Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Батхүү: Түүхий нүүрс тээвэрлээд далайн эрэгт аваачих ямар ч боломжгүй

УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх болон уул уурхайн салбарт барьж буй бодлогын хэрэгжилтийн талаар ярилцлаа

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Гэтэл өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогсдын тоо цөөрсөн байна. Үүний хэрээр манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт ч буурсаар байгаа. Тиймээс салбарын яам хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?


-Энэ тал дээр Канад, Австрали, Япон, Солонгос, Герман зэрэг улстай хамтран ажиллахын тулд "Хөрөнгө оруулалтаа Монгол Улс руу хандуулна уу” гэсэн саналыг байнга тавьж байгаа. Ер нь хөрөнгө оруулагчдыг урих бодлогыг барьж байна. Овор ихтэй ашигт малтмалын тухайд хоёр хөршийн газар нутгаар дамждаг. Тэгэхээр Хятад улсын газар нутгаар дамжиж далайн боомтоор гарах асуудлыг шийдсэн. Транзит тээврийн, мөн хилийн боомтуудыг ашиглах асуудлыг хурдан ажил хэрэг болговол гурав дахь хөрөнгө оруулагч нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Ер нь манай яамнаас энэ салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад тодорхой ажлууд хийж байна. Эхний ээлжинд 106 лицензэд сонгон шалгаруулалт хийж, сэргээхээр болсон. Зөвхөн хайгуулын лицензүүдийг сэргээснээр 1-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцоолсон. Уул уурхайн салбарт төрийн зүгээс хийх гол гол шийдлүүдээ гаргасан. Мэдээж дэд бүтцийн асуудал дээр цаг хугацаа орно. Харин хайгуулын чиглэлд цаг хугацаа орох зүйл байхгүй. Бид зарлаад явахад хөрөнгө оруулагчид орж ирэх бүрэн бололцоотой. Тийм учраас ирэх оны чуулга уулзалтын үеэр тодорхой үр дүнд хүрсэн байна гэж үзэж байгаа. Дэд бүтцийн хувьд хөрш орнуудын төрийн тэргүүнүүд ирэхдээ дэд бүтцийн асуудалд онцгой анхаарал хандуулж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Төрийн зүгээс тодорхой төслийн нэгжүүд байгуулж, ажилдаа орсон.

-Урд хөрштэй транзит тээврийн асуудлыг шийдвэрлэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд экспортлох боломжтой боллоо. Гэхдээ нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах, боловсруулах асуудал дутагдаж байх шиг?

-Хятадынх бол эхний зах зээл. Харин нүүрсээ түүхийгээр тээвэрлээд, БНХАУ-ын нутгаар дамжаад далайн эрэгт аваачих ямар ч боломжгүй. Тэгэхээр заавал боловсруулах шаардлагатай. Боловсруулах үйлдвэрүүд тодорхой хэмжээнд бий болсон. Зарим газарт шинээр барьж байна. Ер нь цаашид боловсруулах үйлдвэрүүдээ улам нэмэх шаардлагатай. Мэдээж бизнес эрхлэгчид үүн дээр судалгаа хийж байгаа байх. Гэхдээ одоохондоо улс төрийн ерөнхий шийдэл л гарлаа. Одоо транзит тээврийг хөгжүүлснээр яг ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг Зам тээврийн яамныхан судалж байна. Энэ илүү тодорхой болсны дараа хөрөнгө оруулагчид орж ирэх байх. Ямар ч байсан төрийн зүгээс хийх ёстой шийдлүүдээ гаргасан. Харин хувийн хэвшлийнхэн өөрсдөө ажиллаж, ямар чанартай, өрсөлдөх чадвартай нүүрсийг хэрхэн гаргах вэ, гуравдагч зах зээл дээр яаж гарах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй.

-ОХУ-тай ч бас уул уурхайн салбарт цаашид өргөн хүрээнд хамтран ажиллахаар болсон. Гэхдээ уул уурхай дотроо аль салбарт нь илүү хамтран ажиллах вэ?

-ОХУ-ын ерөнхийлөгч "Эрдэнэт” үйлдвэртээ технологийн шинэчлэл хийе. Мөн хамтарсан "Монголросцветмэт” үйлдвэр-тээ санаа тавьж ажиллая. Бусад салбарт ч бас хамтраад хөрөнгө оруулах боломжтой” гэж хэлсэн. Тэгэхээр хөрөнгө оруулагч, бизнесмэнүүд нь манай талаас хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэх үед л орж ирэх болов уу. ОХУ-ын Ерөнхийлөгч өөрөө энэ асуудлыг хэлсэн учраас бизнесмэнүүд нь нэлээд идэвхтэй оролцоно байх. -"Уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдэнэ” гэж яриад байгаа ч манай бүтээгдэхүүний үнэ буурах тал бий. Ер нь ирэх онд ашигт малтмалын голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр ямар байх бол? -Зах зээлээс л хамаарна. Ашигт малтмалын үнэ өөрөө циклээрээ өсч, урууддаг. Энэ цикл ирэх жилийн хувьд ямар ч байсан нэг их унахгүй байх. Гэхдээ тийм огцом өсөхгүй. Харин яваандаа энэ салбарт өсөлт гарах нь зайлшгүй. Тэр болтол бид дэд бүтцийн асуудлаа шийдэж, тээвэр логистикоо сайжруулах шаардлагатай байна.

-Энэ онд манай улс төлөвлөсөн хэмжээний нүүрсээ экспортлох боломж байна уу. Эхний долоон сарын гүйцэтгэлээр экспортын хэмжээ тийм ч хангалттай бус гарсан байгаа. Уг нь нийт 31.2 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн байх аа?

-Нүүрсний олборлолт, экспорт өмнөх жилийнхээс дутахгүй. Гэхдээ үнийн хувьд бага байгаа ч төлөвлөсөн хэмжээндээ экспортлох боломж бий. Цаашид компаниуд тус тусын үйл ажиллагааны өртгөө багасгах чиглэлд ажиллах хэрэгтэй. Мөн нүүрсний компаниуд бие биетэйгээ өрсөлдөж, үнээ буулгадаг буруу асуудал бий болсон. Үүнийг засахын тулд Эрдэс баялгийн бирж байгуулах тал дээр хамтран ажиллаж байгаа. Ингэснээр нүүрсний өртгөнд нөлөөлж буй хэд хэдэн асуудлыг шийдэх, нүүрсээ дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц үнээр борлуулах боломж бүрдэнэ.

-Манай улс тэгвэл дэлхийн зах зээлд удахгүй нүүрсээр өрсөлдөх нь. Харин одоогийн байдлаар алт олборлолт болон Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ ямар байгаа вэ?


 -Алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд алтны олборлолт, тушаалтыг судалж үзэхэд олборлолтын хувьд буурсан төлөв ажиглагдаагүй. Харин Монголбанкинд алтаа тушаах нь огцом багассан байдаг. Нэг үед 20 тонн алтыг Монголбанкинд тушааж байсан бол сүүлийн жилүүдэд хоёр тонн хүрэхгүй алт тушааж байна. Нийтдээ энэ жил 10 тонн алт тушаана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар долоон тонн гаруй алтыг тушаасан байна. Ес, аравдугаар сар олборлолтын оргил үе. Тиймээс төлөвлөгөөний дагуу хангалттай олборлоно гэж үзэж байгаа. Өмнө нь 68 хувийн татвар, мөн хуулийн өөрчлөлтүүдээс болоод алт тушаагчид их цөөрсөн. Үүнийг судлаад үзвэл зарим нь алтаа банкинд барьцаанд тавих, хууль бусаар хил давуулах зэрэг сөрөг үзэгдлүүд байсан учраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуульд өмнө нь үндсэн суурь тав, дээр нь өсөн нэмэгдэх тав, нийт 10 хувийн татвар төлдөг байсан бол үүнийг одоо зөвхөн экспортод гаргасан тохиолдолд авдаг болсон. Харин Монголбанкинд тушаавал зөвхөн нөөц ашигласны 2.5 хувийн төлбөр төлнө. Нүүрс, жоншны үнэ унасантай холбоотойгоор үүнийг нөхөж байгаа зүйл нь газрын тосны экспорт болон алтны олборлолт болж байгаа. Алтны олборлолт болон Монголбанкинд тушаах нь нэмэгдсэнээр вальютын нөөцийг бүрдүүлэх, мөн Монгол Улсад орж ирж байгаа татварын хэмжээнд чухал ач холбогдолтой.

-Яамнаас цаашид ямар бодлого барьж ажиллах вэ?


-Алтыг олборлон боловсруулж, Монголбанкинд тушаах журмыг бэлтгэж байгаа. Мөн нөөцийг нь тогтоосон хэд хэдэн томоохон үндсэн ордыг ашиглалтад оруулах бодлогыг барьж байна. Эдгээр ордод 150 орчим тонн алтны нөөц бий. Үүнийг ээлж дараатай ашиглах, цаашлаад алтаа дотооддоо цэвэршүүлдэг болох бодлогын зорилтуудыг тавьж байна. Ингэж чадвал Монгол Улсын вальютын нөөц хангалттай болж, ам.долларын ханшийг нэг төвшинд хамгаалах боломж бүрдэнэ. Энэ жил алтны холбоотой санамж бичиг олныг байгуулсан. Өөрөөр хэлбэл, бидний зүгээс ямар нэгэн хүндрэлгүйгээр компаниудад дэмжлэг үзүүлэх, компаниудын хувьд олборлосон алтаа Монголбанкинд тушаах, мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, олборлосон газраа нөхөн сэргээж орон нутагт нь хүлээлгэн өгөх гэсэн үүрэгтэй санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна. Цаашид алт цэвэршүүлэх үйлдвэр барих судалгааны ажил хийнэ. Судалгаанаас харахад 10-аас дээш тонн алт төсөвлөж байж л алт цэвэршүүлэх үйлдвэр барих боломжтой байгаа юм. Яваандаа Оюутолгойн алтыг хэрхэх вэ гэдэг дээр ярилцаж байна. Учир нь тус ордын алт зэсийн баяжмалтайгаа хамт гарч байгаа. Гэхдээ алтны 10 хувийн татвараа төлдөг. Харин цаашид дотооддоо зэс хайлуулах үйлдвэр барьснаар алтыг нь Монголбанкинд тушаах боломж бүрдэнэ. Энэ чиглэлээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.


-Ярилцсанд баярлалаа.
 
Монголын үнэн

М.НАРАНБОЛД
Б.Батхүү: Түүхий нүүрс тээвэрлээд далайн эрэгт аваачих ямар ч боломжгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани