Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн хэмжээний уурхайгаас бид юу авч үлдэх вэ

Дэлхийн хэмжээний уурхайгаас бид юу авч үлдэх вэБаруун бүсийн стратегийн ач холбогдол бүхий гэх нэгэн ордын нөөц огцом нэмэгдэх нь. Тодруулбал, 1956 оноос өдгөөг хүртэл Баян-Өлгий, Увс аймгийн нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн Нүүрст хотгорын орд гаднынхны мэдэлд очоод даруй гурав гаруй жилийн нүүр үзэж байна.

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах 127,8 км газар нутгийг хамрах энэ ордын ил уурхайн нөөц өмнө нь 109 сая тонн гэж байсан бол Уул уурхайн яамны албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хоёр тэрбум тоннд хүрэх боломжтой болжээ.

Зөвхөн ил уурхайн хэмжээгээрээ Монголын стратегийн ордуудын жагсаалтад хамаарч, цаашлаад нөөц нь нарийвчлагдан тогтоогдвол дэлхийн хэмжээний орд болно гэх үг өнөөдөр ийнхүү биеллээ олох нь.

Бид Оюутолгой, Тавантолгой гэж хошуурч байх хойгуур баруун бүсийн энэ ордод чухам юу өрнөөд байна вэ гэдгийг хэлэх, мэдээлэх төрийн мяндагтан өдгөө тун ч ховор. Түүнчлэн тэнд Өмнөд Солонгос, Хятад, Канадын эзэрхийлэл оршин тогтнов.

Өмнөд Солонгосын "баярхал”

Өнгөрсөн 2010 оны 12 дугаар сарын сүүлээр Өмнөд Солонгосын төрийн мэдлийн "Korea coal”  гэх корпораци энэ уурхайн 51 хувийг худалдаж авсан гэдэг. Тус корпорацийн мэдэгдэлд "Нүүрст хотгорын уурхайн нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллараар худалдан авлаа.  Уурхайн нөөц их учир жилийн олборлолтын хэмжээ илт нэмэгдлээ ч 30-40 жил ашиглах боломжтой. 2011 онд уурхайг нээж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн” талаар дурьдсан байна. 2012 оноос 300.000 тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа бөгөөд цаашдаа жилд олборлох хэмжээгээ 1-2 сая тоннд хүргэх зорилттой” гэнэ билээ.

Ямартай ч солонгос, канадчуудын ачаар уурхайн нөөц нэмэгдэж Монголын нэг орд дэлхийн энтэй болох нь

Хотгорын уурхайгаас олборлосон нүүрсээ хөрш зэргэлдээх Оросын Тува, Алтай, Хятадын  Шинжаан руу борлуулахаар нүүрс нийлүүлэх гэрээний ажил хийгдэж байгаа аж. Эл компанийн хувьд хилийн чанадад орд газар авсан анхны эзэмшил нь. Тийм учраас тухайн үед магнай тэнэгэр байгаагаа дэлхийн нөлөө бүхий цахим хуудсаар зарласан байх юм.

Түүнчлэн уурхайн орчим дахин нэг олборлолтын эрх авсан нь мөнөөх л Канад ах нар монголчуудтай хамтарч "Mongolia-Minerals” гэх компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл бүхий орд худалдаж авчээ. Тэд Нүүрст хотгороос ухаж авсан нүүрсээ Хятадын Шинжаан уйгарын өөртөө засах оронд аваачиж "нөөнө”.   Нөөхийн тулд Баян-Өлгий аймгийн Даянгийн боомт хүртэл 325 километр сайжруулсан даацын зам барина гээд буй. Компанийн зарим мэдэгдэлд "Шинжаанд манай нүүрснээс цахилгаан гаргаж авахаас гадна үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдана” гэжээ.

Ямартай ч солонгос, канадчуудын ачаар уурхайн нөөц нэмэгдэж Монголын нэг орд дэлхийн энтэй болох нь. Гэвч ач тус нь юу байна вэ, эдийн засагт хэр хэмжээний мөнгө оруулах вэ, бидэнд юу үлдээх юм гээд олон асуулт ургаж байна. Харамсалтай нь энэ хэдхэн асуултыг хариулчихмаар ядаж цаасан дээрх хэдэн тоог нутгийн иргэд болон олон нийтийн өмнө ил гаргаагүй. Нууцын зэрэглэлтэй. Нууц байх тусам бүр ч их хардлага төрүүлэх нь дамжиггүй биз.

Бидэнд юу ч үлдэхгүй нь

Одоогоос таван жилийн өмнө Нүүрст хотгорын ордод нэлээд аятайхан төсөл хэрэгжих сураг дуулдаж байв. Энэ тухай сэтгүүлч миний бие өдөр тутмын Улс төрийн тойм сонин болон мэдээллийн цахим хуудсуудаар холбогдох мэдээллийг нийтэлж байсан. Нийтлэлүүдээс энд товч дурьдвал Хотгорын нүүрсний ордын гүнд 12 мВт-аас доошгүй хүчин чадалтай цахилгааны эх үүсвэр барихыг тухайн үед УИХ баталсан байдаг. Ингэснээр  Баян-Өлгий, Ховд, Увс гурван аймгийн эрчим хүчийг хангах, цаашлаад Говь-Алтай, Завхан гээд баруун таван аймгийг цахилгаанаар өлхөн хангачих станцын төсөл цаасан дээр буусан нь тэр. Төслийг Энэтхэг, Хятадын мэргэжилтнүүдтэй хамтран "Грин ресурс” гэх компани хийж байв. Гэтэл өнөөдөр энэ төсөл цаастайгаа цуг салхинд хийсчихэв үү гэмээр сураггүй болжээ. Хэрэв наанадаж хоёр жилийн өмнө ч юмуу уг далд станцыг барьчихсан бол оросуудын халаас руу хийсэн 52 сая /гурван жилийн/ ам.доллар Монголдоо шингэх байлаа.

Төсөлд дурьдсанаар тус станцаас баруун аймгуудын төв рүү хоолой татна. Тэрхүү хоолойгоор нүүрснээс ялгаруулж авсан хий дамжиж цахилгаан, дулаанаар айл, өрхийг хангана.

Нөгөөтэйгүүр хэрэглэгчдэд хүрэх нэг киловатт цахилгаан эрчим хүчний үнэ 50 төгрөгөөс хэтрэхгүй байхаар төсөлд тусгасан байна. Харин нэг шоо метр дулааны үнэ 200 төгрөгөөс дээш гарахгүй байжээ. Тэгэхээр энэ үнэ бензин, шатахууны үнийн өсөлтөөс хамаарахгүйгээр ойрын 50 жилдээ тогтвортой байх боломжтой байсан аж.

Станц барих судалгааны ажил явж байхад хөрөнгө оруулагчид хүртэл нэлээд байсан ч тухайн үед судалгаа бүрэн дууссаны дараа дотоодынхоо хөрөнгөөр хийх нь зүйтэй гэдгийг холбогдох яам, төрийн эрх бүхий байгууллагуудаас хэлж байсан гэнэ.

Уг гүний станцыг 20 сая ам.доллараар барих тоо ч бий. Энэ тоо бол баруун гурван аймгийн ОХУ-д өгдөг цахилгааны хэрэглээнийх нь нэг жилийн үнэтэй дүйцнэ. Гэвч харамсалтай нь одоо эл төсөл ямар ч сураггүй, яасан нь тодорхойгүй хэвээр байна. Ядаж далд станц учраас байгаль орчин, эргэн тойрондоо элдвийн сөрөг нөлөө багатай гэдгийг төсөл боловсруулагчид тухайн үед хэлж байсан санагдана. 

Харин станц ч үгүй, эдийн засагт ямар байдлаар яаж ашиг тусаа өгөх нь тодорхойгүй зөвхөн ухаад Хятад руу зөөх төдий үйл ажиллагаагаа нэрлэж байгаа Өмнөд Солонгос, Канадын компаниудаас бид юу авч үлдэх вэ.

Үргэлжлэл бий.

Л.Баатархүү | GoGo.mn

Дэлхийн хэмжээний уурхайгаас бид юу авч үлдэх вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани