Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгө оруулагчдыг эргүүлж мэдэх хар алт

Б.ЦЭЦЭГСҮРЭН
Он гарснаас хойш хөрөнгө оруулалт татах чиглэлээр гадаад, дотоодод 40 гаруй форум, чуулган зохион байгуулаад буй Монгол Улсад өчигдөр газрын тос, шатдаг занарын салбарыг хамарсан чуулган анх удаа боллоо. Далайд гарцгүй, тээвэр ложистикийн хувьд тийм ч таатай бус, геологийн нөхцөл хүнд, Баруун Сибирь, Булангийн орнууд шиг тос нь өөрөө олгойддоггүйгээс гадна хөрөнгө оруулагчдаас дадлага туршлага, мөнгө хөрөнгө, цаг хугацаа нэлээд шаарддаг гээд Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолт хийх үнэндээ тийм ч хүсмээр ажил биш. Гэхдээ манай улсад шинэ залуу энэ салбарыг сонирхох хөрөнгө оруулагч цөөнгүй бий гэдгийг энэ удаагийн чуулган харуулж байна. "Роснефть", "Петрочайна", "British gas", "Sinopec", "State Oil", "Genie Oil" зэрэг шатах, тослох материалын салбарт дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг компанийн төлөөлөл энд хурэлцэн ирсэн нь ингэж дүгнэх үндэстэй юм. Түүнээс гадна бусад компани, байгууллагын 300 орчим төлөөлөгч чуулганд оролцож байгааг ерөнхий зохион байгуулагч "Minex" компанийн зүгээс мэдээлж байна. Тэднийг дэлхийн бөмбөрцгийн зүрхэн чинад байрлах Монгол руу юу татав?

Газрын тосны салбарт хөрөнгө оруулалт татахад Монгол Улс бусад орноос юугаараа давуу байж болох вэ гэсэн асуултад Газрын тосны газрын Дарга Г.Өлзийбүрэн "Асар том газар нутаг. Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад бид 6000-40000 ам км талбай ялгаж өгдөг. Энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг гарцаагүй татдаг" гэж тодотгов. Түүнээс гадна өнгөрсөн долдугаар сарын 1-нд мэндэлсэн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга хөрөнгө оруулагчдыг татах чухал хөшүүрэг болжээ. "Хууль батлагдсанаас хойш эрлийн ажлын гэрээ байгуулах 27 хүсэлт ирсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдсэний илрэл" хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг үзэж байна.

"Туушин Бэст Вестэрн Премьер" зочид буудлын "Соёмбо" танхимд чуулганы эхний үгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. "Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны салбарт хайгуул, олборлолт, боловсруулалтыг дэмжих зорилгоор гэрэлэгчийг бүтээн байгуулалтын үе шатанд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хамтад нь батлууллаа. Тус салбарын хууль нь олон улсад өрсөлдөхүйц нөхцөлтэй, ойлгомжтой, уян хатан болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, газрын тосны нөөц арвижиж, эдийн засагт оруулах үр өгөөж нь өснө" хэмээн тэрбээр 20 хүрэхгүй минутын хугацаанд тоймлоод, оролцогчдод   амжилт хүсээд чуулганыг орхин одов. Монголын амар амгалан талд өрмийн дуу хадаж эхэлснээс хойш хар алтны салбарт өнгөрсөн хугацаанд 2.6 тэрбум ам.долларын херөнгө оруулалт хийжээ. Харин татвар хэлбэрээр 2013 оны эцсийн байдлаар 520 тэрбум төгрөг, энэ оны эхний найман сарын байдлаар 190 тэрбум төгрөг төрийн мөнгөний авдарт төвлөрүүлээд байна.

Хөрөнгө оруулагчид хууль, эрхзүйн орчныг хамгийн ихээр сонирхдог. Газрын тосны салбарт төрөөс баримталж буй бодлого төдийгүй "хэлд" ороод удаагүй салбарын хуулийн эерэг, нааштай талуудыг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Уул уурхайн яамны Страте-гийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.От-гочулуу нар хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдаа дэмжих, хөл дээрээ тогттол нь татварын хөнгөлөлт үзүүлэх таатай нөхцөл бийг тэд дахин давтан сануулав. Гэхдээ "Муу нэрийг хусавч арилахгүй" гэдэгчлэн "Хоёр жилийн дараа Монгол Улсад Парламентын сонгууль болно. Тэр үед хууль эрх зүйн орчин тогтвортой байх уу" гэсэн асуулт хөрөнгө оруулагчдын дундаас гарсан юм.

Тодорхойгүй байдал хөрөнгө оруулалтын хамгийн том "дайсан". Энэ салбарт хөрөнгө оруулалтыг хэр хэмжээгээр татах нь Газрын тосны тухай хуулийн дагалдах журмуудаас шууд шалтгаалах үе ирээд байна. Холбогдох журмууд хүлээлт үүсгэж байгаа нь салбарын удирдлагуудаас хэдэн журам, хэзээ батлагдахыг нь тодруулж байгаагаас илхэн харагдаж байна. Хариуд нь Г.Өлзийбүрэн дарга "Засгийн газраас зургаа, Уул уурхайн яамнаас нийт найман журам гаргана. Эхний журам буюу Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам өнөөдөр бэлэн болж байна. Бусад нь 60-70 хувьтай, ер нь ирэх сарын 15-ны дотор ихэнхийг нь хөрөнгө оруулагчдад танил-цуулна" хэмээн амлав.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 30 талбай бийн зөвхөн гурвынх нь нөөцийг тогтоогоод байгаа. 332.6 сая тонноор илэрхийлэгдэх нөөцөөс 43.3 сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц гэсэн ангилалд багтаж байна. Өнөөг хүртэл 2.6 сая тонн хар алтыг Монголын хэвлийгээс уудлахдаа 2.5 сая тонныг нь бид гадаадын зах зээлд нийлүүлсэн. Тийм ээ, шатах, тослох материалын хэрэгцээг гадаадаас бүрэн хангадаг хэрнээ эх нутгаасаа олборлосон тосоо тэр чигт нь экспортолдог "онцгой" улс, бид. Газрын тос боловсруулах, дотоодын хэрэгцээний дөмөгхөн хувийг хангах хүсэл бидэнд байвч өрөөдрийг хүртэл ажлын явц тусгай зөвшөөрлийн шатнаас хараахан ахиагүй л байгаа. Зүүнбаян, Дархан, Чойр, Дорнодод боловсруулах үйлдвэр барих нийт 12 ч тусгай зөвшөөрөл авсан гэнэ. Энэ асуудлыг эл чуулганаар хөндсөн. "ҮАБЗ-өөс өөрийн орны олборлож буй газрын тосонд суурилсан боловсруулах үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн. Тэгэхээр тогтвортой, найдвартай нийлүүлэлт хэрэгтэй. Гэтэл дотоодын олборлолт одоо л тогтвортой түвшинд ирж байна. Олборлож буй тос нэг үйлдвэрийн хэрэгцээг хангахуйц түвшинд хүрчихвэл боловсруулах үйлдвэрийн ажлыг шуурхайлна" хэмээн салбар хариуцсан газрын дарга тодотголоо. Түүнээс гадна мэргэж-лийн байгууллагын судалгаагаар нефть боловс-руулах үйлдвэр жилд 3-5 сая тонн түүхий тос боловсруулж байж эдийн засгийн үр ашигтай байдаг аж. Гэтэл Монгол Улсын одоогийн олборлож буй тосны хэмжээ нэг сая тоннд хүрээ ч үгүй, 2016,2017 оны үед 1.3 сая тонн болно гэж "мөрөөдөж" байхад ойрын үед эдийн засгийн үр ашигтай үйлдвэр босгох тухай бодоод ч хэрэггүй нь. Ямартай ч цөөн жилийн ирээдүйд хилийн чанадыг чиглэсэн хар алтны урсгал татрахгүй бололтой.

Чуулганыг зохион байгуулагчид ажлаа өөгүй гүйцэтгэж байна. Цагийг ягштал баримталж, илтгэгчдийг "хальж, хадуурах боломж"-ийг хазаарлаж байсан юм. Оролцогчдын сонирхсон асуултуудыг цаасан дээр товчхон бичүүлэн модераторт дамжуулж байсан нь чанга дуугаар, сунжруулан ярьж оролцогчдыг залхаадаг зарим явдлыг ч хязгаарлаж байлаа.

"Петро матад", "Wolf Petroleum", "Зон Хэн Юу Тиан" газрын тосны ирээдүйтэй төслүүдээ танилцуулсан. Түүнээс гадна "Эрдэнэс Таван-толгой",   "MCS   Energy"   компани   Монголд төдийгүй дэлхий дахинд шинэлэгт тоооцогдож буй нүүрсний давхаргын метан хийг ашиглах, нүүрс шингэрүүлэх төслүүдээ илэн далангуй ярилаа. Эдгээр төслийн эцсийн зорилго нь дэвшилт технологи ашиглан Монгол Улсын эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах аж. Гэхдээ нүүрс биш, түүнээс гарган авсан хийг ашиглах юм. Ганцхан жишээ дурдахад, Тавантолгойн орд газрын нүүрсний давхаргын метан хийг ашиглах боломжтой гэдэг нь хэрвээ ирэх хавар эхлэх туршилтаар баталгаажвал Улаанбаатарын бүх айл өрхийн дулаан, цахилгааныг төдийгүй цахилгаан станцуудыг хийн түлшээр хангаад, дээр нь нийтийн тээврийн бүх хэрэгслийг газаар 30 жил ажиллуулахад хангалттай хэмжээний нөөц бий гэнэ. Гайхамшигтай боломж биш гэж үү? Эдгээр төслүүдийг урагш ахиулах, нөгөөтэй-гүүр хөрөнгө оруулагчдын Монголтой хамтрах хорхойг гозолзуулах арга хэмжээ чуулганы үеэр болсон. Газрын тосны газар "Эрдэнэс Тавантолгой" болон "Монголын алт" (МАК) компанитай Тавантолгой болон Нарийнсухайтын ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил хийх гэрээнд, "Genie Mongolia holding" компанитай шатдаг занарын эрлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Төрөөс нэг ч төгрөг гаргахгүй, газрын тосны хайгуулын ажлыг хувийн компаниудаар хийлгээд олсон баялгийг нь эн тэнцүү хуваах хатуу зарчим үйлчилдэг салбар бол газрын тосных. Гэхдээ Монгол Улсад сүүлийн үед хийсэн эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтэд хөрөнгө оруулагчид сэтгэл хангалуун байна, төрөөс цаашид дэмжээд явах юм байна гэсэн итгэл үнэмшилтэй боллоо хэмээн Г.Өлзийбүрэн дарга дүгнэж байв. Монгол Улсад анх удаа газрын тосны сэдвийг дагнан хэлэлцэж буй эл чуулган хэлбэр талаасаа даруу ч агуулга талаасаа өндөр арга хэмжээ боллоо гэж дүгнэе. Гэхдээ чуулган өндөрлөөгүй, өнөөдер, газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийн талаар мөн дэд бүтэц, ажиллах хүч гээд анхаарал татам бусад сэдвээр үргэлжилнэ.

Хөрөнгө оруулагчдыг эргүүлж мэдэх хар алт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани