн өрийг энэ жил төлж дуусахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани